С.Ерөөлт: Сэнжиг ухах, мэх хийхийн аль нь идэвх гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

2021-07-20, 10:08 Cпорт 586 2
С.Ерөөлт: Сэнжиг ухах, мэх хийхийн аль нь идэвх гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

Цар тахлаас болж үндэсний их баяр наадмыг өнжсөн ч монгол түмний наадмын тухай бодол, бөхчүүдийн талаарх хууч хөөрөлдөөн дараа жилийн наадам хүртэл хуучирдаггүй билээ. Тиймээс нутаг орныхоо үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат аймгийн арслан С.Ерөөлттэй ярилцлаа.

 

-Бөхөд хэрхэн хөл тавьж байв?

-Би багаасаа бөх болохыг мөрөөдөж, үеийн хүүхдүүдтэй ноцолддож өссөн. Анх 1999 онд есдүгээр ангиасаа Дарханд бөхийн секцэнд  явж эхэлсэн ч хоёр жил ямар нэгэн ахиц, амжилт гаргаагүй. Тэгээд 2001 онд сургуулиа төгсөөд багшийн их сургуулийн хуваарь авч хотод ирээд аав, ээжээсээ нууцаар “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд сурч сайн багш нараар заалгаж илүү бэлтгэл хийснээр их зүйлийг өөрчилсөн. Сургуулиа төгсөхөд л аав, ээж бөхийн сургуульд сурсныг маань мэдсэн.

 

-Эхний жилүүдэд амжилт гаргахгүй болохоор больё гэж бодож байв уу?

-Шантралгүй яахав. Нэг жилээр түрүүлээд секцэнд явсан хүүхдүүд надаас хол илүү. Тэгээд тэднийг хүчрэхгүй сэтгэлээр унаад  “Би ч бүтэхгүй юм байна даа” гэж боддог байлаа. Гэхдээ дур хүсэл байсан даа орхиогүй байх. Анхны даваанаас урам авч түүнээсээ улам таашаал аваад орхилгүй 20 жил болж.

 

-Бөхөд маш их дуртай байсныг тань батлах нэг зүйл бол “Бөх” сонины цуглуулга байдаг гэж сонссон. 1993 оноос хойш цуглуулсан гэсэн. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Эхлээд бөхийн зураг, сонины хайчилбар цуглуулдаг байлаа.Тэгээд “Бөх” сонин байдгийг мэдээд цуглуулж эхэлсэн. Эхэндээ олдохгүй хэцүү байлаа. Тэгээд 2002 оноос захиалж эхэлснээр хоббигоо арвижуулахад илүү амар болсон.

Сонин их уншихын хэрээр агуулга, булангийн өөрчлөлтийг андахгүй. Уламжлалт булангуудыг ойрхон ойрхон өөрчлөөд байвал утга учраа алдана. Тиймээс анхныхаараа байх нь сайхан санагддаг.

 

-Сонин дээр гарч байгаа бөхчүүд шиг болохыг мөрөөддөг байсан байх. Сонин дээр өөрөө гарахад ямар мэдрэмж төрж байв?

-Их сайхан мэдрэмж  төрдөг юм билээ. Харин спортын төрлөөр бичдэг сэтгүүлчдийн хувьд үндэсний бөхийн үнэт зүйл өвийг таниулах, бөхчүүдийн хүч хөдөлмөр сайн сайхныг тодотгож харуулаасай гэж боддог.

 

 -Хамгийн аз жаргал мэдэрсэн барилдаанаа нэрлэвэл юу гэх вэ?

-Аймгийн арслан болсон жилийн барилдаан хамгийн сайхан байсан. Бэртэл гэмтэл, хүнд хэцүү бүгдийг туулаад хүсэл мөрөөдлийнхөө ард нь гараад уйлж байлаа.

 Харин өвдөг шороодохоороо өөртөө уур хүрдэг. Улсын баяр наадмын гурвын даваанд сар гаруйн өмнө давчихсан байсан аймгийн заан Мөнх-Одтой таараад өвдөг шороодсон. Өөрийн буруугаас болоод тавдугаар сард хөлөө бэртээсэн байсан  л даа. Гэхдээ тэр барилдаанд унасандаа сар гаруй шаналсан. Уг нь давсан бол гайгүй оноолт авч улсын цолонд хүрэх боломж байсан. Ер нь  бэлтгэлээр стрессээ тайлдаг даа.

 

 -Үндэсний бөхөд допинг, найраанаас эхлээд бас бус асуудлууд байгаа. Та ямар байр суурьтай явдаг вэ?

-Үндэсний бөхийн “Их эе”-ээр допингийг хэрэглэсэн хэмжээнээс болж 2-4  жил эрх хасах, давтан хэрэглэвэл бүх насаар нь эрхийг нь хасах арга хэмжээ авахаар болсон. Үүнтэй санал нэг байгаа. Хариуцлагыг нь ихэсгэж байж алга болно. Өөгшүүлж болохгүй.

 

-Бас барьц сонгоог үгүй хийчихлээ?

-Маш зөв шийдвэр.

Уран мэхийг уралдуулан хийж барилддаг үндсэн ухагдахууныг барьж зогсож байгаад давдаг болгосон. Өөрийгөө бүрэн дайчилж тамираа тасартал барилдах ёстой байтал шооны нүхээр шийднэ гэдэг байж болохгүй.

Энд тамирчдын буруу байхгүй дүрмэндээ л тааруулж бэлдэнэ шүү дээ.

