Ч.Баярмаа: Бэлчээр доройтвол өв соёлоо алдана

Ч.Баярмаа: Бэлчээр доройтвол өв соёлоо алдана

Бэлчээрийн үндэсний форум  болох гэж байгаатай холбогдуулан Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн Ч.Баярмаатай ярилцлаа.

-Бэлчээрийн үндэсний форум 4 дэх удаагаа манай улсад зохион байгуулагдах гэж байна. Танай төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хаалтын үйл ажиллагаа долоон аймагт хийсэн гэсэн. Та бүхэн хүссэн үр дүндээ хүрч үү?

-Бид сэтгэл хангалуун байгаа. Маш өргөн хүрээнд төсөөлөөгүй үр дүнг авчирч чадсан. Мэдээж эхний жилүүдэд, замын дунд хүндрэл бэрхшээл, сургамж байгаа. Малчид төв суурин газар ажил хийдэг хүмүүсийг бодвол, нэг бүрчлэн уншаад суух орчин нөхцөл, боломж хомс. Мэдээллээс хол малчдад төслийн зорилго, ямар үр дүн бий болгохоор ажиллаж байгааг ойлгуулах амар байгаагүй. Тэдний сэтгэлгээ, хандлагад нөлөөлөхөд маш их хугацаа шаардаж байсан.

Төслийн зорилт, зорилго, төлөвлөгөөгөө төслийн үр шимийг хүртэгчдэдээ хэр сайн ойлгуулж чадсан эсэхээс үр дүн хамаарах учраас нэг малчинтай 4-5 удаа уулзаж, хэлж ярьж, цаг зарцуулж байж бүрэн ойлголцолд хүрч, ажил хэрэг болдогийг орон нутагт бидэнтэй хамтран ажилладаг малчдын байгууллагын ажилтнууд нотолж байна.

Ямарваа нэгж, байгууллагын бүх хүн асуудал, зорилгоо мэдсэний үндсэн дээр амжилтанд хүрдэг. Тиймээс олон талын хамтын ажиллагаа чухал байлаа.

 

-Улсын хэмжээнд 20  гаруй сая га бэлчээр сэргэсэн, бэлчээр ашиглагчид нэгдсэн зохион байгуулалтад орж, холбоо байгуулсан, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгөх үндэсний системтэй болж, малын эрүүл мэндийн хяналт сайжирсан зэрэг маш олон ахиц гарчээ. Цаашид төслийн үр дүн хэрхэн үргэлжлэх бол. Ямар хүлээлт байна?

