Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллалаа

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хотын статустай болсон Орхон аймгийн иргэд сонгогчидтой   Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 20 дугаар  тойрогт МАН-аас нэр дэвшсэн  Ц.Нямдорж, Б.Оюунгэрэл, Д.Батлут нарын хамт   уулзаж, хийсэн ажил,  ирэх дөрвөн жилд  хийх бодлого, хөтөлбөрөө  танилцуулав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ын сонгууль  цар тахлын үед болж байгаагаараа онцлог болж байна. Дэлхийн олон улс оронд  коронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одож, мөн  тэр хэрээр  олон мянган хүнийг өвчин зовлонд нэрвэгдүүлж, ажилгүй болголоо.  Цагийн зүү зогссонтой адил дэлхий нийтийн амьдрал удааширч хүн төрөлхтөн хүндхэн нөхцөлд  байна.  Гэсэн хэдий ч бусад улс орнууд төр улсаа байгуулах, эмхлэн цэгцлэх парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж  байна. Үүний нэгэн адил Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулиа Үндсэн хуулийн хүрээнд цаг хугацаанд  явуулж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал “Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. Нөхцөл байдал амаргүй байна. Гар барих төдийд амь насанд аюул учрах ийм нөхцөл байдалд бид  байна. Геополитик, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт биш өчүүхэн төдий вирус биднийг байранд нь тавилаа. Бидний ертөнц амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус хамхуул мэт  чимээгүй  ажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй үндэсний  төвшинд эв нэгдэл, олон улсын төвшинд хамтын ажиллагаа чухал байна” гэж хэлсэн.

Ийм нөхцөл байдалд та бид амьдарч байна. Гэхдээ Монгол Улс тайван сайхан  байна. Дэлхийн тусгаар тогтносон улс орнуудаас цар тахал дэлгэрээгүй, нэг ч хүн амь насаа алдаагүй цорын ганц  улс Монгол болж үлдэж байна. Энэ бол монголчууд бидний том амжилт. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Тиймээс  бид цаашид  улам хариуцлагатай байх хэрэгтэй. Ард иргэд, улс орныхоо төлөө  цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн  байгууллага, төрийн тусгайгийн алба хаагчид, төрийн албан хаагчдад Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.  

Үүний дараа тэрээр эрүүл хүнсээр иргэдээ хангах, эрчим хүчээр эх орноо ханга, газрын тос боловсруулагч орон болох, дэд бүтцийн асуудлаа шийдэх зэрэг улс орны хөгжлийн тулгуур үндэс гэж тодорхойлсон  таван асуудлын талаар мэдээлэл өгч, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтоо  танилцуулахад Орхон аймгийн иргэд сонгогчид сэтгэл хангалуун хүлээж авсан.  

Мөн тэрээр МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт МАН-наас нэр дэвшиж буй Ц.Нямдорж, Д.Батлут, Б.Оюунгэрэл нарыг багаар нь дэмжихийг уриалав.  “Ц.Нямдорж бол ноён нуруутай, шударга улс төрч. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр, Ноён уул, Тост тосон бумба, Салхитын орд гээд алдсан  өмч, эд хөрөнгөө Монголын төр, ард түмэн эргүүлж авсан. Цаашид ч авах болно. Улсын мөнгөөр улсын  үйлдвэрийг худалдаж авсныг та бүхэн мэдэж байгаа.  Энэ бол гэмт хэрэг.  Үүний араас эцсээ хүртэл тууштай тэмцсэн  хүн бол Ц.Нямдорж. Би энэ хүнийг эх орноо худалдахгүй, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэж үнэлдэг. Монголын төрд байх ёстой ноён нуруу яахын аргагүй мөн” гэв.

Харин хивсний үйлдвэрт туслах ажилтнаар ажил амьдралын гараагаа эхэлж өдгөө аймаг удирдаад явж байгаа Д.Батлутыг  хөдөлмөрч, зүтгэлтэй гэж үнэлдэг, аймагтаа юу хэрэгтэй байгааг, ард иргэдийнхээ зовлон жаргалыг илүү сайн мэдэх учир нэрийг нь дэвшүүлсэн гэдгээ МАН-ын дарга хэлсэн. Эмэгтэйчүүдийн төлөөлөл Б.Оюунгэрэлийг нийгмийн халамж,  хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хүчтэй дуу хоолой болж чадна  гэдэгт итгэж нэр дэвшүүлснээ  МАН-ын дарга онцолсон.

Уулзалтын үеэр Орхоны иргэд  ажлын байр олноор бий болгож,залуу гэр бүлийг дэмжсэн бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсч байв. Түүнчлэн Дархан, Эрдэнэтийн чиглэлийн  авто зам хурдан дуусгаж өгөхийг хүссэн. Харин нийгмийн халамж, бүтээн байгуулалтын чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Ирээдүйд хийхээр зорьж буй,  өнгөрсөнд эхлүүлсэн ажлуудыг нь  дуусгахад  хүчээ нэгтгэж МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ Орхон аймгийн  ард иргэд илэрхийлсэн.

МАН ирэх 4 жилд   Орхон аймагт дараах ажлуудыг хийхээр  мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай 5000 орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-1500
  • Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-1500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 1000
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 500
  • Түрээсийн орон сууц- 500

2. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Орхон аймаг Эрдэнэт хот болж байгаатай холбогдуулан “Эрдэнэтийн хөгжил–2030” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

3. Дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл хэрэгжүүлж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно.

4. Их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, Технологийн сургуулийг түшиглэн уул уурхайн сургалтыг өргөжүүлж, шинжлэх ухаан технологийн парк байгуулна.

5. Хотын нөөцийн давуу талд тулгуурлан уул уурхай-металлурги-хими, катодын зэс боловсруулах үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

6. Хүүхэд, залуучуудын хөгжлийн цогцолбор төв, олон улсын чанар, стандартад нийцсэн жишиг ЕБС, номын сан барина.

7. Гэр хороололд МОН-23-01 төслөөр татагдсан 40 км цэвэр усны шугамыг ашиглахад шаардлагатай бохирын шугам татаж, эко жорлон төслийг эрчимжүүлнэ.

8. “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ”-г түшиглэн Орон нутгийн өмчит катодын зэсийн үйлдвэр, шахмал түлшний үйлдвэр барина.

9. Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн 53 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн ЖаргалантЭрдэнэт чиглэлийн авто зам барьж, хотын доторх авто замыг өргөтгөж, шинэчилнэ.

10. Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосыг дарах шинэ технологийг бий болгон, хотын хүн амын эрүүл мэндийг хамгаална.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417