Г.Ууганбаатар: “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн гомдол, мэдээлэл нэмэгдсэн

2021-09-16, 10:23 COVID-19 365 0
Г.Ууганбаатар: “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн гомдол, мэдээлэл нэмэгдсэн

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатартай ярилцлаа.


-Манай улсын хүн амын дунд коронавирусийн халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд анх бүртгэгдсэн байдагҮүнээс хойш цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн талаарх гомдол мэдээлэл ХЭҮК-т хэр их ирсэн бэЭнэ талаарх тоон мэдээллийг танилцуулбал?

-Хүний эрхийн үндэсний комисст өнөөдрийн байдлаар “Ковид-19” цар тахалтай холбоотой 340 гомдол, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүний 122 нь 2020 онд, 218 нь 2021 онд ирсэн. Комисс өнгөрсөн жилүүдэд дунджаар 700 орчим гомдол, мэдээлэл хүлээж авч шийдвэрлэдэг байсан.

Харин энэ жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гомдол, мэдээллийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар 800 гаруй гомдол мэдээлэл хүлээж авсан. Үүний дөрөвний нэг орчим хувийг нь цар тахалтай холбоотой гомдол мэдээлэл эзэлж байна.

-Иргэдийн дунд халдвар авсан нэгнийгээ ялгаварлан гадуурхажэрхийг нь зөрчсөн үйлдэл цөөнгүй гарсан шүү дээЭнэ талаар тодруулбал?

-Цар тахлын эхний үед Монгол Улс хилээ хаасантай холбоотойгоор иргэдийн чөлөөтэй зорчих эрхийн талаар гомдол мэдээлэл түлхүү ирдэг байсан. Улмаар дотоодод халдвар анх илэрсэн үетэй зэрэгцэн ковидоор өвчилсөн иргэд ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа тухай гомдлууд ирэх болсон.

Тухайлбал, нэр бүхий аймаг, сумдын удирдлагын зүгээс халдвар авсан иргэний мэдээллийг нийтэд ил байршуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөх, нас барсан иргэдтэй салах ёс хийлгэхгүй оршуулах, вакцинд хамрагдсан эсэхээс хамаарч төрийн болон хувийн хэвшлээс үйлчилгээ авч чадахгүй ялгаварлан гадуурхагдаж байна гэх зэрэг гомдлууд ирсэн л дээ. Комисс эдгээр гомдлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж ажилласан. Түүнчлэн эрүүл мэндийн ажилчдын цалин хөлс, төрийн тусгай албан хаагчдын нэмэгдэл цалин хөлс, даатгалд хамруулах ажил хангалтгүй, шинжилгээний цэгийн хүртээмжийн асуудал, өвчлөөд эдгэрсэн иргэдэд өгөх зөвлөгөө мэдээлэл хангалтгүй байна гэж Комисс үзэж байгаа.

-Цар тахлын жилүүдэд дэлхийн улс орнууд хүний эрхэрх чөлөөний асуудалд хэрхэн анхаарч байгаа болМэдээж НҮБ-аас тодорхой зөвлөмжийг олон улсад хүргэсэн байх?

-Нэгдсэн Үндэсний байгууллагаас цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр оролцогч улсуудад зөвлөмж, удирдамж ирүүлж байна. Одоогийн байдлаар Хүний эрхийн дээд Комиссарын газраас 20 орчим зөвлөмж гаргаж гишүүн орнуудад ирүүлсэн. Түүнчлэн НҮБ-ын салбар байгууллагуудаас ч олон тооны зөвлөмжийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр гаргаж байна. Комиссын зүгээс эдгээр зөвлөмж, улирдамжийг нийтэд түгээх, сурталчлах ажлыг явуулж байгаа.

-Монгол Улс дотооддоо ковидын үеийн хүний эрхийн асуудалд хэрхэн анхаарчэнэ чиглэлд ямар бодлого төлөвлөгөөтэй явж байгаа вэ?

-Цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн харилцааг коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зохицуулж байна. Энэхүү хуулийн хэрэгжилтэд Комисс хяналт тавихаар хуульчилсан. Гэвч бодит байдал дээр хяналт тавих нөхцөл боломжоор бүрэн хангагдахгүй байна.

-Ковидын хуулиар далимдуулж хүний үндсэн эрхэрх чөлөөг хязгаарлажзөрчиж байгаа тохиолдол гарч байна уу?

-2021 он гарсаар цар тахалтай холбоотой комиссын гишүүний долоон шаардлага гарсан. Энэ шаардлага болгоны цаана хүний эрхийн зөрчил үүссэн гэж ойлгож болно. Коронавирусийн халдварын улмаас гэрийн ажиглалтад байгаа иргэдийн нэр төрд халдаж, сэтгэл зүйн дарамтад оруулж, эрүүл мэндийн нууцыг нь задруулахгүй байх талаар 21 аймгийн болоод нийслэлийн Засаг даргад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор 14 аймгаас зөвлөмжийн хариу ирүүлсэн байгаа. Харин хариу илгээхгүй байгаа аймгуудын удирдлагуудад зохих арга хэмжээ авах талаар албан бичиг ЗГХЭГ-т хүргүүлэхээр төлөвлөж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын үед тогтмол яригдаж байгаа нэг зүйл нь, БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэдийн асуудал байгаа. Эдгээр хүмүүс үндсэндээ хоёр жил гэр бүл рүүгээ буцаж чадахгүйн улмаас санхүүгийн дарамт болон сэтгэл санаагаар хохирч байгаа юм. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн болоод холбогдох ажилтнууд Гадаад харилцааны сайдтай уулзаж асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон.

-Энэ хичээлийн жилээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сургуульцэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар орох болсонГэхдээ вирусийн халдвартай холбоотойгоор хүүхдүүдийн эрх чөлөө хязгаарлагдсан асуудал үүсч байгаа гэсэн үү?

-Дархан-Уул аймагт хүүхдүүдийг ковидын вакцинд хамрагдсан эсэхээр нь ялгаварлан гадуурхаж сургалтын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарласан талаарх мэдээлэл ХЭҮК-т ирсний дагуу холбогдох ажиллагааг явуулж Комиссын гишүүний шаардлагыг тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

-Ерөнхийдөө сурагчдын дунд коронавирусээр өвчилсөн нэгнийгээ ялгаварлан гадуурхах үзэгдэл үүсэх эрсдэл бийТиймээс энэ чиглэлд хэрхэн анхаарах хэрэгтэй вэсургуулиудад зөвлөмж хүргүүлсэн үү?

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлсэнтэй холбоотойгоор Комиссоос Боловсрол, шинжлэх ухааны сайдад 12 заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид цар тахлын нөхцөл байдлын үед сурагчдын сурч боловсрох эрхийг хэрхэн хангах, сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм чанд мөрдөх, сурагчдыг халдварын эрсдэлд оруулахгүй байх, вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх, сурагчид бие биенээ цар тахлаар өвчилсөн эсэхээр ялгаварлан гадуурхах явдал гаргуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тусгасан байгаа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417