Д.Ганзориг генерал цэргийн хүн шиг шулуухан хэллээ

2021-04-12, 10:44 Нийтлэл 1,031 1
Д.Ганзориг генерал цэргийн хүн шиг шулуухан хэллээ

Офицер нь цэргээ зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гараад удаагүй байна. Энэ талаар нийтээрээ шуугилаа. Анхаарч шуугихаас ч аргагүй. Хуучин цагт цэрэг нь цэргээ зоддог гэж дуулддагсан. Одоо офицер нь цэргээ зодоод алчихдаг болж. Хуучны үеэс байдал улам муудсан гэсэн үг. Цэргийн ангид офицер нь цэргүүддээ аав, ээжийн үүрэг гүйцэтгэдэг.

Цэргээ зодоод алчихдаг офицер бол үрээ алсан аав, ээжээс өөрцгүй. Офицеруудын ёс суртахуун доройтжээ. Манай арми чадваргүй болсон нь харагдлаа. Цэргээсээ офицер нь байнга мөнгө нэхэж, дээрэмддэг, өгөхгүй бол зоддог байжээ. Сүүлдээ амь насанд нь хүрлээ. Ийм юм гэж юу байхав. Цэргээс халагдаж ирсэн залуус цэргийн амьдралаа хуучлахдаа дунд нь нэг тиймхэн нөхөд мэр сэр байсныг ярьдгаас офицероо муулаад байдаггүй. Гэвч энэ удаа цэрэг арми, офицер дэглэлтийн тухай ярих гэсэнгүй ээ. Сүүлийн өдрүүдэд олны хэл амны бай болоод байгаа генерал Д.Ганзоригийн хэлсэн үг яагаад тэгтэл шуугиулаад байгаад анхаарлаа хандуулсан юм. Гэхдээ энэ хүний мундаг боловсролтой, Монголдоо гуравхан байдаг рэнжэрийн нэг, хариуцлага хүлээх эсэх тухай ярих гээгүй юм. Түүнийг олноороо шаагьж буруутгаад байхаар нь хэлсэн үгийг нь тухтай олж үзлээ.

УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины хэрэгтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн мягмар гаригт сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд албан тушаалтнуудаас асуулт асуулаа. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг асуултад хариулах гол хүн байлаа. Цэрэг нас барах, дэглүүлэхэд салбарын сайд нь үеийн үед мултраад үлддэг л дээ.

Сайдын ажил үүрэгт хамаардаггүй, сайд бол бодлогын хүрээнд л хариуцдаг энэ тэр гээд суудалдаа үлдэж ирсэн. Угтаа офицер бэлтгэдэг сургууль нь Батлан хамгаалах яамны харьяанд байдаг Батлан хамгаалахын их сургууль л даа. Гэвч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга шаварт унасан шарын эзэн болж үйлээ үзлээ. За, ингээд өнөөх УИХ-ын гишүүдийн байцаалтын үеэр генерал Д.Ганзориг хариулж байна. Гишүүдийн асуултад хариулахдаа юу хэлсэн болон олны шуугин буруутгаад байгаа үгсийг түүвэрлэн хүргэе. “Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Хэрэгт холбогдсон салаан дарга зохих ёсны шийтгэлээ хүлээнэ. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй. Цэргийн албанд нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа амьдрал хүнд газраас ирдэг. Нэг жилийн дотор төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц өгсөн”. Тэр ингэж хэлсэн. Бид ингэж шулуухан ярьдаг хүн хараагүй удаж. Сүүлийн гучин жил ийм хүн харсангүй. Манай улстөрчид бөөрөнхий. Гол юмаа ярихгүй, тойруулаад байдаг. “Энэ асуудал бол, асуудлыг бол шалгаж байна, асуудлыг бол судалж байгаа, асуудлыг бол мэдэж байгаа, асуудал бол үргэлжилнэ, асуудлыг бол анхаарна, анхаарч байгаа”. Ингэж “асуудлыг бол” гэсээр бүтэн гучин минут, бүтэн цаг ярьдаг.

