“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

Монгол Улсын Анхны ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсаны 28 жилийн ойн түүхт энэ өдөр /2020.01.13/ “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Чимид сан”-гаас хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэхүү хурлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулсан юм.

Эрдэм шинжилгээний хурлыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээн үг хэллээ.

 

 

Тэрбээр, “Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Шинэ Үндсэн хуулийг хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар хуулийн төслийг 75 хоног хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад баталсан түүхтэй.

Энэ удаагийн Улсын Их Хурал иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдынхаа санал, дүгнэлтэд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг бодит ажил хэрэг болгохоор шийдвэрлэсэн юм. Улмаар улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна” гэлээ.

 

 

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох өөрчлөлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдах учиртайг УИХ-ын дарга онцлоод тийм ч учир Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг  нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай“ Улсын Хурлын Их Хурлын тогтоолыг баталсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол нэг алхам. Одоо үүнийгээ амилуулж, бодитоор хэрэгжүүлэх ёстой хэмээсэн юм. Энэ хүрээнд:

Байгалийн баялгийн зохицуулалтын талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинээр баталж, Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах болно гэлээ.

 

үүнчлэн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүтэй холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг болон холбогдох бусад хуулиудыг, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгож, хариуцлагыг сайжруулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан  Улсын Их Хурлын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг тэмдэглэсэн.

 

 

Улс төрийн намтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн, Засгийн газрыг эмхлэн байгуулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэх шаардлагатайг дурдсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуулийг шинэчлэн, Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийг шинээр баталж, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой.

Шүүх, хуулийн байгууллага бол төрийн зэвсэг гэсэн хуучны ойлголт байдаг. Одоо бол тийм биш. Шүүх зөвхөн хуулийг дээдэлж, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх хүний эрхийг баталгаатай хангаж, үйл ажиллагаа нь хариуцлага, ёс зүйд суурилах ёстой.

 

Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчлэн, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа.

Энэ өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд хот болох боломж бүрдэж байна. Сумд ч гэсэн тосгон суурин болж хөгжих үүд хаалга нээгдэнэ. Сумдад суурин газрын төлөвлөлтийн шинэ орчин бүрдэж эхэлсэн. Хотоос дутуугүй орчинд амьдрах шинэчлэлт 10 гаруй суманд хийгдэж байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх, тухайлбал Налайх, Багануур зэрэг дүүрэгт хотын статус олгох нь нийгмийн хөгжлийн эрэт хэрэгцээтэйгээ нийцэж байгаа гэж үзэж байна” гэлээ. 

Эдгээр эрх зүйн шинэтгэлийг хийснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл баримтлал хэрэгжиж, парламентын ардчилал төлөвшин, ард түмний төрд итгэх итгэл нэмэгдэх, ард түмний засаглах эрхийг бодитоор хангах, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондын зааг ялгаа тодорхой болж, харилцан хяналт-тэнцэл сайжрах, Засгийн газрын тогтвортой байдал хангагдах, шүүх эрх мэдлийн чадавхи дээшилж, хүний эрх, эрх чөлөөний баталгаа сайжрах, нутгийн өөрийн удирдлагын чиг үүрэг, эрх хэмжээ тодорхой болж, бие даан хөгжих боломж бүрдэх, хот, тосгон төлөвшин хөгжих бодит нөхцөл хангагдана гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.

 

 

Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Эрдэнэбулган нээлтийн арга хэмжээнд үг хэлсэн юм.

Тэрбээр одоогоос 28 жилийн тэртээ, Монгол орны өнцөг булан бүрийн төлөөлөл болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүдийн оюуны хүч, чадлаа дайчлан 2 сар гаруйн хугацаанд хуулийн зүйл нэг бүрээр хэлэлцэн баталсан Монгол Улсын Анхны ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсан түүхт өдрийн мэндийг өргөн дэвшүүлээд Шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд Монгол Улс бүрэн эрхэт, тусгаар тогтносон ардчилсан Монгол Улс хэмээн нэгэнтээ хүлээн зөвшөөрөх томоохон баталгааг улам бэхжүүлсэн хэмээн онцоллоо.

