Эртний домогт “Дааган чулуу”-ны түүхээс
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын төвөөс зүүн тийш 1 километрийн зайд орших "Дааган Чулуу" хэмээх эртний домогт онцгой содон ганц боржин хад чулуу бий.
''Дааган чулуу'' өнө эртний бэлгэ тэмдэгийг харуулдаг.
Энэхүү чулууны эргэн тойронд хэд хэдэн тодорхой цэгүүдээс Христийн шашинтай холбогдолтой тамга тэмдэг ихээр олддог байна. Харамсалтай нь, одоогоор ''Дааган чулуу''-ны талаар хийгдсэн дорвитой судалгаа, шинжилгээ байдаггүй учир археологийн судалгаагаар эдгээр тамгануудын үүсэл, гарал, хэрэглээг судлах хэрэгтэй юм.
XVII зууны үед Төвдийн Шарын Шашин дэлгэрэхээс өмнө Монголын тал нутагт тэнгэр шүтэх шүтлэг ба Христийн Загалмайн шашин хэд хэдэн үе шаттайгаар хүчтэй дэлгэрч байсан билээ.
Одоогийн Монгол улсын төв хэсэгт оршин байсан Монголын нэгэн аймаг юм.
Хэрэйдүүд 11-р зууны эхнээс Христийн шашны нэг урсгал болох Несторын шашин шүтэх болжээ. Хэрэйд аймаг болон Оросын хэрэйдүүд (өөрөөр – хэрээд, кэрээд, хэрэйд, кереиты, керейт гэж нэрлэдэг) нь X-XIII зууны үеийн Монгол дахь овог аймагт нэгдсэн байдаг билээ.
Тэд Орхон, Хэрлэн голуудын хооронд, Найманы зүүн талд нутаглаж байсан бөгөөд ханы орд өргөө нь Туул голын эрэг дээр байсан гэдэг.
Хожим Хэрэйд аймаг нь XII зууны үед нэлээд хуваагдмал байдалтай, нэг хэсэг нь Хэрэйдийн ханлиг улсад, үлдсэн нь Язгуурын Монгол аймгийн бүрдэхүүнд, нөгөө хэсэг нь Зүрчин болон Кидан улсын харьяaнд орж байсан.Хэрэйдүүд өөрсдийн бичгийн хэл бас хуультай байсан. Газар нутгийн хувьд баруун хойд хэсэгт орших Ойрадуудтай, хойд талаараа Мэргэдүүд, Баядуудтай хиллэж, зүүн талаараа Хамаг Монгол, Тайчууд, Барулас, Боржигон, Татаруудтай харин баруун талаараа Найман, өмнө зүгт Тангуудтай хиллэдэг байсан аж.
Тэдний шүтлэг нь ''хэрээ'' байсан бөгөөд хожим Хэрэйд аймгийн нэр болсон түүхтэй.
Сонирхуулахад, Хонг Конгийн их сургуулийн (HKU) музей болон уран зургийн галлерейд дээрх тамга тэмдэг болоод Юань гүрний үеийн (1272-1368), Өвөр Монголын Ордосын нутагаас олдсон гоёл чимэглэлийн загвар, шашны хээтэй хатгамалууд нь Монголын баялаг юм.