Монгол хар ухаанаар...

Монгол хар ухаанаар...

Хүний хэвлийд байгаа элэг бөөр зүрх тэр хүний өмч шиг Монголын хэвлийд байгаа алт эрдэнэс баялаг монголын ард түмний өмч мөн гээд Үндсэн хуульд цагаан цаасан дээр хараар бичсээр байтал гаднаас нэг ганц ч ногоонгүй ганзагчин ирээд гадаад зээлээс хөрөнгө босгон эксковатор авчраад эрдэнэс алтыг нь суга татан үнэ хүргэж үсэргэнэ гэнэ үндсэн зардлыг юутай хүүтэй нь үхэн үхтлээ төл гэхэд нь Үгүй гэж хэлж чаддаггүй нэрэлхүү зангаасаа болоод бид Оюутолгойгоос өгсүүлээд Ок гээд л олон улсын гэрээн дээр гарын үсэг зураад л байх юм. Бас хөрөнгө босголцох мөнгөгүй гээд шилээ мааждаг мөртлөө Швейцарын банк оффшор данс оймсондоо ч хамаагүй сая саяар нь аваачиж хийгээд мартчихдаг үгүй мөн гүндүүгүй мартамхай улс шүү манайхан.

Мөхөс миний бие монгол хар ухаанаар бодоход уг ОТ гэрээний утга агуулга нь Монгол хүн бол ямарч химийн хольцгүй төрсөн буйран дээрээ эхээс унасан шигээ унаган төрхөөрөө экологийн хувьд хамгийн цэвэр эд эрхтэнтэй гэдэг нь дэлхийн шилдэг лабораториудаар батлагдсан тул тэд эмнэлгийн багаж эмч ажилтантайгаа ирээд Хүний эрх, Үндсэн хуулийг зөрчин байж миний элэг бөөр зүрх бөлдөгийг минь суг татан олон улсын зах дээр донор болгон панзлаад эд эрхтэнээ сугалуусаныхаа хариуд би холбогдох зардлын 34 хувийг 30 жил юутай хүйтэй нь төлж дууссаны дараа л ашгийнх нь 34 хувийг авах юм байна гэж харьцуулж ойлгоод байгаа, зөв үү. Гучин жил хамаг байдгаа суг татуулчихаад ашиг машиг авах болов уу яах бол, одоо жар дөхөж байгаа өвгөн би тэр хүртэл тэсэх болов уу яах бол, монгол хүн байна даа ямарч гэсэн хойд насандаа өргүй л үлдэх юмсан гэж сүүлийн үед бодогдох болов.

Уг гэрээний учрыг гадарлах хэсэг нөхөд нийлээд өөрчлөнө хөөнө тууна гээд өрвөлзөн босч ирэхэд нөлөө бүхий нөхрийг маань Лондонд урьж аваачаад ВВС-ээр байцааж байцааж Хөөхгүй ээ гэсэн ам мөчгийг нь аваад авгайхан нь сайн үйлсийн санд сая саяыг хандивлалаа л гэхийм. Үгүй мөн өгөөмөр сэтгэлтэй сайн санаатай сайхан хүмүүс шүү энэ барууныхан.

Монголчууд бид ямар хүний юмнаас нэг ч зоос илүүчлэх санаа бодолгүй хүмүүс болохоор сайн хүмүүсийн өгсөн нэг ч цент гээгдэлгүйгээр олон олон элэг нэгтнүүдийн маань элэг бөөр зүрх гадаад дотоодод эмчлэгдэж эрүүл саруул болж тайлан тооцоо нь холбогдох газарт нь жин тан өгөгдсөн байж таараа.

Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод байна, үлдсэн 98 хувь нь онгоноороо байна, үүнээс хоёрхон толгой нь нийлэхэд л 900 тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэх бөгөөд энэ хоёр толгойгоо мөлжихөд л бид тав зургаан үеэрээ идээд ч барахгүй нь гээд л даналзах хэрнээ арав хорин тэрбумийн өр зээлийг аль дээр аваад идээд дууссан гэхийм, ард түмэн эх орон минь яана даа байз, ташуураа бариад мориндоо морд юу, тархиа гашилгаж гарцыг хайя юу.

Сүүлийн үед эрдэнэт толгодоо зарна гэхийм, энэ нь эцэг өвгөдөөс үлдээсэн ариун цагаан буяныг идэж ууж, наадаж наргиж дуусгаад эцсийн ганц мөнгөн ембүүгээ Бөмбөгөр дээр өвөртлөж очоод өвгөнтөөс өгөөд уухтай адил. Эртээ урьдын цагт зарц адуучин нь 100 сайхан морьдтой Эзэнийхээ 51-ийг нь гадаадын банкинд барьцаанд тавиад, 49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргасантай л адил шахуу юм сонсогдох юм.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй гэхээр ЖДҮ сангаас их хурлын гишүүд маань яг тэгшхэн 950\950 саяар хувааж аваад тэгшхэн хариуцлага хүлээдэггүй үгүй мөн тэнгэрлэг тэгш эрх дархтай улс шүү манай монголчууд.

