COVID-19 вакцин хийлгэхээс өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?

2021-03-02, 17:05 COVID-19 476 0
COVID-19 вакцин хийлгэхээс өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?

Манай улс бүх нийтийг хамарсан коронавирусын эсрэг дархлаажуулалтыг шат дараатайгаар эхлүүлж, дархлаажуулалт эхэлснээс хойших тав дахь өдрийн байдлаар 6808 хүн вакцин хийлгээд байна.

Нийт хүн амын 60 хувийг буюу хоёр сая орчим хүнийг вакцинд хамруулах бөгөөд 0-18 насны 1.2 сая хүн, 18-аас дээш насны хоёр сая орчим хүн байгаа юм. Иргэд вакцин хийлгэхээсээ өмнө биеэ хэрхэн бэлдэх, юуг анхаарах шаардлагатай талаар Дэлхийн эрүүл мэндийн байгуулллагаас өгч буй зөвлөмжийг хүргэе.

ХИЙЛГЭХ ГЭЖ БУЙ ВАКЦИНЫХАА ТАЛААР ОЙЛГОЛТТОЙ БАЙХ

Манай улсад эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинуудыг оруулж ирэхээр төлөвлөөд байгаа билээ. “Pfizer” вакциныг АНУ, Германы мэргэжилтнүүд хамтран хийсэн бол Оксфордын их сургуулийн эрдэмтэд “AstraZeneca” вакциныг бүтээжээ. Вакциныг 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтайгаар гарын бугалга орчмын булчинд хийдэг. AstraZeneca вакцин 90 хувь, Pfizer 95 хувийн үйлчлэлтэй юм. 

ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮМ ИДСЭН, УРД ӨДӨР НЬ САЙН АМАРСАН БАЙХ

Вакцин хийлгэхийн өмнөх өдөр сайтар унтаж амарсан байх шаардлагатай. Ингэснээр таны дархлааны систем хэвийн, илүү сайн ажиллахад тустай. Хэрэв өглөө эрт вакцин хийлгэх цагаа авсан бол өглөөний цайгаа заавал уусан байх хэрэгтэй. Та вакциныг цангасан болон өлсгөлөн байх үедээ бүү хийлгээрэй. Хэрэв тэгвэл таны биед (дотор муухайрах, толгой эргэх, салгалах, нүд эрээлжлэх гэх мэт) сөрөг хариу урвал илрэх магадлалтай юм. Аль болох юм идсэн, шингэн зүйл уусан байх шаардлагатай.

ӨМНӨ БОЛОН ДАРАА НЬ СОГТУУРУУЛАХ ТӨРЛИЙН УНДАА ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

Зарим тохиолдолд согтууруулах ундаа нь харшлын урвалыг түргэсгэдэг. COVID-19 вакцины харшлын урвалд согтууруулах ундааны нөлөөний талаар одоогоор хангалттай мэдээлэлгүй байгаа ч вакцин хийлгэхээс өмнө болон дараа 24 цагийн турш архи уухгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

ОГЦОМ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХГҮЙ БАЙХ

Вакцин хийлгэхээс өмнө болон дараа хоёр цагийн хугацаанд огцом дасгал хөдөлгөөн, биеийн хүчний ажил хийхээс зайлсхийхийг зөвлөж байна. Мөн хүмүүсийн харшлын урвалыг өдөөж болзошгүй тул вакцин хийлгэхээс хоёр цагийн өмнө болон дараа нь халуун шүршүүрт орохоос татгалзаарай.

ВАКЦИН ХИЙЛГЭХ ӨДРӨӨ ДОТУУРАА БОГИНО ХАНЦУЙТАЙ ЦАМЦ ӨМСӨХӨД ИЛҮҮДЭХГҮЙ

Маш олон хүн ээлж дараалан вакцин хийлгэх учир бусдыг хүлээлгэлгүй, тайлахад амар (энгэр нь онгойдог цамц гэх мэт) хувцас, гарын бугалга орчим гарах майк эсвэл богино ханцуйтай цамц, футболк зэргийг дотуур нь өмсөхийг зөвлөж байна.

