Н.Оюундарь: НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ

Н.Оюундарь: НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ярилцлаа.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та өргөн барьсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтын хувь 20 байсныг нэмэгдүүлж 70 хувь болгоно гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч...

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны долоодугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон. Ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болсон. Тухайлбал, татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1,545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2,337, 2017 онд 2,934, 2018 онд 3,638-аар, 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1,027-оор нэмэгджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499,650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793,070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Гэвч судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлөн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай байна.

Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг Сангийн сайд өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан. Харин хуулийн төсөлд 70 хувь нэмэгдүүлэх санал тусгасан. Эдийн засгийн хувьд боломж бий юү?

-Хуулийн төсөлд 70 хувь болгох санал оруулсан ч хэлэлцүүлгийн явцад гишүүд бууруулж болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.1-д 20 гэснийг 70 гэж, мөн зүйлийн 15.13 дахь хэсгийн 30 гэснийг 40 гэж тус, тус өөрчлөх санал оруулсан. Хэрэв хуулийн төсөл дэмжигдвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Харин ч НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн судалгаа гарсан.

-Эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Нэгдүгээрт, нийтээрээ ашиг хүртэнэ. Өнөөдөр иргэдийн амьжиргаа дээрдэхгүй, ядуурал буурахгүй байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд судалгаа хийсэн байна. “...НӨАТ нь ядуу иргэдэд хүндрэл учруулж байна” гэсэн дүгнэлт гарч, 2018 оны байдлаар манай улсын хүн амын ядуурлын хүрээ 28.4 хувьд хүрсэн. Хүн амын 51.5 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй, нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон иргэн ядууралд гулсан орох эмзэг байдалтай байна” хэмээн судалгаанд дурдсан байсан.

Харин НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирна. Татварын орлогын суурь өргөжих боломжтой. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Төсөвт төвлөрсөн тухайн орлого Засгийн газрын зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих цогц арга хэмжээ болж бүх салбарыг дэмжих болов уу гэж харж байгаа.

-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмснээр ямар давуу тал үүснэ гэж харж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 2,000 гаруй татварын байцаагч байна. Байцаагчдынхаа ажлыг хөнгөвчлөөд гурван сая иргэн маань гурван саяулаа өөрсдөө давхар хяналт тавиад явна гэсэн үг. Иргэн үйлчлүүлж байгаа бүх газраасаа Е баримтаа авъя гэж шаардах эрх нь илүү нэмэгдэнэ. Тухайлбал, би нэг сүү Нарантуулаас арай хямд үнээр баримтгүй авах уу, дэлгүүрээс арай үнэтэйгээр Е баримттай авна. Ингээд 10 хувиасаа 70 хувийг нь буцааж авахыг хүснэ.

Миний хувьд жилд НӨАТ-ын буцаан олголтоос 270 орчим мянган төгрөг авдаг. Хэрвээ 70 хувь болговол 800, 900 орчим мянган төгрөг авна. Иргэд энэ мөнгийг авахын тулд үйлчлүүлж байгаа газруудаасаа Е баримтаа шаардаж авна. Мөн Иргэдэд буюу эцсийн хэрэглэгчдэд ногдож байгаа татварын ачааллыг бууруулах (буцаан олголтын хувийг нэмэх) замаар татвараас зайлсхийдэг албан бус секторыг бүртгэх, татвар төлөлтийг эрчимжүүлэх, НӨАТ суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийг хумих, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангана гэж харж байна.

Монгол Улсад НӨАТ ногдохгүй бараа, ажил, үйлчилгээ гэж бараг байхгүй. Аль нэг шатандаа заавал ногддог. Энэ нь эцсийн борлуулалтад үнэ нэмэгдэх хэлбэрээр илэрдэг. Хамгийн гол нь татвар төлөгчдөөс суутган авсан татварын мөнгө аливаа нэгэн этгээдийн халаасанд үлдэхгүй татвар төлөгчдөө эргэн төлөгдөнө. Энэ нь татварын суурийг тэлнэ, бүртгэл сайжирна. Учир нь хүн бүр E-баримт нэхдэг болсон. 2,000 гаруй татварын байцаагчийн хийж байгаа ажлыг бүх нийтээрээ хийгээд, хяналт тавина. НӨАТ суутган төлөгч болоогүй жижиг худалдаачдыг урамшуулах, дэмжих сугалаа хэвээрээ байна.

Шинээр хэрэгжих Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зөвхөн E-баримтын системээр бүртгүүлсэн зардлыг хасагдах зардал гэж үздэг болсон. Ингэснээр бизнесийн үр ашгийг нэмэх, ил тод байдлыг хангахад аж ахуйн нэгжүүд орлого, зарлагаа ил болгодог болсон.

-Одоо иргэд НӨАТ-ын хоёр хувийг буцааж авдаг. Энэ хууль батлагдвал буцаан олголт долоон хувь болно гэсэн үг үү?

- Тийм. НӨАТ-ын буцаан олголтын хувь хоёр байсныг нэмэгдүүлж долоон хувь болгох юм.

-НӨАТ-ын хууль хэрэгжүүлж байгаа улс орнууд хэдэн хувийн буцаан олголт өгдөг юм бэ. Манай улс хамгийн бага буцаан олголт өгдөг үү?

-Манай улсын хувьд эдийн засгийг бүртгэлжүүлэх тогтолцоог НӨАТ-тай уяж өгсөн. Дэлхийн бусад оронд ч ийм тогтолцоо бий. Гэхдээ энэ нь зөвхөн НӨАТ гэсэн үг биш, тухайн татвартай агуулга нэгтэй боловч өөр нэртэй татварууд байдаг. Бараа, үйлчилгээний татвар эсхүл орлогын татварыг ч энэ буцаан олголтын тогтолцоотой холбож болдог. Дээрх системүүдийн буцаан олголтын хэмжээ нь манай улстай харьцуулахад өндөр байдаг. Жишээлбэл, Солонгост үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгө буцаан олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксенбург 17, Герман 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грек 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг оронд 25 хувийг буцаан олгодог жишиг бий.

-Татвар төлөгчдийн тоо нэмэгдэх үү?

-Нэмэгдэнэ. Гол нь НӨАТ төлөгч гэж та, бид буюу худалдан авалт хийж буй эцсийн хэрэглэгчид юм байна гэдгийг иргэдэд ойлгуулж өгсөн нь энэ хуулийн онцлог. Харин НӨАТ суутган төлөгч буюу биднээс бараа, ажил, үйлчилгээгээ борлуулах замаар уг албан татварыг суутган авч улсад төлөх үүрэг бүхий бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэн судалгаа байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа нь иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгээ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417