Л.Оюун-Эрдэнэ бас “Чингисийн гөлөг” үү?

2021-12-10, 10:00 Нийтлэл 774 2
Л.Оюун-Эрдэнэ бас “Чингисийн гөлөг” үү?

"ЗУУНЫ МЭДЭЭ"

Махнаасаа бусдыг гаднаас зөөж авчраад идэж, хэрэглэдэг манай Монгол чинь хараатын цаадах хараат эдийн засагтай улс шүү дээ. Бултаараа мэднэ.

Эрх баригч Ардын намын дарга болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч сая намынхаа Их хурал дээр “...Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хичнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын дотоод шаналал, сорилт байсаар ирсэн нь нууц биш ээ.  Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэлээ.

Тиймээс Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого хийсэн гэв. Түүнийгээ танилцуулав.

Шинэ сэргэлтийн бодлого нь ойрын 10 жилд зайлшгүй хэрэгжих шаардлагатай, цар тахлын эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилтот хөтөлбөр гэж байна. Тэгээд энэ хүрээнд “...Боомтоо сэргээнэ”, “...Эрчим хүчийг сэргээнэ”, “...Аж үйлдвэржилтийн сэргээнэ”, “...Хот, хөдөөг сэргээнэ”, “...Ногоон хөгжлийг сэргээнэ”, “...Төрийн бүтээмжийг сэргээнэ” гэлээ.

Энэ бодлого нь цэвэр эдийн засгийн асуудал аж. Улстөржүүлээд байх хий, завсар ч алга. Хэрэгжвэл Монголын эрх ашгийг хангах учраас тэр.

Харин Л.Оюун-Эрдэнийн танилцуулгын явцад хэлсэн “...1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч,гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм” гэсэн үг содон сонсогдов.

Үнэхээр ч 90 гаруй жилийн тэртээ Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нарын үед гарсан Шинэ эргэлтийн бодлого тэр үеийнхээ хамгийн том акц байсан юм. “...Баяжигтун” лоозонг дэвшүүлсэн. Хувийн аж ахуйг хөгжүүлэх, шашин сүсэг бишрэлд чөлөөтэй хандах ёстой гэсэн үзэл байв. Тухайлбал, малыг малчдад нь буцааж өгсөн. Үр дүнд нь 1930-аад оны сүүлчээр малын тоо 40 сая гаруй болж өссөн гэдэг. Түүхчдийн бичсэн “...П.Гэндэнгийн гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь улс орондоо учирсан эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэгдсэн. Зах зээлийн өрсөлдөөний зарчмыг дэмжин ард олны аж амьдралыг дээшлүүлэх замаар улс орноо хөгжүүлж, улмаар тус улс  дахь ЗХУ-ын хөрөнгийн оролцоотойгоор худалдаа, аж үйлдвэрийн байгууллагуудыг Монголын мэдэлд шилжүүлэн, ЗХУ-д төлөх өрийг хүчингүй болгуулж, хоёр орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан Монголын эдийн засгийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангуулахад оршиж байв” гэсэн дүгнэлт бий.

Ер нь бол П.Гэндэнгийн тухайд Шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ өөрийн гэсэн бодлого, байр суурийг баримтлах болсон учраас хэлмэгдсэн байдаг. Өдгөө домог болсон олон тэмдэглэл түүхчдэд байдаг.

П.Гэндэн Монголын төрд зүтгэсэн 12 жилийнхээ хугацаанд И.Сталинтай 11 удаа уулзжээ. Тухайлбал, 1934 оны арваннэгдүгээр сарын 24-нд Москвад оройн зоог барьсан байгаа юм. Зоог дээр бие биеийнхээ эрүүл мэнд болон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжлийн төлөө хундага өргөжээ.

Тэр үеэр П.Гэндэн “...100 мянган рублийг тооцооноос хасаж, ЗХУ-д төлөх Монголын өрийг устгахыг санаачлагч, угсаа нэгтэн бөгөөд Шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж.З.Элиавагийн төлөө” гээд хундагатайгаа тогтоожээ. Тэгмэгц И.Сталин инээмсэглэж “...Чингис хааны цэргийн жанжин Зэв Гүрж нутгаар өнгөрөхдөө айлд буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог бол одоо Элиавдун болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг” хэмээсэн байгаа юм. Үүнийг П.Гэндэн дуугүй өнгөрөөгөөгүй бөгөөд “...Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм” гэж хэлсэн гэдэг. Энэ үг хамт байсан хүмүүсийн дурсамж ярианд л яригддаг болохоос биш, албан ёсны уулзалтын протоколд үлдээгүйг түүхчид сурвалждаа тэмдэглэжээ. Чухам тэр үеэс П.Гэндэн зан ааш, үзэл санаагаа И.Сталинд ойлгуулсан гэдэг. Хэлмэгдэх шалтгаанаа “хэлж өгсөн” гэсэн үг.

Тэр ч байтугай И.Сталиныг алгадсан, гаансыг нь авч чулуудсан тухай Т.Лхагваа “Сталиныг алгадсан хүн” номдоо бичсэн байдаг.

И.Сталинд “...Чингисийн гөлөг” гэж хэлүүлснээсээ жилийн дараа П.Гэндэн дахин Москвад очиж 1935 оны арванхоёрдугаар сарын 30-нд Кремльд И. Сталин, В. М. Молотов, К. Ворошилов нартай уулзжээ. Тэр уулзалт дээр И.Сталин “...Ер нь П.Гэндэнгийн Засгийн газар лам нартай тэмцэл хийхгүй, бүр тэднийг хөхиүлэн сайшааж байгаа” хэмээн зэмлэсэн. П.Гэндэнд хандаж “...Та лам нарыг гомдоохгүйгээр Үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсэж байна уу” гэж асуугаад “...Тэр лав нийцэшгүй зүйл, лам нарын эрх ашгийг зөрчихгүйгээр үндэсний эрх ашгийг хамгаалж болохгүй” гэж өөрөө хариулсан тухай доктор Д.Хоролдамбын судалгааны өгүүлэлд байна.

Энэ бүгдийг олж аваад, увуулж цувуулж нуршсан нь учиртай юм. Юу гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлогыг тухайн үеийн Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар, бас Ардын намын анхны дарга С.Данзан нарын үзэл баримтлалтай “агаар нэг, адилхан” гэж шуудхан хэлэв.

Бас үүнийгээ нотлох олон үг, өгүүлбэр, утга санааг “бодлого”-доо багтаажээ. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл нь И.Сталиныхаар бол “...Чингисийн гөлөг” гэгдэхээр болж буй бололтой.

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417