УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!

УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!

Ямартаа ч хоёр жил хоригдсон хүүхдүүд анги руугаа яарч, хүслийн хонх жингэнэсэн  хөлтэй хөөртэй есдүгээр сарын 1  өнгөрлөө. Төрийн гурван өндөрлөг, салбарын сайдаас эхлээд бүгд л “хөөрхөн” зураг, хөнгөхөн мэндчилгээгээр булсан гоё ч өдөр байв. Гэтэл энэ гоё өдрийн ард эрсдэл нуугдаж, эцэг эхчүүд битүүхэн айдастайгаар хүүхдүүдээ сургуульд нь үдэв. Арга ч үгүй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд коронавирусын халдвар огцом нэмэгдэж олон нийтийг сандаргаж байна. Наймдугаар сарын 30-нд 2200 байсан халдварын тохиолдол хоёр хоногт 3800 давлаа. Нас баралт ч нэмэгдлээ. Ерөөсөө л есдүгээр сарын 1-ний өглөөнөөс эрсдэл эхэлжээ.

Мэдээжийн хэрэг цар тахлын эрсдэл дундуур танхимын хичээл оруулж байгаа нь браво. Харин боловсролын салбарыг хоёр жил завсарлах хугацаанд БШУЯ ямар бэлтгэл хийснийг давхар шалгах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан сайд цар тахлын үед хичээл оруулж чадлаа хэмээх амбици, алдраас илүү ард түмний хүүхдүүдийг хамгаалж чадсан уу гэдэг л өнөөгийн нөхцөлд эрхэм сайдад өгөх үнэлгээ болоод байна. Учир нь Засгийн кабинетад багтаж, хамгийн их эрсдэл үүрч байгаа салбарыг удирдаж байгаа хүний хувьд цар тахлын нөхцөл байдал 4000 шахсаныг гайхаж, балмагдаад байх зүйлгүй.

Эрдэмтдийн судалгаа, олон улсын хандлагаас эхлээд хэдэн нүүдлийн цаадахыг харсан байх учиртай.  Угаас коронавирустай тэмцэх, олон мянган хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ суудал дээр сууж буй юм.

Халдварын өнөөгийн нөхцөл байдлыг энгийн “нүдээр” харахад л наадмын аялал, амралтаар хөдөө рүү тархсан коронавирус эргээд нийслэлд “цугларч” байгаа хэрэг. Үүн дээр нэмэгдээд олон зуун хүүхэд нэг дор хичээллэх сургууль, цэцэрлэгээр дамжин өрх гэрт тархах бодит эрсдэл тулгарч байна. Гэтэл хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдөр л салбарын яамны бэлтгэлд сэтгэл дундуур байгаа дуулгая.

Манай улсад цар тахлын халдвар тархахтай зэрэгцээд л УИХ-ын гишүүд хурал зөвлөгөөнөө цахим болгож, чуулганы танхимдаа шилэн хорготой суух болсон. Жаахан муухайгаар хэлэхэд гишүүд гадуур “тэнэж” яваад халдвар авдаггүй л юм бол чуулганы танхимаас тархах ямар ч боломжгүй. Гишүүн үр шилэн хаалт, шилэн хорготой сууж, олонх нь цахимаар хуралдах дэг тогтоосон юм. Энэ бол цар тахлын халдвараас сэргийлэх олон улсад шалгарсан найдвартай арга гэдгийг Парламентын судалгааны хүрээлэнгээс судалсны үндсэн дээр хэрэгжүүлсэн юм билээ. Гэтэл үнэхээр л хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалъя гэсэн бол гишүүдэд тавьж өгсөн шиг шилэн хоргыг ангийн ширээ бүрт байрлуулж болох байв. Яахав, гишүүдийнх үнэтэй шилэн хорго биш юм гэхэд хүүхдүүдэд хямдхан хуванцар хаалт байсан ч болно шүү дээ. Эцэг эхчүүд УОК-ын анхааруулсны дагуу зай барих, хоорондоо ноцолдохгүй байх, маскаа тайлахгүй байж гараа ариутгах чиглэлийг амаа цуцтал хүүхдүүддээ хэлж байгаа нь мэдээж. Гэхдээ хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Ариун цэврийн өрөө орох, үдийн хоол идэх зэргээр багшийн нүдийг хариулаад дэггүйтэж л таарна.

Дээр нь хоёр жил гэрээс  гараагүй жаалууд амны хаалт зүүж хэвшсэн нь юу л бол. Мөн  сургууль, анги танхимд халдвар хамгааллын дэглэм  сахиулж байгааг хэн хянах вэ зэргээр зүгширч цэгцрээгүй зүйл олон байна. Энэ мэт эрсдэл дагуулсан олон асуудлаас сэргийлэхийн тулд хүүхдүүдийн ширээ болгонд хаалт хийсэн бол харин аюул багасах байлаа. Ангид нэг л халдвар тархлаа гэхэд түймэр шиг асна. Нэдэр дээрээ анги засвар гэж зунжин будаг нялж байхаар захын мужаанаар хаалт хийлгэж болох байв. Хэрэв төр үнэхээр шилэн хаалт хийх мөнгөгүй юм бол эцэг эхчүүдээс гаргуулах хувилбар ч бий. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө би лав өгнө. Ингээд харвал Л.Энх-Амгалан сайдын эрсдэлээс сэргийлэх бэлтгэл их л шүүрхий эхэлж байна даа.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417