Хүний нэр эзнийхээ хувь заяаг тодорхойлдог

Хүний нэр эзнийхээ хувь заяаг тодорхойлдог

Хүнтэй насан туршид хамт байдаг цөөхөн зүйлийн нэг нь нэр. Сайн, муу ямар ч үйл хийсэн хүний нэр хувь заяаг нь тодорхойлдог гэдэг. Тиймээс нэр өгөх, нэр хайрлах сургаал, ёс заншил хүртэл бий. Түүгээр барахгүй хуучин мөрдөж асан Гэр бүлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Хүүхдийн нэр нь эх хэлнээ дуудах, бичихэд хялбар, утга төгөлдөр байна” гэж заасан байжээ.

Иргэний бүртгэл мэдээллийн төвийнхний судалгаагаар хамгийн түгээмэл монгол нэр Алтанцэцэг, Оюунчимэг гэнэ. Ийм нэртэй тус бүр 13 мянга гаруй хүн байдаг бол Батбаяр, Бат-Эрдэнэ, Ганболд нэртнүүд тус бүр 11 мянга орчим бий. Дээхнэ үед монгол, түвд нэр голдуу өгдөг байсан бол 1929 оноос хүүхдэдээ орос нэр мэр сэр өгч эхэлсэн.

1956 оны хүн амын тооллогоор 16-17 насныхан ихэвчлэн орос нэртэй бүртгүүлж, тухайн үед мода болж байв. Тухайлбал, Александр, Коля, Нина, Сталин, Сэсээр буюу СССР орно. Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалын дараахнаас түүхэн хүмүүсийн нэрийг хүүхдэдээ хайрлах явдал олширсноор өнөөдрийн өсвөр насныхан дунд Тэмүжин, Анужин, Хасар, Есүй зэрэг нэртэн цөөнгүй байдаг аж.

Түүгээр барахгүй нэгэн гэр бүлийн эзнийг Чингүнжав, эзэгтэйг Бөртэ, хүүг нь Зэв гэдэг юм билээ.Харин өнөө үед хүмүүс хүүхдэдээ аль болох гоёмог, сонсголонтой, өвөрмөц нэр сонгон зохиож өгдөг болов. Үүний тод жишээ нь урлагийнхны хүүхдүүдийн нэр юм. Тухайлбал, “Номин Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охиныг Зөөлөнсий гэдэг бол А.Хаянхярваагийн охин Танхилуун, хүү Эрхэтгүн, дуучин С.Жавхлангийн охид Юмь-Агь, Чжингүнж, “Спайк” хамтлагийн дуучин асан Р.Номин-Эрдэнийн охин Жасмин нэртэй. Аав, ээжээс хайрласан нэрийг нууцлаад гэх үү эсвэл бусдын анхаарлыг татах гэсэндээ ч тэр үү өөрсдийнхөө нэрийг сольсон урлагийнхан бас бий.

Тэдний нэг нь олон түмэнд ВХ гэдэг нэрээр танигдсан дуучин Г.Батбаатар нэрийнхээ эхний үсэг дээр нууцлаг гэсэн утгатай Х-г нэмснийг уншигчид маань сайн мэдэх биз. Сүүлийн үед сураг алдарсан дуучин бүсгүй Эгшиглэнгийн жинхэнэ нэр нь Т.Болортуяа бөгөөд уран бүтээлийн уг нэрийг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өгчээ. Тэдний араас дуучин Нара /М.Нарантуяа/, “Киви” хамтлагийн Ука /Д.Уламбаяр/, экс “Гала” Ану /Ч.Уранхолбоо/ зэрэг уран бүтээлчийг дурдаж болно. Утга уран зохиолын салбарт ч ялгаагүй. Зохиолч, яруу найрагч Р.Эмүжинг Р.Энхтуяа, Б.Шүүдэрцэцэгийг Б.Тогтохбаяр гэдэг.

Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатын өгүүлсэнчлэн сүсэг бишрэл, эцэг, эхийн сонирхол гээд ямар ч тааллаар өгсөн нэр дуудагдаж буй алдрын мөн чанарт шингээд, амьдралын бүх хэмнэл нь цаашид тогтнодог аж. Дорно дахины ард түмэнд нэр өгөхдөө хүүхдийн ирээдүйг өсөн бадрах, хөгжин дэвшихийг ерөөх үүднээс сайн сайхан явуулах нэр өгдөг нийтлэг уламжлалтай. Түүнчлэн нэр өгөх онол хүртэл байдаг ба үүнд эр эм эгшгийг зохицолдуулах, үсгийн арга билиг, махбодийг тэнцүүлэх зэрэг арга багтана. Халх уламжлалд эх эцгийн нэртэй ижил юм уу тэдний нэр оролцуулж өгөхийг цээрлэдэг байв.Мөн хүүхдийн амь насыг батжих буюу таван нас хүртэл нь өөр нэрээр өхөөрдөн дуудах ёс бий.

