Цагдаагийн албан хаагчийг автомашинаараа таван километр чирч хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн мэдүүлэг

2021-12-19, 12:15 Нийтлэл 1,182 1
Цагдаагийн албан хаагчийг автомашинаараа таван километр чирч хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн мэдүүлэг

ERGELT.mn

 

2018 оны аравдугаар сард албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч Д.Б нь залилах гэмт хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байсан Б.Э, түүнтэй хамт явсан Т.Л нарыг автомашинтай явж байхад нь зогсоосон байдаг. Улмаар гэмт хэрэгтнүүд зугтахыг оролдох үедээ түүнийг машинаараа чирж, биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин зугтсан юм.  Талийгаачийн гавлын яс цуурсан, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн билээ.

Гэмт хэрэгтнүүд 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдэлж байна.

Тэд ямар гэмт хэрэг үйлдсэн бэ

Шүүгдэгч н.Буянаа нь н.Өсөхбаяртай бүлэглэж, 2018 оны аравдугаар сарын 15-ны 12:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо Бэлхийн 36-... тоот хашааны гадна талд 00-00 УБР улсын дугаартай “Ланд круйзер Прадо-95” маркийн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Б, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.О нарыг шалгахад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.О-г автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж, Сүхбаатар дүүргийн XV дугаар хороо Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь амь насыг нь хөнөөсөн.

Мөн шүүгдэгч Буянаа нь 2013 оны есдүгээр сарын 16-наас 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа бусдыг залилан мэхэлж 472.425.742 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч н.Буянаа мэдүүлэхдээ: “Залилангийн гэмт хэргийн тухайд би залилан гэж үзэхгүй байна, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн албан хаагч Д.Б-ын амь насыг хохироосон гэх хэрэгт тухайн үед цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэлгүйгээр зугтсан зүйл байхгүй. Энэ талаар буруу ойлголт явж байна. Манай дүү н.Өсөхбаяр цагдаагийн албан хаагч зогс гэсний дагуу зогссон. Зогссоны дараа бичиг баримтыг нь шалгуулах үед цонх автоматаар тултал доош буусан байсан. Бичиг баримтыг өгөөд шалгуулсан ба би ард нь утсаар ярьж байсан. Цагдаагийн албан хаагчдад шалгуулан зогсож байх үед Б.Б, П.Б гэх мэт залуус гэнэт гарч ирээд машины хаалга, цонх шилийг хүчтэй цохиж балбаж, “Гараад ир, ална хядна” гэх зэргээр орилж хашгирч байсан.

Тэр үед манай дүү айгаад ухрахад ард байсан нэг машиныг мөргөсөн. Урагшаа хөдлөхдөө цагдаагийн алаг машин болон хашааг шүргэсэн. Засмал зам руу ороход нь амь хохирогч цагдаа гүйж ирээд зүүгдсэн. Зүүгдсэн цагдаагийн албан хаагч нь бидэнд зогс гэх шаардлага тавиагүй. Тэдгээр залуус шиг машиныг цохиж балбаж байсан. Хохирогчийг зүүгдэхэд нь би зогс гэж хэлэхэд, Өсөхбаяр зогсоод ахиад хөдөлсөн. Цааш явж байгаад Дамбадаржаагийн гэрлэн дохион дээр дахин зогссон. Тэд цагдаагийн албан хаагчид шалгуулж байгаа машиныг цохиж нүдэж, балмад үйлдэл гаргаж байсан. Энэ үйлдлээс айж Өсөхбаяр нь зугтаасан ба хар машин бидний араас дагаж гарч ирсэн. Хар машин биднийг дагаагүй байсан бол миний дүү зогсох байсан. “Ямар нэг гудамж руу ороод зогс” гэж би дүүдээ хэлж байсан. Би машинаас зүүгдсэн хүнийг цагдаагийн албан хаагч гэж бодоогүй, танхайрч байсан залуусын хэн нэгнийг зүүгдсэн гэж бодсон. Хойд талын шилэнд тулсан тул юу ч харагдахгүй байсан. Машин руу өшиглөж байсан...Цагдаа бууны бөгсөөрөө цонх руу гурван удаа цохиж хагалсан. Буугаар хойд цонх хагалахад нь би буутай цагдаа байна гэж мэдээд дүүдээ хандан “Хурдаа хас, тормозоо гишгэ, цагдаа нар чиний урдуур орно гэж байхгүй, гудам руу ороод зогсчих” гэж хэлсэн. Би дүүгээ миний үгийг сонссон эсэхийг мэдэхгүй байна.

