Их Нарангийн энгэрт амьдаараа оршуулагдсан нярайн хэрэг

2021-12-05, 12:34 Нийтлэл 1,361 3
Их Нарангийн энгэрт амьдаараа оршуулагдсан нярайн хэрэг

ERGELT.mn

 

Өдийгөөс гурван жилийн өмнө буюу 2017 оны гуравдугаар сарын 17-ны 12:54 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн жижүүрийн утсанд “Их Нарангийн оршуулгын газарт 00” УБК улсын дугаартай “Тоёота” маркийн машинтай 60 орчим насны эрэгтэй дутуу төрсөн гэмээр хүүхэд хаяад явчихлаа” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу мөрдөгч Б, ахлах ахлагч Э-ын хамт шарилууд дунд цагаан даавуугаар өлгийдсөн, толгой хэсгийн цагаан даавуугаар бүтээсэн байсныг сөхөхөд нярай хүүхэд байсан бөгөөд толгой нь хөдөлж байсан тул түргэн тусламжийн эмч дуудаж, ирж үзээд ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй...” гэх мэдүүлгээс үндэслэн мөрдөн байцаалтын хэрэг нэгээр нэмэгдсэн аж.

Нярайн хэргийн талаар дуудлага өгсөн гэрч Б мэдүүлэгтээ “Би “Улаанбаатар буян” компанийн ёслол хүндэтгэлийн ажилтан бөгөөд би үйлчлүүлэгчийн оршуулах газрыг сонгож, нүх ухаж, хөшөө суулгаж өгдөг. Тухайн өдөр Нарангийн энгэрийн оршуулгын газарт захиалгын дагуу газар сонгохоор ганцаараа очсон. Намайг очиход оршуулгын зүүн урд хэсэгт, замын хажууханд “-00” УБК улсын дугаартай “Тоёота” маркийн автомашин зогсож байсан. Тэр машинаас нэг эрэгтэй хүн гартаа цагаан өнгийн даавуугаар ороосон зүйл барьчихсан бууж ирсэн. Тэр хүн оршуулгын голд нөгөө цагаан даавуугаар ороосон зүйлээ тавьчихаад явсан. Ер нь хүмүүс нас барсан хүүхдийг цагаан даавуунд боогоод оршуулгын газар хаячихдаг болохоор би хүүхдийн цогцос байх гэж бодоод оршуулгын газрын манаачид "Сая доор машинтай хүн хүүхдийн цогцос орхичихоод явчих шиг боллоо. Чамд бүртгүүлсэн үү” гэж асуухад “Үгүй” гэхээр нь “Тэгвэл чи цагдаад мэдэгд” гээд нөгөө машины улсын дугаарыг хэлсэн. Удалгүй цагдаа ирээд надтай цуг нөгөө цагаан даавуугаар ороосон зүйл рүү очоод дээд талынх нь хэсгийг сөхөж үзтэл хүүхэд байсан. Нүүрийг нь гаргахад хүүхэд хөдлөөд уйлсан. Тэр хоёр цагдаа “Энэ хүүхэд амьд байна” гэж хэлээд түргэн рүү дуудлага өгөөд нөгөө хүүхдийг манаачийн байшин руу авч оруулаад гал түлж дулаацуулсан...” гэсэн юм.

Харин оршуулгын газарт үлдсэн хүүхдийн эмээ Б.Ц: “...Д миний отгон охин, 1995 онд төрсөн. Би түүнийг жирэмсэн болсныг нь ерөөсөө мэдээгүй. 2017 оны хоёрдугаар сард Д-ийн гэдэс нь том харагдаад байхаар нь би Д-аас “Чи жирэмсэн юм уу” гэж асуусан чинь “Үгүй” гээд байсан. Д-ыг найз залуугүй болохоор би арай жирэмсэн болоогүй байх гэж бодсон. 2017 оны гуравдугаар сарын 9-ний ...18:00 цагийн үед над руу Д “Ээж би төрчихлөө, Эх нялхсын эмнэлэгт байна” гэж мессэж бичсэн. Д над руу амьгүй хүүхэд төрсөн, дутуу төрсөн гэж мессэж бичээд байсан. 2017 оны гуравдугаар сарын 16-ны орой “Маргааш гар гэсэн” гэж надад хэлсэн. Би Төв гандангийн баруун талын хэсэгт байдаг ламаас “Манай охин дутуу төрөөд хүүхэд нь амьгүй гарсан” гэж асуусан чинь маргааш “11:00-14:00 цагийн хооронд гарга” гэж хэлсэн. Тэр лам надад “Цагаан өнгийн даавуунд боож аваад Нарангийн энгэрийн оршуулганд аваачаад тавьчих” гэж хэлсэн. Нөхөр А, хүргэн Б хоёр Д-ын хүүхдийг аваад Нарангийн энгэр явсан” гэжээ.

