Хоригоос мултарсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Цэцэд өгчээ

Хоригоос мултарсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Цэцэд өгчээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх, овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг зэрэг мэдээллийг агуулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцох нам, эвсэлд өгөх заалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор зарим нам, олон нийтийн байгууллагын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд хориг тавьж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Гэвч Ерөнхийлөгч хориг тавихгүй гэдгийг Тамгын газрын дарга нь мэдэгдэж байлаа. Тэрээр “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэсэн юм. Ерөнхийлөгч энэ байр сууриндаа бат зогсож УИХ-ын сонгуулийн тухай хуульд хориг тавьсангүй. Хориг тавих хуулийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд дууслаа.

Ерөнхийлөгч нэгэнт хориг тавиагүй учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэхээр бэлтгэжээ. Сэтгүүлийн шинэ дугаар ирэх даваа гаригт хэвлэлтээс гарах юм байна.

Аливаа хуультай холбоотой асуудлаар иргэн Цэцэд хандсан бол Цэц тухайн хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэний дараа маргаан үүсгэх эсэхээ шийддэг. Өмнө нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж хүчин төгөлдөр болоогүй хуулиар маргаан үүсгэснийхээ төлөө Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа огцорч байлаа. Ийм гашуун туршлага байгаа учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Үндсэн хуулийн Цэцэд хандсан иргэний мэдээллээр маргаан үүсгэх эсэхийг одоо болтол шийдээгүй байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсан даруйд иргэн А.Кабердек тус хуулийн 30.8 дахь заалт буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд ханджээ. Мөн МАХН-ынхан энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тус намын дэд дарга Б.Тулга “Манай нам УИХ-ын сонгуулийн тухай хуулиар удахгүй Цэцэд хандахаар бэлдэж байгаа. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг хүлээсэн. Хоригийн хугацаа дууссан учраас одоо Үндсэн хуулийн Цэцэд хандана. Ингэхдээ хэд хэдэн асуудлаар хандахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, 30.8 буюу хүнийг бүх насаар яллсан заалт, гадаадад байгаа иргэдээс санал авахыг хориглосон зохицуулалт зэрэг хэд хэдэн асуудлаар мэдээллээ боловсруулж байгаа” гэлээ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга иргэдээс ирүүлсэн мэдээллийг судлуулахаар гишүүддээ хуваарилдаг. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хоригийн хугацаа дуусаагүй, цаашлаад “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээгүй байсан учраас Н.Чинбат дарга иргэн А.Кабердекийн мэдээллийг хэн нэгэн гишүүндээ хуваарилаагүй байгаа юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэвлэсэн “Төрийн мэдээлэл” сэтгүүл удахгүй хэвлэлтээс гарах учраас ирэх долоо хоногт Үндсэн хуулийн Цэц дээрх процесс цааш үргэлжлэх бололтой. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9.4-т заасны дагуу Цэцийн гишүүн иргэдийн өргөдөл, мэдээллийг 14 хоногийн дотор хянаж маргааш үүсгэх асуудал мөн эсэхийг тодорхойлдог. Маргаан үүсгэх шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцийн даргад хандаж хэлэлцэн шийдвэрлүүлдэг юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417