Баабар: Үгүүлэг

Баабар: Үгүүлэг

Иван Петинийг авгай нь хаяад явжээ. Ердөө д ном зохиолд гардаг шиг цэргийн дарга дагаад талийж өгсөн хэрэг.

Холын тээврээс буцаж ирээд тэргээ хашаандаа тавьчихаад гэртээ орж иртэл ширээн дээр нь нэг бичиг байна. «Иван аа, намайг уучлаарай! Чам шиг годилтой цаашид амьдарч чадахгүй нь. Намайг хайсны хэрэггүй. Людмила» гэжээ.

Нүсэр биетэй Иван гэр дотрохоо ч тойруулж харсангүй, тархин дундуураа татуулсан юм шиг сандал дээр лагхийн суув. Энэ бол тоглоом шоглоом биш үнэн явдал гэдгийг шууд ухаарчээ. Иван амьдралд тохиолдох юуг ч тэсээд өнгөрөөж чаддаг боловч энэ удаа даанч барсангүй. Зүрх нь өвдөх шиг болов. Зовлонгийн далайд живжээ. Эгээ л уйлчихсангүй. Юм бодъё гэж мэрийсэн боловч болдоггүй, гагцхүү зүрх нь шимшрэн өвдөнө.

 

«Ийм л амьтан байж дээ» гэсэн бодол л тодоос тод зурайна. Санаанд нь өөр юу ч орсонгүй. Дөч хүрч яваа Иван хөдөөний хүн гэхэд хэтэрхий халзан, наснаасаа илүү оворжуу харагддаг эр. Дүнсгэр дуугүй зан нь сэтгэлд нь дарамт болж байсангүй, Гагцхүү хүмүүс л түүнийг дэвэргэн ярьдаг нь тиймэрхүү. Эр хүнийг хөгжөөн наргиантай эсэх, уран гоё ярьж чаддаг үгүйгээр нь үнэлдэг юм гэдгийг мань хүн хэзээ ч ойшоож явсангүй. «За яахав яахав» гэж түүнд мөнөөх Людмила нь хэлдэг байж. Энэ үг Иванд бүр ч их таашаагдана... гээд ямар хариу дуугарах биш. «Би гэрийн эзэн гэдэг нь хамгийн гол нь биш» гэж дотроо боддог байв. Гэтэл үнэн хэрэгтээ цаадах нь түүний наалинхай биш, дүнсгэр занд нь гонсойж явдаг байж дээ.

Чухам юу болсныг Иван сүүлд нь мэдлээ. Сангийн аж ахуйд цахилгаан станцыг нь монтажлахад туслахаар нэг даргатай хэдэн цэргүүд ирсэн юмсанж. Тэд ердөө л долоохон хоногт монтажилж дуусчихаад яваад өгчээ. Харин дарга нь далимд нь бас өөртөө гэр бүл «монтажлаад» авч дээ.

Хоёр өдрийн турш Иван орох байх газраа олж ядав. Жаал балгаж үзсэн чинь улам ч дор юм болов. Тэгэхээр нь болилоо. Гурав дахь өдөр нь районы сонинд нийтлүүлэх санаатай өгүүллэг бичиж гарав. Гомдлоо гаргаж бичсэн өгүүллэг нэлээдийг тэр уншсан юмсанж. «Ингэж болдог юм уу, таминь ээ!» гэж хүмүүсээс асуухаар шийдэв.

 

Тэр «Үгүүлэг» гэж гарчиглаад бичиж гарав... 

Ийм юм боллоо. Гэртээ хүрээд ирсэн чинь ширээн дээр нэг бичиг байж байна. Юу бичсэнийг нь тоочоод ч яах вэ, намайг сүрхий хочилсон л байна лээ. Хамгийн гол нь би түүнийг яагаад ингэснийг нь мэдэх юм чинь. Амьтад тэр хүүхнийг нэг жүжигчинтэй их адилхан юм гэж дэвэргэдэг байсан юм. Ямар ч жүжигчин билээ би мартчихаж. Хэн нэгэнтэй төстэй юм гэхээр л нохой бөөс шиг үсчиж байх хэрэггүй гэдгийг тэр тэнэг ухаарсангүй. Чи тэрэнтэй адилхан байна л гэхээр өнөөх чинь бүр хөөрчихдөг байлаа. Хэрвээ, жишээ нь нэг хүн намайг “Гитлертэй чи адилхан байна" гэж хэлбэл буу шүүрч аваад л хажуудаа байгаа улсыг няхаж гарах хэрэг үү? Намайг фронтод байхад нэг тийм дуураймал Гитлер байсан юм. Сүүлд нь тэрнийг ар тийш нь хөөж орхисон. Манай эхнэрт юун түрүүнд хот орох шаардлага гарсан хэрэг шүү дээ. Тэнд нэг жүжигчинтэй адилхан болохыг нь улс олж харна гээд бодохгүй юу даа. Тэнэг байгаа биз? Царайгаа жаал гайхуулах юм байх. Тэрнийг хүмүүс хараад л гэрээсээ гүйж гарах юм гэнэ дээ! Цаадах нь тэдэнд юу гэж хэлснийг би мэдэж л байна. «Чи нэг жүжигчинтэй ямар адилхан юм бэ!» гээ байх. Тэгээд л өнөөхийн чинь хормой доогуур салхи орчихгүй юу. Юу ч гэх вэ дээ, улс хэчнээн их мөнгө зарж байж сургаж хүмүүжүүлж тавьсан, эцэс сүүлд нь одоо болохоор нийгмийнхээ хүзүүн дээр зайдалчихаад цэнгэж явдаг! Улс бүр гарзандаа гарч...