Нярайг эх барьж авсан эмч гэрч Х.Э “2017 оны гуравдугаар сарын 9-ний 16:10 цагт манай эмнэлгийн Төрөх тасагт А.Д нь  3.5 кг жинтэй, 52 см урттай охин төрүүлсэн. Д нь эмч, сувилагч, асрагч нартаа хэлэлгүй эмнэлгээс гарсан байсан” гэв.  

Гэрч Н.Д-ын: "...2016 оны хоёрдугаар сард анх Д-тай танилцсан. Тэр өдөр ...Д бид хоёр пиво ууж, ярилцаж байгаад хамт хоносон. 2016 оны дөрөвдүгээр сард Д, А нар над руу яриад “Хороололд байна, хүрээд ир” гэхээр нь би очсон. Тэр өдрөө бид гурав “Мөрөн” буудалд орж шар айраг ууцгааж хоносон. Д бид хоёр тэнд нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон нь үнэн. 2016 оны долдугаар сард над руу Д яриад “Жирэмсэн болчихсон юм шиг байна” гэж хэлэхээр нь би “Чи одоо тэгээд яг яамаар байгаа юм бэ” гэж асуусан чинь “Угаасаа л авахуулна, үзүүлсэн эмнэлэг маань 350 мянган төгрөгөөр авна гэж байна. Чи мөнгө олоод өгөөч” гэхээр нь би “Надад 120 мянган төгрөг байна. Хэд хоногоос олоод өгчихөж болохгүй юм уу” гэсэн чинь Д “Чи байгаагаа шилжүүлчих, үлдсэнийг нь би одоохондоо аргалчихъя, дараа нь чамаас авъя” гэж хэлсэн. Тэрнээс хойш долоо хоногийн дараа шиг санагдаж байна, Д өөрийнхөө утаснаас “Санаа зовохооргүй болсон” гэж мессэж бичсэн” гэв.

Гэрч Н.Х: "...Хлорфенамин эм нь “Хлорфениграмины малет” гэх бодис дөрвөн милограммаар агуулдаг. Хлорфенамин нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдгээрээ гистамины эсрэг нөлөөлөх бусад бэлдмэлээс ялгаатай. Хлорфенамин эмийг хоёр хүртэлх насны хүүхдэд хэрэглэх хориотой. Уг эмийг насанд хүрсэн хүн нэг ширхэгийг уухад нойрсуулах үйлчилгээ үзүүлдэг учир төрөөд долоо хоногтой хүүхдэд өгсөн тохиолдолд шууд унтана” гэж мэдүүлжээ.

Нярайг оршуулгын газарт хүргэсэн гэрч М.А-ийн: “...2017 оны гуравдугаар сарын 10-ны өдөр миний бага охин Д “Долоон сартай жирэмсэн байхдаа дутуу төрж хүүхэд нь эндчихсэн” гэж надад хэлсэн. Тэгээд өдөр болгон очиход “Хүүхэд байхгүй эндчихсэн” гэж хэлж байсан болохоор дахин асуугаагүй. Нарангийн энгэр оршуулгын газар очиж Д-ээс дутуу төрсөн хүүхдийг авч, өлгийтэй нь хээр тавьсан. ...Эх нялхасын эмч нартай уулзаагүй. Хүүхдийг эндчихсэн гэж хэлэхээр нь илүү юм шалгаагүй. Өлгийтэй хүүхэд Эх нялхсаас оршуулгын газар явах замд ерөөсөө уйлаагүй, би царайг нь хараагүй, нүүрийг нь бүтээгээд өлгийдсөн байсан. Би тэр хүүхдийг амьд гэдгийг мэдээгүй. Долоо хоногийн өмнө дутуу төрөөд үхсэн хүүхэд гэж бодсон. Би хүүхдийг нас барчихсан гэж бодоод цээрлээд биедээ нэг их ойртуулалгүй, хөндий барьж гараад машины ард багажинд хийчихсэн” гэжээ.

