Ц.Одонтунгалаг: Нийтийн тээврийг хувийн 20 компанийн шантаажнаас гаргаж улс өөрөө хариуцах ёстой

2021-11-17, 09:52 Цаг үе 499 2
Ц.Одонтунгалаг: Нийтийн тээврийг хувийн 20 компанийн шантаажнаас гаргаж улс өөрөө хариуцах ёстой

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал асан Ц.Одонтунгалагтай ярилцлаа.


-Нийтийн тээврийн салбарыг нийслэл биш хувийн автобус компаниудын мафи удирддаг. Жилд 130 тэрбум төгрөгийг төсвөөс авч баяждаг тогтолцоо бий болчихлоо гэж та мэдэгдсэн. Зорчигч тээврийн нэгтгэлийг удирдаж байсан хүн ийм ноцтой зүйл ярих болсон үндэслэл юу байв?

-Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Х.Нямбаатар сайд нийтийн тээвэр аль ч улсад ашигтай ажиллах боломжгүй салбар гэж ярьсан. Энэ салбарт ажиллаж үзсэний хувьд ашигтай ажиллуулж болдгийг мэдэх юм. Манайд нийтийн тээвэр ашигтай ажиллаж чадахгүй байгаа нь хууль эрх зүй, бүх дүрэм журам, стандартаа зөрчдөгтэй л холбоотой. Би энэ салбарын гал тогоонд дөрвөн жил ажилласан, түүнээс хойш НИТХ-д байх хугацаанд ч нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг байнга анхаардаг. Миний ажигласнаар Нийслэлийн нийтийн тээврийн газар хувийн компаниудынхаа эрхшээлд орчихсон. Өөрийн гэсэн бодлого, чиглэлгүй газар. Намайг НИТХ-д найман жил сууж байх хугацаанд нийтийн тээврийн мастер төлөвлөгөөгөө боловсруулж, оруулж ирээд батлуулж чадаагүй. Уг нь энэ салбар урт хугацааны судалгаатай төлөвлөгөөтэй байж түүний дагуу хөгжиж, дэвжих ёстой.

Гэтэл төрийн гурван компаниасаа л бүх стандарт шаардлагаа нэхээд байдаг. Хувийн компанид хяналтаа тавьж чаддаггүй, хяналтын байгууллагыг мөнгөөр зохицуулдаг болчихсон нь нууц биш. Хувийн нэг компани дээр гомдол гарлаа гэхэд мэргэжлийн хяналт, авто тээврийн байцаагчид очоод шалгахад ашиг сонирхолд өртөөд л нам болчихдог. Жишээ нь, жил бүр оношлогоонд нийтийн тээврийнхэн ордог. Иргэдийг тээвэрлэж байгаа автобус аюулгүй, стандарттай байх ёстой. Оношлогоон дээр төрийн компаниудыг маш олон удаа буцааж, шалгаж байж тэнцүүлдэг. Энэ нь зөв. Гэтэл хувийн компаниуд хуурамч арлын дугаартай, хуучин автобусыг шинэ гэж бүртгүүлдэг, асуудалтай байвал хэдэн төгрөг өгөөд зохицуулчихдаг. Энэ талаар манай ажилтнууд байнга гомдоллодог.

Оношлогооны газрынхан төрийн компаниас мөнгө авч чаддаггүй болохоор ингээд байдаг, хувийнхан мөнгө өгдөг болохоор тэнцэхгүй автобусууд нь яваад байдаг юм уу гээд гомдоллодог. Эндээс л стандарт зөрчигдөж, аюулгүй байдал алдагдаж байгаа юм. Би мафийн систем гэж тодотгосны учир нь Том оврын автобус эрхлэгчдийн холбоо гэж байдаг. Хувийн хэвшлийнхний санхүүжилтээр явдаг. Тэр холбоо нь хувийн хэвшлийнхэнтэй нийлээд төр рүү дайрдаг, хүссэн бүх шийдвэрээ гаргуулдаг газар. Тэгэхээр төрийн шийдвэрээр биш хувийн хэвшлийн шантааж шаардлааг шахалтаар бүх шийдвэр гарч байгаа гэж хэлж болно.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал өнөөдөр ч яригдсаар байна. Ковидын үед хүн хоорондын зай талбайн стандарт мөрдөх боломжгүй. 1500 автобус нэмж байж стандартаа мөрдөх боломжтой гэж нийтийн тээврийнхэн мэдэгдэж байгаа?

