Хоёр гарын үзүүр нэг зэргээр газардах-ыг унасанд тооцдог босоо бөхчүүд

2020-01-09, 11:49 Cпорт 373 3
Хоёр гарын үзүүр нэг зэргээр газардах-ыг унасанд тооцдог босоо бөхчүүд

Жар, далаад онд орон нутагт намар оройхон хийдэг нэгэн сайхан наадам байлаа.Тэр нь сум-нэгдэл байгуулсны ойг тохиолдуулсан, эсвэл мянган унага, зуун даага, түмэн тэмээ, буман хонины гэсэн тодотгол бүхий мал сүргээ өсгөсөн хөдөлмөрийн баярыг тэмдэглэдэг наадам. Зэргэлдээ аймаг сумын хурдан морь, хүчит бөх, газар газрын хүмүүс цуглараад сайхан наадамлана. Гэхдээ үзүүр түрүүний бөх болон морин дээр заавал нэг булхай гарна. Бага шиг булхай байсан бол шалихгүй, хүмүүс ганц хоёр жил яриад мартана. Харин томхныг нь одоо ч гэсэн ярьсаар байна. Булхай үргэлж наадмыг зохион байгуулж байгаа аймаг сумынхнаас гарна. Яагаад гэвэл, тэр нутгийн хүү түрүүлж тэр голын унага магнайлах учиртай. Уячид морь унаач хүүхдүүддээ “Морь чинь гадна сумынхтай зуузай холбовол барианд орохдоо зөв талдаа ирээрэй" гэж захина. Буруу талд нь гаднын хурдан хүлэг ирсэн тохиолдолд, тэр нь барианы зурхайд хошуу өлгөж байтугай цээж илүү ирж гишгээд ч нэмэргүй. Учир гэвэл, барианд зуузай холбон орж ирсэн морьдын зөв талынхыг түрүүнд нь ирсэн гэж тооцдог ард түмний зохиосон уламжлалт аман хууль байв. Үүнийг хэрэгжүүлэгчид нь гаднынханд наадмын түрүүгээ алдахгүйн тулд булхай хийхэд бэлэн морины комиссынхон. Хурдны наадам нэг иймэрхүү.

 

Бөхчүүдийг нэг, хоёрын даваанд оноолтоор барилдуулна, гурвын даваанд ам авахуулж цол дуудна, дахиж ам авахуулахгүй. дөрвийн даваанаас гаднын сайчуудыг хооронд нь тулгаж нэгийг нөгөөгөөр нь хаяулах арга мэх хэрэглэнэ. Гаднынханд наадмаа алдахгүйн төлөө бөхийн комиссынхон ажиллаж байгаа нь энэ. Тэдэнд бас нутгийн бөхөө давуулахад ашиглаж болох, барилдаж байгаа ХОЁР БӨХ ХАЙНЦВАЛ МЭХ ХИЙСНИЙГ НЬ ДАВУУЛНА гэсэн томьёолол бүхий ард түмний зохиосон уламжлалт аман хууль байлаа.

 

Монгол бөхийн мэх олон хувилбартай тул тэр үед байтугай одоо телевизээр давтаж хараад ч хайн унаж буй хоёр бөхийн хэн нь үндсэн мэх хийв, хэн хариу мэх, хэн нь дагуулж мэх хийснийг хэлэхэд бэрх. Гэхдээ нөгөө талаар тэдгээр наадам өнөөдрийн Улсын баярынхаас ч илүү шударга болдог байж. Яагаад гэвэл, уяач, бөхчүүд нь допингийн талаар А-гүй, хэрэглэж мэддэггүй байв.

 

Уншигчдадаа 1924 онд төр засгаас наадмыг хэрхэн явуулах тухай гаргасан хууль зүйн эрхийн акт- “БНМАУ-ын дотор олон нийтийн хэв журмаар гүйцэтгэн наадах эрийн гурван зүйлийн тухай дүрэм”-д бөхчүүдийн хаяж унасныг хэрхэн шийдэхээр журамласныг танилцуулъя. Уг дүрэмд, Бөхчүүд харилцан барилдаж  аль нэг нь орхигдон унахыг шалган таних нь:

 

1.Бүх биеийн аль нэгэн этгээд газардах,

2. Өвдөг буюу тохой газардах,

3. Хоёр гарын үзүүр нэг зэргээр газардах,

4. Эсэргүүцлийн унахын урьд өөрөө унах гэжээ.

