Сансрыг хакдах нь...

Сансрыг хакдах нь...

Өнөө үед хиймэл дагуул нь бидний утасны дуудлага болон телевизийн сувгийн дамжуулалт зэрэг энгийн хэрэглээнд голчлон ашиглагддаг. Тийм ч учраас сүүлийн үед эдгээр нь хакеруудын сонирхлыг их татаад байна. Энэ сарын эхээр АНУ-д болсон “Black Hat USA 2020” чуулга уулзалтын үеэр энэ тухай асуудлууд нэлээд өргөн цар хүрээнд хэлэлцэгдсэн юм. Дүгнэлтээс үзэхэд бид хиймэл дагуулын хамгаалалтын системийг сайжруулах хэрэгтэй болоод байна.

“Black Hat USA 2020” оролцсон зочдын нэг болох Оксфорд Их сургуулийн Компьютерын шинжлэх ухааны салбар сургуулийн кибер аюулгүй байдлын докторант Жэймс Павур бид яагаад хиймэл дагуулын хамгаалалтыг сайжруулах шаардлагатай болохыг тайлбарлаж өгсөн юм. Мөн үүнийгээ бататгахын тулд тэрээр жишээ болгож хиймэл дагуулыг ашиглах боломжуудыг харуулсан бөгөөд ингэхдээ хэн бүхэн худалдаад авчхаж болохуйц 200 ам.долларын үнэтэй дижитал дүрс бичлэг дамжуулагч хиймэл дагуулын тохируулга, болон 90 ам.долларын үнэтэй хиймэл дагуулын тавган антен ашиглажээ. Тэрээр уг төхөөрөмжүүдийн тусламжтай Тунис улсын i.p хаяг ашиглан Польш улсын нэгэн томоохон үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн санхүүгийн тайланг ил болгосон юм. Дараагаар нь европын нэлээд томоохон үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн нууц мэдээллийг ч харуулж орхисон.

Павурын хэлснээр уг төхөөрөмжүүдийг интернетээс хүссэн бүхэн нь худалдан авах боломжтой бөгөөд аль нэгэн өөр улс, магадгүй өөр тивээс таны нууц мэдээллийг шалгаж, яриаг чинь чагнаж байх ч боломжтой гэв. Дэлхийн хэмжээний томоохон гүрэн, корпорацын ажилчид, мэргэжилтнүүд хэн ч байсан ердийн нэгэн кофе шоп-д бусадтай ярилцангаа маш чухал нууц мэдээллийг задруулах боломжтой юм. Харин энэ бүхнийг сансарын хиймэл дагуулын тусламжтай хакерууд олж мэдэх боломжтой. Тийм ч учраас томоохон корпорацууд нууц мэдээллээ бичгээр үйлдэж, дижитал хуулбар үүсгэдэггүй ажээ.

Павурын хэлэх гэсэн гол санаа нь задгай сансарт, хяналт багатай байдаг хиймэл дагуулыг хэн ч ашиглах боломжтой ажээ. Задгай сансарт байрлах хиймэл дагуулын тоо улам өсөх нь байдлыг бүр ч дордуулна. Одоогийн байдлаар 15000 давсан тоотой хиймэл дагуул тун удахгүй Элон Маскын “SpaceX” төслийн хүрээнд нэлээд хэдэн мянгаар нэмэгдэнэ. Энэ бүхэн нь цаашид мэдээллийн аюулгүй байдлын хувьд сул тал болж эхлэх юм. Тийм ч учраас Павур мэдээллийн нууцлалыг сайжруулах тал дээр ажиллаж эхэлж байгаа гэнэ. Тэрээр багийнхаа хамтаар мэдээлэл дамжуулахдаа мэдээллийн давтамж болон нууцлалыг өөрчлөх арга зохион бүтээж байгаа гэнэ.

Түүнээс гадна өмнө нь “DAPRA”-ын төслийн менежер байсан, одоо “Astrosec” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг хашиж буй Франк Паунд түүнтэй ижил саналтай байгаа бөгөөд илүү олон хиймэл дагуул сансарт хөөргөхөөсөө өмнө аюулгүй байдлын аргачлалыг бодож олох хэрэгтэй гэсэн юм. Тэрээр мөн: сансар огторгуйг цөөн хэдэн үлэмж хэмжээний корпорацуудын тоглоомын газар байлгахыг болиулах хэрэгтэй. Учир нь 30 ам.доллараар авсан гэрийн тавган антенаар хэн нэгэн нь уг талбарт нэвтрэх боломжтой. Үүнийг хэрхэн ашиглахыг бид таамаглашгүй. Тийм ч учраас бид кибер аюулгүй байдлыг сайтар бодолцон үзэж, хамгаалалтыг нь нэмэх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн нь энэ бүхнийг ашиглаж муу зүйл хийхээр санаархаж буй бол бид тэдэнд саад болох хэрэгтэй гэсэн юм.

 

Эх сурвалж: Forbes

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417