Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-тай хүчээ нэгтгэн хамтарч ажиллахаар  100 гаруй төрийн бус байгууллага,   мэргэжлийн холбоод хамтран ажиллахаар саналаа ирүүлснээс 80 орчимтой нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. 

 Өнөөдөр Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Хавдар судлалын мэргэжилтний нийгэмлэг, Эрүүл мэндийн удирдах ажилтны нийгэмлэг, Хүүхэд  залуус, гэр бүл холбоо ТББ, Боловсрол эрүүл мэндийн хөгжлийг  дэмжих дэлгэрэх үйлс ТББ зэрэг  эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТББ, мэргэжлийн  холбоод МАН-ын мөрийн хөтөлбөрийн  “Эрүүл иргэн” зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын ТББ болон Олон нийтийн байгууллага хариуцсан  сонгуулийн ажлын хэсгийн дарга О.Одбаяр нар байлцав.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид, эмч нартаа талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр МАН энэ удаагийн  мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелэх боломжтой гэж үзсэн учраас  “Хөгжлийн гэрээ” гэж нэрлэсэн,   ТББ-ууд, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учраас “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатай сонгуульд оролцож байгаагаа тайлбарлав. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан ололт, амжилтыг эрүүл энхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийнхэнтэй хуваалцах ёстой гэв.  Нийслэлчүүдийн эрүүл мэндийн төлөө утааны эсрэг хамтран ажилласан ТББ-уудад талархал илэрхийлж, цаашид ч хүчээ нэгтгэж байгаад олзуурхаж байгаагаа онцлов.

Өнгөрсөн дөрвөн жилд МАН эрүүл мэндийн чиглэлээр олон ажил хийсэжнд ТББ-ын төлөөлөл талархаж байв. Тухайлбал,  2014 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй байсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, хөлсийг  47-55 хувиар,  эрүүл мэндийн ажилтны үр дүнгийн урамшуулал, төрд ажилласан жилийн нэмэгдлийг тус тус нэмэгдүүлснийг онцлов. Мөн Донорын тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг 10 орчим хууль тогтоомж боловсруулан УИХ-ын чуулганаар  хэлэлцүүлэн батлуулж, “Элэг бүтэн Монгол”,”Эрүүл шүд хүүхэд”, “Орчны эрүүл мэнд” зэрэг есөн үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр мянга мянган иргэнээ элэгний аюулт өвчнөөс салгаж, олон зуун хүүхэд багачуудынхаа шүдийг эрүүлжүүлж, утаанаас үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулж чадсан амжилтыг дурдав.

 Хавдар судлалын мэргэжилтний нийгэмлэгийн тэргүүн П.Бат-Ирээдүй:

 МАН  болон Монголын хавдар судлалын мэргэжилтнүүд бид олон жил хамтран ажиллаж байна.   “Элэг бүтэн монгол”, “Хавдрын эсрэг хамтдаа” үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүдийг хамтдаа амжилттай хэрэгжүүлж ирлээ. Цаашид эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдэхэд өнөөдрийн санамж бичиг гол түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Зөв эхэлсэн ажил зөв үр дүнд хүрэх учиртай. МАН иргэдийнхээ хүсэл сонирхол, шаардлагад тулгуурлаж 10 жилийн өмнөөс “Хавдрын эсрэг хамтдаа” үндэсний аяныг  өрнүүлсэн бол сүүлийн дөрвөн жил “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрын оношлогооны эрт илрүүлэлт, эмчилгээний стандарт  олон улсын төвшинд хүрч эмчлэх  боломжууд бүрдсэн.  Тиймээс бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна.  Хариуцлагатай боловсролтой эрүүл шинэ Монголын төлөө хүчээ нэгтгэе.

Эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхахаас хамгаалах холбооны ерөнхийлөгч Ц.Батдорж:

2016-2020 оны хооронд У.Хүрэлсүхийн Засгийн газартай хамтарч ажиллаад маш их өөрчлөлтийг мэдэрлээ. Тэр өөрчлөлт нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгсөн явдал юм. Засгийн газраас шахмал түлшний “Таван толгой” компани байгуулж,  хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй хүнийг авч ажиллуулсан нь бидэнд их итгэлийг төрүүлсэн.Бид  МАН-тай  тусгай хэрэгцээтэй ахмад настнуудын эмчилгээ, асаргаа сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн  даатгалын сангаас санхүүжүүлэх, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн, тусламж үйлчилгээ авах “Цахим карт” олгох чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 МАН-ын сонгуулийн штаб

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417