Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүнийг сонгосон нөхрөөр нь дүгнэж болно

2021-02-28, 12:58 Нийтлэл 1,383 7
Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүнийг сонгосон нөхрөөр нь дүгнэж болно

МУСТА, хийлч Ч.Дэлгэрцэцэгийн оролцсон “Улаан бал” нэвтрүүлгийг уншигч та бүхэнд хүргэж байна. 

Таны өмнө нь нэг ярилцлагад “Харамсахгүйгээр амьдарна” гэсэн байсан. Ер нь хүн харамсахгүйгээр амьдрах боломжтой юу?

Боломжтой. Тухайн цаг үед зүрх сэтгэлээ сонсоод, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар тэр зүйлийг хийсэн л бол тэр хэзээ ч харамсах зүйл биш. Миний хувьд харамсах зүйлгүй амьдарч чаддаг. Тэрийг бол үнэхээр хэлж чадна. Харамсах зүйл хийсэн ч дотроо уучлал эрж чаддаг. Мэдээж би хүнийг гомдоохыг хүсдэггүй. Ялангуяа эмэгтэй хүн муу үгэндээ харам байгаасай, эрчүүд нь уучлал гуйж чаддаг байгаасай л гэж боддог доо. 

Огт харамсахгүй амьдрах бас боломжгүй юм шиг. Магадгүй хийсэн үг, үйлдэлдээ яг одоо харамсаад сууж байгаа эмэгтэйчүүдэд та юу гэж хэлэх вэ?

Нэгэнт өнгөрсөн юм бол ӨНГӨРСӨН. Өөрөө өөрийгөө уучлах нь хамгийн зөв алхам. Хүн өөрөө өөртэйгөө л хамгийн сайн найз байх хэрэгтэй. Өөртөө хайртай байх хэрэгтэй. Дотор хүнтэйгээ найз байхыг хичээдэг нь миний зарчим. Хүн юу гэж хэлэх нь тийм ч хамаатай зүйл биш. 

Та хэр шүтлэгтэй вэ, үйлийн үр гэдэгт итгэдэг үү?

Үйлийн үр бол өгөгдөл. Аятайхан үйлийн үртэй байгаасай л гэж боддог. Үйлийн үр гэдэг юм зайлшгүй байдаг. Нимгэхэн үйлийн үртэй байлгая гэвэл бурхнаас чамд өгсөн тэр давуу тал, авьяас чадвараа л сайн ашигла. Тэгвэл дараа нь зэмлүүлэх зүйл гарахгүй. Хүн болгон хорвоо дэлхий дээр үүрэг даалгавартай л ирсэн байх гэж боддог. Түүнийгээ сайн хий. Тэр нь чамайг эргээд шагнана. 

Эмэгтэй хүн нөхрөөсөө өөр хүнд дурлаж болох уу? Дурлачихвал энэ нь үйлийн үр болох уу? Шийтгүүлэх болов уу?

Хүний сэтгэл зүрх хязгааргүй чөлөөтэй. Үнэн зүрх сэтгэл бол тэр хэзээ ч шийтгэгдэх асуудал биш гэж бодож байна. Үүнд 100 хувь итгэлтэй байна. Хэн нэгний өмнөөс үхдэггүйтэй адил хэн ч, хэзээ ч хүний өмнөөс эдлэх ёстой тэр хайр, мэдрэмжийг мэдэрч чадахгүй шүү дээ. Харин чиний хажууд байгаа хүн танд бүх зүйлийг тань өгч байвал өөр хүн хараад байх шаардлага байхгүй. Үнэхээр энийг мэдэрсэн юм чинь үхсэн ч яахав гэх мэдрэмж төрж байвал л энэ гэмтэй зүйл биш. Дурлал бол маш том бэлэг.

Шулуухан хэлэхэд олон дурлалтай учирсан эмэгтэй хүнийг нийгэмд онцгүйгээр хэлдэг. Явдалтай, хөнгөмсөг гэх мэтчилэн. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

Яг үнэндээ өөр хүмүүсийн юу гэж бодох тийм ч хамаатай зүйл биш. Эмэгтэй хүний зүрх сэтгэл гэдэг үнэхээр агуу байдаг. Далайн гүнээс ч гүн гэж Титаник кинонд ч гардаг. Гол зүйл нь эмэгтэй хүн өөрийгөө эхлээд таних хэрэгтэй. Өөрийгөө таньсан, зүрх сэтгэлээ олсон цагт нүд нээгддэг. Мэдрэмжээ л хуурахгүй байх нь аз жаргал.

