Танхимд суугаа Ерөнхий сайдаа эвийлж байхаар Антарктидаас ч хүйтэнд зогсох цагдаа нараа өрөвдмөөр юм

2021-01-06, 11:06 Нийтлэл 2,027 7
Танхимд суугаа Ерөнхий сайдаа эвийлж байхаар Антарктидаас ч хүйтэнд зогсох цагдаа нараа өрөвдмөөр юм

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэдхэн хоногийн өмнөх чуулганы хуралдаан дээр “Сая Ерөнхий сайдын өрөөгөөр ороод ирлээ. Цахилгаанаа хэмнээд нэлээн хүйтэн өрөөнд ажлаа хийгээд сууж байна лээ” гэж хэлсэн нь олны элэг доог болж байна. Яахав, энэ хэцүү үед Ерөнхий сайд хүртэл тог цахилгаанаа хэмнэж байна гэсэн санаа юм болов уу даа. Гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй ээ.

Албан байгууллагын халаалт хамгийн сэрүүхэндээ 15-20 градус хүрч буурдаг. 15 градуст сэрүүхэн байдаг нь үнэн ч даарч зутрахдаа тулахгүй. Тэгээд ч төрийн ордонд, Ерөнхий сайдын өрөө тийм зутруу байна гэхэд хэн ч үнэмшихгүй, ер нь худлаа. Халуу дүүгсэн өрөөндөө ажлаа хийгээд тухтайхан сууж байгаа Ерөнхий сайдаа өрөвдөж байхаар хойд, өмнөд туйлаас ч хүйтэнд чөмгөө царцтал зогсож байгаа хэдэн цагдаа нараа өрөвдмөөр юм даа.

Монголд ид хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд Улаанбаатарт шөнөдөө – 40 градус давж хүйтэрдэг. Өнөөдөр л гэхэд өдөртөө –31 градус зааж байна. Дэлхийн хамгийн хүйтэн цэг өмнөд туйлд өдгөө -30 градус зааж байгааг та харж болно. Өмнөд туйлын зун нь. Энэ үеийн дундаж температур нь -30 юм байна.

Туйл судлаач Л.Дүгэржав гуайг нэгдүгээр сарын 9-нд тэнд очиход энэ хавьцаа хүйтэн байжээ. Хойд туйлд өдгөө өвлийн харанхуй өдрүүд үргэлжиж буй. Тэнд ч өмнөд туйлын хавьцаа хүйтэн байгаа бөгөөд агаарын температур жилээс жилд дулаарч мөсөн уулнууд хайлж байгаа мэдээллийг бид сонссоор байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн гэгддэг өмнөд туйлын дундаж температур нь -50 градус.

Тийшээ явах судалгаа шинжилгээний багийнханд заавал мөрдөх стандарт бий. Түүний нэг нь дулаан хувцас. Хасах 50 хэмийн хүйтэнг ажралгүй давах дулаан хадгалах стандартын хувцас өмсөж байж тийшээ зүглэнэ. Антарктидын үндэсний стандарт гэж бий. Тэр стандартыг хангадаг хувцас үйлдвэрлэлийн компаниуд бий. Дотуур хувцас, оймс, малгайнаас эхлээд өмд, гутал, гадуур хувцас, хөнжил гудас бүгд дулаанаа хадгалах стандарттай.

Манай аяллын компаниуд ч хэдийнэ оруулаад ирсэн байна лээ. Өвлийн аялалд зориулсан дулаан хадгалдаг хувцас хэрэглэл бүгд зарагдаж байгаа. Хойд туйл ч ялгаагүй, тийшээ зүглэгсэд мөн л дулаан хадгалах стандртын хувцас өмсөх заалттай, өмсөхгүй бол хөлдөж үхнэ.

