Нацизмыг алдаршуулж, неонацизм болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргах тухай ОХУ-ын ГХЯ-ны илтгэлийн талаар

Нацизмыг алдаршуулж, неонацизм болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргах тухай ОХУ-ын ГХЯ-ны илтгэлийн талаар

Нацизмыг алдаршуулах, неонацизмыг дэлгэрүүлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, харийнхныг үзэн ядах, үл тэвчих байдлыг даамжруулахад хувь нэмрээ оруулж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн орчин үеийн хэлбэрүүд болон бусад үйлдлүүдтэй холбоотой нөхцөл байдлын талаар ОХУ-ын ГХЯ ээлжит илтгэлээ бэлдэв. Тус яам нь энэхүү илтгэлээ Дэлхийн хоёрдугаар дайны үйл явц, үр дүнгийн талаарх түүхэн үнэнийг хадгалахын тулд гаргаж буй хүчин чармайлтынхаа дагуу боловсруулсан ба, харамсалтай нь, дээр дурдсан сөрөг илрэлүүд нь улам тогтворжиж байгааг уг илтгэлд дурдагдсан баримтууд батална.

Баруун болон Зүүн Европын хэд хэдэн улс орнууд тухайн он жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлуудын тухай түүхэн үнэнийг гуйвуулан бичих гэсэн увайгүй оролдлогуудыг удаа дараа гаргаж байгааг бид харж байна. Ялангуяа өнгөрсөн жил Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын 75 жилийн ойг дэлхий даяараа тэмдэглэхийн оронд тэр дайны аймшигт сургамжийг эргэн харах зорилготой “түүхэн" хэмээх мэтгэлцээнд татагдан орсон нь үүнийг батална. Зарим улс орнуудын улс төрийн дээдэс хүн төрөлхтний ирээдүйн төлөөх агуу болоод эмгэнэлт тэмцлийн оролцогчдын үнэн бодит үүргийг гуйвуулахын тулд үнэхээр доромжилсон кампанит ажлыг эхлүүлэв.

Түүхэн баримтыг гуйвуулах, жинхэнэ хохирогчдын тухай болон фашистуудтай тэмцэж байсан дайчдын үйлсийн тухай олон нийтийн ой санамжийг арчин арилгахад чиглэсэн хүчин чармайлтууд нь өдгөө улам бүр олон хэлбэр янзтай болж байна.

Нацизмын эсрэг тэмцэгчдийн дурсгагыг хүндэтгэх гэгээн хөшөө дурсгагыг “декоммунизаци” буюу ЗХУ-ын өвийг устгах тэмцлийн нэрэн дор үй олноор нь устгаж, боловсролын хөтөлбөрүүдийг өөрчилж байна. Тухайлбал, сурах бичгүүдэд “Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэлд автсан ард иргэд зовж шаналж байсан" тухай өгүүлж, нацист Германы гол дайсан болох ЗХУ-ыг Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн адил тэгш буруутан хэмээн онцлох болжээ.

Мөн хэд хэдэн улс орнуудад нацист бүлэглэлүүдийн гишүүдэд болон нацистуудын хамсаатнуудад зориулсан хөшөөнүүдийг босгож, тэднийг дурсан магтаж, баатар хэмээх болжээ. Тэд тэнхлэгийн Европын орнуудын дайны гол гэмт хэрэгтнүүдийг шүүсэн олон улсын цэргийн шүүхийн (Нюрнбергийн шүүхийн) эцсийн тогтоолд тусгагдсан дайны олон улсын эрх зүйн үр дүнг үл харгалзан, хүн төрөлхтний хамгийн эмгэнэлт түүхийг түр зуурын оппортунист ашиг сонирхлыг хангах хэрэгсэл болгон хувиргах гэсэн увайгүй оролдлогуудыг хийж байна. Шүүхийн шийдвэр гарсны 75 жилийн ой тохиож буй 2021 онд ийнхүү “түүхэн түрэмгийлэл” нь чухам зохисгүй харагдаж байна. Хожимдоо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан шүүхийн дүгнэлт нь аливаа хоёрдмол утгагүй бөгөөд “национал-социализмын үзэл суртлын нэг үндэс болох арьс өнгөөр ялгаварлан гадуурхах онолыг бодитоор хэрэгжүүлэх оролдлого нь хүн амыг олон арван саяар нь хоморголон хөнөөж, дэлхийн бүх ард түмэнд хэмжээлшгүй их зовлон зүдүүрийг авчирсан” хэмээнэ.

