"20-25 сая төгрөг өгөхөд эрсдэлгүй, эрүүл хүүхэд төрүүлээд өгнө..."

2021-10-10, 12:43 Нийтлэл 1,235 1
"20-25 сая төгрөг өгөхөд эрсдэлгүй, эрүүл хүүхэд төрүүлээд өгнө..."

Үргүйдэл нь нийгмийн эмзэг асуудал болоод удаж байгаа. “Тээгч эх болно” гэсэн зар хаа сайгүй хөврөх аж. Энгэртээ хүн тэвэрч, үр удмаа үлдээх гэсэн хосууд тээгч эх хөлсөлж, биологийн эцэг, эх болохоор байдгаа шавхаж, бүх зүйлээ дэнчин тавин, үр хүүхэдтэй болохоор зүтгэсэн тохиолдол өнгөрсөн арван жилийн хугацаанд олон бий. Энэ хэрээр тээгч эх болох сонирхолтой эмэгтэйчүүдийн тоо эрс өсжээ. Бид хэд хэдэн тээгч эх болох сонирхолтой эмэгтэйчүүдтэй холбогдож, ярилцсанаа хүргэх гэж байна. Тэд фэйсбүүк группт зар байрлуулж, зөвхөн чатаар залгаж, мессеж бичихийг хүсдэг аж.

ERGELT.mn

 

25 настай тээгч эх: Төлбөрөө хувааж авна

 

 -Сайн байна уу, зарын дагуу холбогдож байна.

-Аа, за. Та асуудлаа хэлээд, өөрийнхөө асуудлыг ярьж болно. Би туслахад бэлэн байна.

  -Та хамгийн сүүлд хэзээ шинжилгээ өгсөн бэ. Өмнө нь төрж байсан уу?

-Би 25 настай. Манай хүүхэд таван нас хүрч байгаа. Төрөх үедээ л нарийн шинжилгээ өгч байсан. Түүнээс хойш цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч байгаагүй. Гэхдээ суурь өвчингүй учраас эрүүл байх гэж бодож байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадах юм бол шаардлагатай бүх зүйлийг хугацаа алдахгүйгээр хийж, тусална.

 -Тээгч эх болох тухайгаа ар гэрийнхэнтэйгээ ярилцсан уу?

-Манай нөхөр уурхайд ажилладаг юм. Бид залуу байгаа учраас хоёр дахь хүүхдээ төрүүлэх болоогүй байгаа. Жилийн өмнө  нөхөртэйгөө ярилцаад тээгч эх болохоор шийдсэн. Хүнд хүн бэлэглэнэ гэдэг чинь буянтай ажил шүү дээ. Аав, ээж гэрийнхэнтэйгээ ярилцаад зөвшөөрсөн байгаа. Хүндрэлгүй төрдөг учраас та итгэж болно

 -Төлбөр нь хэд байдаг вэ?

-Таныг найдвартай хүн гэж бодоод 20-25 сая төгрөгөөр тээгч эх болж өгнө. Гадуур 30 сая төгрөгөөс эхэлдэг юм байна лээ шүү. Би албан зуучлал гэхгүйгээр тантай шууд холбогдсон болохоор бага үнэ хэллээ. Эмнэлгээр зуучлуулсан бол бараг тал мөнгийг нь авчихдаг гэсэн.

-Төлбөрөө яаж авах вэ?

-Эхний удаа урьдчилгаа төлбөр болох таван сая төгрөгийг бэлнээр авна. Гэхдээ мэдээж эсээ амжилттай суулгасны дараа. Харин хүүхдээ тээх хугацаандаа сардаа хуваагаад 10 сая төгрөгөө авна. Хүүхдээ төрүүлснийхээ дараа үлдэгдэл 10 сая төгрөгийг нь авна.

-Хаана уулзах боломжтой вэ. Биднээс өөр юу шаардлагатай бол?

-Хүүхдээ тээх хугацаанд эмнэлгийн үзлэг, үзүүлэх өдөр, хяналтын төлбөр, шаардлагатай зүйлийг танай талаас хариуцна. Миний үүрэг зөвхөн эрүүл хүүхэд л төрүүлэх шүү. Жирэмсэн байх хугацааны витамин, эм, тариаг та хариуцна гэсэн үг. Та энэ бүх асуудлыг шийдэж чадах бол Яармагт хүрээд ирж болно.

-Уучлаарай, таны боловсрол ямар вэ. Удам судрыг нь асууж болох уу?

-Манай ээж сэхээтэн. Харин аав маань бүрэн дунд боловсролтой. Би ХААИС-ын гуравдугаар дамжаанд сурах ёстой. Дараа жилээс сургуульдаа сурна гэсэн бодолтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг уулзаж байгаад өгөх нь тохиромжтой. Маш олон хүн холбогдож байгаа учраас эхэлж уулзсан хүнтэйгээ л тохиролцоонд хүрнэ шүү” гэв. 

