Оюу толгой аз уу?, эз үү?

Оюу толгой аз уу?, эз үү?

Оюу толгой орд ашиглах гэрээнд гарын үсэг зурсан 2009 оны тэр нэгэн өдрөөс хойш арав гаруй жил өнгөрсөн ч монголчууд бид энэ асуултыг тойрон талцан үзэл бодол, байр сууриа илэрхийлж, тодорхой шийдэлд хүрч чадахгүй маргаж, мэтгэлцсээр өнөөг хүрэв. 

Оюу толгой орд нөөц, баялгаараа ч, газар зүйн байршил, зах зээл, зам харилцаа, ордын уул-геологи болон ашиглалтын нөхцөл хийгээд угаасаа байгаль эхээс төрмөл өндөр үр ашигтай зэрэг том ордод тавигддаг шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаараа ч дэлхийн топ 10 ордод эрэмбэлэгдэх үнэхээрийн гайхамшигтай орд юм. Тиймээс түүнийг тойрсон алив сайн муу асуудал монголын төр засаг төдийгүй нийт ард иргэдийн анхаарлын төвөөс хальж, олон улсын сонорт хүрч, чихийг дэлсэх болжээ. 

Аливаа бизнесийн хамтын ажиллагаа бол харилцан ашигтай байх зарчимд тулгуурладаг бөгөөд хэн нэг нь давуу байдалтай байх ёсгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Харин Оюу толгой ордыг хамтран ашиглах талаар Хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз Монголии Инк компанитай байгуулсан гэрээнүүд чухамхүү энэ бичигдээгүй мөртлөө олон улсын хамтын ажиллагааны бүх хүрээнд хүлээн зөвшөөрч, дагаж мөрддөг зарчим, шаардлагад хэрхэн нийцэж буйг олон нийт, эрдэмтэн мэргэд, геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, төр засгийн холбогдох албад шүүн тунгааж, дүн тавьсан байх гэж итгэж байна. 

Аливаа зүйл бодитой байх тусам үнэнд ойртдог жамтайг бодолцон Оюу толгой төслийг тойрсон адал явдлын заримаас бодит байдал, жишэээнд тулгуурлан санал бодлоо илэрхийлэв.  

Өнөөдөр Монгол Улс  хэдэн зуун саяар тогтохгүй, тэрбум тэрбумаар тоологдох хатуу валютаар үндэстэн дамнасан  компанийг тэтгэн  ивээж байгаа юм. Ингэхэд бид чинь тийм их бэл бэнчинтэй билүү? Тийм том  эдийн засагтай, илүүдээ гарсан  санхүүгийн эх үүсвэртэй, ард иргэдийнх нь  амьдрал ахуй   тэгширсэн орон мөн үү? Ингэж асуувал “Үгүй ээ, юун харийн том баян компанийг тэрбум тэрбумаар нь ивээх байтугай бид чинь хоногийнхоо хоолыг хагас хугас олж байна” хэмээн ард иргэд нэгэн дуугаар  хариулах байх аа. Харамсалтай нь үнэхээр ийм байдал та бидний нүдэн дээр ил тод харагдаж байна. Тэр байтугай бидний нэг хэсэг нь үүнийг зөв зүйтэй явдал мэт, зарим нь  ерөөс тийм байх ёстой, тийм ч байдаг, ингэж байж хөгждөг хэмээн зүтгэцгээх. Тэдний тодорхой хэсэг нь элдэв ёс бус сурталчилгаанд тархиа угаалгачихсан, нөгөө хэсэг нь эрх ашгийн зөрчлийг хамгаалан тэмцэж байгааг харахад өрөвдөлтэй харагддаг юм.

