Чингисийн өмнөх үе рүү ухарч алхах уу?

Чингисийн өмнөх үе рүү ухарч алхах уу?

Жалга довны үзэлд хэт автаж, нутгархах нь найман зуунаар ухарч  алхахтай адил.

Эзэн богд Чингис хаан XIII зуунд тус тусдаа салангид оршин байсан (Хэрэйд, Найман, Мэргид, Ойрад г.м) олон овог аймгийн бүлгийг задалж, тэдгээрийг хооронд нь нэгтгэн ижилсүүлснээр монгол угсаатан бүрэлдсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тус тусдаа байсан овог аймгууд нэгдэж, хэл, соёлын ижилсэлд орохын зэрэгцээ өөрийн жинхэнэ угсаа гарвалыг үл хайхран, дэлхийд цуурайтсан Чингисийн нэр дор нэгдэж, нэг угсаатан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр монгол угсаатан үүсэн бүрэлджээ.

Нэг хэлээр ярьдаг, нэг гаралтайгаа хүлээн зөвшөөрдөг (заавал нэг гаралтай нь үнэн байх албагүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг байхад хангалттай), иж бүрэн заншил, амьдралын хэвшил болон нандигнан дээдэлдэг уламжлалтай, үүгээрээ бусдаас ялгарах бүлэг хүмүүсийг угсаатан гэнэ.

С.М.Широков

Харин өдгөө Монголд 20 гаруй угсаатны бүлэг (хуучин нэршлээр ястан, халх, дөрвөд, өөлд г.м), дэлхий дээр долоо орчим монголжуу хэл байдаг аж. Үүнийгээ дагаад угсаатны бүлгээр ангилах, ялгаварлах, хуваарилах, хүмүүжүүлэх үзэл бий болж, бидний хэлдгээр "жалга довны үзэл" эрчээ авсан.

Харин үүнийг судлаач Л.Мөнх-Эрдэнэ Зөвлөлтийн-Коминтерний (Дэлхий дахинд Коммунист хувьсгалыг ялуулах зорилготой байгууллага) бодлого байсан бөгөөд монголчуудын задалж, дотор нь хагаралдуулан, хүчийг нь сулруулах замаар тогтоон барих гэсэн бодлого хэмээн үзжээ.

Түүний судалгааны өгүүлэлд бичсэнээр 1928 онд Монголын засгийн эрхэнд гарсан шинэ эрх баригчид (Зүүнтнүүд), ЗХУ-ын Коминтерний бодлогыг дагаж, 1930-аад оноос монголчуудыг яс үндсээр нь ангилан паспортжуулж эхэлжээ. Ингээд тэр үед Монголд 30 шахам угсаатны бүлэг оршиж, төр засгаас тэдгээрийн тус тусын үндэс угсаа, хэл, соёл, аж ахуй, боловсон хүчнийг хөгжүүлэхийг эрмэлзэх болжээ.

Мөн тухайн үед Зөвлөлт Холбоот улсын Борис Владимирцов "Зүгээр л монголчууд гэж байхгүй, харин халхчууд, харчингууд, буриадууд, цахарууд гэх мэт тус тусдаа бүлгүүд л байгаа" хэмээн хэлж байсан нь монголчуудыг хагаралдуулан хуваах гэсэн тэдний бодлогын гэрч болжээ.

1938 он хүртэл А.Амар нарын хүмүүс үндэс угсаагаа зөвхөн "Монгол" гэж бүртгүүлж байсан нь яс үндсээр нь ялган паспортжуулж байсан тус бодлоготой эвлэрч чадахгүй байсныг гэрчилдэг байна.

Харин  Коминтерний монгол угсаатныг хуваан бутаргах гэсэн тэрхүү кампанит ажил үүргээ маш сайн гүйцэтгэснийг өдгөө олон жишээнээс харж болно. Тухайлбал, нутгийнхаа хүнтэй гэрлэ, нутгийнхаа хүнийг дэмж гэх мэт хандлага одоог хүртэл байдаг нь тухайн үед монголчуудын тархинд суулгасан үзэл суртлын үлдэгдэл гэж хэлж болно.

Харин Коминтерний тэрхүү кампанит ажлаас өмнө монголд нутгархах үзэл  байсан ч тэр нь тийм ч их газар авахаар хэмжээнд байгаагүй аж. Жишээ нь, тархи угаалтын өмнөх үед эцэг эх нь хүүхдэдээ нутгийнхаа хүнтэй гэрлэ гэж захидаг байсан нь нутгархах гэхээсээ илүү тэр үед харилцаа холбоо, машин, техник технологи хөгжөөгүй байсан учир үр хүүхдээ холын хүнд өгөхөөс татгалзан, өөрт ойр байлгах гэсэн шалтгаантай байжээ.

Харин өнөөдөр зарим эцэг эхчүүд Монголын хоёр захад байсан ч харилцаж, хүсвэл хэдхэн цагийн дотор нисээд очих боломжтой хөгжингүй нийгэмд амьдарч байгаа атал заавал нутгийн хүнтэйгээ гэрлэхийг шаардаж буй нь Монголыг бутаргах гэсэн гадны нөлөөнд одоо хүртэл автсаар байгааг харуулж байна.

Чингис хаан биднийг нэгтгэсэн, харин хожим ЗХУ монголчуудыг эвтэй байхдаа хүчтэй гэдгийг мэдээд задлан бутаргахыг хүсч, түүнийгээ ч тодорхой  хэмжээнд хэрэгжүүлж чадсан байна.

Судлаач Л.Мөнх-Эрдэнэ одоогийн угсаатны бүлгийг, өнгөрсөн үеийн овог аймгийн бүлэгтэй зүйрлэжээ. Өөрөөр хэлбэл, нэг цул байсан монгол угсаатан, халх, буриад, дархадаараа салах нь Чингис хаан нэгтгэхийн өмнөх тархай бутархай овог аймгийн үе рүүгээ буцан, найман зуунаар ухарч байгаатай ижил юм.  Гэвч бид ухрах биш, урагшлах ёстой! Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.

С.Зориг

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417