-Нийтийн тээврийн салбарт 2009 онд 400 автобус парк шинэчлэлээр авсан. Тэдгээр автобусны хугацаа энэ оны гуравдугаар сард дуусчихсан. Солонгостоо зургаан жил яваад ашиглалтаас гарсан автобусыг капитал засвар хийгээд Монголд оруулж ирсэн шүү дээ. 12 жил явуулаад хугацаа нь дуусчихлаа. Гэтэл Нийслэлийн нийтийн тээвэр хариуцсан орлогч даргын захирамжаар дахиад нэг жил явуулахаар сунгасан байна. Техникийг хэн нэгэн дарга ингэж сунгаж болдог хэрэг үү. Түүнээс болоод л өнөөдөр автобус жолоогоо алдаанд гүүрнээс уналаа. Зорчигчтой байсан бол яах вэ, жолоочийн аюулгүй байдал яах вэ. Тэгэхээр стандарт гэдэг зүйл хэн дуртай нь сунгаад явуулчихдаг хугацаа биш. Хугацаа дуусчихсан автобус явуулж байна гэдэг ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насны эсрэг шийдвэр гаргаж байна гэсэн үг.

Ер нь автобусны хүрэлцээ байхгүйг өнөөдөр л мэдэж байгаа юм биш. Хэдэн жилийн өмнөөс л яригдаж байсан сэдэв. 2009 оны 400 автобусны эргэн төлөлтөө хувийн компаниудын нэг нь ч хийгээгүй байна шүү дээ. Тэдгээр автобусыг улсын мөнгөөр оруулж ирээд хувийн компаниудад эргэн төлөх нөхцөлтэйгөөр өгсөн. Хэрэв буцаад төлөгдсөн бол парк шинэчлээд явж байх ёстой. Хоёрт, нийтийн тээврийн парк шинэчлэл зөвхөн нийслэлийн асуудал биш. Монголын хүн амын тал хувь нь оршиж байгаа нийслэлд нийтийн тээвэр нийгмийн захиалгат үйлчилгээ учраас утааны асуудлыг төр шийдсэн шиг нийтийн тээврийн асуудлыг улсын төсвөөр шийдэх ёстой. Эс тэгвэл улс нэг асуудал шийдэх гэхээр хувийн компаниуд нь дийлэнх нь учраас шантаажлаад үйлчилгээгээ зогсоочихдог, жагсдаг, тэмцдэг. Тэгэхээр иргэдээ зогсоохгүйн тулд аргагүйн эрхэнд тэдний эрхшээлд ороод явдаг учраас хууль журам хэрэгжиж чадахгүй байна.

-Таны ярьж байгаагаар бол хувийн компаниуд хангалттай санхүүжилттэй юм байна. Гэтэл тэд байнга алдагдалтай ажилладаг гэцгээдэг шүү дээ?