Энд анхаарал татсан заалт байгаа. Тэр нь “ХОЁР ГАРЫН ҮЗҮҮР НЭГ ЗЭРГЭЭР ГАЗАРДАХ”- ыг учраа бөхдөө УНАСАНД ТООЦОХООР уг дүрэмд суулгаж өгсөн явдал. Одоогийн бөхийн барилдааны дүрэмд ”Хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардвал тэр бөхийг унасанд, нөгөөг давсанд тооцно” гэж заасан. Урьд цагт барилдаж байгаа бөх гараараа, гэхдээ нэгээр нь газар тулахыг зөвшөөрдөг, унасанд тооцдоггүй. Харин хоёр гар нь газар зэрэг хүрвэл уг бөхийг унасанд тооцдог дүрэм үйлчилж байжээ.

 

Тиймээс ч “Дөрвөн хөлтэй нохой байхаас дөрвөн хөлтэй бөх байдаггүй” гэсэн хэлц үг гарчээ. Бөх гэх нэрийг олон түмнээс авсан цагаасаа бараг унаж үзээгүй, унасан ганц хоёр тохиолдлыг нь ярихаар ердөө дөрвөн хөллөсөн хэмжээний үзүүлэлтээр учраа бөхдөө тахимаа өгч чадаж байсан босоо бөхчүүд бий.

 

Тэдний талаарх сурвалжийг сонирхоход,

 

Ж.Дамдин. “Монгол бөх” ном. 213 дугаар тал 

Тэр үед Намхай аваргыг унагаах нь ховор, гайхамшигт явдал мэт байжээ. Үүний нэгэн жишээ гэвэл: Бадаргуулалтын 33 дугаар оны (1907) арван засгийн наадамд, Санбэйсийн Содномжамц тавын даваанд Намхайн аманд очиж барилдаад, гэндүүлэн мэх хийж дөрвөн хөллүүлж орхижээ. Гэтэл Намхай инээсээр өндийн ирсэн бөгөөд зодогныхоо элэг бүсийг тайлжээ. Энэ нь ялагдсаныг хүлээх цорын ганц дохио билээ. Үүнийг үзээд Содномжамц нь сандарч,

-Аварга та яаж байна. Та унаагүй шүү дээ гэвэл Намхай,

-Уналгүй яах юм бэ. Дөрвөн хөлтэй бөх хэзээ хаана байлаа даа гээд дахин барилдуулах гэсэн хүмүүсийн хүслийг үл хайхран Содномжамцад сайн барилдахыг ерөөгөөд явчихаж байсан гэдэг.

 

Сурагч Г.Өсөхбаяр (одоогийн дархан аварга). “Спортын мэдээ”. 1988 он. №37

Баяр наадам (1925 он) дуусах долоо дахь өдөр сүүлийн дөрвөн бөх үлдэхэд өвөөгөөс (буур Жамъян) гадна Вандан аварга, улсын арслан Шагдар, Самдан нар үлдсэнд Вандан аварга “За, чи бид хоёр халхын хоёр босоотой үлдсэн шүү. Босоо гэдэгчинь босоо л гэсэн үг биз дээ” гэснээ чи Шагдартай сайн барилдаарай гэжээ. Зуны төөнөсөн нар баруун тийш хэвийж, наадамчин олны хараа бөхийн барилдааны зүгт чиглэсэн үед Вандан аварга босоо Самдан арсланг амлан авч, өвөө Шагдар арслантай тунаж үлджээ. Дөрвөн бөх барилдахаар гарахад Вандан гуай “Чи намайг хүлээж, харж байж барилдаарай” гэж захижээ. Вандан гуай барилдахаар өрж, барьж авахаар хөөцөлдөн, Самдан зугтаад байснаа, гэнэт Вандан гуай дөрвөн хөллөсөн харагдав. Вандан гуай босч Самданд тахимаа өгчихлөө гэнэ.