 

34 настай тээгч эх: Гурван хүүхэдтэй, нөхөргүй, суурь өвчингүй

 

-Тээгч эх болно гэсэн үү. Ямар үнэтэй байдаг юм бол?

-25 сая төгрөг гэж байгаа. Хүүхэд тээх, хяналтад орох, үр суулгах хугацаа бараг жил гаруй хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацааны байрны түрээсийн төлбөр, сарын хэрэглээний мөнгө үндсэн төлбөрөөс гадна бодогдоно шүү. Сард 1-2 удаа уулзаж, эмчдээ үзүүлж эрүүл тээж байгаа гэдгээ харуулаад явна.

-Жилийн хугацаанд бидэнтэй хамт байж чадахгүй гэсэн үг үү?

-Та нартай хамт байна гэсэн ойлголт байхгүй. Би тээгч эх болохоор шийдэж, олон зүйлийг судалсан. Хамт байна гэсэн заалт, тохиролцоо байдаггүй юм билээ. 

-Та өмнө тээгч эх болж байсан юм уу?

-Үгүй. Би гурван хүүхэдтэй. 34 настай эмэгтэй байгаа юм. Нөхөр маань байхгүй болчихсон учир би энэ шийдвэрийг ганцаараа гаргасан. Гурван хүүхэдтэй учраас хамгийн гол нь дулаан байр хэрэгтэй. Хүнд хүн өгөх шиг буян байдаггүй болохоор ядарч, бэтгэрч яваа хүмүүст буян болж, энгэрийг нь дэвтээх үр төрүүлээд өгвөл хэрэг шүү дээ. Буян болно.

-Хүүхэд тээх хугацааны эрсдэл зэргийг хэн хариуцах вэ?

-Төлбөрөө хоёр хувааж авна. Эхний төлбөрийг эс суулгасны дараа авах бол үлдэгдлийг хүүхдээ төрүүлсний дараа авна. Хэрэв жирэмсэн байх хугацаанд эрсдэл гарах юм бол хоёр тал хоёулаа хариуцна даа. Миний хувьд үлдэгдэл мөнгөө авахгүй гэсэн үг. Та хэд харин хамгийн сайн эмнэлгийг сонгож, хамт хяналтад явж байх хэрэгтэй. Өмнө нь гурван удаа төрж байсан учраас эрсдэл гарахгүй байх. Би өөрөөрөө маш хурдан төрчихдөг юм. Төрөхийн хүндрэл гарч байгаагүй.

-Та хамгийн сүүлд хэзээ шинжилгээ өгсөн бэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард ковидын вакцин хийлгэсэн. Энэ үедээ нарийн шинжилгээнд хамрагдсан. Эрүүл, элдэв суурь өвчингүй гэж гарсан. Миний биед санаа зовох зүйлгүй” гэлээ. 

-Муу зуршилгүй юу?

-Тамхи татдаг. Гэхдээ бараг больж байгаа. Заримдаа л татдаг болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.

 

23 настай тээгч эх: Өмнө нь хүүхэд төрүүлж байгаагүй

 

-“Тээгч эх болно” гэсэн зарын дагуу холбогдож байна. Өмнө нь төрж байсан уу?

-Үгүй. 23 настай, оюутан байгаа юм. Би одоохондоо найз залуугүй, өөрийнхөө хүүхдийг төрүүлэх болоогүй учраас ийм шийдвэр гаргасан. Тээгч эх байх хугацаанд таны хүссэн зүйлийг хийж өгч болно. Хүсвэл танай гэрт амьдарсан ч болно шүү.

-Гэрийнхэнтэйгээ ярилцаж, зөвшөөрөл авсан уу?

-Тийм ээ, манай эгч зөвшөөрсөн байгаа. Хэрэв тээгч эх болохоор болчихвол аав, ээждээ хэлнэ.

 -Төрж байгаагүй хүн тээгч эх болж болдог юм болов уу?

-Болох байх аа. Ялгаагүй л хүн төрүүлж байна гэсэн үг шүү дээ. Надад суурь өвчин байхгүй. Өмнө өвдөж, эмнэлгээр явж ч үзээгүй. Тийм болохоор санаа зовох хэрэггүй байх гэж бодож байна.

-Төлбөрийн хувьд хэд гэж байгаа юм бол оо. Хувааж авах уу?

-20-23 сая төгрөг гэж байгаа. Төлбөрөө төрөх хугацаандаа хуваахгүй авбал зүгээр байна.

-Зарын дагуу олон холбогдож байна уу?

-Тийм ээ, өмнө нь төрж байгаагүй болохоор эргэлзээд байх шиг байна. Би бодож байгаад эргээд тань руу залгана. Дахиж бодох хэрэг гарчихлаа” хэмээгээд утсаа салгав. Тээгч эх болохоор утасны дугаараа үлдээсэн сэтгэгдэл олон байдаг аж. Тэд ихэвчлэн 23-35 насныхан байгаа аж.

1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417