Гадаадад ажилладаг Монгол иргэдийн үнэн төрх

Гадаадад ажилладаг Монгол иргэдийн үнэн төрх

Монгол айл бүрт нэг төрийн албан хаагч бий. Тэр хүний цалин амьдралд нь хүрэлцдэггүй учраас бас нэг хүн нь аль нэг гадаад оронд ажиллахаар явдаг. 

Үр хүүхдээ ээж аавдаа ах эгчдээ үлдээгээд явна. Гуравдугаар ангид байхад нь солонгос явсан аав нь орост оюутан болсон хойно нь ирээд шалгалтаа өгчихөөд харихад нь бурхан болчихсон байсан гашуун түүхийн гэрч болж байлаа. Аавыгаа ганц удаа харсан бол гээд уйлж суухад нь аргадах үг олддоггүй юм билээ.

Хоёр жаахан хүүгээ дүүдээ орхичихоод солонгос руу ажил хийхээр явсан эмч бүсгүй арваад жилийн дараа хүүхдүүдээ том болсон хойно нь ирээд даанч их удалгүй хорт хавдраар хорвоог орхихыг харж байлаа.

Эцэг эхээ санасан хүүхдүүд. Үр хүүхдээ санасан эцэг эх. Хүүхдээ гадаадаас иртэл нь үхэж үл болох, өвдөж үл болох тангарагтай хөгшид. Элэг бүтэн мөртлөө өнчин юм шиг өсөх хүүхэд нас. Өнөөдөр хангалттай сайн цалинтай бол үр хүүхдээ орхиж харийн нутгийг зорих уу? Тэтгэврийн зээлтэй хөгшид. Өнөөдөр үр хүүхэд нь хангалттай сайн цалинтай бол Монголын нийт ахмадуудын 80 хувь нь тэтгэврийн зээл авах уу? Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн 75 хувь нь цалингийн зээлтэй байна. Хүний хамгийн наад захын хэрэгцээ бол орон байр. Өнөөдөр бараг толгойтой болгон байрны зээлтэй. Байрны зээлийг та нар сайхан юм гэж санаж байна уу

Хорин жил гэдэг хоёр жил биш. Хорин жил гэдэг хүний нэг нас. Бид яагаад ингэж амьдрах ёстой вэ? Монгол орон тийм ядуу орон юм уу? Тэгвэл та "Соронз" гэдэг долдой сэтгүүлийг аваад үз. Монголын намын дарга нар, сайд нар, их хурлын гишүүд, аймаг дүүргийн дарга нар /уг нь бидэнтэйгээ адилхан цалинтай төрийн албан хаагчид шүү. Төрийн албаны цалингийн сүлжээ бол нууц мэдээлэл биш. Интернетэд нээлттэй байдаг/ тэдний эхнэр хүүхэд ямар үнэтэй машин унаж, ямар үнэтэй хувцас өмсдөг ямар үнэтэй харшид заларч хурим найрандаа хэдэн төгрөгний цэцэг тавьдгийг хар.

30-аад хүнтэй багахан эрдэм шинжилгээний байгууллагын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний үнэтэй голланд сарнайд умбасан хуримын зургийг хараад ямар сэтгэгдэл төрж байна? "Сонгуульд би бол аягүй бага мөнгө зарцуулдаг шүү дээ. Шалихгүй ээ. хүмүүсийн яриад байгаа шиг их биш. Нэг 100 орчим сая төгрөг гардаг юм даа" гэж хээв нэг ярьж суугаа улс төрч залууг зурагтаар харж байсан. 100 сая төгрөг шүү. Би бол бэлнээр 100 сая төгрөг яаж харагддагийг ч мэдэхгүй. Би муу ажил хийдэг муу цалинтай хүн биш.

Гэхдээ 100 сая төгрөг гэдэг Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор зэрэгтэй хүн 10 жил тасралтгүй ажиллаад олох мөнгө юм шүү. 100 сая төгрөг гэдэг монгол эцэг эх үр хүүхдээ амьдын хагацал үзүүлэн байж харийн нутгийг зорих шалтаан юм шүү. 100 сая төгрөг гэдэг хорин жилийн ипотекийн зээлтэй хүний хорин жил үхэж үл болох, өвдөж, ажил тасалж үл болох тангараг юм шүү. Энэ бүхний дараа цалингаа нэмүүлэх ямар ч хэрэггүй гэж цэцэрхэх хүн байна уу? "Хохь нь. Гарч бизнес хий" гэж хэлэх хүн байна уу? Гараад ир эрхэм цэцэрхэгчид ээ!

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417