Хонин сүрэг "чоно" болох цаг ойрхон байна

2020-04-17, 08:59 Монголд 1,509 2
Хонин сүрэг "чоно" болох цаг ойрхон байна

Манай улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км буюу асар өргөн уудам газар нутагтай, олон мянган жилийн нүүдэлчин ахуй соёл, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай орон. Магадгүй, дэлхий ертөнцийн нүүдэлчин амьдрал, соёлын сүүлчийн голомт ч байж мэдэх юм гэхчлэн бид ярьж гайхуулах дуртай.

Энэ нь мэдээж онгон зэлүүд байгальдаа дураараа идээшилж дассан мал сүрэгтэйгээ шууд холбоотой. Гэвч сүүлийн үед хүний хүчин зүйл, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн өсөлт, эдийн засгийн бусад салбарын хөгжилтэй холбогдон бэлчээрийн доройтол нүүрлэж эхэллээ. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуягийн мэдээлснээр манай улсын нийт бэлчээрийн талбай 100 сая орчим га газар байдаг аж. Үүнийг Газрын үндсэн сангийн журамд тодорхой заасан байна.

Гэтэл одоогийн байдлаар нийт бэлчээр нутгийн 65 хувь нь ямар нэг өөрчлөлтөд орж доройтсоны дотор 10 хувь нь ямар ч сэхэл авах боломжгүйгээр “нүд аньсан” гэнэ. Энэ байдлаас шалтгаалан отор нүүдэл хийх газар хомсдож, ган зуд болоход ашиглах нөөц бэлчээр ч үгүй болжээ.

 Дээр нь уул уурхайг хэт шүтсэн ганц тулгуурт эдийн засаг мал аж ахуйг шахаж, элдэв төрлийн эрдэс баялаг олборлох явцад бэлчээрийн талбайг хумьсаар байна. Энэ бүхнээс шалтгаалан малчид отор нүүдэл хийхээ больж, өвөлжөө хаваржаа ба зуслан намаржаа гэсэн хоёрхон нүүдэл суудалтай болсны дээр бэлчээрийн хомсдол, талхагдал нэмэгдэж, өвс ургамлын чанар, төрөл зүйл цөөрч муудаж байгаа аж. Үүнтэй холбогдон мал сүрэг, түүний дотор хонь хээр яваа оготно, хулгана барьж идэх тохиолдол эрс нэмэгджээ.

Саяхан Говь-Алтай аймагт хонин сүрэг хоёрын зэрэг дөнгөж төрсөн ишгийг бэлчээрт нь барьж идсэн гэх сэтгэл сэртхийм мэдээлэл зарим сайтад тавигдсан байсан. Учрыг магадлахаар зарим нэг сайтыг “ухаж” үзлээ. Гэтэл ийм явдал өмнө ч гарч байжээ. “Eguur.mn”-д мэдээлснээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хэнтий аймгийн Галшар суманд оготно барьж идсэн 100 гаруй хонь үхсэн байна. Энэ тухай сумын Мал эмнэлгийн их эмч н.Хэрэлэнтунгалаг хэлэхдээ “Малчдын дуудлагын дагуу газар дээр нь очиж, 2-3 хонийг задалж үзэхэд гэдсэн дотроос нь оготно гарч ирсэн. Манай нутгийн хувьд хаа сайгүй бэлчээр хомс учраас нутаг сэлгэж нүүгээд ч нэмэргүй. Үүнтэй зэрэгцээд хээрийн оготно олширдог. Өвс ургамал нь шим тэжээлгүй болохоор оготнын хөдөлгөөн удааширч, өлссөн хонь түүнийг барьж идээд байна” гэжээ. Иймэрхүү байдал Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн болон говийн аймагт ч бүртгэгдсэн байна. Харин Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Мандах бэлчээрийн доройтлоос шалтгаалан хонь мал уургийн дутагдалд орж байж магадгүй юм гэж таамаглаж буйгаа хэлжээ.

Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэг “Мал бэлчээрээс ашигтай эрдэс бодисоо нөхөж авч чадахгүй байгаа учраас эрдсийн дутагдалд ордог. Бороо хур ороогүй хуурайшил ихтэй, өвч ногоо ургаагүй зэргээс үүдэн мал тэжээлээр дутагдаж, улмаар өвчлөл нэмэгдэж байна. Ийм байдлаар өвчилсөн малд яс мэрэх, гашуун нясуун эд юм долоох шинж тэмдэг илэрдэг” гэж ярьсан байна. Мөн хонин сүрэг хээрийн оготно барьж идээд хордож үхсэн тухай ч хэлжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг газрын мэргэжилтэн Ц.Мөнхнасан “Zindaa.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “2018 онд Сүхбаатар аймагт, өнгөрсөн жил Хэнтийд хонин сүрэг үлийн цагаан оготно идсэн тохиолдол гарсан. Үүнийг тухайн нөхцөлд өвс ургамалгүйгээс өлсөөд идчихсэн гэж тайлбарлах нь нэг талдаа өрөөсгөл ойлголт юм. Сүхбаатар аймагт өвс сайтар ургасан газарт хонь оготно барьж идсэн байсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр тухайн бэлчээр хонь, ямааны шаардлагатай шим тэжээлийг хангахгүй байна гэсэн үг. Бас уураг, эрдсийн төрлийн тэжээл дутагдсан байж ч болно. Ийм нөхцөлд нэмэлт тэжээл өгөх ёстой. Гэтэл малчид маань ямар ч нэмэлт тэжээл өгөхгүй, өөрөөр нь зүтгүүлээд байдаг” гэж тайлбарласан байна. Үүнтэй холбогдуулан “Финсеко" компанийн захирал, эдийн засагч О.Даваасүрэнтэй ярилцлаа.

