Онцгой комисс онцгой эрхтэй юу?

Онцгой комисс онцгой эрхтэй юу?

Аюулаас сэргийлж, түрүүлж алхахын тулд нэг хором алдаж болохгүйг коронавирусын халдвар харуулж байна. Үхлийн аюултай халдвар өдөр хоног биш цаг минутаар дэлхийг хэрж байгаа учраас улс орнууд маш хурдтай шийдвэрүүд гаргаж байна. Бараг халдвар тархсан эхний өдрүүдээс эхлээд иргэддээ анхааруулж, эрсдэлтэй тохиолдол бүрийг нарийн хянаж тусгаарлалаа. Тэр бүү хэл халдвар тархсан бүс нутгаас ирж буй хүмүүсийг хилээр оруулахгүй, иргэдээ гадагш нь гаргахгүй бодлого баримталж, гэрээр нь явж үзлэг хийж, сайн дурынхан ажиллаж эхлээд байгаа юм. Гэтэл аюул хаяанд тулж ирчихээд байхад манай улсын онцгой эрхтэй байгууллага, ард иргэд нь нэг л хэнэггүй назгайрсан байдалтай.

Улс орон ард иргэдээ аюулаас хамгаалах үүрэгтэй Улсын онцгой комисс нь шуурхай ажиллаж, зоримог шийдвэр гаргасангүй. Улсын онцгой комиссын бүтэц бүрэлдэхүүн нэр сүрээс нь харвал онцгой бүрэн эрхтэй ч юм шиг. Ерөнхийлөгч, Засгийн газрын амыг харж суугаагаас нь харвал нэр төдий мэт. Улсын онцгой комисс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа  Ерөнхийлөгчид уламжилж, Засгийн газрын шийдвэрийг хараад лав хоёр хоносон. Мөн хилийн боомтуудаа хаана, өвчний халдвар илэрсэн тохиолдолд эхний ээлжинд суллаж бэлтгэх эмнэлгийн асуудлаа Эрүүл мэндийн яам, хувийн хэвшлээс  “асууж”, амны хаалтны асуудалтай зууралдсаар байтал бүтэн долоо хоног өнгөрөв. Гашуун сухайт боомтоос ганц хошууны зайтай аюулт халдвар илэрч хэд хэдэн тохиолдол бүртгэгдчихээд байхад газар дээр нь ажиллана хэмээн хэд хоногийн дараа боомтод хязгаарлалт хийж байх жишээтэй. Уг нь аюултай нөхцөлд шуурхай хариуцлагатай ажиллана гэдэг өнөөдөр нэг асуудлыг хэлэлцээд 2-3 хоногийн дараа, газар дээр нь очиж үзэхийг хэлдэггүй байлтай. Бүрэн эрхийнхээ хүрээнд бүх мэдээллийг гаргуулж үзээд хурдтай, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай байна.

Гэтэл Улсын онцгой комисст зориулсан бүхэл бүтэн Засгийн газрын тогтоол бий. Тогтоолд комиссын эрх, үүргийг нарийвчлан зааж өгчээ. Гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн  босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дарга, комиссын өдөр тутмын Ажлын албыг орон тооны нарийн бичгийн дарга хариуцаж, гишүүдээр яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар ажилладаг. Өөрөөр хэлбэл, албан тушаалаараа Улсын онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин  даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар ажиллаж байгаа юм. Комисс 25 гишүүнтэй нэлээн өргөн бүтэцтэй. Нийслэлээс гадна бүх яамд, зэвсэгт хүчин, тагнуул, хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, цаг уур, Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд багтдаг.

Засгийн газрын тогтоолоор Улсын онцгой комиссын ажиллах журамдзаасан бүрэн эрхийн заримаас дурдвал, 

2.2.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих;

2.2.2. …. холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын аж ахуйн нэгж, иргэдийг хууль тогтоомжийн дагуу өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан татан оролцуулах;

2.2.3. холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах, мэдээлэл, илтгэлийг хэлэлцэж, шийдвэр гарган биелүүлэхийг шаардах;

2.2.5. …шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин болон бусад хүчний байгууллагуудын анги, салбарын бие бүрэлдэхүүн, тусгай зориулалтын техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дайчлан ажиллуулах;

2.2.8. …удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий шуурхай бүлгийг томилон ажиллуулах гэж зааж өгчээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн хөрөнгийг Сангийн яам ажлын 24 цагийн дотор холбогдох байгууллагад багтаан олгохоор тусгасан байна.

Гэхдээ иргэд зөвхөн төрийн шийдвэрийг хараад сууж болохгүй. Хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд өөрсдөө л хариуцлагатай байх учиртай. Цагаан сар, баяр ёслол гэхгүйгээр амны хаалтаа сайн зүүж, гараа тогтмол ариутгаа хором ч мартаж болохгүй. Эрүүл явбал ирэх жилийн Цагаан сарыг үзэж л таарна.

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417