М.Дэлгэрхүү: Бассейнаар дамжиж коронавирусийн халдвар авсан тохиолдол нэг ч байхгүй

2021-07-04, 10:48 Цаг үе 456 0
М.Дэлгэрхүү: Бассейнаар дамжиж коронавирусийн халдвар авсан тохиолдол нэг ч байхгүй

“Токио 2020” олимпийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол Улсаас 41 тамирчин Токиогийн олимпийн наадамд оролцох болзол биелүүлж, цугларалтад гарч бэлтгэлээ базааж байгаа юм. Монгол Улсаас усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин өрсөлдөх болзол хангаад байгаа. Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж тамирчид олимпийн наадмын бэлтгэлээ Туул голд базааж байна. Бид олимпийн эрхээ аваад буй спортын мастер М.Дэлгэрхүүгээс тодруулга авлаа. Түүний хувьд 2019 онд усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн эрхээ аваад байгаа юм.

Өдрийн сонин

 

-Олимпийн наадмын бэлтгэлдээ хэзээ гарсан бэӨмнө нь хаана бэлтгэл базааж байв?

-Олимпийн бэлтгэлд гараад гурван сар орчим болж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж усан бассейны үйл ажиллагааг зогсоож бэлтгэл хийх боломжгүй болсон. Олимпийн наадам хаяанд ирээд буй энэ үед бэлтгэл сургуулилтгүй байж хэрхэвч болохгүй. Цаг үеийн нөхцөл байдалд тааруулаад л Туул голд бэлтгэл сургуулилтаа базааж байна.

-Тамирчин хүний тухайд олимпийн наадам хаяанд ирээд буй өдрүүдэд өдөр хоног бүр л үнэ цэнэтэй байхЕр нь усан спортын тамирчдын тухайд бэлтгэл хийх боломж нөхцөл хэр байдаг вэ?

-Тийм. Нэг өдөр ч бидний хувьд үнэ цэнэтэй. Өнөөдрийн хувьд УОК-ын зүгээс олимпийн наадамд оролцох хоёр тамирчинд зөвшөөрлийн бичиг гаргаж өгч байна. Мэдээж үүнд талархаж байгаа. Гэсэн хэдий ч Монголын усан спорт сонирхогчдын холбоонд өөрсдийн гэсэн бассейн байдаггүй. УОК-ын зүгээс улсад харьяалалтай усан бассейнд бэлтгэл хийх чиглэл өгсөн байна лээ. Харамсалтай нь манайд олон улсын стандарт хангасан бэлтгэл хийх боломжтой бассейн ганцхан л байдаг. Тэр нь хувийн “Орчлон” сургуулийн бассейн. Маргаашнаас тухайн бассейнд бэлтгэл хийх байх. Гэхдээ бидний ард энэ спортод зүрх сэтгэлээ зориулсан олон мянган залуус бий. УОК-ын зүгээс ямар үндэслэлээр бассейнуудыг хааж байгааг ойлгохгүй байна. Монголоос бусад бүх улс оронд усан бассейныг нээчихсэн. Коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш бассейнаар дамжиж халдварласан удаа байхгүй. Ийм байхад л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж боосон шийдвэр гаргаж байгаад нь харамсаж байна. Үнэхээр бассейнаар халдвар дамжаад байдаг бол үйл ажиллагааг нь хязгаарлахаас өөр арга байхгүй.

-Зориулалтын бассейнд бэлтгэл хийх хүсэлтээ УОК-т хэзээ хүргүүлсэн бэ?

-Шийдвэр гарснаас хойш гурав дахь хоногт хүсэлтээ өгсөн. Өнөөдөр асуудлыг маань шийдэж өгч байна. Үндсэндээ таваас зургаа хоногийн бэлтгэл алдагдчихлаа. Гурван долоо хоногийн дараа л олимпийн наадмын нээлт болно. Энэ бол бидний хувьд асар үнэтэй цаг хугацаа. Олимпод явчихаад ирэхэд биднийг амжилт гаргасангүй гэж ад үздэг. Бодит байдал дээр ийм нөхцөлд л бэлтгэл сургуулилт хийж байна. Энэ бүхнийг харгалзаж биднээс амжилт нэхэж сэтгэл зүйн дарамтад битгий оруулаач ээ.

-Туул голд хэдэн удаагийн бэлтгэл хийвЯмар үр дүн гарав?

-Дахин онцлоход, олимпийн наадам хаяанд ирчихээд байхад зүгээр суух эрх байхгүй. Олимпийн эрхийн ард олон жилийн хөлс хөдөлмөр явж байгаа болохоор тэр шүү дээ. Арга ядахдаа л өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж Туул голд гурван удаагийн бэлтгэл хийсэн. Цаг хугацаа хором мөч бүр надад үнэтэй байсан болохоор л тэр.

-Бэлтгэл сургуулилт базаахад дэмждэг байгууллага бий юү?

-Бассейны бэлтгэлийн хажуугаар хүчний бэлтгэл сургуулилт базаах шаардлагатай байдаг. Хамгийн багадаа сард 300-400 орчим мянган төгрөгийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ бүхэн бидний халааснаас гарна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417