Уг нь бид байгаа юмаа барилгын цэргүүдээрээ үнэгүй малтуулаад шанагаар хутгаад шуудайлаад зарсан ч баяжчихаар хугацаа багагүй өнгөрлөө л дөө. Гадныхан гадныхан л гэх юм. Гадныхан яахав зайлвал зайлна л биз гагцхүү монгол төр, монгол хүн газрын баялгаа зуун хувь эзэмших хуулийг ганц шөнийн дотор ч гаргах цаг ирэх бизээ. Тэгээд Харвард Массачусетс Лондонгүй суралцаж дэлхийн хай тех, ноу хау-г монгол хар ухаантай хослуулан эзэмшсэн ташаандаа таблетаас өөр өмчгүй ч тархиндаа цэнэгтэй эх оронч фанат охид хөвгүүд тэнгэрийн од шиг олширч гадныханыг ганц амбаардаж гаргаад Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагий маа гэдгийг ёстой нэг үзүүлээд өгөх байлгүй.

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

29:49

"Ярилцах Цаг"-д Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан

2021-03-03
59:44

"Өрөг" хэлэлцүүлэг - Ковидын үеийн боловсрол

2021-03-02
1:14:37

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн "Тусгаар тогтнол- хөгжлийн зуун" илтгэл

2021-03-01

"Ам нээвэл" ярилцлагад МАХН-ын дарга Н. Энхбаяр

2021-03-01

Яст мэлхийн хурдтай дархлаажуулалт

2021-03-04

ЭМЯ өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэж үзжээ

2021-03-03

Увс аймгийн дөрвөн суманд хөл хорио тогтоолоо

2021-03-02

COVID-19 вакцин хийлгэхээс өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?

2021-03-02

Хөхүүл эхчүүд яагаад төмөр дутлын цус багадалтанд амархан өртдөг вэ?

2021-03-03

Таны шилэн хүзүү хөшөөд байна уу?

2021-03-03

Бурхан мэт насанд нь...

2021-03-02

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал

2021-03-02

Гавьяат жүжигчин Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлажээ

2021-03-04

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна

2021-03-04

Монгол, Аргентины багийн гишүүдийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлана

2021-03-03

Цаг аваагүй иргэд үйлчлүүлснээр ачаалал нэмэгдэж байна

2021-03-03

Зургаан хувийн зээл бүтээхэд 5.5-6 сая төгрөгийн авлига нэхдэг гэв

2021-03-02

Хавар аж ахуйн нэгжүүд илүү их хямарна

2021-03-01

Ажлын байрыг дэмжих зээл олгох ажил эхэллээ

2021-02-27

Зээлийн хүүг гурван хувь болгох нь тодорхойгүй байна

2021-02-22

Тендерийн урилга

2021-03-04

Онлайнаар ПОС төхөөрөмж захиалахад бэлэгтэй

2021-03-03

Улаанбаатарт 0-2 градус хүйтэн байна

2021-03-03

Орон сууцны зээлийн хамгийн бага хүүг Голомт банк тогтоолоо

2021-03-01

Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

2021-03-03

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

2021-03-03

Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?

2021-02-17

Г.Тэмүүлэн: Оюу толгойн үр өгөөжийн 53 хувь бол хэзээ ч, аль ч Засгийн газрын үед, гэрээг ямар ч байдлаар шинэчлэн хийсэн хатуу баримтлах зарчим

2021-02-16

Нүцгэн хотоо ногооруулъя

2021-03-03

Хуучин нийгмийн үеийн цэргийн яргалалт өнөө хэр нь арилаагүй байна

2021-03-02

“Сайн ах” ажиллагаануудын төстэй ба ялгаатай тал

2021-03-02

Ёс зүй

2021-03-01

Хүлээлгийн Өрөө Подкаст: Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ?

2021-02-22

Идэрээгийн подкаст: Сэтгэл заслын эмч Энхтүвшин

2021-01-31

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

ПОДКАСТ: IdeaPlus Podcast-ийн зочин Mongolia Talent Network-ийн захирал Ж. Номин

2021-01-10

46 мянган жилийн түүхтэй агуйг сүйтгэсэн Рио Тинто компанийн захирал албан тушаалаасаа бууна

2021-03-03

Францын Ерөнхийлөгч асан Н.Саркозид гурван жил хорих ял оноов

2021-03-03

БНХАУ-ын ядууралтай тэмцсэн арга барилууд

2021-03-02

​Нью-Йорк хоттой дүйцэх хэмжээтэй мөсөн уул Антарктидаас хагаран салжээ

2021-03-01

В.Оюу: Монгол улс бнхау руу 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломжтой боллоо

2021-03-04

Гол нэрийн хүнсний импортын татварыг чөлөөлсөн нь ашгаа өгч эхэлжээ

2021-03-03

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй

2021-03-03

Койн үнийн савалгаа ихтэй байдаг ба оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэй

2021-02-26

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гарчээ

2021-03-03

Сү.Батболд УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэх үү?

2021-03-03

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

2021-03-03

Улс төрчид эрх мэдлээрээ түрий барьж, иргэдийнхээ урдуур дайрах уу

2021-03-02

БНХАУ-ын Элчин сайд тодорхой мэргэжлүүдээр оюутан элсүүлэх боломжтой гэв

2021-03-02

Монголд цахим сургалт ба танхимын сургалт хэрхэн явагдаж байна вэ?

2021-03-01

Хөл хорионы үеийн төгсөгчдийн хөөрхийлөлтэй ирээдүй

2021-02-26

ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ

2021-02-25

"ЦАЛИНТАЙ ОЮУТАН" ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

2021-02-25

CAAK ӨНЦӨГ: Технологийн хэт хөгжил биднийг юунд хүргэх вэ?

2021-02-24

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр тохиож байна

2021-02-21

CAAK ӨНЦӨГ: Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?

2021-02-17

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

337

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

505

Та хэдэн настай вэ?

1,248

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,540