Айвенхоу майнз компанийн эзэн Роберт Фрийдланд Оюу толгой ордын ил аргаар ашиглах 150 дугаар цооногоор нээсэн Баруун өмнөд хүдрийн биет, мөн далд аргаар ашиглах 270 дугаар цооногоор нээсэн Шивээ толгой(Хюго Даммет)-н хүдрийн биетийн хойд(Хюго Даммет хойд ) хэсгийн үргэлжлэлийн нөөц баялгийн талаар манай улсын тухайн үеийн нэр нөлөө бүхий хүмүүсийн сэтгэлийг хөөргөн огшоож чадсаны ачаар хэдий Оюу толгой ордын хайгуул дуусаагүй үргэлжилж, нөөцийг нарийвчлан тооцож тогтоох нөхцөл бүрдээгүй байсан ч анх Оюу толгой орд ашиглах талаар Тогтвортой байдлын гэрээний төслийг 2005 онд боловсруулж Засгийн газарт танилцуулсан байдаг. Засгийн газар, Рио Тинтогийн хооронд 2012 оноос үүсээд удаж байгаа өнөөгийн маргааны эх суурь бүр 2005 оноос эхлэлтэй юм.

Хүргэн хүү киноны Жамц баян хүргэн Дэмбэрэлтэйгээ Улаанбаатар ороод эргэж ирээд, “Дэмбэрэлдээ энийг авсан юм” гээд богцноосоо нэгэн гаанс гаргаж эхнэртээ үзүүлэхэд, эхнэр нь 

- Яасан сайхан гаансав, учиргүй үнэтэй л юм байгаа биз гэж ёозгүйхэн дуугарна. 

- Харахад өнгө нь зүгээр ч чулуу нь тааруухан юм. Юм үзээгүй юм болохоор Дэмбэрэл учиргүй их л баярлаж байна билээ гэхэд   нь саяхан  ёозгүйхэн байсан эхнэрийнх нь царай гэрэлтэж,  

- Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав гэсэн нэг яриа болдог доо. 

Үүнтэй төстэй явдал Оюутолгойн гэрээг байгуулахад болчихсон доо. Зах зээлийн хатуу чанга дэг журам, жаяг болон молигддог араншинг мэдэхгүй, Дэмбэрэл шиг юм үзээгүй манайхан Р.Фрийдландын тавьсан урхинд амархан орчихсон билээ. 

Монголын Засгийн газарт тухайн үед санал болгосон Оюу толгой орд ашиглах цогцолбор төлөвлөгөө (IDP), Тогтвортой байдлын гэрээний төсөл нь өнөөгийн ХөОГ, ХНГ болон ТЭЗҮ-ийн суурь үндэс, зам мөрийг зааж өгсөн луужин(компос) юм. Тэр үед Оюу толгой ордын ил аргаар ашиглах нөөц болон ТЭЗҮ-г бэлэн болсон тохиолдолд эхлээд ил аргаар ашиглах ордоор тусад нь гэрээ байгуулах талаар санал зөвлөмж гаргасан юм. Гэтэл Засгийн газар уг саналыг анхаарч үзэлгүй хэлэлцээнд ямар ч бэлтгэлгүй харанхуй орсны хор уршиг өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Хэрэв Оюу толгой төсөлтэй холбогдсон хуримтлагдсан асуудлуудыг одоо Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн эцэслэн шийдвэрлэж чадахгүй бол энэ ноцтой асуудал улам даамжирч, Монголчууд дааж давшгүй өрийн дарамтад орно. Гэтэл энэ хуримтлагдсан гэх өр зээл чухамхүү Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд бодитой зориулагдсан эсэхийг Монголын талаас одоогоор нотлосон тодорхой баримт байхгүй нь ихээхэн эргэлзээ төрүүлж байна. 

Монгол Улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагууд эрх үүргийнхээ дагуу Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд аудит хийх бүрэн боломжтой. Монголын мэргэжлийн байгууллага энэ аудитыг хийхэд мэргэжил мэдлэг, туршлага дутахгүй, тэгээд ч хүний оюун ухаанаас давсан хүнд хэцүү зүйл энд байхгүй. Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбогдсон хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, санхүү, бүртгэл тооцоо зэргийн үйл ажиллагаанд аудит хийхэд Оюу толгой компанийн анхан шатны бүртгэл тооцоо болон санхүүгийн бүх бичиг баримт ил тод, тодорхой байх дүрэм, журам, зарчимтай.  Тийм  учраас энэ тов тодорхой баримт бичигт тулгуурлан иж бүрэн аудит хийхэд ямар ч хүндрэл бэрхшээл, асуудал байх ёсгүй.   