ДАВТАН ТУНГАА ТӨЛӨВЛӨГӨӨТ ХУГАЦААНДАА ХИЙЛГЭЭРЭЙ

Нэг удаагийн тун вакциныг хийлгээд та коронавирусийн эсрэг бүрэн дархлаатай болсон гэсэн үг биш юм. Хоёр дахь тунг хийснээс хойш доод тал нь 3 долоо хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог байна. Эхний тунг хийлгээд, дараагийн тунг хийлгэх ёстой огноог танд хэлж өгнө. Хоорондоо багагүй олон хоногийн зайтай учир мартах магадлалтай бөгөөд хуанли дээр тэмдэглэгээ хийх, (хоёр дахь тунг хийлгэхийн урд өдөрт) утсан дээрээ сэрүүлэг тавих гэх мэт аргуудыг хэрэглэж болох юм. Энэ нь хойшлуулах боломжгүй төлөвлөгөөт вакцин учир өдрөө эртнээс ажилтайгаа зохицуулаарай. Мэдээж танд эхний тунг хийлгэснийг тэмдэглэсэн, дараагийн тунг хийлгэх огноог бичсэн хуудас бүхий карт өгнө. Түүнийг биедээ авч явах эсвэл эргэж санахаар газраа хийж,  алга болохоос сэргийлж гар утсаараа зургийг нь авчихад илүүдэхгүй.  

ӨӨРИЙН БИЕИЙН БАЙДЛАА АЖИГЛАХ

Эхний тунг хийлгэчихээд шууд явалгүй эмчийн өрөөнд эсвэл гадна хүлээлгийн танхимд 15 минут хүртэлх хугацаанд өөрийгөө ажиглан суугаарай. Хэрэв та өнгөрсөн хугацаанд ямар нэгэн вакцинаас харшилж байсан бол 30 минут хүртэлх хугацаанд хүлээсэн ч илүүдэхгүй. Энэ нь танд илэрч болох сөрөг шинж тэмдгээс урьдчилан сэргийлж буй үйлдэл бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илэрлээ гэхэд эмчид шууд мэдэгдэх юм. Хэрэв элдэв зовиур, шинж тэмдэг мэдэгдэхгүй бол та мэдээж явж болно.  Гэхдээ зарим хүн вакцин хийлгэснээс хойш 24-48 цагийн хугацаанд бие янгинаж, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Гэвч энэ нь танд илрэх ноцтой шинж тэмдэг биш учир айж сандрах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл эдгээр шинж тэмдэг нь таны бие дархлааны хариу урвалыг бий болгож, вакцин үр дүнтэй байгааг илтгэж байна гэсэн үг. Хэрэв шинж тэмдэг дээрх хугацаанаас удаан үргэлжилбэл эмчид хандаарай. Мөн шинж тэмдгийг арилгахын тулд өвчин намдаах эм зэргийг уух бол эмчийн зөвлөгөөг дагана уу. Учир нь энэ нь дархлааны хариу урвалыг сааруулж болзошгүй байдаг.

ОЙРЫН ХУГАЦААНД ӨӨР ТӨРЛИЙН ВАКЦИН ТОВЛОХГҮЙ БАЙХ

Хэрэв та коронавирусийн эсрэг вакциныг хийлгэх бол томуугийн эсвэл элэгний В вирусийн эсрэг гэх мэт өөр төрлийн вакцин хийлгэхээ түр азнаарай. Ковидын эсрэг вакцины эхний тунг хийлгэхээс 14 хоногийн өмнө, сүүлийн тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд өөр төрлийн вакцин хийлгэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БАРИХ ХЭРЭГТЭЙ

Вакцины хоёр дахь тунг хийснээс хойш доод тал нь 3 долоо хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог хэмээн дээр дурдсан билээ. Ингэснээр ихэнх вакцины эхний тунг хийлгэснээс хойш 49 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэсэн даруйд та яг л сум нэвтэрдэггүй хантааз өмссөн мэт хамгаалагдана гэсэн үг биш. Тиймээс та өмнө нь халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн барьж байсан түүн шигээ л тогтмол амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барьж вирусээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Вакцин бол таныг халдвар авах магадлалыг тодорхой хувиар л бууруулж буй нэг арга юм. Вакцин хийлгэсэн ч халдвар тээгч болох эсэхийг одоогоор хараахан тодорхойлоогүй байна. Мөн бид гудамжинд яваа эргэн тойрныхоо хэнийг ч вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэдгийг мэдэх боломжгүй.

Эх сурвалж: ДЭМБ

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417