 

 

Доктор Ж.Эрдэнэбулган, “Үндсэн хуулийн талаарх Олон улсын болон Үндэсний эрдэмтдийн хийсэн олон судалгааны дүнгээс үзвэл Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль өөрийн чадавхаа бүрэн шавхаагүйн дээр, одоо ч хүний эрх, эрх чөлөөг хангаж, баталгаажуулах, тэрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нийгэм, улс төрийн үүргээ бүрэн биелүүлж байна.

Тэгвэл 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Их хурал өнгөрсөн 20 орчим жил нийгмийн бүх төвшинд хэлэлцэгдэн, зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр шүүгдсэн, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд хөндөгдөж ирсэн улсын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан парламентат ёсоо бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, Монгол Улсын төрийн тэргүүн түүнийг нь нотлон баталгаажууллаа.

Энэ удаагийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 19 зүйл, 36 заалт бүхий нэмэлт, өөрчлөлт нь 1)1992 онд бидний хийсэн түүхэн сонголт болох Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх, улмаар ард түмний засаглах эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр, 2)Төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах үүднээс Гүйцэтгэх эрх мэдэл бодлогоо бүрэн тодорхойлж, хариуцлагаа үүрэх боломжийг хангах чиглэлээр, 3)Үндсэн хуулийн эдийн засгийн суурь ойлголт, байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, төрийн хамгаалалт байх зарчмыг тодруулах чиглэлээр, 4)Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр, 5)Төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн эдийн засаг, эрх зүйн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдсэн нь Монгол Улсын түүхэнд томоохонд тооцогдох үйл явдал болсныг харуулж байна” гэлээ.

 

Цаг хугацааны хувьд энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын эрх зүйн түүхийн цоо шинэ эрний эхэнд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтойг тэрбээр дурдаад 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь бид бүхэнд шинэ мянганы хоёр дах гарааны эхэнд Монгол Улс бодитойгоор эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь томоохон шинэтгэлийг эхлүүлэн хэрэгжүүлэх бодит боломжийг олгож буйг өгүүлсэн.

Мөн хуралдаанд Академич, МУИС-ийн Эмерит профессор, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан С.Нарангэрэл “Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, утга санааг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

 

 

Тэрбээр, “Монголын төрд нүүрлэж ирсэн ужигарсан гүн хямралыг үгүй болгох зорилгод 1992 оны Үндсэн хуульд энэ удаад оруулсан нэмэлт өөрчлөлт чиглэгдсэн билээ. Монголын нийгэмд нэлээдгүй их ажил үйлс, санал зөрөлдөөн, маргаан өрнөсний үр дүнд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хоёр дахь удаагийн нэмэлт өөрчлөлт эцэслэн батлагдав. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэлнэ. Энэ учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал, утга санааг ягштал, нэг мөр хэрэгжүүлэх асуудал монголын нийгмийн хойшлуулшгүй бөгөөд нэн тулгамдсан зорилт болон тавигдаж байна. Энэ нь нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, хэлэлцэж батлахаас бүр ч илүү  нарийн чимхлүүр, хариуцлагатай, нөр хичээнгүй ажил үйлсийг шаардаж байна” хэмээлээ.

