Эмэгтэй хүн нөхрөөрөө тэжээлгэж эр хүн бүгдийг хариуцах ёстой гэдэг туйлширсан бодол

Эмэгтэй хүн нөхрөөрөө тэжээлгэж эр хүн бүгдийг хариуцах ёстой гэдэг туйлширсан бодол

Амьдрал минь дундаж төвшинд хэвийн огт яваагүй юм л даа. Би 90 оны ардчилалын, талхны очeрийн үeийн жинхэнэ хохирсон, хор уршгийн утгаар нь мэдэрсэн хүүхдүүдийн нэг. 
Дөнгөж ардчилалын эхэн үeд 1р ангийн бяцхан жаал байлаа. Манайх 19р хорооллын үйлчилгээний төвийн урд цоо шинэ шахуу орон сууцанд аав ээж дүүтэйгээ үнэхээр дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байсан юм. 
2р ангид орох жил ээж аав хоёр минь орон тооны цомхотголд орж бид байр тогны мөнгөө ч төлөх чадваргүй байраа улсад хураалгаад дэнжийн мянгад өвгөн аавынхаа хашаанд жижиг 4 ханат гэр бариад гэр хорооллын айл болж байв. Ажилгүй мөнгөгүй айл 2р гурилаар ганбир хайрч өдөртөө өл дааж оройдоо гэдэс цувдай, шар будаатай шөл, махгүй өдөр мантуу жигнэж идээд унтдаг байлаа. Гэнэт л юм юмгүй байхын хэцүүг үзэж билээ. Аав минь тэрэг түрдэг, ачаа зөөдөг ажил олж оройдоо талх, 1 кг мах, 100гр элсэн сахар, 2 төмстэй орж ирдэг боллоо. Орой аавыгаа ирэхийг тэсэн ядан хүлээж хашааны хаалга дуугарахыг хүлээдэг байлаа дүү бид хоёр. 
Ядарч туйлдсан аав минь хөлөө арай гэж зөөж орж ирээд халааснаасаа 2 ширхэг нархамба гаргаж өгдөг байж билээ. Нархамбатай ирсэн өдөр бол аав минь олдгоосоо арай илүүг олсон өдөр байдаг байсан юм. 
Ээж минь үнэхээр их бухимдалтай гунигтай цаанаа л нэг уур уцаар гансралтай байх болсон юм. Хашаанд тоглоод халтайгаад ороод ирэх дүү бид хоёрыг угаах савангийн ч мөнгө олдохгүй ээж маань үгээ хэлж суудаг байсан. 4р ангид ороод би аавтайгаа хамт ажилдаг болж хичээлээ тараад тамхи, бохь зарангаа цагаан утас бариад утсаар яриулж сайртаж боролтлоо гадаа зогсож хоолныхоо мөнгийг олдог болов. Ээж минь улам л гундаж энэ амьдралаа ингэж амьдарч байгаагийн бурууг аавд үүрүүлж чамаас болж ингэж хэцүү амьдарч байна, чи эр хүн байж гэр бүлээ ингэж өлөн зөлмөн амьдруулж байна, чи чадахгүй байна гэж уйлдаг, гомддог болов. Тэр зун ээж маань аав дүү бид 3-г орхиод салаад явсан юм. Ээж маань анх айл болохдоо өмсөж ирсэн торгон дээлнээс өөр хувцасгүй гар хоосон хашааны хаалгаар гарч одсон юм. Тэр үeд ээжийгээ биднийг орхиод явж байна гэж огтхонч сэтгээгүй араас нь хараад хоцорч билээ. Аав минь ээжийг явсаны дараа яг хэсэг зуур архи ууж сэтгэлээр уналаа. Дүү бид хоёр хамтдаа цагаан утсаа бариад гудмаар тамхи бохио зараад явдаг болов. Онц сурдаг байсан би дөнгөн данган 3 авдаг болов. Талх, 100гр наран цэцгийн тос, 100 гр сахар аа бариад харьж явахдаа айлын нохойд хөөгдөж дүү минь хөлөө уруулав. Аав маань нохойтой айлруу их л ууртай хашааг нь даван орж билээ. Тэр айлын эмээ дүүг минь хараад шүүрс алдан эм тариа, хоол унд гээд сүйд болов. Тэр үeд аав минь тэднийд байсан эгчтэй танилцаж цааш даа орж гарсаар сүүлдээ ус түлээг нь дөхүүлээд өгдөг болж яваандаа тэр эгчтэй хамт амьдрарч эхлэв. Бид өвөөгийн хашаанаас гэрээ нүүлгэж 2 хамар хашааны цаана тэднийд нүүж очив. Ингээд бид хоёр хойд ээжтэй болов. Гэвч хэзээч хойд ээж байгаагүй юм. Үнэхээр ухаантай бас сайхан сэтгэлтэй байсан юм миний ээж. Би эгч гэж дууддаг дүү маань дорхноо ээж гэж дууддаг болов. Ээж маань сайхан амьдрах ын тулд эр хүнд ганцхан ачаа үүрүүлж болохгүй эмэгтэй нь бас хөдлөх хэрэгтэй гэж үглэж байж ааваас ажил хийх зөвшөөрөл аваад нарантуул захад тогоочоор ажилд оров. Дүү бид хоёрыг дахин ажил хийлгэхгүй гэж ээж хэлэв. Ингээд хичээлээ тараад дүү бид хоёр эмээтэй үлддэг боллоо. Эмээ бид хоёрыг төрсөн зээ нар шигээ үүрэхдээ үүрч, хоосондоо хоосон хоолтойдоо амттай шимттэнээ бүгдийг бид хоёрт барьж хардаг байлаа. Арвайн гурил зуурч чихэр хийгээд өгдөг байлаа, хэдхээн ширхэг банш чимхээд банштай шөл хийгээд бид хоёрт баншийг нь түүж өгөөд өөрөө хоосон шөлийг нь уудаг байж билээ. Сайхан буурай байсаан. Би их хайртай байсан эмээдээ. Ээж ажлаа тараад ирэхдээ уутанд гурил, будаа, мах, төмс манжин бариад ирдэг байлаа. Хөөрхий ажлаасаа илүү гаргаж наана цаана гэж болгож авчирдаг байж л дээ. 