-Төсөл дууссаны дараа ч тогтвортой байдлаа хангахад анхнаасаа бодож төлөвлөсөн учраас системийг цаашид тогтвортой ажиллах бүтцийг бий болгоход нэлээд анхаарсан. Мал хувьд шилжсэнээс хойш малчид харъяалагдах газаргүй, зохион байгуулалт муутай байсан. Төслийн хүрээнд сумдын бэлчээр ашиглагчдын холбоодыг байгуулж, чадавхжуулахад анхаарч ирсэн. Энэ холбоонд БАХ-ийн ахлагчдаас бүрдсэн удирдах зөвлөл, сумын газрын даамал, бусад холбогдох байгууллагуудын төлөөллийг оруулж, тодорхой шийдвэрүүдийг дундаасаа хэлэлцэж гаргах боломж бүрдсэн. Малчдын гурван тулгуурт байгууллагын эхнийх нь аймаг, сумдын Бэлчээр ашиглагчдын холбоод юм. Энэ байгууллага нь малчдад бэлчээрээ хэрхэн зохистой ашиглах, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр орон нутгийн засаг захиргаа, малчидтай хамтран ажиллаж малчдын дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах, малчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. БАХ-д нэгдсэн малчид маань дундын сан байгуулаад тодорхой хугацаанд зээл аваад ойр зуурын хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Хамтын ажиллагааны энэхүү эдийн засгийн хөшүүрэг нь яваандаа малчдын хөдөө аж ахуйн болон Хадгаламж зээлийн хоршоо болж өргөжих суурь болсон. Угаасаа малчдын амьжиргааны эх үүсвэр нь мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн учраас түүний чанарыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд манай төсөл анхаарч ажиллалаа. Итгэлцэл бий болгсон малчид хоршиж ажиллахад илүү дөхөмтэй учраас бэлчээр ашиглагчдын холбоонд харъяалагдаж байсан бүх малчид хоршоонд нэгдсэн. Одоогоор малчдын 76 хоршоотой хамтран ажиллаж байгаагийн 69 нь сумдад байдаг анхан шатны хоршоо, эдгээр нь аймгийн төвд дундын хоршоотой. Дундын хоршоо нь үйлдвэрүүдтэй гэрээ байгуулдаг. Бүх шатанд түүхий эдийн ангилан ялгалт хийснээр чанар, үнэлгээ сайжрах, орлого нэмэгдэх зэрэг давуу тал үүссэн. Төслөөс хоршоодыг чадавхжуулж, сарлагийн хөөвөр, торомны ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж, дэмжлэг үзүүлж ажилласан. Малчид өмнө нь сарлагийн хөөврийг хяргаж бэлтгэдэг байсан. Самнаж бэлтгэснээр хөөврийн хэмжээ 1.2-2.0 дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад малчдын сарлагийн хөөвөр, торомны ноосноос олох орлого ойролцоогоор 30 хувь өссөн. Анх хоршоо байгуулж байсан 2014 онтой харьцуулахад хоршоодын нийт орлого 3,6 дахин өссөн үзүүлэлттэй. Хоршооны амжилтыг харуулах гол үзүүлэлүүд дунджаар 3 дахин өсөлттэй байна. Малчид хамтарсанаар илүү амжилтад хүрнэ гэдгийг мэдэрч эхэлсэн. Хөдөө аж ахуйн хоршооноос гадна малчдын хадгаламж зээлийн хоршоод байгуулагдаж малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Манай төсөл дууссаны дараа ч Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, түүний салбар, холбоод туршлагатай учраас үргэлжлээд явна. Орон нутагтаа танигдсан учраас зөвхөн Ногоон алт-Малын эрүүл  мэнд төсөл гэлтгүй, бусад газартай хамтран ажиллах боломжтой, харьцангуй чадавхжсан.

 

-Малчид хамтраад хадгаламж зээлийн хоршоо байгуулсан нь сонирхолтой санагдсан. Энэ хоршооны давуу тал нь юу бол?

-Дундын санд суурилаад хадгаламж зээлийн хоршоо байгуулагдсан.

Бэлчээр хамгаалах санг байгуулж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг бэлчээр хамгаалахад зориулах болсноороо энэ хоршоо онцлогтой. Гурван тулгуурт байгууллагын нэг нь малчдын хадгаламж зээлийн хоршоо юм. Малчдын ХЗХ нь БАХ-ийн малчдын хамтын ажиллагаа, итгэлцэл, сайн туршлагад суурилан байгуулагдсан, нөгөө 2 байгууллагатайгаа нягт уялдаатай ажилладаг. Үйл ажиллагаагаа уялдуулан сайн ажиллаж буй маш олон газрууд байна. 

 

-Хариуцлагатай малчин гэж хэнийг хэлэх вэ?

