Д.Энхжин: Хөл хорионы үед сөрөг мэдээллүүдэд хязгаар тавьж, хайртай, дуртай зүйлдээ цаг их зарцуулаарай

Д.Энхжин: Хөл хорионы үед сөрөг мэдээллүүдэд хязгаар тавьж, хайртай, дуртай зүйлдээ цаг их зарцуулаарай

“Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Д.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа. Тус байгууллагаас “Гамшгийн үе дэх сэтгэл зүйн анхны тусламжийн гарын авлага”-ыг эрхлэн гаргажээ.

 

-Энэхүү гарын авлагыг яагаад гаргах болсон бэ. Хэдий хугацаа зарцуулав. Гарын авлагыг боловсруулахад ямар хүмүүс оролцсон бэ?

-Цар тахалтай холбоотой гамшгийн энэхүү нөхцөл байдалд хүмүүс хамгийн түрүүнд хөл хорионд орж, зарим нь гэрээсээ ажиллаж, хүүхдүүд цахимаар хичээллэж байгаа бөгөөд цаашдын тодорхойгүй байдал нь айдас түгшүүртэй мэдрэмж төрүүлж байна. Мөн энэхүү гамшгийн нөхцөл байдал хойшид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд хүмүүсийн сэтгэл санаа гамшгийн нөхцөл байдал намжсаны дараа ч тогтворгүй болох эрсдэл байдаг. Иймд гэр бүлийн гишүүн бүр сэтгэл зүйн эрүүл мэндээ сахин хамгаалах эн тэргүүний хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Олон улсын хэмжээнд цар тахлаас үүдэлтэй гэр бүл салалт, хүүхдийн хүчирхийлэл, эдийн засгийн хямралтай холбоотой сэтгэл гутрал, гэнэтийн үйл явдал, уй гашуу зэрэг сэтгэл зүйн асуудал гарч байна. Манай улсын хувьд ч үүнийг тойроод өнгөрөх боломжгүй. Бид хэдийнэ нүүр тулан ажиллах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсон байна. Иймд манай “Focus on the Family” буюу “Гэр бүл анхаарлын төвд" байгууллага нь оны эхнээс Монгол Улсад хөл хорио тогтоож эхэлсэн даруй олон нийтийн сувгаар сэтгэл зүйн зөвлөмж зөвлөгөөг хүргэсээр байгаа. Мөн саяхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн бүх давхаргын ард иргэдийг орхигдуулалгүй гамшгийн үе дэх сэтгэл зүйн бэлэн байдал, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахад санаа тавих талаар манай байгууллагын сэтгэл судлаач нар болон баг хамт олноороо “Гамшгийн үе дэх сэтгэл зүйн анхан шатны тусламж” гарын авлагыг эрхлэн гаргасан юм.

 

-Тус гарын авлагыг ямар хүмүүст зориулан гаргасан бэ. Нас насаар ангилан хүүхдүүдэд зориулсан зөвлөмж гаргасан гэсэн үү?

-Бид гамшгийн үе болон дараах нөхцөл байдалд стресс, түгшүүр айдсаа хэрхэн даван гарах, сэтгэл зүйн эрүүл мэндэд гарах тодорхой шинж тэмдгүүд, хариу үйлдэл үзүүлэх талаар зөвлөгөө зөвлөмж бүхий гарын авлагыг бэлтгэн гаргасан. Энэхүү гарын авлагыг онцгой нөхцөл байдлын голомтод ажиллаж байгаа нийт эмч эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа хэв журам, хил хамгаалах, хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан албан хаагчид тэдний гэр бүлийнхэнд зориулсан. Мөн мэдээ мэдээлэл зөвлөмж авах боломжгүй байгаа эмзэг бүлгийн айл өрх, ахмад хүмүүст сэтгэл зүйн боловсрол анхны тусламж үзүүлэхэд чиглэж байгаа. Гарын авлагын агуулгад 0-2, 3-5, 6-11, 12-18 насны хүүхдүүдэд гамшгийн үед болон дараа гарах сэтгэл зүйн асуудал бэрхшээлийн онцпог түүнд эцэг эх болон багш нар хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар энгийн практик зөвлөмжүүдийг тусгасан. Юуны түрүүнд бид голомтод ажиллаж байгаа нийт албан хаагчид зориулаад нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад 1000 орчим гарын авлагыг хандивласан. 

