Тусгаар тогтнолын баярт барьсан ОХУ-ын “бэлэг”

2021-11-29, 17:41 Нийтлэл 1,603 11
Тусгаар тогтнолын баярт барьсан ОХУ-ын “бэлэг”

24TSAG.mn

Мөнхийн хоёрхон хөрштэй манай улсын гадаад харилцаа, эдийн засагт маш чухал дохио авчирсан амралтын өдрүүд өнгөрлөө. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсаа тунхагласны ой тохиосон өнгөрсөн баасан гараг бидний хувьд албан ёсны амралтын өдөр байв. Харин тасралтгүй үргэлжлэх гадаад харилцаан дахь анхаарал татсан үйл явдал нь Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн асуудлаархи ажлын хэсгийн хуралдаан Монгол Улсын Төрийн ордонд болсон нь байлаа. Монгол Улсын хэвлэл мэдээлллийнхэнд хаалттай өрнөсөн уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар ОХУ-ын Засгийн газрын орлогч В.Абрамченко ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьснаар бол,

-Манай улсыг Эгийн гол дээр усан цахилгаан станц барихыг ОХУ-ын Засгийн газар зөвшөөрөхгүй.

-Эгийн голын усан цахилгаан станцын талаар ирэх онд ОХУ-ын Казань хотод ЮНЕСКО-гийн төлөөлөгчдийг оролцуулан хурал зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Эгийн голын усан цахилгаан станцыг барих саналаас Монгол Улс татгалзсан нөхцөлд ОХУ нэмэлт цахилгаан, эрчим хүчийг Монгол Улсад нийлүүлэх боломжтой гэдэг саналуудаа ОХУ илэрхийлжээ.

Эндээс харахад Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр болох боломжтой Эгийн голын усан цахилгаан станцыг дэмжихгүй гэж мэдэгдсэн Байгаль орчны яамныхаа байр суурийг ОХУ хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурал дээр бататгаад явсан байна. В.Абрамченкогийн мэдээллээс үзэхэд Казаньд болох хурлаар ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын төслийг бүрэн зогсоохоор төлөвлөж байгаа гэдэг нь харагдаж байна. Мэдээж энэ төслөөс татгалзсан тохиолдолд ОХУ манай улсад шаардлагатай эрчим хүчийг “нийлүүлнэ” гэж байгаа нь “худалдана” гэсэн үг. Нэг зүйлийг зориуд тодотгоход ОХУ-аас манай улс эрчим хүч импортолдог ганц шугам нь хуучирсан, дамжуулах техникийн боломж хязгаарлагдмал, дээд цэгтээ хүрчихсэн байгаа билээ. Харин Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ТЭЗҮ, дэд бүтцийн зураг төслийг нь хийгээд, санхүүжилтийн зээлийг нь БНХАУ-ын Экзим банкнаас авахаар шийдчихсэн байв. Энэ төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын стратегийн чухал салбар, эрчим хүч гаднын улсаас хараат байхаа болих билээ. Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан баярын өдрөөр ОХУ Монголын эрчим хүчний салбарт ийм “бэлэг” барьчихаад буцлаа.

0
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417