О.Дүгэрсүрэн: Барилдаж, дуулаад улс хөгждөггүй юм байна гэдгийг бид харлаа

2021-09-16, 10:32 Цаг үе 731 5
О.Дүгэрсүрэн: Барилдаж, дуулаад улс хөгждөггүй юм байна гэдгийг бид харлаа

“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт Монгол Улсын Гавьяат агрономич, Азийн сонгомол бөхийн аварга, ОУХМ О.Дүгэрсүрэнтэй ярилцжээ.

 

Энэ жил их сайхан зун боллоо. Будаа тариа, хүнсний ногооны гарц үнэхээр сайн байна шүү?

Тийм байна. Хавар хүйтэн юм шиг атлаа чийг ихтэй, мөн цочир хүйтрэх нь бага байсан учраас хяруунд цохиулсангүй. Үүнд тариаланчид, ногоочид, жимсчид бид их баяртай, сэтгэл хангалуун байна. 

 

Энэ арвин их ургац бидэнд баяр бахдалаас гадна хариуцлага авчирч байгаа болов уу? Зөвхөн тариаланчид биш Монголчууд нийтээрээ хөдлөх ёстой юм биш үү? Хүн хүч дутах вий гэж санаа зовж байна? 

Монголчуудаа хүнсээр хангах үйл хэрэгт би 50 гаруй жил зүтгэж байна. Таны хэлсэнчлэн энэ сайхан ургасан ногоог хаягдал хорогдол багатай, дараагийн жил хүртэл хадгалж хураахын тулд өргөн олноороо зүтгэх нь маш зүйтэй. Сүүлийн жилүүдэд техник технологи сайжирсан хэдий ч зардал мөнгөтэй холбоотойгоор нийтийг хамарсан ажил багассан. Бидний үед жилийн энэ улиралд тарианд ажиллах залуучуудтай гэрээ хэлцэл хийгээд, аль аймагт, ямар САА-д ажиллах вэ? гэдгээ тохирчихсон байдаг байлаа. Мөн цэргийн анги буюу ардын арми, барилгын цэргийн ангиуд ургац хураалтын ажилд онцгой үүрэг гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн баатар, генерал Ж.Жамъян  залуучууд, цэргүүд, оюутнуудыг удирдан зохион байгуулж, их зүйлийг зааж сургасан даа. Мөн ХХААЯамны сайд, Ерөнхий сайд байсан Ш.Гунгаадорж гуай олон хүнд ажил зааж, хамт олонтой болгосон. Эдгээр хүмүүстэй хамтарч ажиллаж байснаараа одоо ч бахархаж явдаг. Дарханы элит үрийн САА-д гайхамшигтай хүмүүстэй хамтарч ажиллаж, тэр хүмүүсийн сургааль ном, заасан зүйлийнх нь буянаар өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. 1985 оны 1 сарын 1-нд Улаан толгойн САА-д ирж байлаа. Би Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, 19 настайдаа 10-р ангиа төгсөөд нутгаасаа гарсан.

 

Говь-Алтай аймгийнхан маань тариа тарьдаг уу?

Манай нутгийнхан чинь хувьсгалт засгаас өмнө, хуучин Монгол орны үед усалгаатай газар тариалантай, арвай овьёос тарьж байсан юм шүү дээ. Говь-Алтай бол арвайн нутаг байлаа. Цаашаагаа Ховд, Увс, наашлаад Баянхонгор, Өвөрхангайнхан тарьдаг байсан. 1967 онд би 19 настайдаа 10-р ангиа төгсөөд, Улаанбаатарт ирж конкурс шалгалт өгсөн. Надад ургамал хамгаалах инженер, агро инженер гэдэг хуваарь өгч, ОХУ-руу сургуульд яв гэсэн. Тэгээд ээж аав дээрээ очиж хэлсэн. Эцэг эх маань бичиг үсэг мэдэхгүй, малчин хүмүүс байсан ч гэсэн ямар ч их сургууль төгссөнөөс илүү мэдлэг олгосон гэж боддог.

Аав минь 1920 онд төрсөн. 1941-1946 оны хооронд Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн алба хааж, чөлөөлөх дайнд оролцон, Цагаан хэрэм давж, Жанжхүү хот орж байсан түүхтэй. Хамт явсан олон хүмүүс амь үрэгдсэн гэдэг. Аав маань амьд мэнд, “Бид ялав” медальтай нутагтаа очиж байсан юм билээ.