Зах зээлд шилжиж буй  эдийн засгийн хөгжлөөр буурай  манайх шиг  орны хөгжил дэвшилд тус дэм хүргэх гэсэн сэтгэлтэй, ёс зүйг эрхэмлэдэг хэдэн арван  гадаадын компани Монголын өргөн уудам нутгийн алтан шаргал говь, тал хээр, цэнхэртэн харагдах сүрлэг өндөр уулсын хаана ч гадаадын геологичдын мөр хүрч,  эрдэс баялгийг нээн илрүүлэхэд манай үндэсний геологичидтой хамтран хайгуул хийсэн  жишээ баримт цөөнгүй. Үүний үр дүнд олон арван эрдэсжсэн цэг, сонирхолтой бөгөөд ирээдүйтэй илэрцүүдийг нээн олж, хайгуулын ажил амжилттай явуулж, тухайн  ордынхоо  нөөцийг тооцон тогтоож, ашиглаж байна. Жишээ нь, алт, нүүрс, полиметалл, төмрийн хүдэр зэрэг ордыг манайхантай хамтран болон дангаараа ашиглаж, улс орны хөгжилд тус дэм хүргэсээр байгаа томоохон компаниуд байна.  

Харин Оюу толгой орд ашиглах асуудал анхнаасаа  огт өөр замаар явсан юм.  Баялгийн эзэн нь  гэрээний нөхцөлөө худалдан авагч Хөрөнгө оруулагчдад  санал болгох ёстой атал эсрэгээрээ Хөрөнгө оруулагчид зөвхөн өөрсөддөө ашигтай гэрээний нөхцөлүүдийг Монголын Засгийн газарт тулгаж, тэд зорилгоо гүйцэлдүүлэн гэрээ байгуулсан байдаг. 

Хамгийн ноцтой нь Рио Тинто, Айвенхоугийн харьяалалд шинээр байгуулагдсан оффшор компаниудтай Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан явдал гэрээний хэрэгжилттэй холбогдсон аливаа нэгэн асуудал гацахад энэ асуудлаар Рио Тинто, Айвенхоу үүрэг хариуцлага хүлээх талаар гэрээнүүдэд ямар нэгэн зүйл заалт байхгүй, харин Төрийн өмчийн компани болох Эрдэнэс Монгол компанийн бүхий л үүрэг, хариуцлагыг Монголын Засгийн газар хариуцахаар гэрээнүүдэд зүйл заалт тусгагдсан байна.  