-Нийтийн тээвэрт төрийн гурван компани, хувийн 20 компани үйлчилгээ үзүүлж байгаа. Маршрут төлөвлөлт, хүн амын нягтаршлаас хамаараад хаана, хэдэн автобус явахыг Нийтийн тээврийн газар төлөвлөж гаргах ёстой. Харамсалтай нь одоо тэгэхээ больсон. Хувийн компаниуд “Манайх энэ чиглэлд маршрутаа нэмнэ” гэвэл нэмчихдэг. Тэнд хүн байна, байхгүй нь хамаагүй. Учир нь улсаас нөхөн олговор олгодог учраас хувийн компаниудад амар болсон. Тэдэнд маш ашигтай бизнес болчихсон гэсэн үг шүү дээ. Уг нь энэ салбар бол ашгийн бус үйлчилгээтэй. Улсаас үнэ тарифыг нь хязгаарладаг, хариуд нь татаас өгдөг. Ийм салбар дээр хувийн компаниуд бизнес хийгээд ашигтай ажиллаад байна. Тэд техник сууриа бэхжүүлээд газар хашаа нь томроод байна. Уг нь улсаас нөхөн олговрыг үйлчилгээгээ сайжруул, автобусаа засварлаж шинэчил, ажилчдаа хоёр ээлжээр ажиллуул, нийгмийн асуудлыг нь шийд гэж л өгч байгаа. Хувийнхан нэг л жолоочтой. Нэг жолооч нь өдөржин явахдаа нойрмоглож ядарч эрүүл мэндийн хувьд хохиролтой, аюулгүй байдал ч алдагдана. Хувийн компаниудын жолооч нарыг захирал нь тасалбарын 500 төгрөгөө өөрсдөө ав, түүгээрээ цалинж гэж албан бусаар зөвшөөрдөг юм байна. Харин нөхөн олговор гээд улсаас өгч байгаа мөнгө цэвэр захирлынх нь эрх мэдлийнх болчихож. Ашиггүй алдагдалтай, улсаас татаас авдаг үйлчилгээн дээр 20 компани бизнес хийгээд гарч чадахгүй яваад байгаа нь ашиг сонирхол байгаа болоод л тэр.

-Таныг Зорчигч тээврийн нэгтгэлийг удирдаж байх үед энэ байдал ямар байсан юм бэ?

-Бидний үед тав, зургаан жилийн өмнө нийтийн тээвэр улсаас 20-30 тэрбум төгрөгийн татаас авч байсан. Гэтэл одоо 130 тэрбум төгрөг буюу дөрөв дахин ихэссэн байна. Өөрөөр хэлбэл, хувийн компаниуд улсын төсвөөр бизнес хийх нөхцөлийг бүрдүүлээд өгчихсөн байна. Татаас их өглөө гээд үйлчилгээ сайжирсан уу, автобус нэмэгдсэн үү гэвэл үгүй. Ажилчдын нийгмийн асуудал шийдэгдээгүй, цалин мөнгө нэмэгдээгүй. Ковид гээд иргэд автобусаар зорчих нь багасаад байх тусам улсаас авдаг төсөв нэмэгдээд байна.

-Энэ салбарыг ашигтай ажиллуулж болно гэж ярилцлагын эхэнд та хэлсэн. Тийм нөхцөл боломж юу байна?

-Ашигтай ажиллаж болно. 2012-2016 оны Э.Бат-Үүл даргын үеийн нийслэлийн захиргаа, түүнээс хойшхи захиргаа хоёр нэг л зүйлээр ялгаатай. Э.Бат-Үүл даргын үед дэлхийн бүх улс орнууд түгжрэлийг нийтийн тээврээр шийдсэн байдаг. Хоёрт, нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ. Гуравт, нэг саяас дээш хүн амтай улсад нийтийн тээвэр маш өндөр стандарттай байх ёстой гээд маш их хөрөнгө оруулж байсан. Угсраа автобусууд, эко автобусууд гээд 100 орчим автобусаар парк шинэчлэл хийсэн. Тэгээд бид нийтийн тээврийг тэг баланстай ажиллуулж чадсан. Өмнө нь хэдэн тэрбумын алдагдалтай ажилладаг байсныг Э.Бат-Үүл дарга алдагдалгүй ажиллахыг шахсаар байгаад ажиллаж чадсан. Гэтэл дараа жил нь л гэхэд төр засаг солигдоод өөр удирдлагатай болонгуут зургаан тэрбумын алдагдалтай ажиллах гэрээг хотоос хийж байсан. Үүнээс Засаг төрийг удирдаж байгаа багаас их зүйл шалтгаалдаг гэдгийг харж болно. Бид нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулдаг, ухаалаг үйлчилгээ буюу смарт картыг үйлчилгээнд нэвтрүүлж байсан. Энэ хөгжлөөс ухрах ёсгүй. Үүнээс цааш сайжирч явах ёстой. Гэтэл сүүлийн үед хувийн компаниуд 500 төгрөгөө жолооч өөрөө хурааж цалинж гэдэг, эзэд нь улсаас мөнгө аваад ашиг олоод яваад байна шүү дээ.

