МАН: Шүүх УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг албадан саатуулсныг эрс эсэргүүцэж байна

МАН: Шүүх УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг албадан саатуулсныг эрс эсэргүүцэж байна

МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хорих 461 дүгээр ангид албадан саатуулсантай холбогдуулан МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийж, хуульчид байр сууриа илэрхийллээ.

Мэдээллийн эхэнд МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн  хуульч Ү.Амарбат “Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь ээлжит сонгуулийн үед явагдаж байгаа илт хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т үнэмлэхээ авсан, албан ёоор нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт татах, холбогдуулах, хэрэг үүсгэх мөн тодорхой хэргээр баривчлах, саатуулах, цагдан хорих үйл ажиллагааг хийх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлийг авахаар зааж өгсөн.  Гэтэл шүүх, хуулийн байгууллагынхан  СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр шийдвэр гаргаж, албадан хорилоо” гэв.

Ц.Мөнх-Оргил:Төрийн эрх мэдэл Монголын ард түмний  гарт байх уу, хонгилын шүүгчдийн гарт байх уу?

УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил: УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг албадан саатуулна гэдэг нь тухайн нэр дэвшигчийн, МАН-ын асуудал биш. Энэ бол Монголд цаашаа хууль журам хэрэгжих юм уу, хууль журмыг сахиулах ёстой шүүх нь хуулиа дагах юм уу, төрийн эрх мэдэл Монголын ард түмний мэдэлд байх юм уу, эсвэл нөлөөнд автагдсан, хонгилын хэдэн шүүгч нарын гарт байх юм уу гэдэг асуудал болчихоод байна. Үүнийг иргэд, сонгогчид та бүхэн сайн бодож тунгаагаарай. УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрх эдэлнэ. Түүнийг нь хуулиар хязгаарлана. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг албадан саатуулахыг, цагдан хорихыг, шүүхийн журмаар захиргааны шийтгэл нотгуулахыг, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь  үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэж заасан. УИХ-аас зөвшөөрөл авч байж эдгээр үйл ажиллагааг хийнэ. Энэ бол зөвхөн Монголд биш парламенттай бүх улс оронд байдаг практик. Яагаад гэвэл, нэгдүгээрт, УИХ-ын гишүүн бол ард түмний элч.  Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж, баривчлах, саатуулах замаар төрийн эргэлтүүдийг хийдэг. Гуравдугаарт, ийм замаар ард түмний элчийн амыг боож, байр суурийг нь илэрхийлүүлэхгүй байх оролдлого хийдэг. Шүүхий энэ үйлдэл бол хариуцлагагүй, нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан, хэдэн шүүгч нар УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байна гэж харж байна. Дохио зангаагаар ажиллахаа зарлаж байна. Үндсэн хуульд өргөсөн тангараг, мэргэжлийнхээ нэр хүндийг бодоод бүх шүүгч, хуульч, өмгөөлөгч,  прокурор та бүхэн хууль бус үйл ажиллагааны эсрэг үгээ хэлэхийг уриалж байна.

Ж.Сүхбаатар:Ард түмний төлөөлөгч буюу УИХ-ын гишүүдийн  бүрэн эрх шүүгчдийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Ж.Сүхбаатар:УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын гишүүнийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихгүй байх заалтыг анх оруулсан хүний нэг нь би. Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын иргэний үндсэн эрх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зорилго бол зөвхөн сонгууль явуулах тухай биш Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах явдал юм. Шүүгч нар энэ үйлдлээрээ парламентын ардчлалд заналхийлж байна. Дарангуйлалд өртөхгүй байх гол баталгаа нь парламент. Ганц хүний засаг тогтоохгүйн тулд УИХ-ын гишүүн буюу ард түмний төлөөлөгчийн бүрэн эрх хэн нэгэн этгээдийн, тэр тусмаа шүүгчийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй. Цаашид үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг шийдэх гаж зуршил, хууль зөрчсөн хандлага тогтоно.  Монгол Улсад хууль шүүхийн маф бий болсон гэдгийг би долоон жилийн өмнө хэлж байсан. Хуулиас давж гишгэдэг шүүгч бол шүүгч биш. Хуулиас давж гишгэж байгаа шүүгч нар өөрсдөө хуулийн хариуцлага, ял зэмлэл, цээрлэл хүлээх ёстой.  Авлига хаана байна вэ гэдэг нь энэ үйлдлээс илт харагдаж байна. 

Б.Энхбаяр:Хулгайчдыг өмгөөлж байсан шүүгчид Ж.Эрдэнэбатыг ард түмний сонгох эрхтэй нь хамт хорилоо

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Б.Энхбаяр: Би энэ удаагийн сонгуульд хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн уриатай орж байгаа. Болж буй энэ үйл явдлаас дүгнэлт хийхэд хуулийн хамгийн том хулгайчид  хонгилын хэдэн бүлэглэлд автагдсан хууль, шүүхийнхэн байгаа нь улам  тодорхой болж байна. Хуулийн хулгайтай тэмцэх ажлыг хаанаас эхлүүлэх нь өнөөдөр улам бүр тодорхой болж байна. Би 2016 онд ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдсны маргааш нь Монгол Улсын Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн, сайд нартай холбогдох 1.3 их наяд төгрөгийн зөрчил дутагдлыг илрүүлсэн. Энэ зөрчил дутагдлыг тухайн үед хууль хяналтын байгууллагууд руу  шилжүүлсэн. Дөрвөн жилийн турш тэр хулгайчдыг хаацайлж, өмгөөлж, ял завшуулж байсан шүүх, улс төрийн шүүгчид одоо өшөө авалт хийж, Ж.Эрдэнэбатыг ард түмний, сэлэнгэчүүдийн сонгох эрхтэй нь хамт шоронд хийж байна. Тэр зөрчил дутагдал гаргасан 20 орчим хүмүүс өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Тэдгээр хүмүүсийг дөрвөн жилийн турш хараагүй юм шиг явсан хуулийнхан түүнийг илрүүлсэн  хүнийг сонгууль болохоос аравхан хоногийн өмнө хуулийг уландаа гишгэж, сонгогчдыг сонгох эрхтэй нь хамт шоронд хорьж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Энэ тэмцэл үргэлжлэх ёстойг энэ үйл явдал улам бүр нотолж байна.

МАН-ын сонгуулийн штаб

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417