Рио Тинто, Айвенхоу компаниудын удирдлагууд гарын үсгээ зурцгааж баталгаажуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсон нөхцөл, зарчмаасаа буцаж байгаа байдлыг хараад ийм хамтын ажиллагаа, арилжаа наймаа байдаг гэдгийг үзсэнгүй, дуулсангүй, сонин адал явдал Монголчуудад тохиолдож  байна. Жишээ нь Тэд өөрсдөө Америк, Австрал, Канадын мэргэжлийн компаниудыг сонгож, уг компаниуд Оюу толгой ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-ийг боловсруулсан байна. Эдгээр компаниудын боловсруулсан ТЭЗҮ-д Оюу толгой төслийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхэд нийт 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тусгажээ. Гэтэл бидэнд олдсон мэдээгээр Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт 3.5 дахин хэтэрсэн, Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөж, үр ашиг цаасан дээр тооцогдсон байдлаар 2 гаруй дахин буурсан төдийгүй, хэрэв Оюу толгой компани алдагдалтай ажилласан тохиолдолд үр ашиг хүртэх тухай бодох ч хэрэггүй болж байна. Рио Тинто, Туркойс Хиллийн мэдээлж буй байр сууриас харахад 2050 оноос нааш орлогын албан татвар, ногдол ашиг хүртээхгүй бололтой. Мөн төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах хугацаа тодорхойгүй, өнгөрсөн хугацаанд далд уурхайг ашиглалтад өгөх хугацааг 3 удаа сунгачихаад байгаа, ил уурхай, баяжуулах үйлдвэр 2013 онд ашиглалтад орсноос хойш борлуулалтын орлогоос Рио Тинто Оюу толгой төсөлд өгсөн зээл, хүүгээ төлүүлж тодорхой хувь хүртэж байхад Монголын тал ногдол ашиг байтугай орлогын албан татвар ч авч чадахгүй байна. Өнөөдөр дэлхийн зэсийн зах зээл дээр үнэ тогтвортой, өсөлттэй байгаа тохиолдолд Оюу толгой компанийн ил уурхай, баяжуулах үйлдвэр ашигтай ажиллаж байгаа нь тодорхой, гэтэл энэ ашиг хаашаа хэнд очиж буйг Монголын холбогдох эрх бүхий байгууллага тодруулж, нотлох ёстой юм. 

Эрдэнэтийн овооны орчимд геологи хайгуулын ажил дөнгөж эхэлж байх 1960-аад оны эхэн үеэс эх орынхоо геологи, уул уурхайн салбартай хувь заяагаар холбогдож, улмаар Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, удирдах зөвлөл, Монгол-Зөвлөлтийн хоорондох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас үүдсэн өр зээл, түүнийг цайруулахтай холбогдсон тооцоо судалгаа хийгээд, 1991 оноос хойш шинээр бий болсон нөхцөл байдал дахь газрын тосны үйл ажиллагааны талаархи хэд хэдэн гэрээнүүдийг гадаадын Хөрөнгө оруулагчидтай байгуулахад биечлэн оролцож, зохих хувь нэмэр оруулсан юм. Оюу толгой орд ашиглах бүр анхны гэрээний(Тогтвортой байдлын, 2005 он) төслийн талаар Засгийн газар Айвенхоу компанитай яриа хэлцэл явуулж байсан үеэс л Монголын төр засагт албан ба албан бус хандаж, энэ төсөлд экспертиз хийх ажлын багт нэг бус удаа оролцон ажиллаж байв. Миний судалгаагаар Оюу толгой орд ашиглах талаар Хөрөнгө оруулагчидтай байгуулсан Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Хөрөнгө оруулагч талын эрх ашиг хэт давамгайлсан, тэдний нэг талын ашиг сонирхолд нийцсэн, харин Оюу толгой ордын нөөц, баялгийн эзэд Монголчууд бид, энэ гайхамшигтай өндөр үр ашигтай ордоос үр ашиг, өгөөж хүртэх, эсэх нь баталгаагүй, эргэлзээтэй зэрэг тулгамдсан асуудлыг  сайжруулах шаардлагатай байгаа юм. Хэрэв энэ тулгамдсан асуудлыг хэвээр нь үргэлжлүүлэх аваас бид ихээхэн боломжийг салхинд хийсгэх болно.

Оюу толгой орд ашиглах гэрээнд байгаа алдааг засч залруулахгүйгээр манай орны ойрын болон хэтийн хөгжилд багагүй саад бэрхшээл тохиолдож болзошгүй юм.

