Их удирдагчаа санан дурсахуй

Их удирдагчаа санан дурсахуй

Одоогоос 29 жилийн өмнө 1991 оны 4 сарын 21-нд Монгол түмний маань их удирдагч бид бүхний бишрэн хүндэтгэж явсан Бал дарга маань хорвоогоос хальжээ. Хуучин Монголыг шинэчилсэн, улс орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан, БНМАУ-ын далбааг НҮБ-ын байранд мандуулсан, эх орныхоо их бүтээн байгуулалтыг эзэнгүй тал дээр цогцлоож, их Сталинд бараалхан, Хрущевтай дотносож, Мао Цэ Дунтай гар барьж, Брежневтэй тэврэлцэж,  Горбачевыг өөртөө бараалхуулж явсан хүн Монголын түүхэнд ердөө ганцхан. Дахиад ийм удирдагч хэзээ ч төрөхгүй нь лавтай.

 

Монголын түүхэнд бодитой юм хийсэн давтагдашгүй гавьяатай онцгой хоёр хүн байдаг гэж би мунхагладаг. Энэ бол ХIII зуунд дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, өмнөд хойд хөршдөө төрт ёсыг цогцлоож чадсан агуу их эзэн Чингис хаан, нөгөөх нь  дэлхийн хөгжлөөс олон зуунаар хоцрогдсон Монгол улсад шинэ соёл иргэншлийн гэрэл гэгээг тусган, ард түмнээ эрүүлжүүлж, хүн амаа өсгөсөн, соёлжуулж, гэгээрүүлсэн, урьд өмнө энэ нутагт мөр нь ч байгаагүй хөгжлийн цоо шинэ цогцолборыг буй болгосон төдийгүй, үе үеийн өвгөд дээдсийнхээ алтан амиараа олж авсан тусгаар тогтнолыг баталгаажуулсан, эх орныхоо нэр сүрийг даян дэлхийд гаргаж чадсан ХХ зууны төрийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч Ю.Цэдэнбал мөнөөс мөн. 

Коммунист хатуу дэглэм ертөнцийн талыг ноёрхож байсан тэр цагт “Чингисийн тулганд асаасан галыг унтраах ёсгүй” гэж хэлсэн хүн бол Цэдэнбал дарга.

Бал даргыг ардчиллын он жилүүдийн эхээр учиргүй буруутган муулж тэртээ тэргүй хүний газар цөлөгдөн хоригдож байсан түүнийг тохуурхан доромжилсоор нүд аньсан хойно нь ч ясыг нь өндөлзүүлж байсанд одоо зарим хүмүүс ичиж нүүрээ хийх газаргүй явдаг болов уу гэж боддог юм. Эхнэр Анастасия Ивановна нь Алтан өлгий дэх түүний шарилын дэргэд хэлсэн эцсийн үгэндээ ”...Миний ханийн хийсэн бүтээснийг Монголын ард түмэн үнэлэх цаг нь тун удахгүй ирнэ...” гэж итгэл төгс хэлж байсан дуу нь одоо ч чихэнд сонсогдох шиг. 

ЗХУ тэргүүтэй дэлхийн социалист систем хэмээх зуу зуун сая хүнийг нэгтгэсэн  хоорондоо угсраатай хүчирхэг том жижиг дугуйнууд араа шүд нь тачигнан эргэж байлаа. Үүний нэг жижигхэн араа нь Монгол улс байсан бөгөөд хуйлран эргэлдэх энэхүү агуу механизмыг ухраах, зогсоох тэр бүү хэл хурдыг сааруулах хүч хаа ч байгаагүй билээ. Түүнийг сөрөх гэсэн өчүүхэн төдий оролдлого ямар эмгэнэлтэйгээр төгсөж байсныг ардын хувьсгалын гэгдэх эхний жилүүдэд долоон төрийн  тэргүүнээ алуулж сор болсон гурван түмэн иргэдээ булшлуулж байсныг бидний үе хэзээ ч мартахгүй ээ. Бал даргын онцгой чанар гэвэл тэр хүн тухайн тэр л цаг үеийн захиалгаар “бий болж” түүндээ хэлбэршгүй тууштай үнэнч байсанд оршино. 