 

Завхан аймгийн Завханмандал сумын М.БЯМБАА. 1972 оны яриа

-Би 1918 оны морь жилтэй хүн. Намайг төрөхөөс дөрөв, таван жилийн өмнө манай Цэцэн сартуулын (хуучнаар Засагт хан аймаг, одоогийн Завханы баруун талын сумууд) хошуу ноён Жалчингомбоцэдэнд зэрэг нэмэхэд дуулиантай том наадам хийсэн юм билээ. Сартуулууд төв халхын айзам уртын дуу дуулахдаа тааруу, харин бэсрэг уртын дуу их дуулна, найр наадамд “Бор борын бялзуухай”-г хадааж өгнө. Энэ наадамд Сайн ноён ханы Лу гүн биеэр заларч, барилдах бөх, бас найр эхлүүлэх сайн дуучдыг авчирсан гэдэг. Лу гүн манай хошуу ноён хоёр их дотно анд байж. Ирсэн дуучид “Түмний эх” дууг онцгой сайхан дуулсан гэж хууччуул ярьдагсан. Газар газраас босоо Шагдар (1924 онд улсад түрүүлсэн, улсын арслан) тэргүүтэй олон сайн бөх ирж дээ. Тэр үед манай хошуунд Сартуулын саран толгойт гэж алдаршсан, Даншиг наадамд барилдаж улсын цол (1890 оны Даншигт зургаа давж начин болсон баримт буй) авсан Урианхай заан, Улиастайн амбан, чуулган жанжны наадамд түрүүлж арслан болсон бага Намсрай, Ховдын амбаны наадмын арслан Бүрэнтөгс заан, шавь Нацагзаан, говийн тэмээ өргөдөг Хар гэх зэрэг гайгүй хэдэн бөх байжээ. Урианхай заан нь 40 гарсан настай, харих тийшээ болчихсон, тэгээд ч Илжгэн ноёны наадамд очиж, одоогийн Увс аймгийн нутаг Хан Хөхийд барилдаж байгаад учраа бөхөө харваж суйлаад шөрмөсийг нь тасалснаас хойш бөхийн ажлыг бүрмөсөн орхиж. Учраа бөхөө гэмтээсэндээ тэрбээр тун гэмшиж барилдахаа больж сахил аван Галуутайн хүрээнд лам болж суурьшсан үе таарчээ. Дайчин хиа, баатад Ламжав тайж (төрийн шагналт зохиолч Ванганы аав, хожмоо Улсын бага хурлын дарга болсон) тэргүүтэй хошууны түшмэд “Гаднын олон бөхөөс босоо Шагдараас бусдыг нь бол манай хэд хаячихна” гэж ноёндоо айлтгасан байна. Гэтэл Урианхай заан “Босоо Шагдарыг ганц удаа бол хаячих хийг нь олж харлаа, сахилаа өгчихөөд барилдъя” гэж их гуйсан гэдэг. Дээр үед лам хүн барилдах ёсгүй тул барилдахдаа багшдаа сахилаа өгч наадамд зодоглодог, дараа нь сахилаа авдаг нарийн дэг жаягтай байсан л даа. Урианхай зааны номын багш нь түүнийг зэмлэж, босоо Шагдарыг хаях бүү хэл бүр хэмхэрвэл яана, тэгээд ч тэр хол газраас зорьж ирсэн сайхан хүү (босоо Шагдар 24-тэй байв) түрүүлэхэд яадаг юм бэ гээд сахилыг аваагүйгээс тэрбээр уг наадамд барилдалгүй өнжжээ. Олон хоног наадсаны эцэст түрүү үзүүрт Дүүрэгч вангийн босоо Шагдар, Сартуулын бага Намсрайтай шалгарч барилдсан байна. Бага Намсрай урьд нь босоо Шагдартай хэд хэд таарч барилдаад тувт унасан учраас, хуучны хашир бөхчүүд, засуул нь “Явж хав барилдаад хэрэггүй, бариа зөрөөн дээр дөрвөн хөллүүлэхийг  бод. Тэгээд босоо Шагдар тахимаа өгвөл тэр биз. Үгүй бол яая гэх вэ наадмаа алдаж” гэж захиад гаргасан юм билээ. Бага Намсрай дархан хавираагаа хийгээд ухарч татсанд босоо Шагдар хоёр гараараа газар дутуу тулаад босч ирснээ “Танай хошууны сахиус Балданлхам бурхан тань түшлээ дээ. За явж мөргө, идээгээ ав” гээд тахимаа өгсөн гэдгийм. Тэр наадам үзсэн хүмүүс хожим түрүү, үзүүрийн хоёр бөхийн тухай “Оройн нар нэлээд ташаад ирсэн, сүүлчийн хоёр бөх тавихаар зүүн, баруун засуул дээр гаргалаа. Жинд явах гээд олон хоног хагсраасан ат (тэмээ) шиг хоёр амьтан шанам малгай сагсалзуулаад засуулаа тойроод хэсэг тэлүүлнэ. Тэгснээ ширээлдэж засуулаа ганхуулан хоёр харцаганыхаа махыг шилгээнэ. Ширээлдэхээ болингуут засуулынхаа эгц ард өвдгөө тулан зогсоод суган доогуур нь бие бие рүүгээ сэм сэмхэн мэт хараачилж байсан нь хангай газрын азарган чоно аятай санагдаж байж билээ” гэж ярьдагсан.

