Орос, Монголын хувьд алдагдсан түүхэн том боломж

Орос, Монголын хувьд алдагдсан түүхэн том боломж

Монголчууд цөөхөн хүн амтай жижиг улс орон хэдий ч уг чанараараа том үндэстэн гэдгээ харуулж нацист үзэл санаа, фашист дэглэмийн эсрэг хүн төрөлхтөнг аврахын төлөө их дайн-Дэлхийн хоёрдугаар дайнд бүхий л хүч бололцоогоороо оролцжээ. Энэ бол том үндэстэн болохоо ухаарч ойлгодог ард түмэнд байдаг нэн үнэт чанар билээ...

Энэ түүхэн том үзэгдэлд зохих ёсоор хандаж, хүн төрөлхтөнг фашизмын хар тахал, зэрлэг санаархлаас аврах их хэрэгт Монголчууд огтхон ч тээнэгэлзэлгүйгээр, бүр АНУ ба Англиас аль өмнө шуудран оролцож эхэлсэн нь Монголын улс төрийн уламжлалт соёлын хаялга мөн байлаа.

Европ тивийг бүхэлд нь шахам сөгдүүлж чадаад дээр нь Японы милитаристуудтай холбоотон болсон фашистууд цэрэг зэвсгийн асар их хүчээр Зөвлөлт Холбоот Улсад халдан довтолсон тэр үеийн олон том улс төрчдийн үзэж байснаар “Орос орон дайнд ялагдах нь тодорхой” гэгдэж байжээ. Чухам ийм хүнд, эгзэгтэй цаг үед Оросын талд орж фашизмыг эсэргүүцэх нь Монголчуудын хувьд том эрсдэл, аюултай алхам гэдэг нь тодорхой байв.

Хэдийгээр үзэл суртлын их нөлөө, шахаа байсан боловч Монголчууд гол нь шудрага ёсны төлөө, фашист дарангуйллын эсрэг ухамсартайгаар тэмцсэн байна. Нацизм фашизм нь Монголчуудын уугуул зан чанар, хүмүүжилд харш байв. Монголчууд зөв талд байгаагаа ойлгож байжээ.

Дайнд ЗХУ ялагдсан бол Гитлер Монголчуудыг толгой дараалан хядаж ч мэдэх билээ. Чингисийн Монголыг хүйс тэмтрэн устгахаас үл няцах шалтгаан Гитлерт байх, олдох нь ч тодорхой.

Энэ том дайнд зөвхөн Ар Монголчууд оролцсон биш юм. Монгол угсааны олон ястан, Монгол цустай олон цэрэг эрс энэ дайны баатрууд болон тодорсон түүхтэй.

Дайнд ЗХУ ялахын ач холбогдлыг тэр цагийн Монголын улс төрчид мөн сайн ойлгож, Японы талаас ирж болох аюулыг ч бас мэдэрч, тооцож байжээ.

Дайнд ялах аваас Герман, Япон хоёр Азийн эзэд болж, Монголчууд колони орон болохын хувь заяаг эдлэх байв. Хятад дахь хэрэг явдал ч огт өөрөөр эргэж Мао Зедуны төлөвлөгөө ч бүрэн сүйрэх байсан бизээ. Япон эх газрын эзэн болж бэхжиж аваад фашистуудтай хүч хавсран дэлхийг эзэгнэх их аянаа эхлүүлж ч мэдэх байв. Ази дахины байдал ер нь л тун их хүндрэх байсан даа...

Японы эзэмшлийн баруун, баруун хойд хил шууд Шинжаан, Монгол Алтай, Уралын наана хүрчихэж ч болох байсан...

Дэлхийн том дайны бүх хүндийг үүрч гарсан, мөн цэрэг зэвсгийн хувьд нэн их хүчирхэгжсэн байдалдаа тулгуурлан бас Монголчуудын оролцоо, гавъяаг бодолцон Сталин Өвөр Монголыг Монгол Улстай нэгтгэж Өмнөд, Зүүн өмнөд хилийнх хамгаалалт, бамбайг бараг л “эгнэгт гэж үнэлж болохоор” бат бэх болгож болохоор байв.

Ингэж чадаагүйнхээ горыг Орос орон Оросын ард түмэн XXI зуунд амсаж, эдэлж эхэллээ...

Монголчууд нэгдэх түүхэн боломжоо алдаж, Орос орон түүхээр олгогдсон бамбай, халхавчаа нимгэлж, доройтуулсан нь Сталины “холын хараа” муудсаныг нотолсон баримт мөн болно. Гэвч бид түүхэн шинэ нөхцөлд дасаж, ашиг, сонирхлоо ухаалгаар хамгаалж, хэрэгжүүлж, өөртөө эзэн болж, өрөөлд нөхөр болж, найдвартай түнш гэдгээ нотолсоор байх аваас XXI зуун  Монголчуудын хувьд сайн цагийн нигуураа инээмсэглэл дүүрэн харуулж, боломж бүхнийг бэлэглэх болно. Ухаан, соёл, үнэнч чанар, хүмүүнлэг сэтгэл, хоёргүй ааш авир, итгэл төрүүлэх хичээл, зүтгэл л биднийг “нэр нүүртэй” байлгаж чадна. Төр ч, түмэн ч энэ  болзолд  тохирохоор түвшинд бие, сэтгэл, ажил үйлсээ авч явах ёстой.

Судлаач, профессор Д.Чулуунжав

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417