​Пиарын засаг ба бажгадсан ард түмэн

​Пиарын засаг ба бажгадсан ард түмэн

Бензин шатахуун тасалдлаа. Ард түмэн бажгадаж сандарч сүйд болж байна. Шатахуун түгээгүүр дээр оочероо булаацалдаж урдуур дайрлаа гээд хоорондоо алалцахаа шахаж байна. Юм үзээгүй эрх танхи ч хүмүүс юм. Дөнгөж сургаар нь ийм байгаа юм чинь жинхэнэ “юм” эхэлбэл яах юм байгаа юм, хэцүү л байх нь шиг. Өнгөрсөн хавраас хойш шатахууны хомсдол үүсэх нь, нөхцөл байдал хүндрэх нь гэсэн яриа өрнөж байсан ч тоохгүй явсаар ОХУ-ын талаас шатахуунаа нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, БНХАУ-аас авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлсэн ч зөөвөрлөх төмөр замгүй хэмээн ийм боллоо.Одоо иргэд төрөөс тогтоосон хязгаарлалтаар шатахуунаа оочерлон авч байна.

Ургац хураалт, өвөлжилт гээд намрын их ажилтай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь эдийн засгийн хувьд маш муу мэдээ. Гэтэл колонк хэссэн приустэнгүүд бүтэн шөнө, бүтэн өдөр оочерлож байгаад л банкаа дүүргээд байх юм. Ямар ч сайхан зав байдаг юм. Ажил хийдэг хүн байдаггүй болохоор л энэ байх даа. Гомдсон хохирсноо яриад л. Нэг ёсондоо монголчуудын тар нь танигдаж байна.Ухамсартай ард түмэн бол машинаа долоо хоног гэртээ үлдээчихэд л болоод явчих юм. Машиныхаа оронд явган алхаж, автобусаар үйлчлүүлж, дугуйгаа унаад ажил төрөл, сургууль соёлдоо явчихаж болно. Хоёр цаг түгжирдэг газар 20-хон минут алхчихна. Нийтийн тээвэр өглөө, оройдоо л биш бол өдөрт сэлүүхэн хэдхэн хүнтэй л явж харагддаг. Машинаа болиод автобусандаа сууцгаа. Энэ долоо хоног дулаахан сайхан байна.

Заавал машин тэргээр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөгөөд байх шаардлага алга. Яагаад гэхээр шатахууны хомсдол долоо хоногоос бараг хэтрэхгүй дээ. Бидний мөнхийн хөрш Орос, Хятад хоёр алгын чинээхэн Монголыг шүлс шиг жаахан шатахуунаар л хясав гэж. Үндсэндээ ОХУ, БНХАУ Монголыг шатахуунаар бойкотолбол хоёр том гүрний худалдаа наймаа, гадаад харилцаа дэлхийд ямар харагдах вэ. Нэр нүүрээ боддог юм байгаа биз дээ.Өөрсдөө ажлаа хийхгүй, гэрээ баталгаагаа хойшлуулж улстөржиж ард түмнийг хуурах гэж үнэ өртгийг нь барьж байгаад л ийм болоо байлгүй. Буруугаа бусдад тохож нэг муу явган пиар шүү юм хийх аядаж байна. Бид долоо хоног машинаа тавиад алхчихад л энэ чинь эх оронч үзэл болчихно. Балга бензинээ эмнэлэг, цагдаа, онцгойгийн албан хаагчдадаа өгсөн нь дээр биз дээ.

Эх орон хүндрэхэд ард түмэн яадаг вэ гэж бид уль доль болтол бичдэг. 1998 онд Өмнөд Солонгосын эдийн засаг хүндрэхэд иргэд нь хамаг үнэт эдлэл, ээмэг бөгжөө бариад зарж үрж мөнгө болго оочерлоод л зогсож байсан. Гэтэл манайхан өөрсдөө л шатахуунаа авах гээд оочерлож бухимдаж байна. Шатахуунд оочерлож байгаа хүмүүсийн 70-80 хувь нь хувиа бодож, довоо шарлуулсны үүднээс зогсож байгаа. Хүмүүсийн хэрэгцээг далимдуулж ашиг харан халтуур хийж мөнгө олох, ийм үед машин унаж хүүхдээ зөөдөг мундаг хүн болох гэж л зүтгэж байгаа биз. Гадаадад яваа монголчууд хүн сонирхохоор юм харангуутаа л “Энэ манайд хэд нугарах бол” гээд зогсож байдгийг ямар мэдэхгүй биш.