 

Иван гарын хөлс болсон үзгээ тавиад босож өрөөн дундуур холхив. Сая бичсэн зүйл өөрт нь тун зүгээр болсон, гагцхүү «улсын» тухайд л жаахан дэмий болсон санагдав. Тэгээд ахин сууж, «улс» гэдэг үгийг дараад цааш үргэлжлүүлэн бичсэн нь: 

Юу ч гэх вэ дээ!... Намайг нэг муу тостой жолооч, юу ч мэдэхгүй юм гэж бодоо юу, та хоёр! Одоо энэ үгүүлгийг бичиж байгаа энэ хоёр гараараа би чинь улс орондоо ашиг тус үзүүлж байдаг хүн. Та нартай сүүлд дайралдахаараа чухам л энэ хоёр гараараа гурвын дунд чинь дэлсээд долоо хоног эмнэлэг бараадуулсан ч чадна. Би сүрдүүлж байгаа юм биш, хэзээ ч тэгэхгүй. Гэхдээ л дайралдвал чинь нударгаар дайлж болох л юм. Авгай хүүхний дөнгөж хоншоорыг нь харав уу үгүй юу наалдаад авна гэдэг чинь тийм зөв хэрэг биш л байх даа. Тээвэрт явж байхад янз янзын л юм тохиолддог болохоор би ч гэсэн хэдийгээр халзан шалдан ч гэлээ нэг юмтай наалдчихаж болох л байсан шүү дээ. 

Гэхдээ би тэгэхгүй л дээ. Хэрвээ би ингэсэн бол гэр бүлийг нь үймүүлсэн эрийн өмнө хэн болж хувирах вэ! Амьтны шившиг байгаа даа. За одоо юу болсныг нь аваад үзье л дээ. Тэр хүүхэн яах вэ, ганц сүүлээ шарваад л хандсан зүгтээ арилдаг байж. Гэтэл энд гэр бүл үймж байдаг! Дахиад шинийг босгож байгаа юм чинь гэж бодож байгаа даа, тэр! Тийм биш ээ. Тэр наадхыгаа ердөө л долоо хоногийн өмнөөс мэднэ, гэтэл би сайн ч муу ч тэрэнтэй чинь дөрвөн жил амьдарчихсан хүн шүү дээ. Ийм юм хийж яваа хүнийг чинь тэнэг л гэхээс өөр юү гэх вэ дээ. Улс мөнгөө зарж зарж сургасан байдаг. Гэтэл тэр сурсан эрдэм нь хаа байна. Улс тэрнийг муу сургаагүй ээ. Би эх эцгийг нь сайн мэднэ. Зэргэлдээ тосгонд суудаг юм. Сайн ч хүмүүс. Тэр чинь бас тэгээд нэг ахлах дэслэгч ахтай хүн. Ахынх нь тухай гагцхүү сайн л юм дуулдаж байдаг юм. Ажил сайтай, улс төрийн бэлтгэн сургахад сууж байсан. Гэтэл ийм сайн улсын дундаас яагаад ийм хөлдүү толгой төрдөг байна аа? Би ч өөрөө гайхаад учрыг нь олохгүй нь. Би тэрний төлөө бүхнээ зориулж байлаа. Тээврээс ирэх болгондоо л одоохон уулзана гэхээс байж яддагсан. Гэтэл хар даа, тэжээсэн бяруу тэрэг эвдэж байгааг. За нэг панаал нөхөртэй дайралдаад хамаг толгой нь эргэсэн юм гэж саная... Би ч яах вэ. өнгөрөөнө л дөө. Үгүй тэгээд бүр яваад өгөхдөө яадаг байна аа? Би энийг бүр ойлгохгүй байна. Амьдралд янз бүрийн юм байх л даа, хүн алдаж онохыг алийг тэр гэх вэ... гээд ямар амьтан ганц амиар амьдралаа тэр чигээр нь хөнтөрчиж байлаа. Амьдралыг хөнтрөхөд амархан, шинээр босгоход хэцүү. Тэр одоо нялх хүүхэд биш, гуч хүрлээ. Би бүр үнэхээр нэг гомдож байна, тэгээд ч энэ үгүүлгийг бичиж байгаам. Нарийн дээрээ яривал би чинь гурван одон, дөрвөн медальтай хүн.