Ёстой гол асуудлаа марттал “асуудлыг бол” гээд л тойроод давхичихдаг. Асуусан хүн асуултаа мартаад өнөөх дэмий “асуудлыг бол”-ыг нь дагаад намирчихдаг. УИХ-ын гишүүд, сайд нар асуудлаас тойрон бултаж, өөр тийш нь чиглүүлж, эцэстээ юу ч биш болгоод шийдэж чаддаггүй.

Шадар сайд С.Амарсайхан үүний жинхэнэ мэргэжилтэн. Мэдээлэл хийх гэж бүтэн гучин минут хэнд ч хэрэггүй дэмий юм ярьдаг. Сэтгүүлчид ямар сайндаа “Та гол асуудалдаа орооч ээ” гэж хэлж байхав. Зүгээр л “Хөл хорио тогтооно, тогтоохгүй” гэж хэлэхийн тулд хэдэн цаг хэрэггүй юм яриад явчихдаг. Генерал Д.Ганзоригийг шүүмжлэгсэд Шадар сайд шиг, эсвэл тойрч будилуулдаг улстөрчид шиг байсангүй гэх гээд байх шиг байна. С.Одонтуяа сүүлийн үед шударга ёс гэж ирээд л яриад байгаа. Шударга ёс ярьсан хүн юу ч хийдэггүй. Шударга ёс гэдэг хийсвэр ойлголт.

Хэн яаж тайлбарлахаас, хэзээ үр дүн нь гарахаас шалтгаалдаг. Бүр хэзээ ч үр дүн гарахгүйгээр шударга ёс ярьж болдгийг бид мэднэ. Монголын хамгийн их шударга ёс ярьдаг улстөрчид хамгийн амьдралгүй, популист улстөрчид байдаг. Ямар нэг үйл явдал болоход ялаа, батгана шиг шавж, чанга дуугаар мэргэн цэцэн үг хэлж оноо авах гэдэг нь манай улстөрчдийн нийтлэг дүр төрх. Хэдхэн сая төгрөг өгөөд болоо юу гэж ирээд бас нэг гишүүн асуугаад байна лээ. Хуульдаа заасан мөнгөн дүнг л хэлэхгүй өөр яах билээ дээ, тэр Д.Ганзориг. Харин хуулиа мэдэхгүй нийтэд таалагдах асуулт асуугаад байгаа улстөрч л муухай баймаар.

Хоосон шударга ёсны оронд хуулиараа л бүгдийг зохицуулж болно шүү дээ, манай улстөрчид. Амьдралд хэрэгтэй хууль батлаад ир, одоо хэрэгжиж байгаа нь болохгүй бол засаж сайжруул гэж л сонгоод явуулдаг юм шүү дээ, эрхэм гишүүдээ. “Дарамт үзүүлж болохгүй, шахалт үзүүлж болохгүй” гэх мэтээр хуульд заагаад өгөхөд л болох юмыг учиргүй загнаж ирээд попроод байх хэрэг байсан ч юм уу. Харин Д.Ганзориг генерал түс тас, эр хүн шиг шулуухан хариулснаараа өнөөдөр буруутгагдаад байна гэж хэлсэн үг, хариултаас нь харлаа.

Түүний хэлсэн үнэн шүү дээ. Хэзээ баян айлын хүүхэд цэрэгт явдаг байлаа даа. Хэнхгээрээ Ц.Элбэгдорж л хүүгээ цэрэгт алба хаалгасныг мэдэх юм. Түүнээс биш ядуу давхарга бий болж, ядуу айлын хүүхдүүд цэрэгт явдаг нь үнэн. Бичиг үсгийн боловсролгүй, очоод үсэг заалгаад сууж байдаг юм билээ шүү дээ. 18-19 нас хүртлээ хүмүүжиж, боловсроогүй, өлөн хоосон өссөн хүмүүсийг нэг жилд яаж сургаж, хүмүүжүүлж, оюун ухаан, бие бялдрын хувьд өв тэгш болгож амжихав дээ. Хуучин цагт цэргийн албыг гурван жил хаадаг байлаа.