1947 онд ээжтэй маань айл болоод, 1948 онд би төрсөн.

 

Ам бүл хэдүүлээ билээ?

Манайх эхээс арвуулаа. Би ууган хүүхэд нь. Хушаатад нэг дүү маань бий. Надаас 10 дүү. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй. 1975 онд ХААЯ-ны томилолтоор Говь-Алтайн Бугатад томилолтоор очсон. Тэр үед дүү маань 8-р ангиа төгсөөд сургуулиас гарчихсан, малчин болно гээд байж байсан. Тэгээд би аавдаа энэ их сэргэлэн, сайн сурдаг, нийтэч хүүхэд шүү дээ, сургуульд явуулья, мал дээр гаргаж болохгүй гэж хэлсэн л дээ. Улмаар Улаанбаатарт авчирч сургуульд оруулаад, ХААИС-ийн инженерийн анги төгсгөсөн. Дүү нараасаа хоёрыг нь газар тариалангийн салбар руу оруулсан. 

 

Таны хань мөн газар тариалангийн мэргэжилтэй юу?

Манай хүн ХААИС-ийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн. Насаараа хөдөө аж ахуйн байгууллагад эдийн засагч хийсэн дээ. Бид хоёр их сонин түүхтэй хүмүүс. Манай эхнэр ОХУ-ын Якутын иргэн. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын иргэн болж чадаагүй. Болох гэж нэг их чармайсан ч үгүй. Бараг 50 жил хамт амьдарч байна. 

 

Монгол Улсын иргэн болгож болдоггүй юм байх даа?

Тэр их төвөгтэй юм билээ. Тэгээд бид хоёр ялгаа ч үгүй юм гээд, иргэн больё гэсэнгүй. Хүний нутгийн иргэн гэхгүйгээр Монгол Улсын төлөө л ажилласан. Гурван сайхан хүү төрүүлж өгсөн. Сурсан мэдсэн зүйлээ 40 жил Монгол Улсынхаа төлөө зориулсан. Аль улсын иргэн байх нь хамаагүй, дэлхий хавтгай болчихлоо. 

 

Хүүхдүүдээс нь газар тариалангийн салбарт ажиллаж байна уу?

Нэг хүү маань Дарханы хүрээлэнгийн салбарыг төгсөөд, агрономич мэргэжилтэйгээр 21 жил ажиллаж байна. Тэр хүүтэйгээ хөрш амьдарч байна. Алба амины ажлаар зааж зөвлөнө. Мэдсэн сурсан зүйлээ залуу хойч үедээ үлдээх гэж л бодож явна. 

 

Залуу агрономчид маань таны үгийг хэр авч байна?

2000 оноос хойш газар тариалангийн салбарынхан маань бидний үеийнхнийг ойшоодог, асууж лавладаг нь элбэгшсэн шүү. 1967 онд дээд сургуульд ороод, 1968 оноос ОХУ-д дадлага хийж эхэлсэн. Тэгэхээр 1968 оноос хойш гэхээр 50 гаруй жил ажиллалаа. 2019 онд атар газар эзэмшсэний 60 жилийн ой болсон. Монголдоо “Атрын хоёрдугаар аян”-ы өмнөхөн, 1971 онд газар тариалангийн салбарт орж ажиллаж эхэлсэн. Тухайн үед хоёр хүний хийдэг ажлыг нэг хүнд эзэмшүүлж байсан юм. Сүүлийн үеийн манай хувийн хэвшил, гадаадын фермерүүд 10 гаруй мэргэжил эзэмшсэн шиг болж байна. 

 

 

Хуучин Оросоос зөвлөгч багш нар, мэргэжилтнүүд их ирдэг байсан байх?