Аль дивангарын гавшгайч болчих байсийм. Даанч нэг муу талтай. Юу гэвэл жаахан балгахаараа бүгдийг харааж гарна. Харин намайг жолооны ард согтуу хөлчүү явж байхыг хэн ч хараагүй, харах ч үгүй. Би эхнэр Людмилатайгаа дөрвөн жил суухдаа хажууд нь хүний урманд ганц хараагаагүй. Өөрөө ч үүнийг батлах байх. Би түүнийг хэзээ ч аашилж байгаагүй. Тэгэхэд л хар л даа, ингэж л өр өшиглөж байгаа юм! Хэн нь гомдмоор байна даа. Би чинь чулуун хөшөө биш, хүн шүү дээ.

 

1-р зэргийн жолооч Иван Петин

Иван «Үгүүлэгээ» аваад гэрээс нь холгүй байдаг сонины редакц тийш алхлаа.

Гадаа хавар болж байсан ч түүний сэтгэл хүйт даана. Саяхан л авгайтайгаа энэ гудамжаар клуб тийш явж байснаа санав. Иван түүнтэй анх уран сайхны давтлага дээр уулзсан юм. Заримдаа эхнэрээ давтлаганд нь хүргэж өгдөг байв. Иван хэдийгээр «давтлага» гэдгийг үзэж чаддаггүй байсан ч  үүнээ эхнэртээ ганц ч удаа дурссангүй. Эхнэр нь давтлагаа шүтдэг, хашир эр эхнэрээ шүтдэг байж дээ. Авгайнхаа гоо үзэсгэлэнг бахаддаг тул дагуулаад гудамжаар зугаалах дуртай байв. Тэр бас хаварт их дуртай. Хавар дөнгөж болж эхлэнгүүт л сэтгэл нь хөдлөн хэн нэгнийг хүлээж байгаа мэт догдолно. Энэ жилийн хаврыг тэр бас л тэсэн ядан хүлээж байсан юм. Одоо чухам тэр наалинхай сайхан хавар нь иржээ. Газар удахгүй гэсэх төлөвтэй... бас нар... Харин энэ удаа Иваны нүд юуг ч эс тоож харна.

Редакцын газрын үүдэнд дэвссэн, давс асгасан шалавчинд гутлаа чимээтэй нь аргагүй арчаад ороод явчихлаа. Энд тэрээр урьд нь ирж байгаагүй ч редакторыг нь таньдаг. Хамт загасчилж явсан юмсанж.

- Агеев энд байдаг уу? гэж ширээний ард сууж буй хүүхнээс асуув. Иван энэ хүүхнийг танина, гэрээр нь байнга ирж байсан, бас л давтлаганд гүйдгүүдийн нэг. Людмилатай ярьж байхыг нь сонсоход мөнөөх л «давтлага», «чимэглэл» гээд яриа дэлгэдэг байв. Иван түүнтэй зориуд мэндэлсэнгүй. Зүрх нь шимшрэн өвджээ.

 

Хүүхэн түүн тийш сониучирхсан хөгжилтэй харцаар харан,

- Энд байдаг аа. Та уулзах нь уу?

- Чухам л... Би нэг хэрэгтэй явна гэж хэлээд Иван хүүхнийг ширтэн дотроо «Чи ч бас л хэн нэгнийх нь өрийг өшиглөхдөг өө» гэж бодов. Хүүхэн редакторын өрөөнд ороод гарч ирэн,

- Та ор, ор гэв.

 

Редактор гэж наргианч байрын намхан эр... Нуруундаа зохиогүй полдгор тарганаас гадна бас халзан духтай аж. Иваныг хараад ширээний араас босон,

-Өө! хэмээн дуу алдсанаа цонх тийш заан, -Ёстой л нэг загасны цаг даа. Та дэгээ шидэж үзэв үү? 

-Үгүй чиш! гэхдээ Иван өөрийн төрх байдлаар загасчлахаар ирээгүй гэдгээ ойлгуулах гэж хичээв. 

 

Редакторын урам хугарсангүй.

-Би энэ хагас сайнд нэг үзээд алддаг юм уу гэж бодож байна. Эсвэл дэмий юу? Ер нь тэсвэр л.

-Би «үгүүлэг» авчирлаа.

 

Цаадах нь гайхаж,

-Өгүүллэг ээ? Таны өгүүллэг үү? Юун тухай юм бэ?

-Энд бүгдийг нь бичсэн гээд Иван дэвтрээ сарвайв. 