Эхний жил гоожуур байж байгаад хоёр дахь жилээсээ учраа олж, халагдах үедээ эр хүн шиг болоод буцдаг байсан. Цэргийн албаа гурван жил болгочихвол яасан юм. Нэг хоёр, гурван жилийн сонголттой болгочих. Жилд татах цэргийн тоогоо багасгаад хугацааг нь гурван жил болгочих. Цэрэггүй жил гэж байх биш. Хэн нэгэн айлын хөвгүүд цэргийн насанд хүрч л таараа. Хошногоо өмхий гээд тайраад хаядаггүйтэй адил ядуусын хүүхдүүд бий болсон гээд хаялтай нь биш. Гурван жилд бол сургаад, хүмүүжүүлээд буцаана. Одоо байгаа хуулийн дутагдлаа нөхөж, бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд л явчих. Үнэн хэлсэн хүнийг нийгмээрээ барьж иддэг боллоо.

Нарийн яривал 2000 оноос өмнө цэрэг татлагыг Зэвсэгт хүчний жанжин штабын мэдлээс гаргачихсан. Аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газар зохион байгуулдаг болсон. Бие бялдар, эрүүл мэнд, нас нь тэнцээд цэрэгт татах гэхээр нэг дарга нь болиулчихдаг. Тийм ч гайгүй айлын хүүхэд, тэгэж ч сургуульд сурч байгаа гэж аргалж авч үлдээд эцэст нь хотоос амьдрал тааруу айлын хүүхэд, хөдөөнөөс ядруу малчны хүүхэд л цэрэгт явдаг. Бодит жишээ хэлэхэд Сэлэнгэ аймгаас гарч ирсэн УИХ-ын гишүүн өөрийнхөө сонгуульд явсан арав гаруй хүүхдийг цэрэгт явахаас чөлөөлүүлж байсан.

Аймгийн Засаг даргын Тамгын газар цэрэг татлагыг зохион байгуулдаг учраас Засаг дарга нь ирээд л бололцоотой айлын хүүхдүүдийг нь цэрэгт явуулахгүй чөлөөлсөн байдаг. Д.Ганзориг генералын хэлснээр цэрэгт явж байгаа хүүхдүүдийн ихэнх нь боломж тааруу айлын хүүхдүүд. Хэдэн жилийн өмнө цэрэгт татагдсан хүүхдүүдийн ная орчим хувь нь ядуу айлын хүүхдүүд байсан судалгаа байсан. Тэр хувь улам ихссэн үү гэхээс багасаагүй биз. “Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй боллоо” гэж генералын хэлсэн нь ч үнэн шүү дээ.

Хуулиараа өөрчлөхгүй бол энэ асуудал генерал Д.Ганзоригоос өмнө байж л байсан, цаашид ч байсаар байна. “Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц болсон” гэж Д.Ганзориг хэлсэн нь илүү анхаарал хандуулах шаардлагатай болсныг харууллаа л гэсэн санаатай юм байна. Хуульдаа, тогтолцоондоо өөрчлөлт оруулахгүй юм бол Зэвсэгт хүчний жанжин штаб зүтгээд зүтгээд яаж энэ бугшсан булай болгоныг өөрчлөх юм. Дээрх хэлсэн үгэнд худал юм алга. Бид үнэнээс үргэлж зугтаж, тойруулж, шулуухан хэлснийгээ шоолж буруутгадаг. Генерал Д.Ганзоригийн хариулт, хэлсэн үг нийтэд яагаад таалагдаагүй нь ойлгомжтой. Тэр тойруулаагүй, уянгалаагүй, зусардаагүй, нялцганаагүй, бодит үнэнийг шууд хэлсэндээ л байгаа юм. Үнэн үг гашуун байдаг. Тэр бүр сонсоход амаргүй. Хаа очиж Монголын арми шулуухан хэлчихдэг, зоригтой ганц генералтай юм байна гэдгийг энэ бүхний эцэст мэдэж авлаа.

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417