Ухаалаг утасны батерейн асуудал

Ухаалаг утасны батерейн асуудал

Даралт мэдрэгч дэлгэц бүхий шинэ үеийн ухаалаг гар утасны эхний загварууд худалдаанд гарч эхэлснээс хойш үйлдвэрлэгчид хүчирхэг процессор, илүү тод дэлгэц, камерийн үзүүлэлт, мэдээлэл хадгалах багтаамж, нимгэн хөнгөн, үнэ өртөг хямд байх гэх мэт үзүүлэлтүүдээр өрсөлдөж шинэ шинэ загварууд бүтээж байгаа боловч батерейн цэнэг агуулах чадварыг нэмэгдүүлэх тал дээр хэн нь ч мэдэгдэхүйц ахиц гаргаж хараахан чадаагүй байна. 

Эдгээр нь сүүлийн жилүүдэд цэнэг хадгалах технологийн боломж хангалттай нэмэгдээгүй, цэнэгийн багтаамж батерейн овор хэмжээгээр хязгаарлагдаж байгаагаас үүдэлтэй юм. Өнөөдөр зөөврийн компьютер, гар утас, видео камер, дуу тоглуулагч зэрэг ихэнх зөөврийн төхөөрөмжүүдэд лити-ионы батерей ашиглагдаж байна. 2G, 3G гар утасны цахилгаан хэрэглээ дунджаар 0.5 - 2 ватт байсан бол хамгийн сүүлийн үеийн ухаалаг утасны хувьд батерейн багтаамж 800 - 1200 мА.ц буюу 5 ватт-д хүрээд байна. Ердийн 3G, 4G гар утаснуудын батерейн үзүүлэлт хүлээх горимд 400 цаг , ярианы горимд 10 цаг байгаа бол ухаалаг утсанд эдгээр үзүүлэлтүүд дунджаар 150 - 400, 5-10 цаг тус тус байна.

Эдгээр харьцуулсан үзүүлэлтүүдээс батерейн багтаамжид онц өөрчлөлт гараагүй байгааг харж болно. Гэвч бодит байдалд интернетээр аялах, тоглоом тоглох тохиолдолд ухаалаг утасны батерейн цэнэг хагас өдөртөө л дуусдаг. Ухаалаг утаснуудад шинээр нэмэгдсэн эдгээр боломжууд нь харьцангуй их хэмжээний цахилгаан энерги шаардах болжээ. Солонгосын Чунгнам үндэсний их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ямар төрлийн апликэшн програмыг ажиллуулж байгаагаас хамааран ухаалаг утасны зөвхөн дэлгэцэнд батерейн цэнэгийн 30-65 хувь зарцуулагддаг байна. Энерги зарцуулалтын үзүүлэлтээр WiFi, CPU, GPS, аудио төхөөрөмжүүд удаална. Мэргэжилтнүүдийн зөвлөж буй GPS-ийг унтраах, дэлгэцийн нягтралыг багасгах зэрэг аргууд нь батерейн цэнэг зарцуулах хугацааг уртасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч нөгөө талаас утасны хэрэглээг хязгаарлахад хүргэдэг. Цэнэг хэмнэх үүднээс утсаа бүрэн ашиглаж чадахгүйд хүрвэл ухаалаг утас худалдаж авах нь утгагүй хэрэг болно.

Эрдэмтэд E-MiLi зэрэг программ хангамжийн тусламжтайгаар ухаалаг утасны цэнэг зарцуулалтыг 50 хувь уртасгаж болно хэмээн мэдэгдэж байгаа боловч энэ нь бас л хангалттай үзүүлэлт биш юм. Ухаалаг утасны батерейг цэнэглэх зориулалттай нэмэлт цэнэглэгчүүд үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байгаа боловч тэдгээр нь хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. ААА, АА буюу бидний хэлж заншсанаар хуруу батерейн тусламжтайгаар ухаалаг утсыг цэнэглэх нэмэлт цэнэглэгчүүдийн батерейг бүрэн цэнэглэх хугацаа 3 - 5 цаг, нарны энергиэр цэнэглэх нэмэлт төхөөрөмжүүдийн хувьд цэнэглэх хугацаа 3 - 8 цаг тус тус байна. Иймд хөдөө орон нутаг зэрэг цахилгааны суурин хангамж дутагдалтай нөхцөлд батерейн цэнэг агуулалтын хүрэлцээгүй байдал нь ухаалаг утасны хэрэглээнд хүндрэл үүсгэж байгаа юм. Гэхдээ сүүлийн үед нэмэлт цэнэглэгчийн технологид зарим дэвшил гарч байна.

Тухайлбал японы Docomo компани 10 минутад бүрэн цэнэглэх боломжтой утасны гэр хэлбэрийн нэмэлт батерей зохион бүтээж туршилтын загварыг Ceatec Japan үзэсгэлэнд танилцуулсан юм. Батерейг богино хугацаанд цэнэглэхийн тулд харьцангуй өндөр хэмжээний гүйдлийн хүч шаардлагатай учир USB-ээр цэнэглэх боломжгүй. Мөн ухаалаг утсаа уг гэр хэлбэрийн төхөөрөмжинд суурилуулан хэрэглэх учир утасны овор хэмжээг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй юм. Эдгээрээс зайлсхийж, хэрэглэхэд хялбар хувилбарыг сонгох шаардлагатай байгаа учир яг хэдийд худалдаанд нь гарах нь тодорхойгүй байна.

Нано бүтэц бүхий шинэ төрлийн материалууд, түлшний элемент зэрэг зөөврийн төхөөрөмжүүдийн батерейн цэнэгийн багтаамжийг нэмэгдүүлэх талаар хийгдэж буй олон төрлийн судалгааны үр дүнгүүд мэдээлэгдэж байгаа боловч үйлдвэрлэх өртөг хэт өндөр, технологийн боломж хүндрэлтэй байгаагаас нийтийн хэрэглээнд нэвтрэх хүртэл нэлээд хэдэн жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна. Мөн хүний алхаа, биеийн дулаан зэргээс цахилгаан энерги гарган авах судалгаанууд хийгдэж байгаа боловч энергийн багтаамжийг ухаалаг утсанд шаардагдах хэмжээнд хүргэх яагаа ч үгүй байна. Иймд бид дахиад хэдэн жилийн хугацаанд ухаалаг гар утасны батерейн цэнэг хүрэлцдэггүй асуудлаас ангижирч чадахгүй бололтой.

Эх сурвалж: Business Insider

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417