 

- Барилдааны идэвх гаргасан бөхөд барьцны давуу талыг өгдөг болох талаар зарим барилдаан дээр туршиж байгаа харагдсан?

-Идэвх гэж чухам юуг хэлэхээ тодорхой болгох хэрэгтэй. Сэнжиг ухаад байхыг хэлэх юм уу, мэх хийгээд байхыг хэлэх юм уу гэдгээ.

 

-Ойрхон газардах, хашлага тулах зэргээс болоод барьц байрлалын хувьд маргаан гарч барилдаан удааширдаг. Засуулууд шаардлагаа тавьж чадахгүй байна уу бөхчүүд түүнийг нь хүлээж авахгүй байна уу?

-Нэгдүгээрт бөхчүүдийн жудаг. Хоёрдугаарт засуулын хариуцлага чухал. Энэ асуудал дээр дүрмэнд өөрчлөлт орох ёстой.

Засуул шаардлага тавиад хүлээж авахгүй бол хасах хүртэл арга хэмжээ авах  хэрэгтэй. Тэгвэл засуулын үг хууль болно.

 

-Уг нь засуул барилдааныг хамгийн ойроос харж байгаа шүүгч биз дээ?

-Тийм. Засуул зүй ёсны шаардлага тавьдаг, шударга байх ёстой. Намайг Дарханы засуул заслаа гэхэд надад давуу тал өгдөг байж болохгүй.

 

-Дэлхийн бусад спортод тамирчны ёс зүй гэж байдаг.Дэвжээний гадуур биеэ авч явах соёл. Энэ тал дээр бөхчүүд хариуцлага алдаж бөхийн нэр хүндийг унагаагаад байх шиг?

-Холбоо дорвитой арга хэмжээ авах юм шиг байна лээ. Сумын начинаас улсын аварга хүртэл бөхчүүд холбоотойгоо гэрээ байгуулаад холбооны харьяат болж тодорхой хэмжээний татвар төлдөг. Энэ нь холбооны зүгээс бөхчүүддээ нийгмийн дэмжлэг үзүүлэх зэрэг нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох мөн цолны хишиг олгодог болно гэсэн үг. Эсрэгээрээ хариуцлага тооцох боломжтой болно. Нэг бөх “баар”-нд согтуурч танхайрлаа гэхэд хуулийн хариуцлагаа үүрнэ, дээр нь ядаж холбооноос бөхийн өргөөнд үзэгчдээс уучлалт гуйлгадаг болох юм.

 

-Ковидын нөхцөл байдлын улмаас баяр наадам хойшиллоо. Үүнийг хэрхэн хүлээж авав?

-Цар тахлын нөхцөл байдал хүнд улс орон амаргүй байгаа. Гэхдээ монгол түмний дархлаа болсон эрийн гурван наадмаа зохион байгуулахгүй байх нь буруу. Энэ бол маш муу үр дагавартай гэж бодож байгаа. Олноор цугларч болохгүй гэсэн. Гэтэл бараг 1000 бөх барилдсанаас олон хүн жагслаа шүү дээ. Наадам эсэргүүцсэн залуус түүхэн ой уламжлал, дархлаа энэ бүхнийг үгүйсгэлээ гэж харлаа.

 

 -Та болон хэсэг бөхчүүд бай шагналаа ЭМЯ-д хандивлах уриалга гаргаад байсан. Энэ юу болсон бэ?

-Бөхчүүд дуу нэгтэйгээр санал нэгдсэн. Наадмын төсвийн тэр их мөнгөнөөс бөхчүүд засуулуудын хөлсөнд 100 орчим сая төгрөг л зарцуулдаг. Бид түүхэн уламжлалт 100 жилээ тасламааргүй байсан. Улсын их баяр наадам бол нэг жилийн биш 20-30 жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх чухал үе байдаг. Бөх нь стадиондоо, морь нь Хүй долоон худагтаа, сур нь сурынхаа талбайд хийсэн бол болохгүй зүйл байгаагүй болов уу. Нийтээрээ эрсдэл дунд амьдарч байна. Гол нуурын захаар амарч зугаалж байгаа хүмүүс халдвар хамгааллын дэглэм барьдаг билүү.

 

 -Бөхчүүд байр, машин бэлгэнд авдаг гэж шүүмжилдэг. Үүнийг няцаамаар санагддаг уу?

-Нэгдүгээрт, бөхчүүд бусдаас илүү бяртай төрсөн байна. Хоёрдугаарт, бусдаас илүү бэлтгэл хийсэн. Бас бусдаас илүү толгойгоо ажиллуулж байна. Энэ бүхний эцэст амжилтанд хүрч байна .Үүнтэй адил хөдөлмөрлөвөл хүн бүхэнд боломж бий. Миний хувьд 20 гаруй жил бэлтгэл хийлээ бэртэл гэмтэл хүнд хэцүү бүгдийг нь тойрч биш дайрч өнгөрлөө. Хоёр гараараа, хөлс зүтгэлээрээ амьдралаа босгоод л явж байна.

Бэлтгэлээ маш сайн хийхгүй бол нэг үеийнхэн болон бусад бөхчүүдтэй өрсөлдөхөд хэцүү. Өдөрт дор хаяж 2-3 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Тэвчээр хэрэгтэй. Хэд хоног бэлтгэл хийж байгаад архи дарс гээд гам алдчихвал нэг жилийн хөдөлмөр үгүй болно. Үндэсний бөх маш том жудаг, цаагуураа том агуулга, сургалт, эр хүний тэвчээр хатуужил шаарддаг спорт.

 

Б.Дэмбэрэлням

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417