Үлгэр домогт, кинонд үнэнч хайр сэтгэлийн тухай гардаг. Жинхэнэ хайр гэж байдаг уу?

Үнэнч хайр сэтгэл хэзээ ч, хаана ч байхгүй. Байсан ч их ховор. Энэ бол цаг хугацаанд хэмжигдэх хоромхон зуур өөрчлөгдөж болдог асуудал. 

Хайр хугацаатай юу?

Хайр хугацаагүй. Дурлал хугацаатай. Дурлал нь бол гормоны асуудал байхгүй юу. Лаа асч дуусаад унтардагтай адил.  Бүх юм хоосон чанарынх.

Бид биенээ их сонин хайрладаг. Нэг талаараа хариу нэхэж, өмчлөөд байгаа ч юм шиг. Хайр гэдэг нь өгдөг зүйл юм уу, авдаг зүйл юм уу. Бусдын төлөө хайрыг асгах боломжтой юу? 

Би урьд нь эмэгтэй хүн бол хайрлуулах ёстой гэж боддог байсан. Хайрлуулж л байвал аз жаргалтай байхын бол уу гэж бодсон. Гэтэл сүүлд юуг ойлгосон бэ гэвэл хэн нэгнийг хайрлавал бүр илүү их кайфыг мэдэрдэг юм билээ. Өөрөөр хэлбэл хүнийг хайрлана гэдэг аз жаргал. 

Та хэн нэгэнд нөхцөлгүй хайртай болоод түүнийхээ өмнөөс үхэж чадах уу?

Тийм хайртай учрахгүй байх аа. Би 88 насалчихмаар байна шүү дээ. /инээв/

Эмэгтэй хүн эр хүнээс юу хүсдэг вэ?

Зүгээр л яг ард нь бат зогсож байхыг хүсдэг. Ямар ч нөхцөлд. Бүх юман дээр сэтгэл зүрхээрээ чиний дэргэд байдаг хүн. Тэгсэн  цагт тэр эрэгтэй хүнийг тухайн эмэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Энд гоо сайхан хамаагүй юм уу?

Хамаатай. Хүмүүс ингэж яриад байдаг юм. Тэр эмэгтэй тэрэнд гоёлчихсон, аль эсвэл тэрийг яаж тоосон юм бол гэдэг ч юм уу. Яг амьдрал дээр ихэнхдээ хосууд бүгд ямар нэгэн байдлаар адилхан. Дугуй дугуйгаа олчихсон байдаг. Эмэгтэй хүнийг сонгосон сонголтоор нь дүгнэж болно.

Тэгвэл эрчүүд эмэгтэй хүнээс юу хүсдэг гэж та бодож байна?

Хамгийн зөөлөн, хамгийн нандин тэр эмэгтэйлэг шинж чанарыг хүсдэг. Би бол тэгж л боддог. Эр хүн эрэгтэй хүнийхээ байранд, эмэгтэй нь эмэгтэйнхээ байранд байж чадаагүйгээс л асуудал үүсдэг байх.

Та хэр хардуулдаг вэ?

Хааяа хардуулах зүгээр шүү дээ. Хардуулахгүй байх бас эвгүй байдаг. Аливаа зүйлд ер нь тун нь таарах их зүгээр. Гэхдээ энд нэг юм хэлэхэд эмэгтэйчүүдийн хар хамгийн үнэн байдаг шүү. Хэзээ ч хажуудаа байгаа эр хүнээ хоосон харддаггүй юм. 

Та дурлахаараа яадаг вэ, жишээ нь тэр залуу тань яг өөдөөс чинь хараад сууж байвал яах вэ?

Шууд л хэлнэ. Нуухгүй. Үгээр дамжин чиний сэтгэл, мэдрэмж нөгөө хүнд хамт очдог. Тийм бол тийм, үгүй бол үгүй. Миний ганц сайн чаддаг юм өөрийгөө сайн илэрхийлдэг. 

Та хөгшрөхөөс айдаг уу?
Айдаг. Уул нь миний дотор жоохон дэггүй хүүхэд байдаг шүү дээ. Хүмүүс магадгүй намайг сээтэгнүүр гэж хардаг байх. Би чинь өөрийгөө жоохон дээрээ тавьчихсан, нилээн аятайхан залуу юу гэтэл өөдөөс “Дээгий эгчээ” гэхээр эвгүй байдаг. 

time.mn

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417