Ёс заншлаас гадна сэтгэл зүйчид, хэл шинжээчид ч хүний нэр эзнийхээ хувь заяанд нөлөөлдөг гэж үздэг аж. Английн сэтгэл судлаачид хэтэрхий содон эсвэл таарч тохироогүй нэрээ сольсон өөртөө итгэлгүй хүмүүс азгүйтдэг байдпаасаа гарч болдог хэмээн дүгнэжээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын иргэн нэрээ нэг удаа солих хууль байдаг. Бас содон ховор, урт нэр тэмдэглэн цуглуулдаг өвөрмөц хоббитой эдийн засагч, сэтгүүлч Н.Хүрэлбаатар 1996 онд Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Томбанди гэдэг нэртэй хүн бий болов уу гэж сониучирхан судлаад Өвөрхангай аймагт Пүрэвийн Томбанди хэмээх нэгэн амьдарч буйг мэдсэнээс хойш сониуч зангаа хобби болгожээ.

Түүний судалгаагаар Монголд давхардсан тоогоор 40 орчим мянган нэр байдгаас 1000 орчим нь маш содон гэнэ. Тухайлбал, Бор, Цагаан, Улаан, Хөх Ягаан гээд дандаа өнгөний нэртэй хүүхдүүдийн аав нь Дэгээ. Бас л сонин байгаа биз. Их, Иш, Од, Оч, Юм гэх мэт богино нэр байхын зэрэгцээ урт нь ч цөөнгүй. Буддын шашин дэлгэрч, төвд нэр өгдөг ахуйд урт нэр түгээмэл байсан бол өдгөө Бадамлянхуацэцэг, Гурванхангайшатарманлай, Гүрсоронзонгомбосүрэнболд, Дүүрэнбилэгтүвшин, Идэрзолзаяажаргал, Ичинхоролцэвэлмаа, Жүгдэрнамжилжавзмаа, Лувсандэнзэнпилжинжигмэд, Мятрашгүймонголжингоо, Найманзууннандинцэцэг, Сүхбатмонголхүү, Хоёрмөнхцаст Алтай, Чибишбибаатар, Энэбиштөмөртогоо, Эх орны нэг өглөө гэх мэт гурав болон түүнээс дээш үгээс бүтсэн нэртэй хүн 30 гаруй байдаг.

Монголчууд хүүхдэдээ төрсөн гарагийнх нь нэрийг төвд хэлний “сүрэн” /Srun-сахиул,сахиус/ гэдэг үгтэй нийлүүлж, төрсөн гараг нь эзнээ насан туршид нь сахин хамгаалж явахыг бэлгэшээсэн нэр өгдөг заншил түгээмэл бий.

“Баянбуурал” амралтын газрын малчны ихэр зээ Буш, Лора гэдэг нэртэй байв. Ихрүүд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Бушийг Монголд айлчилж ирсэн өдөр мэндэлсэн учир мөнөөх малчин тэдэнд дээрх нэрийг хайрлажээ.Тэрчлэн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ хачин жигтэй нэр өгдөг агаад үнэхээр энэ дом нөлөөтэй болох нь амьдралд нэгэнт нотлогдчихоод буй.

Сүүлийн жилүүдэд хүүхдэдээ XX зууны түгээмэл нэр өгөх нь багасч, нэг үгээс бүтсэн богино, аль болох ховор содон нэр хайрлах хандлага бий болсон. Жишээ нь Аялгуу, Билгүүн, Дөлгөөн, Золбоо, Нинжин, Тайшир, Тогтуун, Цэлмүүн, Эгшиглэн, Энэрэл гэх мэт. Ер нь нэр бол дом тарнийн ид шидтэй, хүний амьдралын зам мөрд нөлөөтэй, хувь заяатай холбоотой муу зүйлээс төөрүүлж хамгаалдаг зэрэг маш их утга учир агуулж байхыг үгүйсгэх аргагүй билээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

15
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417