Үүнээс гадна зарим улс орнуудад гэмт хэрэгтнүүдийг цайруулах хүчин чармайлт гаргахын, мөн тэдэнд эрх чөлөөг авчирсан баатарлаг дайчдын хөшөө дурсгалыг гутаан доромжлохын зэрэгцээ түрэмгий үндсэрхэг үзэл, шовинизм болон шашин, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үл тэвчих бусад хэлбэрийн шинж тэмдгүүд улам тодорч, харийнхныг үзэн ядах хандлага нэмэгдэж байна. Чухам ийнхүү нөхцөл байдал нь аливаа нэг үндэстнийг дээдлэх, энэхүү “тэргүүлэгч" хэмээх угсаатны бүлэгт суурилсан нэг үндэстний нийгмийг бүрдүүлэх, бусад үндэстний цөөнхүүдийг ялгаварлан гадуурхах (ялангуяа хэл шинжлэл, боловсролын салбаруудад) албан ёсны эрх баригчдын явуулж буй бодлогын зүй ёсны үр дагавар болдог. Энд бид үндэстний цөөнхүүдийн, ялангуяа орос болон орос хэлээр ярьдаг үндэстнүүдийн хүний эрхийн асуудал хурцдаад байгаа Украин болон Балтын орнуудын тухай ярьж байна.

Ялангуяа албан ёсны эрх баригчид нь хүн амын тодорхой бүлгийн эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үл тэвчих шинжтэй үйлдлүүдийг үл тоомсорлон, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үнэмлэхүй мөн чанар хэмээн зөвтгөж, аливаа арга хэмжээ авахгүй байгаа нь бидний санааг улам түгшээж байна.

Бид ийнхүү байдал нь ардчилал, хүний эрхийн үндсэн үнэт зүйлсэд шууд заналхийлж, олон улсын болон бүс нутгийн тогтвортой болон аюулгүй байдалд ноцтой сорилт болж байна гэсэн байр сууриндаа хатуу байна.

Өдгөө бид ард түмний, ялангуяа хойч залуу үеийнхний ой санамжид өвөг дээдсийнхээ эр зориг, баатарлаг үйлсийн тухай үнэн мөнийг хадгалж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах аливаа үзлийг дэвэргэх, дасан зохицох нь ямар аймшигт үр дүнд хүргэдгийг хүн төрөлхтөн мартахаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх нь чухал юм.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн үнэмлэхүй олонх нь бидэнтэй адил байр суурьтай байгаа нь чухал юм. Үүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр дийлэнх олонхын саналаар баталдаг “Нацизмыг алдаршуулах, неонацизмыг дэлгэрүүлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, харийнхныг үзэн ядах, үл тэвчих байдлыг даамжруулахад хувь нэмрээ оруулж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн орчин үеийн хэлбэрүүд болон бусад үйлдлүүдтэй тэмцэх тухай” тогтоол баталж байгаа ба уг илтгэлийг боловсруулахад энэхүү тогтоолын заалтуудыг үндэслэл болгон ашигласан билээ.

Зорилтот улс орнууд нь энэхүү баримт бичигт дурдагдсан нацизмыг алдаршуулах сөрөг хандлагын талаарх заалтуудыг тунгаан эргэцүүлж, эрх баригчид нь эдгээр ичгүүртэй, аюултай үзэгдлийн эсрэг арга хэмжээ авч чадна гэж найдаж байна. Өнөөдөр олон улсын түвшинд аль нэг үндэстний, ард түмний, шашин шүтлэгийн, эсвэл соёлын давуу болон онцгой байдлын талаарх хуурамч “үнэт зүйлс”-ийн талаар үзэл бодол сэргэхээс урьдчилан сэргийлэхэд улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэх нь энэ салбарын хамгийн чухал зорилтуудын нэг гэдэгт бид үргэлж итгэдэг.

 

Эх сурвалж: ОХУ-ын ГХЯ

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417