Кремлийн эрх баригчид анхнаас нь залуу Цэдэнбалыг “халамжиндаа авч” гарын дороо байлгах бодлого явуулж байсан авч сүүлдээ “социалист интернациональ” гэгч үзэл санааны хүрээнд үзүүлэх тэдний дарамт шахалтын эсрэг тэмцэж эхэлсэн учир арга буюу хүчээр зайлуулан Москвад гэрийн хорионд байлгаж байгаад зүйл дуусгасныг  бид сайн мэдэх билээ. Тэрээр өөрийн зарчимч шударга зан чанартаа эхнээсээ эцсээ хүртэл тууштай байж чадсан хүн юм. 

1963-1966 онд хэрэгжсэн Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй  "БНМАУ-д ажиллаж, амьдарч, суурьшсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх иргэдийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс гаргах тухай." тогтоолыг Хятадууд эрс эсэргүүцэж, Монголын элчин сайдын яамны гадна "Цэдэнбалын нохойн толгойг хага цохь" гэж бичиж, Хятадын удирдлага болох Мао Зедун, Жоу Энь Лай нар "Нөхөр Цэдэнбал дипломат ёсыг уландаа гишгэж байна." гэх мэтээр шүүмжилсэн өнгөтэй захиа илгээсэнд Бал дарга "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно." гэсэн хариу илгээж байжээ.

Энэ хүнийг хар багаасаа хайрлан хүндэтгэж явдгийн хувьд түүнтэй хамран зүтгэж улс эх орноо гэсэн нэгэн сэтгэл зүрхээр ажиллаж амьдарч явсан хүмүүсийн дурсамжтай танилцаж заримтай нь уулзаж учирч ярилцаж явахад түүний тухай ам нэгтэй өгүүлэх хэд хэдэн чухал чанарууд байдаг юм билээ. 

Бал даргад одоогийн төрийн өндөрлөгийнхөн шиг албан тушаалаа ашиглан хувийн ашиг хөөцөлдөх тухай санаа  бодол толгойд нь нэг хором ч төрж байгаагүйг түүх баталдаг. Түүнд хувийн өмч гэж юу ч байсангүй, тэрээр ухамсартай бүхий л амьдралаа эх орныхоо буюу бидний төлөө зориулжээ. 1988 онд буцаж ирээд хувийн эд хогшлоо аваад буцахад нь түүнийг ихээхэн зүйл эх орноосоо авч явах гэж байна гэж хардан ачааг нь дээрээс зориуд зохион байгуулан гаалийн үзлэгээр дахин оруулахаар болжээ. Дарга тэр үед өөрт нь бэлгэнд өгсөн байсан бүх буу сэлэм, мөнгөн аяга зэрэг үнэт эдлэлүүдийг улсын эрдэнэсийн сан, НАХЯаманд тушааж, үлдсэн зүйлүүдээ нэгэнт боож баглачихаад гэрийнхээ хуучин тавилгыг хүртэл сангийн яамаар үнэлүүлэн тэр үеийн ханшаар 13 мянган төгрөг тушааж, таван тоннын чингэлэгт ачуулахаар бэлдүүлэн жагсаалтыг нь гаргасан байж. Өвгөн үүнд нь өчүүхэн ч уурлаж уцаарласангүй харин энэ үзлэгт ихэд талархаж бүх зүйлээ дахин задлан үзүүлтэл тэдний сэжиглэж байсан бараанд юу байсан гээч. 20 цаасан  хайрцагт нь дан ном, үлдсэн хэдэн хайрцагт хуучин хувцас ор дэрний цагаан хэрэглэл байжээ. Итгэмээргүй байгаа биз? 

