Монголынхоо хоол хүнсийг маяглуулалгүй, гоёлгүй идчих...

Монголынхоо хоол хүнсийг маяглуулалгүй, гоёлгүй идчих...

ОРШИХУЙГАА УХААРАХУЙ: 

Та энэ цаг мөчид өөрийгөө хөндлөнгөөс харах гээд нэг оролдоод үздээ. Биеийн тань хэлбэр ямар байна, сэтгэл тань ямар байна, нүдний тань гал ямар байна, нүүрний тань цог ямар байна мэдрээд үзээрэй. Хэрэв таны нүд галтай, нүүр тань цогтой, арьс тань өнгөлөг, хөдөлгөөн хөнгөн, бие уран бол та өөрийгөө хайрлажээ. Та амьдралын зөв замаар замнажээ...

Бие өвдөж байгаагийн хамгийн анхны шинж тэмдгүүд бол сэтгэл эвгүйтэх, нүдний гал цог буурах, нүүрний өнгө бүүдийж, хоолой цээл сайхан байхаа больдог, айж эмээж өөртөө итгэлгүй болдог.

Эрүүл байхад ухаарахуй чухал. Ухаарна гэдэг аврал. Эрүүл гэж юуг хэлдгийг ухаарчих юм бол дэндүү амархан зүйл. Эцэг эхээс заяасан биеэ хэрхэн яаж эдэлж ирвээ гэдгээ ухаарчих юм бол , ойлгуулах хүнд цаг үеийг туулж заавал өвдөж байж ухаарах шаардлагагүй. Мацгийн мөр замд ороход таныг олон хүн хориглож, дэмжихгүй байж болох юм. Сайнд итгэхдээ бартаатай замыг туулж, саарт хүрэхдээ гэрлийн хурдаар хүрдэг ийм л цөвүүн цагт бид амьдарч байна. Өөрөө сайныг аваад өрөөлд сайныг тусгах сэтгэл дутмаг, сайн нь юу билээ гэж харах билгийн хийгээд оюуны мэлмий дутмагаасаа болж сайн зүйлээсээ хэтэрхий хол зугатааж байдаг. Гэхдээ ном тойрсон яриаг хоёронтаа давтуулан хийлгэж байна гэдэг монголчууд сэрсний их дохио гэж бодож байна. Үнэхээр түүний лекцийн тасалбар фэйсбүүкээр зарламагц дөрөвхөн цагийн дотор дуусч, бөөн эрэлт үүсгээд дахин нэг давтах шийдэлд хүрсэн юм.

ДОТООД ГЭРЭЛТЭХҮЙ:

Гэрээ цэвэрлэдэггүй айл ч жилдээ ганц удаа сар шинийн өмнө их цэвэрлэгээ хийдэг, яндангаа хөөлдөг. Харин та яагаад  биеэ ганц удаа дотроос нь угаагаад зүлгэж үзэхгүй байгаа юм бэ?  Үнэтэй шампуниар тархи толгойгоо угааж, элдвийн үнэт юм нүүр амандаа түрхлээ. Юу ч няллаа гэсэн дотроос хөхрөх арьс хөхрөөд л харагддаг Тэр дотоод гэрэлтэхүйн төлөө бид тэмцэх ёстой. Энэ хэцүү биш. Энэ гэрэлтэхүй ухаарахуйгаас ирдэг. Энэ газар нутагтаа бий болсон хоол хүнсийг цаг нарт нь тунг нь тааруулаад маяглуулалгүй, гоёлгүй, будилуулалгүй идчих, ингэхэд эрүүл дагадаг.

Биемахбодь өдөрт хэдий хэмжээний хоол хүнсийг авч байна төдий чинээгээр гаргаж байх ёстой. Цаг наргүй идчихээд гүйлгэдэг эм хэрэглэж байна гэдэг хүчирхийлэл. Бүдүүн гэдэс гэдэг Бохирдлоо биедээ тээгээд 3,4 бүр 7 хонолоо гэх хүмүүс байх юм. Хоол хүнс энгийн хялбар, борогшуу ойлгомжтой байх тусмаа биед тустай. Та юу идэж байна, та тийм л хүн.

“Эрүүл болох гэсэн юм. Долоо хоногтоо 2 удаа Солонгосоо жимс зөөлгөж байгаа” гэдэг нь биш юм. Цав цагаан гурилаар амьдралыг хэмжих дэндүү мунхаг цаг дууссан. Аливаа юмны харагдах байдал бус аливаа юмны үзүүлэх үр дагавар утга чухал гэдэг. Ангайсан нялх үрээ бор хоолонд оруулахдаа цав цагаан, цавуулагтай гурилыг алгадаад бантан гээд өгөхийн оронд нэвсээр буюу үр тариагаар, бор гурилаар  бантан хийхийг фэйсбүүк групптээ уриалсан нь тун үр дүнтэй байгаад талархаж байна.