Машиныг зөөлөн явж эхлэхэд дээд талын бариулаас барьсан цагдаа бариулаа тавин үсэрсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг цагдаагийн албан хаагчийг чирж алсан, онц ноцтой гэмт хэрэгтнүүд мэтээр өөрсдийн үйлдлийг нуухын тулд худал мэдээллийг маш түргэн цацсан. Биднийг ууланд машинаа орхичихоод бууж ирэхэд дөрвөлжин кроун, гэр бүлийн жийп машинууд отон хүлээж байсан. Амь хохирогч нь 20 гаруй жил ажилласан, туршлагатай цагдаа болохын хувьд машинаас буух боломжтой байсан. Цагдаа нар өөрсдийн биелүүлэх журмыг биелүүлээгүй гэж үзэж байна. Тийм атал ганцхан намайг буруутан болгож байгаад гомдолтой байна. Бид цагдааг чирсэн зүйл байхгүй. Тухайн цагдаа гишгүүр дээр гишгэн, дээд бариулаас барьж чөлөөтэй явж байсан. Тухайн хүн хар зам болон гэрлэн дохион дээр буух боломжтой байсан боловч машиныг өшиглөж, балбаад явж байсан…

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Өсөхбаяр мэдүүлэхдээ:“Би энэ хэрэгт оролцсондоо маш их харамсаж байна. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйж байна. Би санаатайгаар хүний амь насыг хохироосон зүйл байхгүй. Би зам тээврийн осол гаргаснаас болж, эрдэнэт хүний амь нас эрсдэж, хохирогчийн гэр бүлд аавын орон зай үгүй болсонд би маш их харамсаж байна. Би тухайн өдөр хүүхдэдээ тоглоом авч өгөхөөр гэрээсээ гарсан. Гэрээс гараад явж байхад хөдөлгөөнт эргүүлийн машин гудамжны доор зогсож байсан. Цагдаа явснаас хойш би 20 минутын дараа хөдөлсөн. Цагдаагийн албан хаагч зогс гэсэн дохио өгөхөд би цонхоо харилцаж болох хэмжээнд хангалттай доошлуулаад, суудлын бүсээ тайлаад хэтэвчнээсээ “Иргэний үнэмлэх байна” гэж хэлээд иргэний үнэмлэхээ гарган өгөхөд тухайн цагдаа миний бичиг баримтыг харж байснаа “Буянаа гэж хэн бэ” хэмээн асуусан. Энэ үед Буянаа ах миний ард сууж байсан ба “Цонхоо хаа, хаалгаа түгж” гэж хэлсэн. Би цонхоо хаасан. Би эргэж харахад Буянаа ах “Үгүй ээ, одоо л биш” гэж хэлээд хоёр тийшээ савчаад, хашгирч, арын хаалганы түгжээг дарж байсан.

Би хажуу тийшээ миний бичиг баримтыг шалгаж байсан цагдааг харсан. Буянаа ахын талд Б.Б гэх хүн зогсож байсан. Би Буянаа ахын байгаа байдлыг хараад шоконд орсон. Энэ үед Буянаа ахын талд машин цохиж байгаа чимээ гарсан тул айгаад хойш ухарсан. Хойно байгаа машиныг би мэдээгүй юм. Хойшоо харахад хар өнгөтэй машиныг би мөргөсөн байсан. Тухайн үед Буянаа ах “Пизда минь, урагшаа яв” гэж их чанга хашгирсан ба энэ талаар гэрчүүд сонссон байсан. Би урагш хөдлөхдөө бичиг баримт шалгаж байсан цагдааг шахаагүй. Тухайн цагдаа бичиг баримт шалгаж байсан газраа зогсож байсан. Буянаа ах намайг “Цагдаагийн алаг машиныг дайраад гар” гээд хашгираад байсан. Би цагдаагийн машиныг дайрахгүй гэж бодоод хашааг зөөлөн шүргээд хажуугаар нь гарсан. Би цааш явахад хөндлөн гудамж байдаг ба тэр замаар хүн гарч ирж магадгүй гэж бодоод зөөлөн явж байсан. Би хашааг шүргээд гарч ирэхэд хэн нэгэн “Машин руу нь авирчих” гэж хэлж байсан. Д.Б гэх цагдаагийн хажуугаар гарахад намайг “Тэнэг п.....” гэж хараагаад хоцорсон. Би зам руу гараад зогсоход Буянаа ах миний нүүр рүү цохисон, “Яв пизда минь, ална шүү” гэж хэлсэн. Буянаа ах их аймаар байдалтай байсан тул би их айсан. Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийг хараад замын хажуу руу хараад зогсохыг оролдсон. Буянаа ах “Яв, пизда минь” гэх зэргээр байнга хашгирч явсан. Эхний зогсолт дээр машинаас барьсан цагдаа машинаас буугаагүй байсан.

