Н.Уртнасан: Тусгай хамгаалалттай газрын эзэмшил, өмчлөлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ

2021-11-17, 10:22 Цаг үе 451 0
Н.Уртнасан: Тусгай хамгаалалттай газрын эзэмшил, өмчлөлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ

БОАЖ-ын сайд Н.Уртнасантай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай  газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тодорхой заалтуудад хандуулж байгаа гэсэн. Яаралтай өөрчлөх шаардлагатай  ямар заалтууд байна вэ?

-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд бид журамд нь шинэ өөрчлөлт оруулна. Өнгөрсөн хугацаанд АМНАТ-ын орлого тодорхой хувиар өсч ирсэн. 2020 онд энэ тоо 112 тэрбумд хүрсэн. АМНАТ-ын орлого хуулиараа 85 орчим хувь хүртэл зарцуулах заалттай. Гэтэл АМНАТ-ын орлогыг зүй зохистой зарцуулах, тодруулбал байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд нь зарцуулж байна уу гэвэл хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй, улсын хэмжээнд дөнгөж 38 хувийн гүйцэтгэлтэй байгаа.

Иймд журмандаа шинэ өөрчлөлт оруулахаар шинэчилсэн журмыг боловсруулж мөрдөхөд бэлэн болоод байна. Хэрэв энэ журам мөрдөгдөж эхэлбэл АМНАТ-ын орлогын тодорхой хувийг тухайлсан гэж зааж өгөхгүйгээр ерөнхий чиглэлээр, өөрөөр хэлбэл байгаль хамгаалах чиглэлийн бүх зориулалтаар 85 хувь хүртэл  зарцуулаад эхлэхээр  ойжуулах, цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа зардалд нөлөө үзүүлнэ.

 

-Тарьц суулгацын нөөц бага байгаа гэсэн. Энэ талаар салбарын яам ямар бодлого барьж ажиллаж байна?

-Өнөөдөр улсын хэмжээнд 9.2 сая тарьц суулгацын нөөц байна. 2022 онд энэ тоог арав дахин өсгөж 100 саяд хүргэх боломж бололцоо хязгаарлагдмал юм. Хамгийн бодит төсөөллийг  2022 онд 30 сая хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцооллыг манай ойчид, судлаачид гаргаж байна. Тэгэхээр  ирэх  онд бид энэ хэмжээний нөөцийг бүрдүүлэхийн тулд  олон талын дэмжлэгийг зөв зохион байгуулж ажиллах шаардлагатай. Цаашид мод үржүүлгийн газруудыг бүсчилж  байгуулах нь зүйтэй юм. Хамгийн эхний загварчлал бол тэр. Нэн ойрын ирээдүйд бол усжилт сайтай бүс нутаг, газарт мод үржүүлгийн газруудаа байгуулж чадавхиа эхэлж бэхжүүлж байгаад дараа нь говьд усалгааны систем бүрдүүлж гадаргын ус ашиглах чиглэлээр ашиглабал ул суурьтай, үр дүнтэй ажил болно гэж судлаачид зөвлөж байна. Мөн үрийн нөөцийг бий болгох чиглэлээр анхаарч ажиллана. Бидний төсөөлж байгаа шиг жилдээ 100 сая мод тарих үрийн нөөцийг бэлдүүлэхэд 2024 оноос хойш нэлээн чанартай үрийн нөөцийг өсгөөд явна гэж үзэж байна.

 

-Мод тарих туршлага  дутмаг байна уу гэсэн зүйлүүд ажиглагдаж байгаа. Тарьц суулгацын нөөц бага байхад дур дураараа  тариад орхичихдог тал бий. Нэгдсэн зохион байгуулалтад оруулж, мэргэжлийн зөвлөмж зааварчилгаа өгөх талаар салбарын яам  хэрхэн анхаарч байна?

-Бидний хийж байгаа ажлын хамгийн гол асуудал нь энэ. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд бид жилдээ хоёр удаа мод тарьж, нийтдээ 22 удаагийн аян зохиожээ. Батлагдаагүй, урьдчилсан тооцооллоо бид 17 сая мод тарьсан хэрнээ, түүнийгээ бодитоор ургасан уу, үгүй юу гэдэгт анхаарч судалгаа явуулдаггүй. Модыг ургуулах зардлаа ойн нормативдаа оруулаагүй. Тухайлбал  2013 оны  ойн норматив  2021 онд шинэчлэгдлээ.

