Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт: Монголчуудын “зөв”

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт: Монголчуудын “зөв”

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан цагаасаа эхлэн  анхаарлын тэмдэгтэй, асуудалтай  явж ирсэн.  Монгол Улсад ашгаа өгөх эсэх дээр байнга маргаан дагуулж байв.  Үеийн үеийн төр, засгийн удирдлагууд энэ төсөлд анхаарал хандуулж ирсэн ч асуудлыг нэг талд гаргасан нь үгүй.  Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн гэрээний асуудалд нэлээд анхаарал хандуулж, шуурхай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн төслийн асуудлаар олон улсын нэр хүндтэй шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулжээ. Олон улсын шинжээчид өмнө нь маргаан дагуулаад байсан асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд Оюутолгойн гэрээ монголчуудад ашиггүй болсон төдийгүй “монголчуудын маргаад байсан нь зөв” болохыг баталгаажуулсан байна. Олон улсын шинжээчдийн албан ёсны дүгнэлт маш чухал юм. Энэ дүгнэлт олон улсын арбитрын шүүх дээр “Рио Тинто”-той заргалдаж ялах гол түлхүүр болно гэдгийг ч Монгол Улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрч олон нийтэд мэдэгдлээ.

Оюутолгойд хийсэн хөндлөнгийн хяналт дүгнэлтийн талаар Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн.  Мөн гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хоцорсон асуудлаар Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээр уг хоёр асуудал дээр дүгнэлт гаргуулъя гэдэг асуудлыг тавьсан. Хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдоод, таван сар гаруй хугацаанд ажиллаад, албан ёсоор дүгнэлтээ ирүүллээ. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болоогүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Оюутолгойн төслийн менежментийн багаас удаа дараа Засгийн газарт ямар тайлбар хийж байсан гэдгийг та бүхэн мэднэ. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн нь геотехникийн асуудлаас шалтгаалсан гэдэг тайлбарыг удаа дараа ирүүлж байсан. Тэгвэл дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг Оюутолгойн төслийн гүний уурхайн хугацаа хойшилсон болон зардал нэмэгдсэн асуудал нь ямар нэгэн геотехникийн асуудлаас болоогүй гэдэг дүгнэлтийг хийж байна.

Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулах үйл явц үргэлжилж байгаа. Ямартай ч эхний шатанд бидэнд сайн мэдээлэл, дүгнэлт ирлээ. Энэ нь хэлэлцээрийг урагшлуулахад тодорхой нэмэр оруулна” гэдгийг тодотгож байв. 

“Рио Тинто” компани Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны тавдугаар сард тухайн үеийн Ч.Сайханбилэгийн Засгийн газартай байгуулж байв. Нийт зургаан тэрбум орчим ам.долларын санхүүжилтийн зээлийг тэр үед авсан бөгөөд ингэснээр Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэж хөрөнгө оруулагчид мэдэгдэж байсан юм. Гэвч 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компаниас Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшилно гэж мэдэгдэв. Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сард гүний уурхайн илүү нарийвчилсан тооцоог танилцуулж, бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, үйл ажиллагаа эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох тухай ярьж эхлэв.

“Рио Тинто” компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгаанаа хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдалтай холбоотой гэж тайлбарлаж байв.

Тэгвэл энэ удаагийн дүгнэлтээр урьдчилан тооцох аргагүй, геотехникийн нөхцөл байдал, гүний уурхайн чулуулгийн нөхцөл байдлаас улбаатай гэж удаа дараа “Рио Тинто” мэдэгдэж байсан нь шууд хамааралгүй, менежментийн алдаанаас үүдэн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон гэдгийг дүгнэлтээр тогтоочихлоо.  Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон “Рио Тинто” компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг Засгийн газар “Рио Тинто”-гоос шаардах нь зүйн хэрэг боллоо. Засгийн газрын Ажлын хэсэг цаашид Оюутолгой ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлж, Оюутолгой төсөл бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаанд үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх  ёстой. Нэмж хэлэхэд Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж “Туркойс Хилл” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд “шүгэл үлээгчид” АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Их Британийн Үнэт цаасны зохицуулах газраас “Рио Тинто”-гийн эсрэг албан ёсны хянан шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар мэдээлэл ч мөн гарсныг хэлэх хэрэгтэй.

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417