Түүнд тэр үеийн зүүн Европын зарим удирдагчид тухайлбал Румыны Чаушеску шиг Швейцарын банкинд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж байршуулсан нэг ч доллар байсангүй. Ямар сайндаа тэр үед Филатова гуайг хүүхдүүдтэйгээ даргыг оршуулах гэж ирээд гурав хоноод буцахад нь  манай төр засгийнхан зочид буудал, байр хоолны мөнгө гэж 30 мянган төгрөг нэхэж шогтож байхав.  Түүнийг нь төлөх мөнгөгүй хөгшин, Монгол дахь Оросын ЭСЯ-наасаа зээлж дараа нь увуу цувуу тэтгэврээсээ төлж барагдуулсан юм билээ. Даанч ичмээр шүү.

Өөрийнхөө ухамсарт бүх амьдралаа улс орноо хөгжүүлэх үйлсэд бүрэн золиосолж чадсан ганц хүнийг Бал дарга болов уу гэж боддог. Түүнд хувийн гэх амьдрал бараг байсангүй. Бусадтай адил зугаа цэнгэл хөөх мөч заяа түүнд оногдсонгүй. Эргэн тойрон харуул хамгаалалт, идэх хоол, ярих уулзах хүнийг нь дэргэд нь үргэлж цагдах хатуу орос эхнэр ийм л “халамж” нүдэнд бууна. Тэрээр ан гөрөө хийх ч юм уу тоглож наадаж хайран цагаа өнгөрөөнө гэхээс ёстой толгойтой үс нь арзайдаг,  мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж чөлөөт цагаараа ном л уншиж тархиа “амраадаг” байж. Түүний үлгэр жишээгээр ажиллахаар олон хүн хичээж байсан авч хоногт гурав дөрөвхөн цаг унтаад “амарсан болчихдог” чанарыг нь тухайн үеийн хэнбугай ч дагаж дууриаж чаддаггүй байсан гэлцдэг. Тэдний хувийн номын санд 10 гаруй мянган ном байсан талаар комиссаруудын дурдатгалд байдаг юм билээ. Түүний аминаасаа илүү нандигнан хадгалж орсон гарсан хүн болгонд үзүүлэх дуртай үндсэн хөрөнгө нь ердөө л энэ номнууд байжээ.

  Тэр үед хамт ажиллаж байсан сайд агсан П.Дамдин гуай  "Биднийг Цэдэнбалыг тойрон хүрээлж байсан гэдэг шалтгаанаар  найман жил хүртэл шоронд хорих ял төлөвлөөд прокурор хоёр жил мөрдсөн. Ямар нэгэн аргаар буруутгах гэж хоёр жил гаруй биднийг зовоосон доо. Дуудахаар нь очоод өмнөхөө л давтан хэлдэг. Тэгж тэгж нэг юм дуусч нийслэлийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх авч үзээд ямар ч хэрэг хийсэн юм алга гээд хурал энэ тэр бололгүйгээр шийдээ гаргасан даа.  Ийм л муухай зүйл болж байсан юм. Ийм явдал болсныг одоогийн залуучууд мэдэж байх ёстой” гэсэн байдаг.  

Дарга бол хүн чанар ноён нуруугаа хэзээ ч алдаж үзээгүй хүн байсны нэг баримт бий.  Өөрт нь эцэг шиг нь ханддаг байсан маршал Чойбалсангийн гаргасан нугалаа, тахин шүтэж байсан асуудлыг Хрущевын шүүмжлэлийн адилаар сөхөн тавихыг  дээрээс нь Кремль, дэргэдээс нь хамтран зүтгэгч Дамба, Цэнд нар гарган дахин дахин  шахалт үзүүлэхэд тэрбээр “Тэр хүний алдаа оноо, алдар гавьяаг алсдаа түүхэн цаг хугацаа харуулна” хэмээн гүрийсээр байгаад асуудлыг дорвитой авч хэлэлцэлгүй бүр хөшөө дурсгалыг нь хүртэл хөндөлгүй байлгасаар бидний үед шилжүүлэн өгч чадсан хүн.  

