МҮОХ өршөөгдсөн яллагдагчаас оффшорчинд өвлөгдөх үү

МҮОХ өршөөгдсөн яллагдагчаас оффшорчинд өвлөгдөх үү

“Намайг шүүхээр шийтгүүлж ял авсан болохоор тэгж байгаа юм. Би өөрийнхөө бурууг хүлээж байгаа шүү дээ. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэргүй бичиг хийж өгөөд алдаа гаргасан”. Хээвнэг ингэж ярьж байсан МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монголоо төлөөлж Олон улсын олимпын хороонд өөрийгөө цагаатгагдсан гэж хэлээд шигдээд байв. Олон улсын олимпын хороо ямар хатуу дүрэм журамтай, цэвэр ариун байгууллага билээ. Тийм ч учраас Д.Загдсүрэнг анхаарч, онилоод лавласан биз. Шүүх хурал 2017 оны нэгдүгээр сарын 27-ны тогтоолоороо Д.Загдсүрэнд таван жил биеэр эдлэх ял, хоёр жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасч шийтгэл хүлээлгэсэн. 

Ял авснаасаа хоёр сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 24-нд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн. Энэ сонгуулиар Э.Мөнх-Очир 51 хувь, Ц.Бат-Энх 14 хувь, харин Д.Загдсүрэн 81 хувийн дэмжлэг авч улиран сонгогдсон юм. Нийт 146 гишүүн оролцсон гээд бодохоор хэдэн хүн ялын тогтоолтой хүнийг улс үндэстнээ төлөөлүүлээд Олон улсын олимпын хороонд МҮОХ-ны Ерөнхийлөгч нь шүү гээд илгээсэн бэ гээд бодохоор өөрийн эрхгүй хар төрөхөөр. Энд хэчнээн “хайрцаглаад” ч ОУОХ-ны шүүлтүүрт “хэрчүүлэх” нь тодорхой байсан тул “цагаатгагдсан” гэж тайлбарлаад хариу бичиг явуулснаараа тэрбээр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тал ажиглагддаг. 

МҮБХ-ны Р.Нямдоржийн “шийрийг хатааж” суудлаасаа тас зуурч, “Намайг ингээд сонгочихоод байх юм” гэх даажигнал нь хэрээс хэтэрч үнэнд гүйцэгдэхийн эрхэнд тэрбээр энэ сарын 13-нд чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна. 

Харин тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг хааны алба гэж бодож явдаг нь батлагдаж, “ханхүүгээ” зарлаж үлдээхээр санаархаж эхэлжээ. Түүний танилцуулж буй “ханхүү” нь улс төр, бизнесийн хүрээнд ч “ханхүү” л дээ. Тэр бол “MCS” гэдэг вант улсын шинэ үеийн төлөөлөл, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн, “Алтай холдинг” группийн ТУЗ-ийн дарга, Emart их дэлгүүр, Скайтел Группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, "Монголд Та Хэрэгтэй" ТББ-ын үүсгэн байгуулагч гээд олон албан тушаалтай. Одоо түүнд Монголын Үндэсний Олимпын Хороо-г “шинэ тоглоом” болгон өвлүүлж авч өгөхөөр тус байгууллагаыг эртэй сайндаа 16 жил удирдсан Д.Загдсүрэн ах нь зүтгэж Зөвлөлийнхөнд танилцуулж ёстой л “найраа хийж” явна. 

Б.Баттүшигийн дээрх олон албан тушаалын хажуугаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” Олимпийн багийн ахлагчаар ажилладаг. Энэ бол түүнийг хэн нэгэн хөтлөөд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгох шалтгаан үндэслэл огт биш. 

Хэрэв Д.Загдсүрэн ял завшсан гэмт хэрэгтэн юм бол түүнд 2017 оны гуравдугаар сарын 24-нд явагдсан сонгуульд нэр дэвших эрх үүсэхгүй. Нэр дэвших эрх үүсээгүй болохоор түүний “сонгуульд байгуулсан ялалт” хүчингүйд тооцогдох ёстой. Энэ тохиолдолд нэг жил хууль бусаар ажиллуулаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөх бус, ерөөсөө дараагийн хамгийн өндөр саналыг авсан хүн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдох эрх үүссэн гэсэн үг ч гэж тайлбарлаж өгөх хүн цөөнгүй таарав. 

Нөгөөтэйгүүр ОУОХ-ны аливаа улс төрөөс ангид байх олимпын хөдөлгөөнийг зөрчих явдалтай байнга тэмцэж ирсэн. Тиймээс ч спортын байгууллагуудынхаа удирдлагуудыг сонгоход дээрээс “гар дүрж” оролцдог тул ОУОХ олимпын Хартын 28.9-д заасны дагуу Кувейтийн үндэсний олимпын хорооны эрхийг хасч байсан түүхтэй. Ингэснээр тус улсын тамирчид олимпын наадамд оролцохгүй, ОУОХ-ноос зохион байгуулсан ямарваа үйл ажиллагаанд хамрагдахгүй, тус улсын төр засаг алдаагаас засч өргөдлөө ОУОХ-нд өгч нааштай шийдвэр гаргавалүндэсний олимпын хорооных нь эрх сэргээгдэхээр нөхцөл байдалд хүрч байв.