ОЮУНЫ ЗИНДААРХАЛ: 

Сэтгэл хөгтэй байж гэмээнэ, бие уран байж гэмээнэ хүн өөрөө дээд хүмүүн болдог. Дээд хүмүүн гэж өнөөдөр тансаг байшинд амьдарч байгаа, сайхан хувцас материалаар өөрийгөө бүрж алт мөнгөндөө дарагдсан хүнийг хэлдэггүй. Дээд хүмүүн гэж бодлын дээдийг бодож чаддаг, хүний сайнтай өдөр бүр уулзах тавилантай, хэлэхүйн дээдийг өөртөө урласан хүнийг хэлдэг юм байна. Та ямар үг хэлж байна та бас тийм л хүн байдаг юм байна. Дээд сайхан тансаг үгийг хэрэглэдэг, тэр үгээ өөртөө бодьжуулан биежүүлдэг ийм л сайхан дээд хүмүүсийн эгнээнд орох нь өөрөө  оюуны зиндаархал юм шүү. Бодол эмхэрч байж түүний тусгал болсон үг аандаа зөв болдог. Зөв үгээр амилсан үйл  зөнгөөрөө зөв байдаг.

ҮГИЙН ШИД:

Ухаант хүн эрүүл байх нь чухал билээ. Энэ бүхнээс ч чухал юм байдаг юм байнаа гэдгийг би эрүүлжих хугацааныхаа төгсгөл үерүү буюу тун саяхнаас ойлгож байгаагаа та бүхэндээ харамгүй хуваалцах гэсэн юмаа. Зөв хоол идээд байх нэг хэрэг, мацаг бариад байх бас нэг хэрэг, үүнээс ч чухал юм байдаг юм байна. Энэ бол “үгийн шид” юм байна. Би өөрийгөө эрүүл болгож чадсан учраас эрүүл гэдэг үг надад шидээ авч амилсан гэдэгт итгэдэг. Миний амнаас гарах эрүүлийг хүсэх үг танд магад эм болж очиж чаднаа гэдэгт би дэндүү итгэлтэй байна. Яг юу хэлээд байна гэвэл тэр үгийг биедээ нөхцөлдүүл, биедээ урла, тэр үгийг амьд болтол, тухайн үгийг үйл болтол өөртөө тамгал.  Монгол хүмүүс дэндүү олныг нуршдаг байгаагүй. Монгол хүмүүс цөөн билэгт үгийнхээ хүчээр өөрсдийн тавилан хийгээд бүхий л зүйлийг цогцлоодог дэндүү хийморьтой хүний дээд ард түмэн гэдгийг дахин би сануулах гэсэн юм. Таны амнаас ямар үг гараад байна, та тэр л ай саванд багтдаг хүн гэдгийг би ахин дахин сануулмаар байна. Гоо сайхан байхынхаа төлөө үйл хийж эхлэх хэрэгтэй. Үйл хэзээ зөв байдаг вэ гэхээр бодол цэгцрэхэд үйл аандаа зөв болдог.  Цэгцрээгүй бодол зөв үйлд хөтлөхгүй. Үүнийг би та бүхэнд зааж байгаадаа бус монгол хүний оюун тархинд буй монгол хүн бүрийн зүрх цусанд лугшиж буй энэ мэдээллийг би сэрээюү хэмээн бодсон юм.

10 жилийн өмнө “Макробиотик XXI зуун” нэртэйгээр хэвлэгдэж байсан ном нь “Эрүүлд хүрэх зам их энгийн” нэрээр шинэчлэгдэн  гарсан нь өнөөдөр уншигч олонд хүрч байна. Магад 10 жилийн өмнө би номтойгоо таньтай уулзсан бол “их тэвчээрээр эрүүл болдог юм шүү” гэж хэлэх байсан байх гэлээ. Харин энэ бүх хугацаанд тэрээр илүү олон хүнд зөвлөн тусалж, өөрөө ч эрүүл оршихуйгаа алхам бүр бататгасныхаа эцэст “эрүүл болох их энгийн” гэж итгэл дүүрэн хэллээ. Энэ л үгэнд итгээрэй гэж, итгүүлэх гэж, итгэх аргыг тань хэлэх гэж эрүүлийн зам өмнө тань цэлийтэл нээлттэй байдгийг харуулах гэж энэ лекцийг хийхээр шийдсэн гэв.

Төгсгөлд нь тэрээр МонГал Товчоон хэмээх портрэментари төсөл эхлүүлж цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ дахин уулзах болсноо зарлан, нэвтрүүлгийн танилцуулгын видеог толилуулсан. Ид бүтээж, ид ир нь жагсаж буй залуу үедээ урам дэм өгөхөөр энэ төслийг санаачилсан гэв. Монгол хүн -дэлхийн хүн, Монгол бүтээл -дэлхийн бүтээл байх болно хэмээн эрхэм бүтээгчдийг уулзуулах юм байна.

29
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417