Монголын тамирчдад өөртөө итгэх итгэл тун дорой байлаа...

2021-08-09, 10:29 Cпорт 1,026 4
Монголын тамирчдад өөртөө итгэх итгэл тун дорой байлаа...

Токиогийн олимпоос төрсөн бодол

Нэг. Бяцхан түүх сөхсү. Монголчууд бид тамирчдаа анх Токиогийн олимпод үдэн мордуулж байсан тэртээ 1964 оноос хойш 57 жил өнгөрчээ. 1946 оноос эхлэн тэр үеийн нам төрийн удирдагчид маань 15 жил уйгагүй хөөцөлдсөний ачаар 1961 онд НҮБ-д элсэн тусгаар тогтнолоо баталгаажуулж авсны үр дүнд ОУОХ манай ҮОХ-г хүлээн зөвшөөрсөн юм. Ингэж Монголын тамирчид Олимпын үйл ажиллагаанд бүрэн эрхтэйгээр оролцох эрхээ олж авсны дүнд 1968 оны Мехикогийн олимпоос дөрвөн медаль шууд шүүрсэн нь тухайн үед дэлхий нийтийг гайхшруулж байлаа. Чингис хаанаараа л алдаршдаг байсан Монгол гэж тэр үед сая хүрэхгүй хүн амтай жижиг улс чухам яалт ч үгүй хүч тэнхээтнүүдийн нутаг  юм байна гэдгийг том гүрнүүдэд мэдрүүлж, тамирчдынх зүрхэнд нь шар ус хуруулж эхэлсэн нь маргашгүй үнэн.

Хоёр. Бидний бахархал. Аварга Ж.Мөнхбат, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д.Сэрээтэр нарын анхны олимпын медальтнуудыг Монголын буурал түүх яахин мартах билээ. Удаалан 1972 онд Мюнхены олимпоос мөнгө хүртсэн Х.Баянмөнх аварга, Монреалын олимпын мөнгөн медальт З.Ойдов, Москвагийн тэнгэрт эх орныгоо далбааг мандуулсан Ж.Дамдин, Р.Даваадалай, Ж.Даваажав, Д.Оюунболд нар бидний үеийнхний бахархал байсан юм. 

Удаалаад боксчин Нэргүйн Энхбат /Сеүл 1988/, Намжилын Баярсайхан, мэргэн бууч Доржсүрэнгийн Мөнхбаяр /Барселон 1992/, жүдоч Доржпаламын Нармандах /Атланта 1996/, Хашбаатарын Цагаанбаатар /Афин 2004/ зэрэг тамирчид олимпын аваргатай болно гэсэн бидний итгэлийн үзүүрт зул асааж байлаа. Дашрамд дурьдахад жүдо бөхийн дэлхийн аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар маань олимпын эх орон Афинаас 20-хан насандаа жүдогоор  хүрэл медаль авснаар уламжлалт чөлөөт бөхөөр биш энэ төрлөөр Монголчууд шинэ зуунд амжилт олж болох найдварыг анх тамирчдад төрүүлж өгсөн гавьяатай хүн.

Бээжин-2008-ыг бид мартахын аргагүй. Монголчуудын олон арван жилийн мөрөөдөл олимпын аваргууд /Түвшинбаяр, Бадар-Ууган, Д.Баатаржав/ төрж, Гүндэгмаа маань жаахан азгүйтэн мөнгө медаль хүртсэн бол мэргэжил нэгт олимпын хос медальтан ч /Д.Мөнхбаяр/ бий болсон нь спортод хайртай, тэр тусмаа бөхчүүддээ нугасгүй бидэнд цаашдаа барьцаа лавшруулах сайхан боломж байгааг харуулсан. 

2012 оны Лондоны олимпоос Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт, С.Ням-очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ нарын тамирчид олимпын тавын таван  медаль эх орондоо авчирч, манийгаа магнай хагартал баярлуулсан. Залгаад Рио-2016-д жиндээ зэрэглэлээрээ дэлхийд тэргүүлж байсан Д.Сумьяа аварга мөнгө, боксчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж, муугүй амжилт гаргасан.

Гурав. Өнөөдөр Токио 2020-оос Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл авч, 205 opнooc 69-д бичигдлээ.  Монгол улсын Алтан соёмбот төрийн далбаа Олимпын тэнгэрт дөрвөн удаа өргөгдөн мандлаа. Алдарт тамирчин М. Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, Эзэн Чингис хааны үр садын үндэслэн байгуулсан эртний Ил хаант улсаас үрчилж авсан хүү С.Моллай нар дөрвөн медаль өвөртөлж ирлээ, чамлахааргүй амжилт.   