 

-Энэ үед эмч, эмнэлэг, цагдаа, онцгой гээд төрийн албаныханы хувьд ч сэтгэл зүйдээ анхаарах хэрэгтэй байх. Тэдэнд энэ ном хэрхэн тус болох вэ?

-Тэгэлгүй яах вэ, тэдгээр хүмүүсийн эрүүл мэнд мөн тэдний гэр бүлийнхэн нэг талаар орхигдох талтай. Иймд энэхүү гарын авлагад өөрөө өөртөө болон гэр бүлийн гишүүд, хүүхдийнхээ сэтгэл зүйн асуудал бэрхшээлтэй байгааг таних болон өөрөө өөрийгөө халамжлах, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж санаа тавих талаар зөвлөмжүүдийг хүргэсэн болохоор сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах боломжтой. Эдгээр хүмүүс маань сэтгэл зүйн хувьд бэлэн байснаараа үйлчилгээ 160 авч буй ард иргэд ч эрүүл саруул байх ач тустай гэж харж байна.

 

 -Хорио цээрийн үед хүмүүсийн сэтгэл зүй хэрхэн өөрчлөгддөг вэ. Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хөл хорио тогтоосон үед хүмүүс ихэвчлэн тодорхойгүй ийм байдлаар хэр удах юм бол гэсэн айдас түгшүүр, уур цухалдлын мэдрэмж нийтлэг төрдөг. Иймд төрсөн сөрөг сэтгэл мэдрэмжээ эрүүл аргаар илэрхийлэх нь чухал ач холбогдолтой.  Ард иргэд сөрөг сэтгэл хөдлөлөө хэн нэгнийг буруутгах, бусдыг гадуурхан э ялгаварлах, олон нийтийн сүлжээнд турхирах, архи согтууруулах ундаа хэрэглэх, ганцаардаж гуньж гутрах, их идэх зэрэг сөрөг арга замаар тайлж байгаа нь ажиглагдсан. 

Эрүүл аргаар илэрхийлнэ гэдэг нь төрж , байгаа сэтгэл мэдрэмжээ гэр бүл, ойр дотнын хүмүүстээ тайван чөлөөтэй хуваалцаж ярилцах, хол байгаа бол утас интернэтээр холбогдон ярилцах, дасгал хөдөлгөөн хийх, гэр бүлээрээ чанартай үр бүтээлтэй зүйл хийх, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах, мэдрэмжээ цаас болон уран бүтээлээр буулгах, агаар салхинд гарах зэрэг тодорхой аргаар илэрхийлж болно.

-Ялангуяа бага насны хүүхэд өсвөр үеийнхний хувьд сэтгэл зүйд нь ямар өөрчлөлтүүд гардаг вэ. Эцэг эхчүүд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг эх, ойр орчин нь тайван бус айдас түгшүүртэй байх үед хүүхдүүд мөн адил сөрөг мэдрэмжтэй болох магадлалтай. Тиймээс хүүхдээ тайвшруулах, асуусан асуултад нь нээлттэй чөлөөтэй уриалгахан хариулах, тэдний юу мэдэрч байгааг нь асууж ярилцах хэрэгтэй. Хүүхдүүд тоглох явцдаа түлхүү мэдрэмж сэтгэлээ нээх илэрхийлэх талтай учраас хүүхэдтэйгээ тоглонгоо мэдрэмжийг нь сайн чагнах тайвшруулах бүрэн боломжтой байдаг.

