Монгол эрчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү холдсоор байна

2020-04-24, 08:29 Монголд 1,221 0
Монгол эрчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү холдсоор байна

Үндэсний статистикийн хорооноос “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудал"-сэдэвт судалгааг хийсэн байна. Энэ судалгааг Засгийн газрын тогтоолоор 2017 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд явуулжээ. Судалгаанд бүх аймаг, нийслэлийн есөн дүүргийн 18-26 насны 10 мянга орчим залууг хамруулжээ. Тэдний 91.5 хувь нь хэвийн жинтэй байснаас үзвэл Монгол эрчүүд амьдралын зөв хэвшилтэй байгаа мэт харагдавч нас баралт, эмэгтэйчүүдтэй харьцуулсан наслалтын зөрүү холдсоор байгаа нь нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэж байна.

Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын дундаж наслалт (2018 оны мэдээгээр) 70.2 байгаа ч эрчүүдийнх 66.1, эмэгтэйчүүдийнх 75.8 байгаа аж. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хорт зуршил, хооллолт, хөдөлмөрийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгааг судалгаагаар нотолсон байна.

Судалгаанд хамрагдсан 10 эрэгтэй тутмын ес нь эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдах шаардлагатайг мэддэг ч ердөө гуравны нэг нь эмнэлэгт хандаж байжээ. Энэ нь аль ч шатны эмнэлэгт эрчүүдэд зориулсан кабинет байдаггүй, ямар эмчид хандахаа мэддэггүй, уламжлалт зан үйлийн дагуу гэр орон, ам бүлээ авч явах ёстой гэх шалтгааны дор нэрэлхүү, бардам зангаасаа болж эрүүл мэнддээ анхаардаггүй гээд олон учир жанцангаас болдог аж. Бас нэг шалтгаан нь зөв зохистой хооллолт юм. Хошин шогийнхны нэг үзүүлбэрт гардаг шиг эрчүүд нохойноос арай наахнуур хооллохын дээр сайн санасан эхнэрүүд аль өнгөтэй, өөдтэй тостой, шөлтэйг нь нөхөртөө зориулдаг нь нэг талаар хайр халамжийн илэрхийлэл боловч нөгөө талаар эрсдэлт хүчин зүйл болдог гэнэ. Тэднийг төлөөлж судалгаанд оролцсон эрчүүдийн 96.6 хувь (бараг бүгдээрээ) нь зөв хооллолт чухал гэдгийг ойлгодог ч дөрвөн хүн тутмын нэг нь л зөв хооллодгийг асуулгаар тодруулсан байна.

Бусад хорт, буруу зуршлын талаар ярих ч юм биш. Судалгаанд хамрагдсан 10 мянга орчим эрэгтэйн 45 хувь нь тамхи татдаг, гурван эрэгтэй тутмын нэг нь сүүлийн ганцхан сард дөрвөөс доошгүй удаа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн буюу “тасартлаа” уусан байжээ. Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7000 орчим хүн “хоног төөрүүлсэн” бол өнгөрсөн оны эхний зургаан сарын дотор 9500 шахам хүн “зочилсон” нь өмнөх оны мөн үеийнхээс 40.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тэдний 97 хувь нь эрчүүд байжээ. Ганцхан энэ баримтаас харахад монгол эрчүүд хорт зуршил, архидан согтуурах явдалд улам автсаар байгааг баталж байна. Мөн тамхи татах, архи уух зэрэг амьдралын буруу хэв маягт автах үзэгдэл улам залуужиж, эмэгтэйчүүд ч татагдан орж байгааг анхаарах цаг болсон. Эрчүүдийн дундаж наслалтад эрхэлж буй ажил хөдөлмөр, түүний орчин нөхцөл багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал судалгаанд оролцогсдын 4.6 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд мориноос унах, автомашины осолд орох зэрэг амь насаа алдаж болох эрсдэлтэй нүүр тулж байснаас гадна дөрвөн хүн тутмын нэг нь багаасаа эхлэн хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байжээ.