 

Ж.Мөнхбат аварга. “Унах чи юундаа яардаг юм” ном. 30 дугаар тал

Босоо Банзар арслангийн гэргий Дулмаа гуай: -Нэгэн наадамд манай хөгшин Лундаа арслантай барилдах болжээ. Манай хүнийг Шагж (аварга) зассан байна. Барилдаж байгаад манай хөгшний гар газарт хүрсэн чинь Лундаа: -Би хоёр хөлтэй хүн узсэнээс дөрвөн хөлтэй хүн үзээгүй гээд барилдаагүй юм гэдэг.

 

Д.Санжаасүрэн. " “Наян бөхийн намтар”. 26 дугаар тал

“Вандан (ялгуулсны хэмээх улсын заан) ид сайн барилдаж байсан үедээ Да хүрээнд ном үзэхээр явсан бөгөөд нутаг усныхны дунд түүний нэг л барилдааны түүх үлдсэн байдаг юм. Далай вангийн хошууны Тариатын хүрээний наадамд Вандан очиж барилдаад Дүүрэгч вангийн хошууны босоо Шагдартай үзүүр түрүүнд үлдэж Шагдарыг гуд татаад дөрвөн хөллүүлэхэд Шагдар “Явж зуушаа авч, мөргө’’ гэж хэлэхэд.

Вандан: -Унагадаг ёсоор нь унагана, дөрвөн хөллүүлж хаяхгүй, дахин барилдана гэж барилдаад унасан юм гэдэг”.

Жич: Босоо Самдан аварга, Босоо Шагдар арслан, Босоо Банзар арслан, энэ гурван босоогоос гадна алдарт Намхай аварга, Вандан аварга нар ч дөрвөн хөллөвөл өөрсдийгөө унасан гэж үзэж тахимаа өгдөг байжээ.

 

Б.Ерэнтэй

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв

2020-07-10

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Баруун Монголын 60 цагаан адуу хаачсан бэ буюу соёл уламжлалаа дээдлэх ину...

2020-07-14

Их унтдаг хүмүүст зүрх судасны өвчлөлийн эрсдэл нэмэгддэг

2020-07-13

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

2020-07-11

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Австралийн эрүүл мэндийн сайд маск зүүж үзүүлэх гээд бүтэлгүйтэж, олныг хөгжөөжээ

2020-07-14

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүст одоо ч илэрсээр байгаа шинж тэмдгүүд

2020-07-14

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын онош батлагдлаа

2020-07-14

Афганистанаас ирсэн 10 албан хаагчаас коронавирусийн халдвар илэрчээ

2020-07-14

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2020-07-10

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Nuro – хүргэлтийн автомат жолоодлогот технологи

2020-07-10

Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв

2020-07-10

АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2020-07-10

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?

2020-07-10

Кембрижийн их сургууль хүмүүсийн бэлгийн харилцаанд ордог хамгийн түгээмэл шалтгааныг олжээ

2020-07-10

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

МУБИС, Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

2020-07-14

ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа

2020-07-10

Голомт банк “Hackateen-2020” мэдээллийн технологийн улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

2020-07-10

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

Наадмын нээлтийг шууд хүлээн авч үзнэ үү!

2020-07-11

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Дональд Трамп: "АНУ, Мексикийн хил дээр баригдаж буй ханын урт 400 км хүрсэн"

2020-07-13

АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна

2020-07-12

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

660 санал өгсөн

51-60
24.55%
41-50
19.7%
31-35
13.48%
36-40
9.39%
25-30
8.79%
21-24
6.97%
13-16
6.21%
65+
5.76%
17-20
5.15%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,300

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,504

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,712

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,128