Монголд өнөөдөр ийм байдал үүсэхэд маш амархан болсон. Үүсгэсэн хүн нь Д.Загдсүрэн. Өнөөдөр спорт холбоодын ерөнхийлөгч нарыг судлаад үзээрэй. Улс төр бизнесээс ангид хүн тун ховор. МҮОХ-ны сонгууль болоход нам, фракцууд нь бужигнаад явчихдаг. ҮОХ бол ам.долларын “АТМ” төдийгүй спорт холбоодод өмчилж авсан газрын наймаа, үнэгүй олгох ёстой эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг тамирчдад шахдаг гэхчлэн олон гэмт хэргийг энэ Цагаан ордноос олж болно. 

Харин одоо хууль бусаар нэг жил МҮОХ-ны ерөнхийлөгчийн суудлыг өөртөө хадгалсан Д.Загдсүрэн “оффшорчдын данс”-тай Б.Баттүшигийг ОУОХ-ны хатуу Хартын хаагуур нь шургалуулах гэж байгаа нь анхаарал татаж байна. Хэдийгээр Б.Баттүшиг болон түүний аав, Ерөнхий сайд асан С.Батболд нар оффшорчин гэх цолондоо дургүй ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Панамын арал дахь оффшор бүсэд бүртгэлтэйдансандааих хэмжээний мөнгө нууж татвараас зайлсхийсэн иргэдийг зарласан. Тэдгээрээс Монгол Улсын дөрвөн иргэнийг зарлахад Б.Баттүшигийн нэр дуулдаж байсан ч түүний аав С.Батболд, УИХ-ын гишүүн, одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар улс төрийн мэдэгдэл, тайлбаруудаар гэм буруугүй гэдгээ илэрхийлсээр байв. Гэтэл тус бүсэд ”Batu-Mining Limited” компанид хувь эзэмшдэг Монгол Улсын дөрвөн иргэн байгааг Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сонсорциумаас “Монгол HD” телевизэд мэдээлэл ирүүлсэн байдаг.Ерөнхий сайд асан С.Баяр болон Сү.Батболд нартай холбоотой эл хэргийг АТГ-аас гадны байгууллагатай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдээллэж байсан ч өнөөдрийг хүртэл чимээгүй болсон. Харин одоо тэдгээрийн нэг нь Монгол Улс, Монгол үндэстнээ төлөөлж, МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдохоор болбол ОУОХ хүлээж авах уу. Монголын нэр хүндэд халтай юу гэдгийг бодох цаг болжээ. Үүнээс гадна Б.Баттүшигийг дэмжүүлэхээр зүтгэж яваа, саяхан ажлаа өгсөн, ял шийтгэл хүлээсэн ч өршөөгдсөнөө цагаатгагдсан гэж худал мэдүүлж нэг жил ажилласан Д.Загдсүрэнгийн хууль бус томилгоог шүүхээр тогтоолгох ёстой. 

МҮОХ бол 30-аад жил ажилласан Ш.Магван гуайтай “барьцаж” ял шийтгэгдсэн хэрнээ 16 жил алба хашсанаа чамлаад зүүгдээд байх ёсгүй олон улсын нэр хүндтэй байгууллага. Тэнд яллагдагч биш, өршөөгдөгч биш, оффшорчин биш хүмүүсийг нарийн шүүлтүүрээр шүүж Монгол Улсаа төлөөлүүлэхээр илгээх учиртай. Улстөржсөн томилгоо хэдийнэ ажиглагдаж эхлээд байна. Ингэснээр 2010 оны Кувейтийн жишээг давтаж МҮОХ нь ОУОХ-ноос хөөгдөж эх орныхоо нэр хүндийг, олимпт оролцох эрхээ авсан тамирчдаа улстөрчдийн бохир нөлөөгөөр хохироох магадлалтай учраас энэ сэдвийг томоохон акц болгон өрнүүлэхийг хатуу шаардах цаг нэгэнт болжээ. Хууль бус томилгоо, хууль ёсны сонгуулийн аль нь ч болсон ирэх нэгдүгээр сарын 25-нд МҮОХ гишүүдээ хуралдуулна. Тогтсон хэв зуршлаараа аймгуудын спорт холбоодын найраа, архидалтаар сонголт хийлгэх үү. Эсвэл хууль бус дарга сонгосон алдаагаа засч өнгөрсөн жилийн хурлаар Д.Загдсүрэнгийн томилгоог цуцалж хэрэгсэхгүй болгх уу. Магадгүй энэ гарц үлдсэн учраас тэрбээр ажлаа өгч соёл үзүүлсэн байж болох юм. Ямартай ч шалтгаангүйгээр лав суудлаа суллаагүй. МҮОХ энэ алдаагаа засахгүйгээр дараагийн алдаанд яарах нь сайны ёр биш. Спорт бол улс орны хамгийн цэвэр ариун, шударга үнэний ноён оргил болсон салбар. Энэ салбар цэвэр байгаасай гэх хүсэл “Бөртэ чоно” наадмын таксыг нэгэн “сайхан сэтгэлт буянтан” дангаараа “даах” болсныг сонсоод хүртэл цөвтөж сэвтэх болжээ. Найраа гэгч авлига албан тушаалын наймаа Олимпын байгууллагад хамгийн ихээр хамаатай. Тиймээс энэ байгууллагад SOS зарлахгүй бол бүрэлдэхүүн нь бүтэхгүй үйлтэй, бараан мөртэй хүмүүсээр дүүрчихээд буйг дараа дараагийн удаад баримтаар толилуулах болно. 

Эх сурвалж: baabar.mn 

Нийтлэгч: У.Оргилмаа

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417