2013 оны шатахууны үнээр,  мөн тэр үеийн тарьц суулгацын үнээр ойжуулалтын ажил, цөлжилтийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд бид хувийн хэвшлээ яаж татан оролцуулах вэ гэдэгт манай ойн салбарынхан судлаачид өнгөрсөн зургаан сарын хугацаанд маш идэвхтэй ажиллаж, ойн нормативаа 2.5-5 дахин /зардлыг нь/  өсгөж Сангийн яамаар батлуулж чадсан. Энэ бол энэ жил хийсэн манай ойн салбарынхны хамгийн том, хамгийн чухал ажил гэж хэлж болно.

Энэ шинэ нормативаар мод тарьж ургуулах шаардлагатай 3-5 жилийн төсвөө гаргана гэсэн үг. Мод тарих төсөв байдаг, ургуулах төсвийг бид нормативаар баталж тэр зардалд нь шингээж өгөөгүй байгаатай мод тарьсны дараах үйл явц зохицуулалт  холбогдоно. Энэ зардлыг бид зохицуулж өгөөгүй байсан нь  судалгаанаас харагдаж байгаа. Тиймээс дахиад хэлэхэд ойн норматив шинэчлэгдсэнийг ойчид, судлаачид сүүлийн 10 жилд гарсан том ололт гэж хүлээж авч байгаа. Ойн нормативийг шинэчилсний дараагаар аж ахуй нэгжүүд цөлжилтийн эсрэг тэмцэх, ногоон Монгол болох бодлогод нэгдэж орж ирж байгаа нь саяын Ойн салбарын чуулганаар, үзэсгэлэнд идэвхтэй оролцож байгаа компаниудаас  харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл, зардал, тооцоолол, төсөв зөв байж  цаашид бодитой үр дүн гарна.  Сая ойн салбарын үндэсний чуулганы үеэр 21 аймаг, нийслэл хот 2030 он хүр­тэл хэчнээн хэмжээний мод тари­хаа тооцоолж хариуцлагын гэрээ бай­гуулсан. Цаашид мод тарихыг ам­лах биш амлахаас гадна түүнийгээ хэр­хэн зөв зохион байгуулалттайгаар тарьж ур­гуу­лах  вэ гэдэгт мэргэжил арга зүйн зөв­лөмжийг салбарын яам гаргаж  тодор­­хой чиглэлээр зааварчилгаа өгөөд явна.

 

-Ойжуулах, мод тарих ажилд мэргэжилтнүүд чухал нөлөөтэй. Боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ?

-Өнөөдөр урьдчилсан тооцоолсноор бидэнд  1000 гаруй  мэргэжлийн боловсон хүчин байна. Ойн салбар хуралдаануудаар  нэн ойрын ирээдүйд буюу гурван жилийн хугацаанд хэчнээн боловсон хүчин бэлдэж болох талаар тооцоо судалгааг гаргасан. Мэргэ­жилтэй 7000 боловсон хүчнийг гурван жилийн хугацаанд МСҮТ-өөр дамжуулан сургах боломжтой.

Цаашид дутагдалтай байгаа боловсон хүчний тооцоо судалгааг БШУЯ-тай хамтран гаргаж, салбарт  шаардлагатай боловсон хүч­нийг хангах талд анхаарна.Байгаль орчны салбарт сонирхолтой, ойн инженер, судлаач, мэргэжилтнүүдийг сургах, гадаадын их, дээд сургуулиудад харил­цан туршлага солилцох чиглэлийн ажлыг эрчимтэй эхлүүлнэ.

-Үүний зэрэгцээ одоо байгаа ойн сангаа арчлах, тордох ажлууд орхигдох вий гэсэн болгоомжлол бас байна. Мөн ойгоос ургаа моддыг ухаж аваад зөөж тарих зэргээр сүйдлэх вий гэсэн шүүмжлэл өрнөх боллоо. Үүнд танай яам, сайдын хувьд ямар байр суурийг баримталж байна?