Манай улсын иргэдийн нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчлөлөөс үүдсэн шалтгаан эзэлж байгаа бол дөрвөн нас баралтын нэг нь хорт хавдраас шалтгаалдаг байна. Ерөнхийдөө, нас баралтын голлох шалтгаан нь зүрх, судасны өвчин (28.7 хувь), төрөл бүрийн хавдар (24.9 хувь) байгаа бол зам тээврийн осол (7.6 хувь), амиа хорлолт (5.1 хувь) удаалж байгаа аж.

Судалгааны дүнгээс харахад эрэгтэйчүүдийн гуравны нэг нь өөрийн эрүүл мэндийг дунджаас доогуур гэж үнэлсэн бөгөөд Монголчууд амьдралын хэвшил эрүүл мэнддээ анхаардаггүйг таван эр тутмын гурав нь хүлээн зөвшөөрчээ. Тийм ч учраас Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 83 хувь нь өвчлөлөөс шалтгаалж байгаагаас гадна 60 хувь нь эрчүүд байна. Үүнийг дагаЗд ганц бие эрчүүдийн 56 хувь нь огт гэрлээгүй бол ганц бие эмэгтэйчүүдийн 61 хувь нь бэлэвсэн эхнэрүүд болчихжээ. Эрчүүдийн богино насалж байгаа гол шалтгаан нь зөвхөн эрүүл мэнд, өйчлөл төдийгүй уламжлалт зан үйл, нийгэм эдийн засгийн байдалтай ч холбоотой гэдгийг судалгаагаар тодорхойлсон байна. Тиймээс нас барсан эрчүүдийн 52.2 хувь хөдөлмөрийн насандаа “тэнгэрт хальсан” нь эмэгтэйчүүдийнхээс 3.3 дахин өндөр тоо юм.

Монгол Улс 1992 оноос хүн дмын дундаж наслалтыг тооцож, судалж эхэлсэн бөгөөд 26 жилийн хугацаанд 7.7 жилээр нэмэгдсэн ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү холдсоор байгаа аж. Тодруулбал, Монгол эрчүүд 1992 онд эмэгтэйчүүдээсээ 4.19 жилээр богино насалж байсан бол одоо эмэгтэйчүүд нь 9.67 жилээр урт насалдаг болжээ.

Энэ зөрүү дэлхийн дундаж (4.4 жил)-аас даруй хоёр дахин их байгаа нь наслалтын харьцаа хамгийн ихтэй оронд тооцогдож байна. Энэ үзүүлэлтээр манай улс дэлхийд 12, Ази, Номхон далайн бүсийн орнууд дотроо хоёрдугаарт жагсаж байгаа юм. Ташрамд сонирхуулахад, эсрэг хүйсийн хүмүүсийн дундаж наслалтын зөрүүгээр ОХУ (10.8) дэлхийд тэргүүлдэг бол Бутан улс (0.4) хамгийн бага зөрүүтэй улсаар нэрлэгддэг байна. Ийнхүү хүйсийн ялгаатай байдлаар эрчүүд арай богино наслах нь аль ч улс оронд байсаар ирсэн үзэгдэл бөгөөд шалтгааныг олон талаас нь хүн ам зүй, социологи, сэтгэл судлал, анагаах ухааны салбар шинжлэх ухаанаар судалж байгаа юм. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анх удаа эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын талаар цогц судалгааг Европын улс орнуудыг хамруулан хийж, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг тэдний эрүүл мэнд, зонхилох өвчлөл, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбогдуулан судалсан байна. Улмаар судалгаанд дүн шинжилгээ хийсний эцэст “Эрчүүд илүү эрүүл, урт наслах болсон ч олон хүн залуугаараа нас барж байна. Үүний шалтгаан нь зөвхөн биологийн хүчин зүйл биш” гэж дүгнэжээ. Манай улсад ч байдал ийм байгааг судалгаанд дурьдаад дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохын тулд хүн амын нас баралтын шалтгааныг судлах шаардлагатайг онцолсон байна.

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417