Монгол түмний билэг танхай хөвүүн Жамцын Бадраа гуай...

2020-03-30, 08:22 Монголд 1,984 1
Монгол түмний билэг танхай хөвүүн Жамцын Бадраа гуай...

Дэлгэр мөрний хөвөөн дээр 1926 онд төрж өссөн монгол түмний билэг танхай хөвүүн Бадраа гуайн Халуун элгэн нутаг нь хад чулуун дээр сийлэгдэж халх монголын зүрхэнд мөнхөрсөн нь туурга тусгаар Монгол Улс үеийн үед энхжин мөнхжин бадрахын өлзийтэй ерөөлийн билэгдэл баталгаа мөн. Элэг зүрхнээс уяатай Энхрий монгол нутаг минь Эцэг эхээс заяатай Эрдэнийн алтан өлгий минь эсвэл Элбэг гэрлээр гоолиг чи минь наддаа Эсэн цэнгэл бүхнийг авчрах гайхмаараа хөө юмуу нэг бол найрын дууны сүлд Найрсаг байгаасай зэрэг гурван зуугаад дуу шүлэг зохиосон Бадраа гуайд Бурханаас дуунд гардаг шигээ гайхмаар агуу их авьяас билэг суу заль мэргэн ухааныг заяажээ.

Бага байхад аав маань жаахан халамцуу үедээ Бадамлянхуа усан мандалд гээд л аялахад Базарваань үүнийг зохиосон Бадраа гуай чинь хувилгаан юм гэнэ лээ хэмээн ээж минь ханцуйндаа залбирч шивнэж байхыг миний бие хэд хэдэн удаа сонссон юм даг.

Ямартай ч Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазарын ойрын төрлийн удмын хүн болоод ч тэрүү Бадраа гуайн шүлэг дууны үг бүрийнх нь үзэл санаа нь Үлэмжийн чанартай дүйцэхүйц, уг хүнийх нь натур төрх нь говийн догшин хутагт Данзанравжаатай зүйрлэхүйц гэхэд хилсдэхгүй.  
Учир нь тэрээр улс монголын урлаг соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, сод ухаантан, ардын урлаг судлаач, шүүмжлэгч, яруу найрагч, орчуулагч, найруулагч  зэрэг арван хуруу давсан авьяас билэгтэйгээс гадна  англи, орос, санскрит, хинди хэлэнд ус цас шиг нэгэн байв.  

Бадраа гуай орос хэлнээс Евгений Онегин, Лусын дагина, итали хэлнээс Тоска, хинди хэлнээс энэтхэгийн нэрт зохиолч Р.Таагүүрийн Өргөлийн дуулал шүлгийн түүвэр, Цусан тахилга жүжгийг орчуулж монголынхоо  уншигч vзэгчдийн хүртээл болгожээ.  
Бадраа гуай монголын анхны симфони болон хөгжимдөх ур зүйн болон Мандухай цэцэн хатан киноны шүүмж, монгол ардын дуу хөгжмийн түүхэн уламжлал, угсаатны зүйн чиглэлээр зуугаад шүүмж өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Бадраа гуайн зохиосон 300 орчим дуу шүлэг байдгаас Халуун элгэн нутаг, Багш та, Жаргаах зүрхэн, Гайхмаараа, Найрсаг байгаасай, Намрын шөнө, Уяхан хорвоон хань, Гоёхон чимэг ч юм уу даа, Ганцхан туулах насных, Орь залуу нас, Чандмань эрдэнэ, Зандан шоо зэрэг олон дуу нь монголын ард түмний дуртай дуу болон мөнхөрчээ.

Бадраа гуайн туурвисан Монгол хөөмэй (1983), Цацал (1985), Ингэн нулимс (1987) зэрэг угсаатны судлалын баримтат кинонууд олон улсын телевизийн “Солонго” наадмаас удаа дараа тэргүүн шагнал хүртэж түүний санаачлан зохион байгуулсан Ардын урлагын наадмууд нь монголын өв соёлыг залуу үедээ төдийгүй дэлхийн улс түмнүүдэд нээж өгсөн юм.  Үүний нэг тод жишээ нь монголын урлаг соёлыг дэлхийд таниулж яваа Бадраа гуайн суурийг нь тавилцсан ардын урлагын Тvмэн-Эх чуулга мөн.

Жамцын Бадраа гуай жараас оноос эхлээд л үндэсний үзэлтэн гэгдэх өө сэвэнд өртөж явсан ч үндэснийхээ өв соёлын төлөө үхэн хатан тэмцэлдсэний хүчинд өнө эртний уламжлал урлаг соёлоо амь тавьчилгүй хадгалсаар ардчилалтай золгуулж өгсөнд түүний алдар гавьяа нь мөнхөд орших болно.
Хэтэрхий мэргэн ухаантан хэнийг ч хэлмэгдүүлэлт тойрч явдаггүйг Бадраа гуай ч бас амсчээ. Ямартаа, өвөг дээдсийн өв соёл үндэсний үзэл нэвт шингэсэн Бадраа гуай жаахан халахаараа найзууддаа Би бол та нарыг бодоход Намын төв хорооны мэдлийн хүн шүү хэмээн егөөддөг байсан нь сайндаа ч биш сав хийвэл үндэсний үзлээр үе үе төв хороонд дээр дуудагдан үтэр түргэн Ховд хөдөөгүй цөлөгдөж үзэл бодлоосоо болоод Ажилд авлаа халлаа тушаалыг арав гаран удаа гардаж байсан гэдэг.
Гэхдээ Бадраа гуай шиг билэг танхай хөвү

үнээ монгол түмэн элэг зүрхэндээ үеийн үед хайрлан хүндэтгэн дурсан санасаар байх болно. Миний бие цэрэг эх оронч иргэнийхээ хувьд монгол түмний цөс ихт хөвүүн Дарь Сүхбаатар, билэг танхай Бадраа гуай, алдарт дуучин Адарсүрэн гэх зэргээр аавын хүүг алагчилахгүй, ард түмнийхээ хайртай хүндтэй охид хөвгүүдийн намтар түүх, ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч дайчин уламжлалаас чадвал өдөр алсалгүй олон түмэндээ хүргэсээр л байх болно. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай!

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417