Цалин буух өдөр бид хоёрт амттай юм ундаа авч өгөөд мөнгөө цааш хав дараад байдаг байв. Аав минь тэрэг түрж ачаа зөөж байснаа арай хөнгөн ажилтай болж хүний машин барьж ачаа бараанд явж өгдөг болов. Ээж орой тарж ирээд гэрээ цэмбийтэл цэвэрлээд бид хоёрын даг дайрыг угааж арчиж өнгө оруулдаг байлаа. Ямарч тохиолдолд хичээлээ орхиж болохгүй бас онц сурах ёстой шүү гээд миний хичээлийг яс сууж давтуулдаг байлаа. Зохион бичлэгээ эмээгээрээ хийлгэж өөрөө сайхан унтаж амарсан шигээ би бас их даварсан охин байлаа . 
Ахлах ангид байхад аав ээж хоёр хуримтлуулсан мөнгөөрөө наран туул захдаа өөрсдийн гэсэн цайны газар нээж түрээслэж эхлэв. Цайны газар ажлуулж эхэлснээр амьдрал маань арай л дээр болов. Ээж угаагч, цэвэрлэгч, тогооч бэлтгэгчээ ганцаараа хийж аав зөөгч хамтдаа хоёулхнаа хэдэн жил ажиллав. Би 10р ангиа төгсөв. Ээж аав хоёр төмс ногоогоо махаа татах мөнгөгүй үлдэн байж миний төлбөрийг арай хийж төлж байсныг санаж байна. Би хэзээч хичээлээ орхиж, их сургуулиа хаях эрхгүй гэдгээ аавыгаа сүүлчийн мөнгөө тоолоод гудсан завсраа хийхийг харахдаа мэдэрсэн юм. Ээж аав минь 7000 төгрөгтэй л үлдсэн байж билээ. 
Хичээлийнхээ хажуугаар ажил хийх гэхээр ээж загнаад огт ажил хийлгэлгүй 4 жил болгосон юм. Бүр хичээл дээр маань гэнэт ирж шалгадаг байлаа. Тэр 2 маань цайны газраа ажлуулсаар илүү гарахгүй ч хоосон хонохгүй дундаж л явдаг байв. 
Их сургуулиа төгсөж зөрөөд дүү маань оюутан болж дахиад л мөнгөний шаналгаанд. Би мэргэжлээрээ шууд ажилд орж ээж аавдаа мөнгө нэмэрлэж эхэлснээр манайх 2006 оноос арай л дээр болж бүр хашаагаа цоолоод түц ажиллуулж тэнд эмээ маань суудаг болов. Эмээ мааннь баан зээл өгсөн хар дэвтэртэй байдаг байж билээ. Гэхдээ зээл өгсөнөөр ээж аавд огт зэмлүүлдэггүй байсан . Ээж аав маань хоосон байхын зовлонг мэдэх учир хэнд зээлээр өмх гоймон, будаа өгөхдөө татгалздгүй байсан юм. 
Тун удалгүй хашаан дахь түц маань дэлгүүр болж би нөхөртэй болж гэрээсээ явж байлаа. Ээж маань дэлгүүрээ өнөөдөр сүпэрмаркeт болтол хөлсөө дуслуулсан. Эмээ минь тэнгэрийн оронд одож ээж аав дүү гурав дараа намар нь анх удаа лизингээр биш, өр тавьж биш өөрсдийн олсон цуглуулсан мөнгөөр 1 өрөө байр авлаа. 
Би өнөөдөр 3 хүүгийн ээж болсон . Мөн гэртээ нөхөртөө үргэлж хажууд нь дэмжиж хэзээч гараа хумхин сууж эр хүний үүрэг гэр бүлээ тэжээх гэж бодолгүй хамт даа түшиж тулсаар явна. Манай хүн манай ээжийг миний төрсөн ээж биш гэдгийг одоо болтол итгэдгүй юм. Үгүй ээ ийм сайхан ээж миний ханийн төрсөн ээж гээд л хэлдэг. 
Харин төрсөн ээжийгээ дахин хараагүй ээ. Аав бид 2 сураг ажиг тавьсанч өөр хүнтэй суугаад төдөлгүй салаад явсан сураг л олсон доо. Төрүүлсэн ээжийгээ буруутгахгүй ч сэтгэлийн тэнхээгүй, тэвчээргүй бас эмэгтэй хүн нөхрөөрөө тэжээлгэж эр хүн бүгдийг хариуцах ёстой гэсэн үзлээсээ болж амьдралаа 2 хуваасныг би мэднэ. 
Одоо энэ ээж минь миний амьд бурхан, үлгэр дуурайл, бодит жишээ болсоор явна. Ээж аав минь одоо сүпэрмаркэтаа ажлуулаад дүүгийн минь хүүхдийг хараад гэртээ нуруу амар сэтгэл тэнэгэр суугаа даа. 
Тэр 2 маань одоо амрах цаг болсоон. Одоо миний үргэлжлэх ээлж .

Эх сурвалж: Zaya Batbayar (фэйсбүк)

62
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417