Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, Монголын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Ө.Пэрэнлэйжамц энэ жилийн улсын баяр наадамд зодоглож, наадамчин олныг баясгасан билээ.
Ө.Пэрэнлэйжамц нэгийн даваанд улсын гарьд И.Доржсамбууд өвдөг шороодсон ч Үндэсний спортын Гавьяат тамирчин, Даян аварга “Буур" хэмээх Нацагийн Жамъянгийн гуч, дархан аваргын хүү ийнхүү төрийн наадамдаа хүндлэл үзүүлж, зодоглосон нь ховор тохиолдлын нэгд яах аргагүй нэрлэгдэнэ.
Багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, энэ төрлөөрөө олонд танигдсан Ө.Пэрэнлэйжамц энэ зун Сагсан бөмбөгийн өсвөрийн 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон билээ.
ӨСӨХБАЯРЫН ПЭРЭНЛЭЙЖАМЦ
- 2002.02.16-нд төрсөн.
- 198 см өндөр, 96 кг жинтэй.
- Өсвөрийн УАШТ-ний 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай.
- Өсвөрийн УАШТ-ний “Шилдэг тоглогч”.
- ICG Олон Улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медальт.
- 3х3 өсвөрийн УАШТ-ний аварга.
- Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.
- MNBA Үндэсний лигийн аварга.