Энэ байдлыг харсаар, мэдсээр байж дуугүй сууж тэвчсэнгүй ээ. Уг гэрээг тойрсон, аль хэдийнэ Монгол Улсын хил хязгаараас халиад буй ужгирсан маргаанд цэг тавихад өчүүхэн төдий ч нэмэр болох болов уу хэмээн найдна.  Гэхдээ зөвхөн Оюу толгой орд ашиглах гэрээний талаар хязгаарласангүй ээ. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдэл, мөн Чехословак(хуучин нэрээр), Болгар улсуудын Засгийн газартай хамтран байгуулсан Монголчехословакметалл, Монголболгарметалл хамтарсан үйлдвэрүүд, түүнчлэн Монголын газрын тосны үйл ажиллагаанд биечлэн оролцож явсан ажил асуудал, томоохон гэрээнүүдтэй холбогдсон санал, дүгнэлтүүдийн талаар дурдаж оруулсан маань Оюу толгой орд ашиглах гэрээний үнэ цэнийг харьцуулан тодруулж бодитой ойлгох, өнөөгийн залуучууд болон хойч үедээ зайлшгүй хэлэх ёстой, өнөө бүдгэрч буй зарим нэгэн түүхэн үйл явдлыг таны сонорт хүргэхийг хичээв. 

Оюу толгой ордыг ашиглах талаар талуудын хооронд хийж байсан яриа хэлэлцээ, мөн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (ДУББСТ) буюу Дубайн гэгдэх гэрээ, үе үеийн Техник эдийн засгийн үндэслэл, тооцоо зэрэг баримт бичгийг багагүй хугацаанд судалж, Оюу толгой төсөлтэй холбогдсон асуудлыг ямар нэгэн хэмжээгээр ойлгох түвшинд хүрсний хувьд энэ төсөлтэй холбогдсон шийдлээ оновчтой олж чадахгүй байгаа зарим асуудлаар санал бодол, байр сууриа энэхүү бэсрэгхэн номд тусгасан болно.

Өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газар Оюу толгой ордыг ашиглах төсөлтэй холбогдсон асуудлаар өөр өөр бодлого, зарчим, байр суурь баримталж, нэгдсэн бодлого, санал дүгнэлтэд хүрч чадсангүй. Засгийн газрын нэгдмэл бус  бодлого, байр суурийг Хөрөнгө оруулагч тал болон Оюу толгой төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гүйцэтгэгч (оператор) компани их овжин агшин зуур ашиглаж байгаагаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг улам бүр төвөгтэй мухардмал байдалд оруулах хандлагатай болж  байна.  Иймээс Оюу толгой төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааны явцад гарсан, цаашид гарч болзошгүй, тухайлбал хөрөнгө оруулалтын хэтрэлт, Дубайн гэрээ зэрэг ноцтой асуудлыг гэрээнд оролцогч талуудад харилцан ашигтай байх, адил тэнцүү эрх үүрэгтэй байх зэрэг үндсэн бодлого, зарчимд нийцүүлэн шийдвэрлэж чадахгүй, гагцхүү Хөрөнгө оруулагчийн нэг талын эрх ашиг давамгайлсан байдлаар үйл ажиллагаа үргэлжилж байгаагаас төсөлтэй холбогдсон таагүй үйл явдал улам даамжрах төлөвтэй харагдах юм. 

Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ, Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаас Хөрөнгө оруулагч болох Оюу толгой компанийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд хэд хэдэн удаа шалгалт хийж, төслийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, үйлдвэрлэлийн болон хайгуулын зардал, менежментийн үйлчилгээний төлбөр, татвар төлөлт зэрэг асуудалтай холбогдсон зөрчил дутагдлыг илрүүлсэн боловч түүнийг Хөрөнгө оруулагч Оюу толгой компани, мөн төсөл хэрэгжүүлэгч компани хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэж, уг асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хандсан байдаг.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын том, жижиг ямарч компани Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой. Дэлхийн аль ч улс оронд ийм л зарчим, журам, дүрэм мөрдөгддөг ёстойг бүгд мэднэ. 

Оюу толгой төслийн хэрэгжилтийн явцад үүссэн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон асуудлуудаар Монголын Засгийн газар Хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч компаниудтай хэлэлцээг амжилттай явуулж, маргаантай асуудалд цэг тавьж, Монгол Улс, Монголын ард иргэд Оюу толгой ордын нөөц, баялгийн үр шимээс хүртэх боломж бүрдүүлнэ гэж итгэж байна.

 

Монгол Улсын Гавьяат эдийн засагч  Т.Балжинням

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417