-Нийтийн тээвэрт хянагчид явж харагддаг. Тэд ийм асуудлыг хянах үүрэгтэй биз дээ?

-Чононд хонь хадгалуулав гэгчээр жолооч, кондуктор гээд хамт явж байсан хоёр хүний кондуктор ажиллуулахгүй болчихоор хянагч болгочихсон. Ямар хяналт болох вэ дээ.

Түүнээс гадна улсаас нөхөн олговор өгдөг болсноос хойш автобусууд зам дээр л явж байвал бол оо. Хаана хүмүүс нягтрал ихтэй байна, хаана тэрэг дутуу байгааг тоохгүй. Өмнө нь бол бид нягтаршилтай газраа олон чиглэл үүсгэж, олон автобус явуулна гэдэг бодлого барьдаг байсан. Одоо бол хувийн компаниуд бүх автобусаа ажлын цагаар зам дээр л зогсож байвал мөнгө авчихна. Тэнд нь хүн сууж байна уу, үгүй байна уу хамаагүй гэж ажилчид маань гомдоллож байна. Жишээ нь, “Нисэх”-ийн чиглэлд сүүлийн үед маш олон шинэ хорооллууд баригдчихсан, ачаалал эрс нэмэгдчихсэн байгаа. Гэтэл 2016 онд таван автобус явдаг бол байсан бол өнөөдөр ч таван автобус нь л явдаг хэвээрээ гэнэ. Тийшээ урт чиглэлд явах автобус олдохгүй, хот дотроо богино рейс хийж бага шатахуун зарцуулж өдрөө өнгөрөөж улсаас мөнгөө авах л зорилготой болчихсон байна.

-Хувийн компаниуд яагаад ингэж аашилдаг хэрэг вэ?

-Нийтийн тээврийн салбар ашигтай байгаа учраас тэд гарахгүй байна. Ашиггүй алдагдалтай бол аль эрт гараад явчихна. Ашигтай, ашиг нь нөхөн олговор учраас л тэр. Өөрөөр хэлбэл, нөхөн олговор бизнесийн ашиг болоод байна. Үүн дээр хяналт хэрэгтэй. Хувийн компаниудын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ бүгд дутуу. Таван рейс хийх байсан бол гурван рейс хийгээд л мөнгө авчихаж байна. Нэг ёсондоо иргэдэд үйлчилгээгээ дутуу үзүүлж, тэр их чирэгдэл, гомдол бухимдал дээр бизнес хийж байна шүү дээ. Тэгэхээр улсад зайлшгүй байх ёстой стратеги, бодлогын чанартай салбар дотор нийтийн тээвэр зүй ёсоор байх ёстой. Ихэнх улс орон нийтийн тээврээ төр нь хариуцаж явдаг, хяналт нь ч өндөр байдаг.

-Ярилцлагын төгсгөлд АН-ын Их хурлын талаар таны байр суурийг сонсмоор байна. Энэ удаагийн хурал албан ёсных уу, Улсын дээд шүүх хүлээж авах уу, үгүй юу гэсэн асуулт нийгэмд байх шиг байна?

-АН бол Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дүрэмтэй нам. 2017 онд баталсан дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байгаа. Нэг намын хүмүүс манай, танай тал гэсэн зүйл байхгүй. Ганцхан хэн дүрмээрээ явж байгаа нь удирдаад явах ёстой. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын дүрэмд намын даргаа сонгохдоо цаасан санал хураалтаар авна гэчихсэн. Цахимаар хийнэ гэсэн ямар ч агуулга, үг байхгүй. Хууль дүрэм стандартаа дагавал Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа АН-ын дүрэмд заасан цаасаар сонгууль явагдаж, сонгогдсон О.Цогтгэрэл АН-ын дарга болох ёстой гэж үзэж байгаа. Улсын дээд шүүх Их хурлаараа батламжлаад гаргаад ирсэн даргыг бүртгэх л үүрэгтэй. Бүртгэл хуулийн хугацаанд албажаад гараад ирнэ гэж найдаж байгаа.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417