Эрүүл бэлчээр, эрүүл малаас гаралтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай малчид, хоршоодоос стандартын дагуу бэлтгэсэн түүхий эдийг баталгаажуулах цахим системийг төслийн хүрээнд хөгжүүлснээр сарлагийн хөөвөр, торомны ноос, мах, сүү, сарлагийн арьс шир гэх мэт чанартай түүхий эдээр үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очоод байна. Дээрх зургаан шалгуур стандартыг хангасан малчин хариуцлагатай нүүдэлчин малчин юм аа. Жишээ нь: малын эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг  малын эмч жил бүр төлөвлөж тэр дагуу тухайн малчин өрхийн  малын тарилга, угаалга хийх гэх мэт бүх төрлийн үйлчилгээнд хамруулдаг. Төслийн хүрээнд хөгжүүлж МЭЕГ-т хүлээлгэн өгсөн. Мал эмнэлгийн нэгдсэн систем нь хариуцлагатай нүүдэлчин системтэй холбоотой байгаа. Тухайлбал, сүүний үйлдвэр малчин Батаас сүү худалдан авахдаа тухайн малчны нэрийг дарахад асуудалтай бол улайж анхааруулга харагддаг, сүүлийн 14 хоногт сүүний чанарт нөлөөлөх тарилга хийлгэсэн, дээрх шалгуурыг хангасан бол “ногоон” өнгө асдаг. “Улаан” ассан бол ямар асуудал үүссэнийг тодруулах, сүүг нь авахгүй байх жишээний. Түүнчлэн Батын ашиглаж байгаа малын бэлчээр шарилж ихтэй, үр шим тааруу эсэх нь харагддаг. Бас л системд орсон. Малын тавлаг байдал гэдэгт тухайн малчин малын дулаан хашаа хороогоо бэлтгэсэн эсэх, усан хангамж, өвс, тэжээлийн нөөц зэргийг харгалздаг. Мөн үйлдвэр, хоршоод түүхий эдийн чанарыг нэлээд хэдэн үзүүлэлтээр шат шатанд нь шалгаж системд бүртгэдэг. Хариуцлагатай нүүдэлчин системд бүртгэгдсэн түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бар кодыг уншуулахад хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, бэлчээрийн чанарыг хүртэл үзэх боломжтой. Энэ системийн зорилго нь цаашдаа бэлчээрийн Монгол мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсад гаргах. Дөнгөж эхлүүлж байгаа ч сарлагийн ширээр хийсэн бөмбөг, сүүн бүтээгдэхүүн, сарлаг, торомны ноосон бүтээгдэхүүн гэх мэт нэлээд хэдэн бүтээгдэхүүн амжилттай нэвтрээд явж байна.

Хариуцлагатай нүүдэлчид системд хоршоод, үйлдвэрүүд бүртгүүлснээр зөвхөн дотооддоо төдийгүй АНУ, Англи, Непал  зэрэг гадаад зах зээлд “Хариуцлагатай нүүдэлчин” стандартын шаардлага хангасан, Монгол малын гаралтай түүхий эдийг баталгаажуулж өргөн уудам соргог бэлчээртэй нүүдлийн МАА-н өрсөлдөх давуу талаа дэлхийн зах зээлд харуулах эхлэлийг тавьж чадлаа. 

-Манай улс олон мал тоолуулсан хүнд улсын сайн малчин цол олгож байгаа. Гэтэл малын тоо толгой хэтэрснээс чанар, бүтцийн асуудал хөндөгддөг. Чанартай, цөөхөн малтай хэрнээ ашиг орлого өндөртэй байх боломж бий юү?

-Малын бэлчээр ашиглагчдын хэсэгтэй ХААИС-ийн багш нар тулж ажилласан. Малчдад хэрэгтэй мэдээлэл нэн шаардлагатай байна. Дан ганц төрийн бус байгууллага үүнийг хийж чадахгүй. Төртэй хамтраад зөв мэдээлэл өгөх, ухаалаг чиглэл рүү хандуулахгүй бол цаг хугацаа алдаж магадгүй юм. Сүргийн эргэлтийг төлөвлөдөг программыг ХААИС-тай хамтран хөгжүүлж Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүлээлгэж өгсөн. Тухайн малчны малын тоо чанараас гадна орлого, зарлагыг малчинтайгаа хамтарч 5-10 жилээр тооцоолон хийж байгаа. Маш тодорхой төлөвлөгөө хийгээд малчинтайгаа холбогдоод хамтраад ажиллах боломж байна. Эхний ээлжинд мэргэжилтнүүдийг сургаж байгаа. Бид хэд хэдэн суманд энэ төлөвлөгөөг туршлага болгож хийсэн. Цаашдаа үндэсний хэмжээнд өргөжөөд явна байх. Нүүдэлчин ахуй соёл нь дэлхийд ховор, олон давуу талтай учраас үнэ цэнэтэй, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч дэмтэй, их олон боломж харагдаж байгаа монголчууд олж анзаараасай. Бэлчээр зөвхөн малчдын асуудал биш, хүн бүрт хамааралтай. Бэлчээр доройтвол өв соёлоо алдана. Гайхуулах юмгүй орон болчих вий.

 

 

С.Саруул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417