-Ойгоос мод шилжүүлэн суулгах бол тухайн бүс нутагт сийрэгжүүлэлтийн хэмжээнд хийгддэг л  ажил. Түүнээс биш Сэлэнгэ аймагт байгаа модыг Улаанбаатар руу нүүлгэн шилжүүлэх замаар юм уу, аль нэг аймгаас бүсчлэлийг нь өөрчлөн хэт хол зайнд ойг шилжүүлэн суулгах тухай асуудлаар  БОАЖЯ  чиглэл огт өгөөгүй. Бүх орон нутаг, нийслэлд нялх зулзаган модыг шилжүүлэн суулгахгүй байх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зөвхөн тарьц суулгацын бүтцээр шийдвэрлэх ийм чиглэлийг өгч ажиллаж байгаа. Ой хамгааллын ажил хамгийн чухалд тооцогддог. Ерөнхийдөө сүүлийн таван жилийн байдлыг  авч үзэхэд ойжуулалтын хөтөлбөрийн зардалд 2-3 тэрбум төгрөг жил бүр төсөвлөж ирсэн.  2022 онд энэ зардлыг нэлээд өсгөсөн. Ойжуулалтын зардлыг өсгөхөөс гадна ойн циклийг тодорхой төлөвлөгөөний дагуу  зөв хийхэд анхаарна.  Мод бэлтгэлийн  төлөвлөгөө бол жил бүр гардаг. Харин энэ төлөвлөгөөгөө өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэтрүүлэн хэрэглэж байсан байна гэдэг судалгааг судлаачид аль хэдийнэ гаргаж тавьсан. Тиймээс мод бэлтгэлийн төлөвлөгөөг аймаг орон нутгаас ирж байгаа бодитой тооцоо судалгаанд үндэслэж зөв гаргах нь чухал. Ой хамгааллын ажлынхаа төс­вийг  21 аймагт  үр дүнтэй зарцуулах шаардлагатай. Ой бүхий газруудад хортон шавьжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ ажил улирлын чанартай, тодорхой хугацаатай. Яг товлосон үед нь хийж байхгүй бол үр дүнгүй болдог. Ойн салбарыг хөгжүүлье гэвэл аль болох судлаач, эрдэмтдийг оролцуулсан зөв бүтцээр төсөл төлөвлөгөөг гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм. Зөвхөн салбар яамны ойн бодлого, зохицуулалтын газрын хэмжээнд  бүх асуудлыг шийдээд явах бус  бүх талын, олон  нийтийн оролцоог төсөв төлөвлөгөөндөө тусгаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

 

-Яармаг болон Зайсангийн аманд  баригдсан барилга, байшингууд олон байдаг. Тэнд байгаа тусгай хамгаалалттай газрыг  яам өөрийн мэдэлд авах боломжгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх  вэ?

-Тусгай хамгаалалттай газар нутагт  ганцхан зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ олгодог. Энэ нь аялал жуулчлал юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа эзэмших , өмчлөх эрх нь иргэд болон аж ахуй нэгжид хориотой байдаг. Цаашид өнгөрсөн 30 жилийн хугацаанд олгосон замбараагүй газар олголтыг шинэ хуулийн зүйл заалтаар хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал бий. Нэг талаас тэнд нэгэнт үйл ажиллагаа явуулж, амьдраад эхэлсэн хүмүүсийн эрх тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгаа. Нөгөө талаас анх газар авахдаа хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж авсан, ийм зөрчлүүд өнгөрсөн 30 жилд хуримтлагдаж  ирсэн хур асуудал юм. Үүнийг шийдвэрлэх чиглэлээр  УИХ, Засгийн газарт салбар бүрийн оролцоотой  Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Цаашид дархан цаазат газруудад газар эзэмшиж байгаа асуудалд ямар зөрчлүүд байна, үүнийг хууль эрхзүйн хүрээнд хэрхэн шийдэж засч залруулах вэ гэдэгт зөвлөмж  гаргаж  тодорхой зохицуулалтууд хийгээд явах байх. Цаг хугацааны хувьд авч үзвэл үүнийг шийдэх цаг нь болсон. Асуудлаас зугтах биш бүгдээрээ хамтарч, нийслэл, орон нутгийн байгууллагуудтай ярьж тусгай хамгаалалттай газар нутгийнхаа газар эзэмшил, ашиглалтын асуудалд шийдэлд хүрч цэг тавих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417