Ийн тоочихын учир жавар тачигнасан хүйтэнд хөнгөн нимгэн хувцастай даарч зогсоо хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, өвлийн хувцас аваад өгчих хэрэгтэй байна. Жил бүрийн арван нэгээс гуравдугаар сар хүртэл Монголд амьд амьтан тэсэхийн аргагүй хүйтэрдэг нь үнэн.

Тэр үед өнөө хэдэн цагдаа нар маань л гудамжинд дэрчийтэл зогсож байдаг нь үнэн. Өнөө жилийн хувьд цагдаа нар өдөр шөнөгүй хүйтэнд харуулд гарч байна. Хөл хорионы онцгой энэ үед тэд л бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажиллаж, хэв журам мөрдүүлж байна. Цонхоороо хар даа.

Гудамж болгоны үзүүрт, уулзвар бүр дээр хоёр гурван цагдаа зогсож байгаа. Гэрээс ороод гарахын хооронд хацар чимчигнүүлж буй жаварт өдрүүдэд тэд ээлжгүй өдөржингөө ч зогсож байж мэднэ. Өмссөн хувцас нь хагас түрийтэй хар гутал, зулхай дотортой өвлийн хүрэм, нимгэн өмд, ноосон малгай. Арай гайгүй зарим нь дотуураа ноос, ноолууран өмд давхарлаж өмсдөг байх. Ихэнхдээ л бэлтгэлийн нимгэн өмдөн дээрээ цагдаагийн хөх өмдөө өмсчихөөд даарч зогсоо доо. Үнэн нь тэр юм.

Ойр хавьд ажиллаж байгаа цайны газар ч байхгүй, албан байгууллагууд хаалттай болохоор ороод дулаацчих газар алга. Ойролцоо зогсоо машиндаа эрхбиш ээлжилж сууж дулаацдаг биз гэж найдаж байна. Даарч байна гэж хэлэх тэдэнд арай л багадах байх. Бээрч осгохын даваан дээр л гэрийн бараа хардаг.

Ийм л хангамжтай хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, -40-50 градусын хүйтэнд өмсдөг стандартын хувцсыг нь аваад өгчихөд улсын сан хотойгоод хороод байхгүй нь мэдээж. Ингэж бөмбийтөл нь дулаалж өгчихөөд хөхөө өвлийн хүйтэнд хөөж гаргаж байхад ядаж нүүр бардам, сэтгэл амар байх юм даа.

Хаанаасаа ч халуун ус олсон юм, нэг удаагийн найруулдаг кофе цаасан аяганд найруулаад машин руугаа гүйж байгаа цагдаа залууг хараад хэр удаан өл дааж, хэдий хугацаанд дулаацах бол гэж бодож явлаа. Залуу байхдаа тэд даарч хөрөөд тоохгүй яваад л байна, 10 жилийн дараа бөөр нурууны өвчнөөс эхлээд бүхий л бие нь доголдож эхэлдэг гэж хуучцуул нь ярих юм билээ.

Дулаан байшинд суугаа дарга нараа даарч байгаа, хөөрхий гэж долоож байхаар цэвдэг хүйтэн гудамжинд бээрч зогсоо цагдаа нарынхаа хувцас хангамжийг нэг хар даа. Үүргээ гүйцэтгэж байгаа энэ хэддээ стандартын дулаан хувцас авч өг. Энэ бол төрийн үүрэг шүү.

Төрийн өндөр алба хашдаг нөхөд хэн нэгэн даргадаа таалагдах гэж улаан цайм ингэж худлаа ярих нь хэтэрхий ёс суртахуунгүй үйлдэл юм. Тэд ийм увайгүй, ёс зүйгүй үйлдлээрээ ард түмнээ уриалан дуудаж буй хэрэг. “Над шиг ингэж амьдар, над шиг ингэж худлаа ярь, ёс суртахуунаар яадаг юм” гэж үлгэрлэн дагуулж буй хэрэг. Аймшиг нь энд л буй за.

Эх сурвалж: Өдрийн сонин

20
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417