Харин дараагийн алхам бол бензин тасалдуулсан хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Ард түмэн ч засаг төрийг хатуу шүүмжилж байгаа. Энэ нь ч зөв. Засгийн газар, зарим яамдын сайд нараас хариуцлага нэхээд эхэлсэн байна, иргэд. Ерөнхий сайд ч шатахууны хомсдол үүссэн өнөөдрийн нөхцөл байдлыг яаралтай дүгнэж, хариуцлага тооцох хүнийг олж ир гэсэн үүрэг өгсөн ч хариуцлага хүлээх хүн олдохгүй байгаа бололтой юм дуулдаж байна. Манай Засгийн газар ажил хийнэ гэдгийг огт мэдэхгүй байна. Харин нэг ажлыг гайхмаар сайн хийдэг нь пиар хэмээх өөрсдийгөө магтаж худал ярихыг л сурч. Засгийнхаа ажлыг хийхгүй, бүхнийг пиараар хийдэг энтертайнмент Засгийн газар болчихож гэж ард түмний шүүмжлээд байгаа нь үнэн.Хэдэн пиарчин залуусыг цуглуулчихаад пиарыг л их сайн хийж байна.

Тэрийгээ мөн ч тасралтгүй хийх юм даа. Өнөө хэдэн пиарчууд нь ядахдаа “бай”-гаа онохгүй. Яаж ч пиар хийсэн хэдэн колонк нь хоосон болохоор энэ бүгд шүлс л болж хүн тоохгүй юм. Ажил хийдэггүй, шоу пиар хийдэг, түүнийгээ ажил гээд бодчихдог төртэй болоотохлоо шүү. Засагт ажил хийх дөр дадал суусан хүн бараг алга. Пиараа ажил гэж бодсон хүмүүс дийлэнх байна. Засаг төрийнхөн дэргэдээ ямар ч хэрэггүй, нэмэр тусгүй юмнуудыг цуглуулсан байдаг. Тэдэндээ их итгэдэг. Ямар ч сайн пиар хийлээ гэхэд “алаагүй үнэгний арьсыг хувааж” болдоггүй л байхгүй юу.

Хавар, намрын улирал бол аль ч Засгийн газрын хувьд маш хариуцлагатай цаг үе байдаг. Шатахууны хэрэглээнээс иргэдийн ажил амьдрал гээд олон зүйл шууд хамаардаг. Эх оронд нь шатахууны хомсдол үүсчихээд иргэд нь өдөр шөнөгүй урт дараалал үүсгэн оочерлоод зогсож байхад ҮАБЗ-ийн хоёр гишүүн, УИХ-ын 20 гишүүн АНУ-д зугаалж явна. Тэд ямар ажил хийв гээд харахаар Ботсвана улстай дипломат харилцаа тогтоосон байгаа юм. Бас тэрбум мод тарих юм гэсэн. Тэрэндээ бөөн хөөр. Өнөөхийг нь ч пиарчид нь ёстой нэг сэвж өгч байна. Тэгвэл улс орон нь шатахууны хомсдолд орох чинь ҮАБЗ- ийн гол ажил биш үү. Энэ аюултай байдалд орж байгаа юм биш үү. Даанч Ботсвана улстай дипломат харилцаа тогтоохоос доогуур гэж үзсэн болохоор яалтай билээ.

Засаг төрийг шүүмжилж байгаа иргэдтэй санал нэг байна аа. Гэхдээ заавал приусээ бензинээр дүүргэж урт дараалал үүсгэн зогсох хэрэг байна уу. Ард түмэн үнэхээр л бухимдаж байгаа бол, бухимдал чинь үнэн бол Хэнтий, СХД-т болох нөхөн сонгуулиар бухимдлаа гаргах хэрэгтэй байна. Таньдаг, мэддэг болгондоо МАН-д ганц ч санал битгий өг гэж захимаар байна. Эрх барьж буй МАН-ын хувьд ялсан ч, ялагдсан ч онцын ач холбогдолгүй нөхөн сонгуульд АН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөөд сэбхийтэл гаргаад ирмээр байгаа юм. Иргэдийн дуу хоолойг төр засагт хүргэх, төрийн элдэв хуйвалдааныг мэддэг, тэдний эсрэг дуу хоолойгоо зоригтой илэрхийлдэг тийм л хүнийг сонгох хэрэгтэй байна. Сонголтыг эцэст нь ард түмэн л мэддэг юм билээ дээ. Телевизээр дэмий харааж зүхэж орилолдсоноос энэ хамаагүй үр дүнтэй. Ард түмний санал хувирсныг засаг төр мэдэх нь тэдэнд сошиал телевизээр зүхэж шүүмжилснээс хамаагүй том аюулын дохио болж очно. Ингэвэл нэг ажил хийдэг болж магадгүй юм. Тэгэхгүй бол засаг нь пиар хийж, ард түмэн нь бажгадаж хий дэмий гасалж гүйхээс өөр чадамжгүй болсон байна, өнөөдөр. Ингээд харахаар Засаг төрийг ажил хийлгэхэд дөхөм болох ганц алхам нөхөн сонгууль л байх шив дээ. Ардчилсан засаглалтай оронд сонгууль л хамгийн том хариуцлага тооцох зүйл байдаг юм гэдгийг бүгдээрээ үргэлж санаж байх хэрэгтэй байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417