УИХ-д суудал авсан гэх нэрийн дор эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрсан биегүй хий хоосон, сүүмгэр улс төрийн нам, бүлгийн хэрээс хэтэрсэн явцуу эрх ашиг нь Засгийн газруудын үйл ажиллагааг зогсоож, хүчгүйдүүлж, олон Засгийн газрыг түлхэн унагааж байсан. Улс төрийн нам хэмээсэн хаацайллын  дор ёс суртахуунгүй, мэдлэг чадваргүй, тохиолдлын нэлээдгүй хүмүүс улс төрд шургалан, төрийн нэр хүндийг олон түмний дунд унагаж, төр улсын зохион байгуулалтыг үгүй болгож, эх орон, ард түмний төлөөх үүрэг хариуцлага, хүчин зүтгэлийг үгүй хийж, улсын сан хөмрөгөөс хумслах, бусармаг үйлд гаршиж ирсэнийг таслан зогсооход Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал, агуулга бүхэлдээ чиглэгдэж байна хэмээн доктор С.Нарангэрэл онцолсон.

 

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөж буй хууль тогтоомжид нийцүүлэх нь мэдлэг, туршлага, ур чадвар, алсын хараа, ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагдсан ажил үйлс болохыг нотлон харуулахын тулд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нэмж оруулсан “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн заалтаар жишээ болгон тайлбарласан юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалтыг хэрэглэх талаар үүссэн хоёрдмол утга, ойлгомжгүй байдлыг арилгах хууль ёсны арга зам нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, утга санааг гуйвуулахгүйгээр түүний зүйл, заалтыг зөв тайлбарлах явдал гэдгийг онцолж байлаа.

Эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаануудаар үргэлжлэн явагдаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Монголын эмгэнэл

2020-01-06

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

Монголчууд бидний асуудлууд

2020-01-13

Хөлс дуссан мөнгө…

2020-01-13

Бага сургуулийн байрны амьдрал - 80 жил…

2020-01-13

Мэдрэлийн ядаргаа, депресс, сэтгэл гутрал, ЭМО

2020-01-17

Би үхэр Монгол...

2020-01-17

Эмэгтэй хүнд хэдэн насанд нь эр хүн хэрэггүй болдог вэ?

2020-01-15

Тэтгэвэрийн зээлийн эргэн тойронд

2020-01-15
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16
1:41:29

"Улаан бал" нэвтрүүлэгт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оролцов

2020-01-16

"Ам нээвэл" нэвтрүүлэгт УИХ-ын Байнгын хорооны дарга Х.Нямбаатар оролцов

2020-01-15

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой

2020-01-17

Ноцтой ослын улмаас нэг хүний амь хохирчээ

2020-01-16

Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ

2020-01-16

Баянхошууны уулзвараас Ханын материал 3,4-р хорооллын эцэс хүртэлх чиглэлд дүүжин зам барихаар төлөвлөжээ

2020-01-16

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Устаж үгүй болсон Арктикийн "цайвар үст одой" хүмүүсийн нууц

2020-01-12

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг

2020-01-14

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2020-01-13

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

2020-01-13

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

2020 онд дэлхийн орнуудын 40 хувь нь улс төрийн хувьд тогтворгүй байна гэсэн тооцоо гарчээ

2020-01-17

Мексик улс Төв Америкаас АНУ-г зорьж байгаа цагаачдын цувааг зогсоох болно гэж мэдэгдэв

2020-01-17

Австраличууд удтал хүлээсэн борооноос болоод шинэ хүндрэлүүдтэй тулгарч эхлэв

2020-01-17

Америк улс "Аль-Каида"-гийн томоохон удирдагчийг устгасан болохоо нууцалж байсан нь ил болжээ

2020-01-17

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

Podcast news - Танин мэдэхүй (2020.01.14)

2020-01-14

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

2020-01-16

“King Tower”: Хуучин орон сууцаа оролцуулах шинэ боломж

2020-01-14

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.39%
АНУ
27.84%
ОХУ
6.7%
Арабын орнууд
4.64%
Хойд Солонгос
3.09%
Израиль
3.09%
Иран
2.06%
Африкийн орнууд
1.55%
Энэтхэг
1.03%
Турк
1.03%
Европын Холбооны орнууд
1.03%
Пакистан
0.52%
Афганистан
0.52%
Бусад
0.52%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,320

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,566

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,661

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,457