 

-Энэ үед гэр бүлийнхээ харилцааг илүү нээлттэй бат бөх болгох боломж гарч ирж байх шиг. Зарим хүн зурагтаар ч үзэх юм байхгүй, хийх юм олдохгүй уйдаж байна гэнэ. Гэр бүлдээ цаг зарцуулах хэрэгтэйг мэдэж байгаа хэрнээ чухам юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ цаг үе нь гэр бүлдээ цаг гаргаж, үр хүүхдэдээ сайн нөлөө үзүүлэх гайхалтай сайхан боломж яах аргагүй мөн. Иймд үр хүүхэд, хань ижлээ сонсож ойлгох, тэднийгээ илүү ихээр хайрлах хэрэгтэй. Гэр бүлээрээ хөлөгт тоглоом тоглох, агаар салхинд гарах, ургамал цэцэг тарих, хамтдаа шинэ дуу бүжиг сурах, гэр бүлийн зургийн цомгоо үзэж ярилцах, гэр бүлийн сонирхолтой түүхүүдээ ярилцах, гар урлал, дасгал хөдөлгөөн хийх, гэр бүлийн зорилго төлөвлөгөөгөө гаргах байдлаар цагаа үр дүнтэй өнгөрөөж, гэр бүлийн чанартай цаг бий болгох боломжтой.

 

-Гэр бүлдээ цаг гаргах нь ямар ач холбогдолтой вэ?

-Гэр бүлийн чанартай цаг гаргаснаар танай хамгийн үнэ цэнтэй өв болох хүүхдүүд тань хайраар “услагдах” юм. Хүүхдүүд болон эцэг эхийн хооронд бат бөх холбоо үүсэх, халуун дулаан уур амьсгал бий болох ач холбогдолтой. Энэ нь хүүхдийн цаашдын ирээдүй, бусад харилцаа холбоо, хичээл сурлага, сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг тал дээр алсын хараа бүхий хөрөнгө оруулалт болох юм.

 

-Энэ вирусээс сэргийлэхэд ахуйн зөвлөмжийг дагахаас гадна сэтгэл зүйн тогтуун тайван байдал илүү үр нөлөөтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр иргэд сэтгэл зүйгээ тайван тогтвортой байлгахын тулд ямар зүйлд анхаарах хэрэгтэй вэ?

-Сэтгэл санаагаа тайван байлгах энгийн алхам бол булчин суллах болон амьсгалын дасгал хийх юм. Мөн харилцаагаар өөрийгөө тэтгэхэд анхаарах хэрэгтэй. Хүн гэдэг амьтан эерэг сайхан харилцаагаар тэжээгддэг учир ойр дотнын хүмүүс, гэр бүл, хамт олонтойгоо харилцаж цагийг өнгөрөөх хэрэгтэй.

Дуртай ном зохиолоо унших, шинэ зүйл суралцах зэрэг үр нөлөөтэй байдлаар цагаа өнгөрөөснөөр сэтгэл санаа тэнцвэртэй байхад сайн нөлөө үзүүлдэг.

-Коронавирусийн халдвар тусчих вий гэсэн айдас нийгэмд их байна. Энэ айдсаасаа болж хүмүүстэй харилцахаас хүртэл зайлсхийх, хямрах, бусдыг буруутгах хандлага их гарах болжээ. Айдас түгшүүртэй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

-Хүм үүс мэдээж дор бүрнээ сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрөөс шалтгаалах өдөр тутмын ариун цэвэртээ анхаарах, маскаа зүүхээ мартаж болохгүй. Олон нийтийн цахим орчинд байгаа хэт их сөрөг мэдээллүүд дээр хязгаар тавих хэрэгтэй. Сөрөг мэдээллийг нэг бүрчлэн уншиж дэлгэрүүлэн судлахаас аль болох татгалзаарай. Энэ нь тухайн хүнд хэт их түгшүүр, айдастай мэдрэмж төрүүлж, хэвийн ажиллах, өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бүтээмжийг алдагдуулах эрсдэлтэй. Өдөрт 2-3 удаа албан ёсны эх үүсвэрээс цаг үеийн мэдээллээ авдаг байгаарай. Бусад сөрөг коммент, албан бус эх сурвалж бүхий цахим хаяг группүүдээс гарах, мэдээллийг нь нээж үзэхгүй байх хэрэгтэй. Харин таныг илүү тайвшруулж болох үр нөлөө сайтай зүйл рүү цаг болон анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417