Атрын нэгдүгээр аяны үед маш их ирсэн. Хоёрдугаар аяны үед багассан. Гэхдээ л Оросууд их ирсэн. Монгол Улс хөрөнгө оруулалтаар, зээлээр, гэрээгээр гээд нийт гурван хэлбэрээр техник авдаг байсан. Улаантолгойн САА-д 1985 оны 1-р сард ирэхэд гэр бүлээрээ 10 мэргэжилтэн байлаа. Тэр үеийн боловсон хүчний бодлого үнэхээр судалгаатай сайн байсан. Намайг яах гэж Улаантолгойн САА-д хуваарилсан гэдгийг 2 жилийн дараа мэдсэн. Нэгдүгээрт, Эрдэнэт хотыг хүнсээр хангах. Хоёрдугаарт, Орос хэл мэддэг учраас ганц Эрдэнэт биш Улаан Орхонд байсан 100,000 Орос цэрэгтэй танкийн дивизийг төмс, хүнсний ногоо, мах сүүгээр хангах зорилготой байсан юм билээ. Тухайн үед цэргийн ангийн хүнсний хэрэглээний 60 хувийг манай САА хангадаг байсан. Тэр үед Эрдэнэт хот 37,000 оршин суугчтай байлаа. Булган аймаг хүртэл цэргийн ангиас цөөн хүн амтай байсан шүү дээ. 

 

Тухайн үед ГОК-г бүтээн байгуулахад оролцсон хүмүүсийн дийлэнх нь Орос хэлтэй байсан ?

Орос хэлгүй бол ажилд авдаггүй байсан. Тухайн үеийн ЗХУ маань ОХУ-тайгаа нийлээд 16 улс болж салж байсан. Тэр 16 улсын хүмүүс ирж энэ бүтээн байгуулалтанд оролцож байлаа. Манай САА-д гэхэд л Горный Алтайгаас хоёр хүн ажиллаж байсан шүү.

 

Таны амьдралд Орос хэл их нэмэр болсон биз?

Тэгэлгүй яахав. Орос хэлний шалгалт байнга авна. Тухай бүрт нь би гайгүй дүн авдаг байсан. Яагаад гэвэл ханьтайгаа танилцаад, хайр сэтгэлээ илэрхийлэх гэж хэл сурах шаардлагатай болсон. Якут хэл мэдэхгүй учраас Орос хэлээр л ойлголцоно. 

 

Таны гэргий Монгол хэл хэр сурсан бэ?

Монгол хүнээс ялгагдахгүй л ярьдаг даа.

 

Булганы Хутаг-Өндөр суманд нэг Канад хүн байна. Хэзээний Монгол хүн шиг болчихож?

Барууны улсын иргэд, тэр дундаа Америк тивийн хүмүүс Монгол хэлийг маш сайн сурч байна. Нэгт амьдралын шаардлага байна. Хоёрдугаарт, Оросууд шиг давилуун зан гаргахгүй, шууд сурдаг. Оросууд болохоор бид нар Монгол хэл сурч яах юм, эд нар Орос хэл сурна биз гэсэн ойлголттой байсан. Гэтэл АНУ, Канад хүмүүс Монгол хэл сурахгүй бол энд амьдрахад хэцүү юм байна гэж ойлгож байна шүү дээ. 

 

Танд Монгол Улсын Гавьяат цол тэмдгийг хэзээ олгосон бэ?

Намайг хоёр зүйлийг хийсэн гэж, 30 жил ярьж байж гавьяат цол өгсөн. Дархан САА-д элит үр үйлдвэрлэж, Монголын элит үр үйлдвэрлэх, Канад, Казахстаны хөрс хамгаалах систем нэвтрүүлсэн гэдэг ийм хоёр ажилд овоо хувь нэмэр оруулсан гэсэн үүднээс өгсөн. Дархан САА-д тэр сайхан эрдэмтэд, гавьяатуудтай хамт ажиллах хувь тохиосондоо баярлаж явдаг даа. Анх Дарханаас Улаантолгойд тавихдаа таныг гавьяат болгоно гэж байсан. Тэгээд явсаар байгаад 35 жилийн дараа энэ хүндтэй цолыг хүртсэн.

 

Орхон аймгийн газар тариалан бусад аймгийнхаас юугаараа ялгаатай юм бэ?

Ялгаа их бий. Сэлэнгэ аймгийн бүх САА-д ургац тогтоох гэх мэт ажлаар очиж байсан. Манай Эрдэнэт хот анх байгуулагдахдаа л газар тариаланг дагах жижиг салбар гэж тодорхойлсон. Одоо ч тэгэж үзсэн хэвээрээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарынхан сэтгэл дундуур байдаг. Гэтэл Сэлэнгэ, Булган гэх мэт аймгууд газар тариалангийн салбараа их үнэлдэг шүү дээ.