Би эргэж хараад Буянаа ахад цохиулахдаа тухайн хүнийг цагдаагийн албан хаагч гэж таниагүй. Би хувцсыг нь л харсан. Гэрлэн дохио өнгөрөөд би дахин нэг зогссон. Буянаа ахын гар савлаад “Яв, пизда минь” гээд хашгираад байсан. Гэрлэн дохио өнгөрөөд замын нүхнүүд байсан ба би энэ нүхийг тойрон осол гаргахгүйг хичээж явсан. Би зогсох гэхээр нь Буянаа ах намайг “Зогсож болохгүй” гээд цохих гээд байсан. Цааш явж байтал хар машин бидний араас дагаж байсан. Би хурд сааруулагч дээр хурдаа сааруулсан. Би зогсох гэж оролдсон. Араас хөөж явсан машин намайг нэг удаа гүйцсэн. Цааш яваад замын эргэлтийн орчим Буянаа ах над руу орилж сүнс зайлтал цочоосон. Би эргэж байхдаа осол гарч байна гэж л бодсон. Би эргэлт дээр хурдаа багасгасан энэ үед цонх хагараад Буянаа ах “Тоормозоо гишгэ” гэж хэлсэн. Би тухайн үед юу болж байгааг сайтар ойлгохгүй байсан. Намайг зөөлөн явж байхад цагдаагийн албан хаагч унахыг би харсан. Би тухайн үед маш их айсан байсан. Цонх хагарахад би эргэж харахад Субару форестэр машин урсгал сөрөн араас явж байхыг би харсан. Цагдаагийн албан хаагч явган хүний гарцнаас наана нэгдүгээр эгнээгээр явж байхад баруун гар тал руу унасан.

Бид цааш яваад дараа нь цагдаа дээр өөрөө ирсэн. Намайг цагдаа дээр очих гэтэл Буянаа ах намайг явуулахгүй, Чамайг явбал би амиа хорлоно гээд байсан...Жолоодож явсан машиныг өөрийнхөө машин гэж хэл гэсэн. Мөн автобустай зөрөхөд “Жолоогоо сольсон” гэж хэл бас олон юм ярьж болохгүй гэж хэлсэн. Буянаа ах намайг мэдүүлэг өгөхөд надад нөлөөлж байсан. Өмнөх шүүх хуралд миний хэлэх үгийг бэлдэж ирсэн байсан. Шүүх хурлын үеэр өөрийг нь дарамталсан болохыг хэлж болохгүй гэж намайг маш их хэлж, загнадаг. “Эко пирамид” гэх компанийг нэг тэрбум таван зуун сая төгрөгөөр зарах гэж байгаа тул “Ах нь чамайг харж үзнэ” гэж хэлдэг. Намайг мэдүүлэг өгөх болгонд нөлөөлж байсан. Одоо бас намайг “Ална шүү, пизда минь” гэж хэлээд сууж байна.

Гэрч Д.А мэдүүлэхдээ:Чингэлтэй дүүргийн  XIX дүгээр хороо Хайлааст, Чингэлтэй, Салхит гэх зуслангийн чиглэлд хяналт тавих үүрэгтэй, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан...Дамбын хийд чиглэлтэй Прадо маркийн улаан өнгийн машин маш хурдтай манай машины хажуугаар өнгөрсөн. Уг машины жолоочийн эсрэг талд машин дээд талын ачаанаас барьж, машины гишгүүр дээр зогссон шар хантаазтай, агсамжтай цагдаагийн алба хаагч зүүгдсэн явахаар нь бид араас нь машинтайгаа дагасан. Тэр машины ойролцоогоор 80-100 километр цагийн хурдтай явж байсан. Цагдаа замын эсрэг урсгалын боржурын тэнд 20-30 см зайтай унасан. Бид урд талын машинаас 50 метрийн зайтай явж байсан бөгөөд цагдаа унах үед нь машины толинд эгц хойш шидэгдэн унаад, толгойгоороо хоёр удаа газар савж харагдсан. Биднийг бичлэг хийж байх явцад утасны багтаамж дүүрсэн тул цагдаагийн албан хаагч унах үеийг бичиж аваагүй. Бид дараа нь энгэрийн камераар бичлэг хийсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А мэдүүлэгтээ: “Би маш их гомдолтой байна. Миний хань албан үүргээ гүйцэтгэж байсан. Бид сэтгэл санааны маш их хохиролтой байгаа. Шүүгдэгч нар хууль ёсны дагуу шийтгэл хүлээнэ гэж итгэж байна. Би гурав, 7, 11, 15 насны дөрвөн хүүхэдтэй. Энэ хүүхдүүдийг насанд хүртэл нь хуульд заасны дагуу хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна. Миний хүүхдүүд насанд хүртэлх хугацаа нь нийт 37 жил болж байгаа. Энэ хугацааг 12 сараар үржүүлэн 444 сарыг Иргэний хуульд зааснаар эцгийнх нь авдаг байсан сарын нэг сая төгрөгийн цалин хөлсний хэмжээгээр тооцож, асран хамгаалах тэтгэмж болох нийт 444 сая төгрөг дээр нь сэтгэл санааны хохирлыг нэмээд нийт 500 сая төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна” гэжээ.

Шүүхийн шийдвэр: Шүүгдэгч н.Буянаа, н.Өсөхбаяр нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Буянааг хуулийн байгууллага, төрийн албан хаагчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдал нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

Шүүгдэгч болон хохирогч нарын нэрсийг өөрчилсөн болно.

Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417