Шүүгдэгч Д-ийн мэдүүлэг: “...2016 оны тавдугаар сард таксины жолооч М бид хоёр зочид буудалд бэлгийн харьцаанд ороод, би гэртээ шөнөдөө харьсан. 2016 оны зургадугаар сарын эхээр бид хоёр бэлгийн харьцаанд дахин орсон. Тэрнээс хойш дахиж уулзаагүй, утсаар ч ярихгүй, хөндийрөөд салсан. 2016 оны наймдугаар сарын сүүлчээр тестээр шалгаж үзэхэд би жирэмсэн болсон байсан. 2016 оны есдүгээр сарын 12-нд хувийн эмнэлэгт ЭХО-д харуулахад “14 долоо хоногтой байна. Аборт хийлгэж болохгүй” гэсэн. Тэгээд би төрүүлье гэж бодоод ээж, аав, эгч нараасаа нуусан. Өдөр ирэх тусам гэдэс томроод байхаар нь бариу өмд өмсөж, гэдсээ даруулаад дээгүүрээ, сул цамц өмсөж нуудаг байсан. Би ингэж нууж байгаад гэдэс томроход аав, ээж, эгч, хүргэн ах нар “Чи жирэмсэн юм уу, гэдэс чинь томорчихсон байна” гэж хэлэхээр нь би “Юу гэж жирэмсэн байдаг юм” гэж уурлаад өнгөрөөчихдөг байсан.

2017 оны гуравдугаар сарын 09-ний өглөө унтаж байхад өвдөөд “Өглөө хичээлтэй” гэж худал хэлж гэрээсээ гараад X хорооллын нэрийг нь хараагүй зочид буудалд орж харзнаж байтал өвдөөд байгаа юм шиг санагдаад байхаар нь хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэд “Өвдөлт өгөөд эхэлчихсэн байна. Эх нялхсын эмнэлэг яв” гэж хэлсэн. 15:00 цагийн үед Эх нялхсын эмнэлэгт очиход өвдөөд эхэлчихсэн байсан болохоор шууд л төрүүлчихдэг юм байна лээ. Би 2017 оны гуравдугаар сарын 09-ний 16:10 цагт төрж 3.5 кг охинтой болсон. Эмнэлгээс гарахдаа би охиныг “Амьгүй төрсөн” гэж худлаа ярьсан. Түүний дараа аав, ээж хоёр ламаар явж, “Ил тавьж болно” гэж байна гэх мэт зүйл ярьж байсан.

Ээж Ц охиныг Эрчимт эмчилгээнд байх хооронд орж ирсэн болохоор хүүхэд амьгүй төрсөн, байхгүй гэдэгт итгэчихсэн. Нэгэнт би худлаа ярьсан юм чинь гэж бодоод охины нүүрийг ил гаргалгүй өлгийдөөд, бага зэрэг агаар орохоор зай гаргаад нимгэн даавуугаар бүтээчихсэн. Хүүхдийг үхнэ гэдгийг мэдэж байсан. Анх жирэмсэн болсноо хэлэхэд М “Авахуул, аборт хийлгэ” гэж хэлсэн. Тэгээд би юу ч хэлэлгүй утсаа тасдаад уулзаагүй. Тэр надад эхнэргүй, нэг хүүхэдтэй гэж хэлж байсан. "...2017 оны гуравдугаар сарын 17-ны 11:00 цагийн үед хүүхдээ хөхүүлчихээд хүүхдэдээ өөрийн хэрэглэж байсан “Хлорфенамин” гэдэг эмнээс нэг ширхэгийг халбаганд нухаж, няцлаад сүүтэй хольж өгөөд унтсаных нь дараа цагаан даавуугаар битүү ороогоод аавд өгч явуулсан. Би хүүхдээ унтуулах гэж л тэр эмийг өгсөн. Замдаа авч явахад нь сэрчих байх гэж бодоод тэр эмийг өгсөн байсан. ...Д нь анх танилцахдаа өөрийгөө М гэж танилцуулсан бөгөөд би Д гэдэг нэртэйг нь одоо л мэдэж байна. 2016 оны долдугаар сард Д “Хүүхдээ авахуулсан уу” гэж мессэжээр асуухад нь би "Авахуулсан” гэж худлаа хэлсэн. Би одоо энэ үйлдэлдээ маш их харамсдаг. Би өөрийн хүүхдээ өөрөө авч өсгөж хүмүүжүүлэх маш их хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтад үндэслэн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417