 

Орхон аймгийн хувьд бол Эрдэнэт үйлдвэр, хивсний үйлдвэр гэх мэт үйлдвэрүүддээ газар тариалангийн салбар нь дарагдаад байдаг. Үүнд маргах юм байхгүй. Манай Улаантолгой, Жаргалант сум Орхон аймгийг тэжээж чадахгүй. Эрдэнэт үйлдвэр л тэжээж байна. Бүр Монгол Улсыг тэжээж байгаа шүү дээ, Эрдэнэт үйлдвэрийн хувьд. Манай онцлог бол газар нутгийн хэмжээ бага. Гэвч ургах нөхцөл нь хамгийн тохиромжтой, ойт хээрийн төв бүсэд хамаарагддаг. Монгол улсын хамгийн том хоёр гол болох Сэлэнгэ, Орхоны дунд байрладаг. Орхон руу 70 км, Сэлэнгэ рүү 70км явж очдог. Яг дунд нь байрладаг. Хуучнаар Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт толгойн САА-н Улаантолгойт тасаг гэж нэрлэдэг байсан. Энэ тасгийн суурин дээр САА байгуулаад, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотод ажилладаг хүмүүсийг хүнсний ногоогоор, түүн дотроо далд хүнс буюу хүлэмжийн нарийн ногоогоор хангаж, хүнд нөхцөлд ажилладаг ажилчдыг цацраг идэвхит бодисоос хамгаалах чухал үүрэгтэй том САА болж байгуулагдсан түүхтэй. Энэ САА-н гурав дахь даргаар нь томилогдож ирснээс хойш 36 жил болж байна. Үүгээрээ би маш их бахархаж явдаг. 

 

Шинжлэх ухаан шингэсэн газар тариалан гэсэн үг үү? 

Тийм. Газар тариалангийн хүрээлэнд 6 жил ажиллаад, аспирантурт шалгалт өгөөд секторын эрхлэгч, эрдмийн зөвлөлийн гишүүн байсны хувьд маш их шинжлэх ухаанчаар хандаж ажиллаж байсан. 

 

Улаантолгойн САА аль сургуулийн оюутнуудыг ихэвчлэн хүлээж авдаг байв?

Ний нуугүй хэлэхэд эхэндээ ажил хийхэд хэцүү, булбарай хүүхдүүд ирдэг байсан.

Үүнийг би солих гэж нилээн хөөцөлдөөд бараагүй. Орос хэлний дээд сургууль, Багшийн дээд, Анагаахын оюутнууд ирдэг байсан. Дандаа эмэгтэй оюутнууд, дандаа сэхээтний хүүхдүүд. Сүүлдээ аргаа бараад Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийг хөөцөлдөж олоод, арын хаалгадаж байж Дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдовын ангийг хоёр жил авчирч ажиллуулж байсан юм. Тэд манай төмсөн дээр үлгэр жишээ үзүүлж ажилласан.

 

Арын хаалгадна гэдэг нь З.Ойдов гуай дээр ганц шил юм бариад очсон гэсэн үг үү?

Үгүй ээ. З.Ойдов  мэдэхгүй. Бид хоёрын эрх мэдлээс хэтэрсэн зүйл байсан. Тухайн үеийн Яамны сайд дээр орж зовлон жаргалаа ярина. Тухайн үед шил юм бариад ч гэдэг юм уу, ая тал засах, шан харамж өгөх гэдэг ойлголт байгаагүй. Тийм зүйл мэддэггүй байлаа. Салбарын яамны газар тариалангийн салбарын ургацын комиссын дарга Т.Даваасүрэн гэж хүн миний анхны дарга байсан. Тэр хүн дээр орж арын хаалгадаж байсан. Тэгээд сүүлдээ Багшийн дээдийн оюутнууд авдаг болоод, Анагаахын их сургуулиа болиулсан юм. Хөдөө аж ахуйн их сургууль ч гэдэг юм уу, хамгийн их эрэгтэй оюутнуудтай сургуулиудыг Сэлэнгэ аймгийн дарга нар, бүр аймгийн дарга нь Сайд нарын зөвлөл дээр очиж уулзаад авчихдаг байсан юм. 