 

-Та энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд мапын нэмэлт тэжээлийн ач холбогдлыг хэрхэн үнэлдэг вэ?

-Сүүлийн 5-6 жилийн хугацаанд бид орон нутгаар явж, зарим судалгаа хийж үзлээ. Үүнээс харахад малын тоо толгой, түүний дотор ямаан сүрэг эрс өссөнөөс малын бэлчээр их талхлагдаж байна. Тиймээс махны экспортыг нэмэгдүүлэх байдлаар тоо толгойг нь тэнцвэртэй болгомоор байгаа юм. Үүний тулд чанарын асуудал яригдана. Чанартай мах бэлтгэхийн тулд бэлчээрийн малд ч нэмэлт тэжээл шаардлагатай. Гэтэл манайхан энэ нь зөвхөн адуунд л хэрэгтэй юм шиг өрөөсгөл хандаж байна. Уг нь Монголчуудын махны хэрэглээний гол цөм нь үхэр, хонь байдаг. Энэ үүднээс мал сүрэгт зориулсан нэмэлт тэжээл импортлох талаар бид ажиллаж байна. Харамсалтай нь, манай энэ чиглэлийн ажил хариуцдаг төрийн байгууллагын үйл ажиллагаа маш удаан, хойрго байна. Импортлох гэж байгаа малын тэжээлийнхээ дээжийг лабораторид өгөхөөр хариу нь гарахгүй гурван сар болдог. Тэгсээр байтал 45 хоногийн хугацаатай тендерийн цаг дуусчихаж байх жишээтэй.

 

-Та малын нэмэлт тэжээлийг хаанаас авахаар төлөвлөж байгаа юм бэ?

-Өвөрмонголын Малын тэжээлийн хүрээлэнтэй хамтарч “Тал нутгийн авьяастан” (манайхаар Гавьяат мал зүйч. Сур) цол хүртсэн эрдэмтэнтэй ажиллаж байна. Нэгэн цагт Өвөрмонголын мал аж ахуй эрхэлдэг бүс нутаг яг одоо манайх шиг бэлчээр нь доройтсон, шороо тоос боссон газар л байжээ. Гэтэл өнөөдөр малын бэлчээрээ хашаалж, мод суулгаж, малдаа нэмэлт тэжээл хэрэглэдэг болсноор цөлжиж байсан газар нутаг ямар болж байгааг бид бэлхнээ харж байна.

Энэ туршлагаас нь суралцаад бид малдаа хужир шүү, эрдэс тэжээл юу байдаг юм, түүнийг нь өгмөөр байгаа юм. Манайхан болохоор химийн бодис өгөх гэж байна гэж ойлгоод байдаг. Гэтэл мал амьтан, газар шороо гээд доройтож ядарсан бүхэнд химийн найрлагатай тэжээл, бодис л ашигладаг шүү дээ.

Тэгээд ч Өвөрмонголын мал идээд өсч үржээд байгаа тэжээл, хужир шүүг Армонголын малд яагаад хэрэглэж болохгүй байх билээ.

 

-Манай малчид малын тэжээлийн талаар хэр ойлголттой байдаг юм бол. Малаа мөнгө гэж хардаг ч түүндээ хөрөнгө зарахдаа харам байдаг шиг санагддаг?

-Монголын малчдын хувьд овьёос, хивгийг л тэжээл гэж ойлгодог ч хэрэглээг нь маруухан мэддэг юм билээ. Жишээ нь, овьёосыг үхэрт өгөөд байдаг. Энэ нь үнээний сүүг татраадаг сөрөг нөлөөтэй. Хүн ганцхан төрлийн хоол идэж ус уугаад байвал тарган цатгалан, эрүүл чийрэг байх нь юу л бол. Яг түүнтэй адил шим тэжээл муутай өвс ургамлыг хэчнээн их идэвч малын гэдэс дүүрэн байхаас биш хоол болдоггүй. Хавар цэндийсэн гэдэстэй үхэр зүгээр бэлчиж яваад л сөхрөөд уначихдаг. Зарим аймагт хонин сүрэг оготныг барьж идлээ л гэнэ. Энэ бүхэн нь нэмэлт тэжээл, түүгээр дамжин малд өгдөг уураг болон эрдсийн дутагдал болж байгаагийн шинж юм. Тиймээс бид дотооддоо тэр бүр үйлдвэрлэж чадахгүй байгаа малын нэмэлт тэжээл, эрдэс бодисыг импортлох ажлыг дэмжиж тусалмаар байна. Бас өөрийн оронд ногоон тэжээлийг тариалахад илүү анхаармаар байгаа юм. Малын бэлчээрийн асуудлаар мэргэжлийн хүмүүсийн байр суурь ийм байна.

Монгол Улсын мал аж ахуйн салбар ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлдэг гол салбар гэж харахаас гадна уламжлалт бэлчээрийн аж ахуй, мал маллах ухаан, нүүдэлчний өв соёлоо авч үлдэх нь бидний гол зорилго байх болов уу. Энэ нь мэдээж эрдэнэт мал сүрэг, бэлчээрийг зүй зохистой ашиглах явдал, эдийн засаг, түүний үр ашигтай салшгүй холбоотой юм.

Үүнд төрийн бодлого чиглэл, хууль эрхзүйн орчин хамгийн чухал билээ.  

 

Д.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417