Бүх нийтээр бичиг үсгийн боловсролтой болгосон оронд олгодог ЮНЕСКО-гийн тусгай шагналыг 1970 онд Ази тивээс анх удаа манай улсад олгож байсан нь асар том үзүүлэлт мөн. Тэрээр дайны хүнд бэрх жилүүдэд буюу 1942 онд ЗХУ-ын тусламжаар МУИС-ыг байгуулж Монгол үрс эх орондоо дээд боловсрол эзэмших үүд хаалгыг анх нээж байсан хүн юм. Түүний эхнэр Анастасия Ивановнагийн хичээл зүтгэлийн үр дүнд хөдөөгийн аймаг сум бүрт цэцэрлэг ясли барьж байгуулж байсантай маргах хүн байхгүй болов уу.

    Бусад социалист оронтой харьцуулахын аргагүй их хөрөнгө оруулалтыг ЗХУ-аас салгаж авч дөнгөдөг, жил бүр улс ардын аж ахуйд шаардагдах хөрөнгөний 30 гаруй хувийг тэндээс шууд авч байжээ. Ингэж байж л Эрдэнэт, Багануур, Дархан хот, Улаанбаатар хотын хорооллууд газартариалан биеэ даасан салбар болж, тариа ногоогоо өөрсдөө тарьж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон юм. Түүний үед л хөдөөгийнхөн эсгий хаалгатай, тулгын галтай, өөхөн дэнлүүтэй, гаднаа бүрээсгүй гэрүүд халагдаж, Монгол орон гэрэл гэгээтэй, утсан холбоотой, хойд урьд хөршүүдийг холбосон төмөр зам, агаарын тээвэртэй болж байсан түүхийг мэдэх хүний тоо харамсалтай нь өдрөөс өдөрт цөөрсөөр. Айл бүр  радио зурагттай болж соёлт ертөнцийн дуу авиа дүрс зурагтай Монголчууд Бал даргын үед танилцсан түүхтэй хэн ч одоо маргахгүй болов уу.  29 жилийн өмнөх энэ өдрийн тухай Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай надад дурсан ярьсан бичлэг нь одоо хүртэл хадгалагдаж буй. Тэрээр ярихдаа “Цэдэнбал даргатай хамгийн сүүлчийн уулзалт 1991 онд нас барсны дараа түүний шарилын дэргэд болсондоо. Эрүүлийг хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд Дашцэвэгээр толгойлуулсан оршуулгын комисс тэр үед ажиллаж байлаа. Би Бал даргыг хэдэн талаас нь ойрхноос авсан зургийг үзсэн. Хоёр гуя нь улаан  эрээн болчихсон, хөлний өсгий нь цоороод идээ бээр гарчихсан байсан. Дашцэвэг надад ирж энэ хүн өвчнөөр биш цусанд нь халдвар орсноос нас баржээ, харин ч их бие сайтай хүн байж, хөлний тэр хатуу өсгий нь хүртэл идээлж цоортол амьд  явсан байна шүү дээ гэж ярьж байсан  юм” гэсэн байдаг. 

Монгол орон Монголын ард түмний сайн сайхны төлөө өөрийн бүхий амьдралаа зориулчихаад эцэст нь хүний нутгийн  тэнгэрт хальсан бурхан болоочийнхоо эцсийн захиасыг нь биелүүлж   эх оронд нь авчран хөдөөлүүлж, сүүлчийн салах ёслолоо дөнгөж хийгээд халуун нулимсаа арчиж амжаагүй байхад нь А.И.Филатоваг байцааж байсан нь бас баримт болон үлджээ. Монгол төр, Монголын ард түмнийхээ төлөө 40 гаруй жилийн турш чөмгөө дундартал нойр хоолгүй зүтгэж байсан энэ хүн хийсэн бүтээсэндээ сэтгэл нь ханаагүй. Тиймээс ч учраас тэр бидэнд үлдээсэн сүүлчийн зурвасандаа “Би хийж чадах юмаа гүйцээж чадаагүй нь тоогүй...” хэмээн харамсан өгүүлсэн байдаг.  Энэ хоёр агуу хүнийг хэлэх хэлэхгүйгээр гүтгэн доромжилж байсан цаг үе өнөөдрөөр дуусаасай билээ, Бурхан минь.

 

Ш.Пүрэвсүрэн

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417