 

Бидний яриаг уншиж байгаа залуус маань нэгийг ойлгох байх. Магадгүй 50 жилийн дараа хүмүүс та бид хоёрын яриаг уншаад энэ үеийн талаарх ойлголтыг олж авах болов уу? Тэгэхээр та залуустаа хандаж сайхан урмын үг хэлэхгүй юу?

Залуус маань газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй байдаг болжээ. Энэ бол маш сайн. Оюутан залуучууд, МСҮТ-ийн сурагчид, бүр гэр бүлээрээ хүртэл ирж ажиллаж байгаад ахмад тариаланчийн хувьд үнэхээр баяртай байгаа. Үүнийг уншиж байгаа залуустаа хандаж эрүүл агаарт ирж ажиллах маш сайхан шүү. Тракторчид, комбайнчид, агрономчдийн, тариаланчдын холилдоод байгаа шороо бол бохир шороо биш ээ. Үүнээс үүдэж өвчин үүснэ гэж ойлголт байдаггүй юм, маш цэвэр шороо байдаг юм шүү. Би 73 настай, газар тариалангийн салбарт 50 жил ажиллаж байна. Энэ шорооноос болж муудаагүй. Харин ч эрүүл сайн явж байна. Залуус та нар маань энэ жилийн арвин их ургацыг хураах өргөнөөр оролцоорой гэж уриалж байна. 

 

Монголчууд маань их авьяастай хүмүүс. Монгол хүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээн байгуулалтанд ажиллаж байж улс хөгжинө. Түүнээс бөх барилдаад, медаль аваад, дуу дуулаад улс хөгждөггүй юм байна гэдгийг бид харлаа.

 

Тамирчин байх сайхан. Би ч гэсэн тамирчин байсан хүн. Монгол Улсын шигшээ багт хоёр жил, Эрхүүгийн шигшээд 4 жил харьяалагдаж, Монгол Улсын аварга, Ази тивийн аварга болж явсан. Олон Улсын хэмжээний мастер хүн. З.Ойдов, М.Хойлогдорж, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат гээд үеийнхэнтэйгээ хамт тэмцээнд оролцож Ази тивийн аварга болж байлаа. Залуус минь, битгий яар. Баялаг бүтээдэг ажилд л зүтгэ. Шууд хэдэн сая төгрөг олох юмсан гэж биш ,нэг юмандаа тууштай бай. Аажим аажмаар дөх. Эх орноо өөр газарт алдчихалгүй, хойч үедээ үлдээх эзэн нь болж авч яваарай гэж л хүсэх байна.

 

О.Дүгэрсүрэн ахдаа “Та минь эрүүл энх байж, урт удаан наслаарай. Үр хүүхэддээ, нутаг орондоо олон жил өмөг түшиг нь болж яваарай” гэж ерөөе.

Баярлалаа. Ерөөл бат оршиг. Энэ арвин их ургацаа хамтын хүчээр, сэтгэл нэгтэйгээр хурааж авья гэдэг уриалгыг маш их дэмжиж, сэтгэл хөөрч байна. Газар тариалангийн салбарынхан маань чин сэтгэлээр тариа ногоогоо ургуулдаг хүмүүс. Харамсалтай нь өөрийн өртгөөс хямд үнээр зарж, хүнд байдалд байдаг хэдий ч энэ ажлаа л хийдэг. Нэг л санаагаараа, энгийн хүмүүс шүү дээ. Манай салбарт 60,000 хүн ажилладаг юм. Энэ хүмүүс маш хүнд байгаа. Үүнийг зөв ойлгуулж, бодлогыг өөрчилж, дэмжлэг үзүүлэхэд тус болоорой. Өөрийн өртөг өсөөд байвал хямд үнэтэй Хятад ногоо орж ирээд, биднийг цохиод байна. Сүүлдээ биднийгээ тохуурхах, муулах маягтай хандлага цахим орчинд явдаг болж. Үүнд их сэтгэл эмзэглэж, зүрх өвдөх юм даа. 

 

Ярилцсан: Мөнхчулууны Зоригт

Бичгийн хэлбэрт оруулж, найруулсан: Sonin.mn сайт

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417