Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн онцлох хуулиуд

Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн онцлох хуулиуд

Шинэ оны эхний өдрөөс иргэдийн амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт авчрах цөөнгүй хууль хэрэгжиж эхэллээ. 2020 онд хэрэгжих онцлох хуулиудыг хүргэж байна.

 

ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ТЭТГЭМЖ  ОЛГОНО

 

Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор болсон. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьж оны өмнөхөн батлагдсан хуулийн дагуу хүсэлт гаргасан хүүхэд бүр сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авах боломж бүрдлээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгоход 205.10 тэрбум төгрөг зарцуулж байна. Харин 90 хувь буюу 114 мянган хүүхдэд олгоход 27.36 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болсон. Эцэг, эхчүүд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ харьяа хорооны нийгмийн ажилтанд гарган, шаардлагатай материалыг бүрдүүлснээр авах эрх үүснэ.

 

21 МЯНГАН ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ

 

Тодорхой шалгуур хангасан 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Ингэснээр хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүд буюу төрүүлсэн хүүхдийн тоогоор 1990 онд тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэвэр нэмэгдэж байгаа юм.  Тодруулбал, төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс, сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.

 

СУРАГЧИД ҮДИЙН ХООЛТОЙ БОЛЛОО

 

Бага, дунд боловсролын тухай хуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож, бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолтой боллоо.

 

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоосон. Мөн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгосон.

I-V ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Үүнийг оны эхнээс хэрэгжүүлж эхэлж байна.

 

ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ 6 САЯ БОЛОВ

 

Татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэллээ. Шинэ хуулиар гадаад оронд төлсөн татварыг Монгол Улсад төлсөн татвараас хасаж тооцдог болов. Мөн орон сууцны албан татварын хөнгөлөлт гурав хүртэлх сая байсныг зургаан сая, 1000 км зайд алслагдсан аймаг суманд бизнес эрхэлдэг бол 90 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол ашгаасаа татвараа төлөх, дулаалгын материал зэргийг худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр болов. Чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулжээ

 

ДОЛООН ТӨРЛИЙН ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭНД ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА

 

Энэ оноос хэрэгжиж буй Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэс гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой боллоо.  Тухайлбал, 40 ба түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм.

 

80 МЯНГАН ХҮН 420 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВНА

 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дагуу цалингийн доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдэж 420 мянган төгрөг боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлж өнгөрсөн жил 320 мянга болгоод байсан юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсноор нийт ажиллагсдын найман хувь буюу 80 мянган хүний цалин нэмэгдэх тооцоо гарчээ.

Мөн төрийн алба хаагчдын цалинг  найман хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар оны өмнөхөн гаргасан. Ингэснээр 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх юм.

1995-2019 ОНЫ ХООРОНД НДШ ТӨЛӨӨГҮЙ БОЛ НӨХӨЖ БОЛНО

 

Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нөхөн төлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ.  Энэ хуулиар жил бүр оны эцсээр Үндэсний статистикийн хорооноос явуулдаг А тооллогод бүртгэгдсэн малчин өрх мөн татварын албанд бүртгүүлж, дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол нөхөн төлж, ажилласан жилээ нэмэгдүүлэх боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төг болж байгаа тул шимтгэлийг  сарын 42.000 төгрөгөөр тооцож 10 жилийнхийг буюу 5 сая төг төлснөөр хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсэх аж. Хууль нэг жил хэрэгжинэ.  100.000 орчим иргэн хуульд хамрагдаж, 133 тэрбумын орлого төвлөрнө гэж хууль санаачлагчид тооцсон байна.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417