Сэтгэл гутралд орсон үед өөрийгөө хэрхэн хайрлах, энэ үеийг хэрхэн давах вэ?

2021-03-20, 11:50 Нийтлэл 1,116 1
Сэтгэл гутралд орсон үед өөрийгөө хэрхэн хайрлах, энэ үеийг хэрхэн давах вэ?

"Юун сүртэй юм.. Чи нэг сэргэлэн цовоо байгаач? Заа, ийм юм гэж хаа байсын? Зүгээр гоё юм бод, эерэг бай..." Сэтгэл гутралын талаар хүмүүс тэр бүр яриад байдаггүй. Эмзэг сэдэв л дээ. Карантин, коронагийн хүнд үед хэрэгтэй хүнд нь тус болох болов уу гээд энэ жил өөрийн хамгийн сайн ойлгосон зүйлээ хуваалцъя.

Сэтгэл гутралд орсон үед өөрийгөө хэрхэн хайрлах, энэ үеийг хэрхэн давах вэ? Мэргэжлийн сэтгэл засалч, эмчид хандах нь бол ойлгомжтой тул энд дэлгэрүүлж бичсэнгүй.

1. 'Эерэг бай, өөдрөг бай, ажлаа алаад өг...' Иймэрхүү эерэгийн дарамтуудаас өөрийгөө чөлөөлөөрэй, ядаж энэ үедээ. Ажлаа алаад өгөх үе зөндөө л ирнэ, харин энэ үед өөрийгөө хайрлах л чухал. Бүр болохгүй бол сошл сувгууд дээр дагадаг influencer-үүдээ түр unfollow хийчих.

2. Сэтгэл гутралын гол шинж тэмдгүүдийн нэг бол өөрийн сонирхдог зүйлсээ сонирхохоо болих, орноосоо босох хүсэлгүй болох. Энэ үед яаж ийж байгаад босоод, гэрийнхээ нарны гэрэл ордог хэсэгт очоод суух, бүр чадахгүй бол хэвтээрэй. Нарны дулаан элч тайтгаруулдаг.

3. Хичээж байгаад шүршүүрт ороорой. Заавал биеэ угаах гэж хүчлээд хэрэггүй. Зүгээр л халуун бүлээн, хүйтэн хүссэн температуртаа усаа тохируулаад зогсох, чадахгүй бол суугаарай. Ус, усны чимээ тайвшруулна. Усанд утсаа оролдох боломжгүй тул сошлоос үүдэх сөрөг мэдрэмжээс ч өөрийгөө хамгаална.

4. Тав тух хамгийн чухал нь. Аль болох биедээ тухтай, цэвэрхэн хувцас өмсөөрэй.

5. Шингэн зүйл сайн уугаарай. Хэрвээ гэрт нь лимон эсвэл гааны навч байгаа бол усандаа хийж болно. Харин чихэрийн агууламжтай цай, ундаа уугаад дэмий.

6. Хэрвээ босох чадал байгаа бол босоод нүдэнд тороод байгаа жижигхээн цэвэрлэх, цэгцлэх юм байвал цэгцэлчих. Том юм байх албагүй. Ганц нэг халбага угаах, оймсоо хураасан ч болно.

7. Хөгжим сонсох хүсэл төрвөл дуу биш гоё ая сонсоорой. Хэмнэл нь хамаагүй. Харин дуу сонсмоор байвал өөрийн мэддэггүй, ойлгодоггүй хэл дээрээ дуу сонссон нь дээр. Ямар нэг таагүй дурсамж, мэдрэмж өдөөх үг сонсохгүй байвал зүгээр. Чадахаар бол дуундаа тааруулаад бүжиглэсэн ч болно. Ер нь орондоо хэвтэж байхдаа бүжиглэсэн ч яадын.