Гэвч бөх сонирхогчийн нүдээр олимпын дэвжээн дээр хүч үзэж байгаа Монгол тамирчдаа хараад шүүмжилж, хэлмээр бас бичмээр зүйл багагүй байна аа. Тамирчдыг шүүмжилдэг хэн юм чи, хөгшин талхи энээ тэрээ гээд над руу дайрсугай, би эмээхгүй, залууст хэлэх ёстой зүйлээ илэн далангүй бичиж орхиё. Яаж хүлээж авахаа өөрсдөө мэдтүгэй. 

Тамирчдын алдаанд дасгалжуулагчдын буруутай үйл ажиллагаа багагүй байгаа ч, гол нь өнөөгийн залуусын өөртэй итгэлгүй, унхиагүй, сэтгэлийн хүч тэнхээгүй байдал хэний ч нүдэнд туссан байх гэж бодно. Бидний итгэж найдаж явсан залуус дэлхийн дэвжээн дээр гарангуут үе тэнгийнхэндээ чононд бариулж байгаа хонь мэт базуулж байгааг харахад хэнд таатай байхав.

Тэгээд ч тэднийг маань бидний цөөхөн Монголчууд биш бүх дэлхий харж байгаа энэ өдрүүдэд бие бялдрынх нь хөгжил гэж эр эмгүй гаднынхантай харьцуулахад баян айлын эрх охидынх шиг булчин шөрмөс нь ямар булбарай байгааг харахад ичмээр бүр өрөвдмөөр. Гадныхныг магтахаа больё, ядаж манай Ц.Содномдорж арслан шиг, Т.Баасанхүү харцага шиг бие бялдар, булчин шөрмөсөө хөгжүүлж чадсан хүн манай бөхчүүдийн дотор харамсалтай нь нэг ч харагдсангүй.

Манай тамирчдад гол дутагдаж байгаа бас нэг зүйл нь бие бялдрын хөгжлөөс гадна сэтгэлийн хат тэнхээ, өөртөө итгэх итгэл тун дорой байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байх юм. Япончуудаас дутахааргүй өөртэй итгэлтэй, хурц дайчин уран барилдааныг дэлхийн найман тэрбум хүнд харуулж чадсан Урнаа аварга мөн Болортуяа охиныг эс тооцвол ийм залуучууд харамсалтай нь үзээд өгье гэсэн ч алга. Олимпын дэвжээн дээр ялъя гэсэн хатуу зорилготой биш, ялагдчих вий гэсэн айдастай хүмүүс л гарч байгаа нь нүдэнд тусаад байх юм.

Нэгэн зүйлийн талаар дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувийг эзлэх ислам шашинтай орнуудын тамирчид өөртэй ямар их итгэлтэй байдгийг бөх сонирхогчид бүгд мэднэ. Бөхийн дэвжээн дээр амжилт гаргаж байгаа аль ч орны тамирчдын дор хаяж 80% нь ийм шашинтай, манай өргөмөл хүү Моллай ч  адил, тэдний тэнгэрдэх Аллах бурхандаа итгэлтэй үзэл бодлоос нь урвуулах хүч энэ дэлхийд хаа ч үгүй. Мөн дэвжээн дээр гарахаасаа өмнө залбирч байгаа христийн шашинтай тамирчдыг ч бид саяын хэдэн өдөр зөндөө харлаа. 

 Тэгвэл тийм шашингүй Япончууд яагаад хүчтэй байдаг юм? гэсэн асуулт гарч ирнээ дээ. Тэд өөрийнхөө нэр хүнд, Япон эх орныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй үзлээр хар багаасаа хүмүүжээд төлөвшчихсөн хүмүүс юм.

Манай тамирчид бол их олимпыг зорихоосоо өмнө хувь заяагаа хэн нэгэн ламд даатган баахан ном уншуулж, засал хийлгэж аваад явсан нь  ойлгомжтой. 

"Эх орон гэж чиний бодлоор юу вэ?" гэсэн асуултанд “Эх орон гэж зүрх сэтгэлд орших тэр нандин зүйлийг хэлэх байх даа” гэсэн Токио-2020  олимпын хүрэл медальт Б.Болортуяа охины хариултаар нийтлэлээ өндөрлөе дөө. 

                                       

Доктор Ш.Пүрэвсүрэн

2021-8-8

Зуун модны зуслан 

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417