 

Редактор, түүнийг нь эргүүлж тойруулж харлаа. Тэгээд Иван тийш толгой өргөн харав. Манай эрийг их л сүрхий буурьтай ширтэн,

-Одоо унших уу?

-Тэгвэл л уг нь зүгээр...

Редактор суугаад уншиж гарлаа. Иван зогссон чигээр наргиантай редакторыг ажиглангаа «Энэний авгай нь бас давтлаганд явдаг байж таараа даа. Яах вэ явж л байг гэж энэ өөрөө санадаг байх даа. Өөрөө бол янз бүрийн «чимэглэл» энэ тэрийн тухай дажгүй ярина даа. Ер нь юун ч тухай ярьж дөнгөх байх» хэмээн өөр зуураа бодов.

 

Редактор инээд алдлаа. Иван хөмхийгөө зуув.

-Их хөөрхөн! гэж редактор дуун алдлаа. Тэгээд дахиад л эг маггүй хөхөрч гарахад цүндгэр гэдэс нь түнхэлзэх аж.

-Юу нь хөөрхөн гэж? 

Цаадах нь инээхээ болив. Тэгснээ царай нь бүр гунигтай ч юм уу гэлтэй болж ирээд,

-Өршөөгөөрэй! Энэ та юу?... өөрийнхөө тухай юу?

-Тийм.

-Хм... үнэндээ би юу ч ойлгосонгүй.

-Зүгээр. Цааш нь унш.

 

Дэвтэр дээрхийг үргэлжлүүлэн уншив. Дахиж инээсэнгүй. Гэвч уншиж байгаа юм нь түүнд их инээдтэй санагдаж буй нь харагдаж байв. Үүнээ нуухын тулд албаар хөмсгөө зангидаад хошуугаа цорвойлгоно. Уншиж дуусав.

-Та үүнийгээ хэвлүүлэх гэсэн юм уу?

-Тийм.

-Энийг хэвлэх аргагүй, энэ чинь өгүүллэг биш...

-Яагаад? Ер нь ингэж л бичдэг юм байх чинь билээ, би уншсан.

-Та энийг хэвлүүлж яах гэсэн юм бэ? гэж редактор асуугаад Иваныг үнэхээр өрөвдсөн харцаар харлаа. Тэгээд, -Ямар ашиг гарах юм бэ? Энэ чинь таны юуг... зовлонг нимгэлнэ гэж үү? 

 

Иван тэр дор нь хариулсангүй, хэсэг байзнаад,

-Яах вэ, тэд уншиг даа.

-Тэд одоо хаа байгаа юм бэ?

-Мэдээгүй л явна шүү.

-Энэ бол манай эндхийн сонин болохоор тэдэнд тэртэй тэргүй хүрэхгүй.

-Би тэднийг олоод илгээнэ.

-Тэр яах вэ, хамгийн гол нь тэрэндээ биш гээд редактор босож өрөөн дундуур холхин, -Тэгээд ямар ашиг гарах юм бэ? Цаадах чинь үүнийг уншаад эргээд ирнэ гэж үү?

-Хүний үнэр байдаг юм бол болно.

-Тэгэхгүй ээ. Тэнгэр минь... Танд ямар байгааг би мэдэхгүй байна... юу... Би таныг ойлгож л байна л даа, энийг хэвлүүлэх юм бол шал тэнэг хэрэг болно шүү дээ. Би энийг засаж найруулаад нийтэлсэн ч гэсэн ялгаагүй.

-Людмила буцаад ирж магадгүй.

-Үгүй! гэж редактор чанга хэллээ. Түүний сэтгэл нь зовжээ, -Еэ тэнгэр минь... Та зүгээр захиа бичсэн нь дээр. Яах вэ хоёулаа хамт бичье л дээ.

 

Иван дуугүй, дэвтрээ аваад өрөөнөөс гарав.

-Хүүе хүлээж бай! Хамтдаа гуравдагч этгээд болж бичье гэж чанга хэлэх дуун ард нь гарав.

Иван үүдний өрөөгөөр өнгөрөхдөө мөнөөх «чимэглэл» «давтлага»-ын талаар их мэддэг хүүхнийг ч хялавхийлж харсангүй. Тэр шууд гуанз чиглэн алхлаа. Тэнд «хугас» шил юм авч ганцаараа цааш харуулчихаад гэр рүүгээ салгаллаа. Хармаандаа гараа шургуулчихаад ийш тийш үл харна. Сэтгэлээ тайтгаруулах гэсэн хамаг оролдлого нь бүтсэнгүй. Тэр явангаа чимээгүй уйлна. Гудамжинд дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс түүнийг гайхан харах аж. Мань хүн уйлсаар алхана. Тэр огт ичсэнгүй ээ. Үнэндээ ч бас тун их ядарчээ.

 

Баабар

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417