8. Сэтгэл гутралын үед хоол идэх хүсэлгүй байж болно. Үүнд ерөөсөө буруу юм байхгүй. Харин хальт юм идчихмээр санагдвал чихэрийн агууламжгүй, нүүрс ус багатай жимс ногоо, самар, өндөг идээрэй. Омега 3, витамин Д-ийн бэлдмэл уувал их сайн.

9. Энэ үед ажил, хичээл байтугай кино үзэх ч сонирхол төрөхгүй байж болно. Харин толгойд маш олон бодол, мэдрэмжүүд эргэлддэг. Утасныхаа note дээр өөрт төрж буй мэдрэмжүүдээ тэмдэглээд байгаарай. Сайхан муухай хамаагүй. Ер нь ингээд дадчихвал сэтгэл санаа сайхан болсон үед өөрийгөө илүү ойлгож, сонсож, хайрлаж сурсан байдаг.

10. Хэрвээ зураг зурах дуртай бол бал, харандаа, бийрээ бариад суучих, эсвэл хөгжим тоголдог бол дуртай хөгжмийн зэмсэгээ. Дотор байгаа мэдрэмжүүдээ гадагшлуулах гоё. Мэдрэмжүүдээ бичсээр байгаад гоё шүлэг, дууны үг гарах ч юм билүү?

11. Байгаль. Өөрт байгаа боломжоороо байгальтай ойр байгаарай. Нар, салхи, цас, цэцэг, шороо... Гэртээ ургамалтай бол очоод хүрээд үз, цэцэг байвал үнэрлээд эсвэл хараад суугаарай. Байгаль тайвшруулна.

12. Чадахаар бол гэрийнхээ ойр гадаа гараад 10-хан алхам ч хамаагүй алхаарай.

13. Энэ үед үнэхээр л хэнтэй ч яримааргүй санагддаг, харин хальт ярьчихмаар ч юм шиг байвал чамайг ойлгох хэн нэгэн рүү мессеж бичих эсвэл залгачих. Хэрвээ өөрөө ярьж чадахгүй бол нөгөө хүнээ сонсоод, хэн нь ч ярихгүй байсан ч зүгээр утсаа таслалгүй чихэндээ бариад хэвтсэн ч болно. Ер нь өөрөө өөрийгөө л тусгаарлаад байдгаас биш хамт байхад таатай байдаг, чамайг гэсэн хүмүүс ярилцъя, яваад очьё гэвэл боломжоороо утсаа аваад, гэртээ оруулаарай. (хөл хориогүй үед) Эхэндээ тэгж санагдахгүй ч хэдхэн минут хүнтэй хамт байсны дараа сэтгэл уужирчихсан байдаг.

14. Амьтан тэжээдэг бол амьтантайгаа, хэрвээ байхгүй бол од, нар, сартай ярьж ч болно. Ямар ч шүүмжлэлгүй, шоолохгүй, загнахгүй, чиний мэдрэмжийг үгүйсгэхгүй, аюулгүй зүйлтэй ярих нь их тусалдаг. Юуны ч талаар ярьсан болно. Өнөөдөр юу хийсэн, дуртай хоол, үзсэн кино, эсвэл бүр мэдрэмжүүдийнхээ талаар...

15. Өөрөө өөрийгөө тэврээрэй. Маш их тайвшрал, аюулгүй мэдрэмж төрүүлдэг.

За тэгээд гол нь энэ үед хэн нэгэнд тэнэг харагдахвий, хүнд ямар санагдах ямар ч хамаагүй. Чи л чухал. Өөртөө хамгийн таатай зүйлсээ боломжоороо хийгээрэй.

Өөрийгөө зэмлэлгүйгээр, онцгүй мэдрэмж төрөх бүрт өөрийгөө аргадаж, хайрлаарай. Чиний хамаг сайнаараа хичээж, сайхнаараа байгаа чинь чамайг гэхгүй хүнд бол хэзээд хангалтгүй л байдаг. Харин чамайг гэсэн хүмүүс чамайг ямар ч байсан хүндэлж, хайрласаар л байх болно. Энийг үргэлж санаж яваарай.

Degiverse

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417